Харийн хүнд олзлогдсон хүний яриа-5


Эден дээрх ажиллагаа Аннунакийн эзлэн түрэмгийллээс бүрэн сэргэх гэж их удсан. Дэлхий дээрх сүнсүүд зовлон шаналалд баригдсан байсан нь Эден дээрх хүн амыг сүйдлэх шахсан юм. Эден болон дэлхий дээр зэрэг оршдог хүний бараг тал хувь нь үндсэндээ гавлагдсан байсан ба тэднийг Шиплүүд буюу дэлхий ажиллагааны юу буруу байгааг харж чадахаа больсон хүмүүс гэсэн утгаар нэрлэдэг. Тэд ажлын хүчний зүгээс хувь нэмэр оруулахаа больж, харин авдаг болсон. Учир нь тэдэнд илүү анхаарал хяналт хэрэгтэй болсон юм. Гэсэн хэдий ч хүн оршиж эхэлснээс хойш Эден дэх нөгөө хагастай нэгдэж, тэдний сүнс бүрэн гүйцэд хөгжсөөр ирсэн байна. Гэхдээ дэлхий дээр байгаа хүмүүсийн ухаан бодол өөрчлөгдөхийн хэрээр, Эден дэх талынхны оюун санаа, удирлага жолоодлогогүй явдаг аутизм маягийн зовиуртай болсон байна. Тиймээс би энд үүрэг даалгавартай байгаа. Таныг хуучин байдлаас сэрээх нь миний үүрэг. Тэгээд таны хийх хэрэгтэй зүйл бол амьдралд хуурагдсан, залилагдсан, хар дарсан зүүднээсээ чөлөөлөгдөх гол зорилго байгаа. Бас залилагдсан гэдэг бол тийм ч оновчтой үг биш.
Тэд биднийг зальдаагүй, тэд биднийг генетикийн хувьд өөрчилсөнд байгаа юм. Одоо миний хэлэх зүйл бол хамгийн ноцтой болгох зүйлс юм. Та бүхний мэддэг гэх дэлхийн түүх болон түүн дээрх өөр өөр төрөл зүйлтний талаарх түүхүүд бол бүгд худал юм. Сүмүүдийн гол ажил бол энэ худлыг хаацайлахад байдаг юм.Тэдгээр худлыг хамгаалсны шанд худал хуурмагыг хүчлэх хэрэгтэй болдог. Илюминати,Чөлөөт Масон Болон Элитүүд. Шагналд нь таны амьдрал тэдэнд үйлчлэх хэрэгсэл болсон. Бүх эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд хүлээн зөвшөөрнө үү байна уу гэдгээс үл хамааран тэдэнд хамаарах болдог. Учир нь элитүүд сүнсгүй тул бидний хэн байгааг зүгээр л үзэн яддаг юм. Нэгэнт би тэдний юу нууж байгааг тайлбарлаад, худал хуурмагыг хэр хол хүртэл хамгаалсан байна вэ гэдгийг мэдүүлэх цагт, та тэд биднийг хэр их үзэн яддагыг ойлгох болно.
Тэд бол хамгийн гол нь эд баялагаар баян байхыг л сонирхоно, биднээс дээгүүр байгаадаа баясан, биднийг ариун долларыг нь дагагч хог мэт авч үздэг. Бид үүнийг хийхэд хүргэсэн нь дотор гүндээ бид тэднээс хамаарахгүйгээр үргэлжлэн амьдардагаа мэддэгт байдаг юм. Гэвч энэ бол хуучин арга зам. Тун удалгүй та бүхэн энэ урхинаас зугатан, дахин дахин төрөл авдаг шалтгааныг над шиг ойлгох болно. Үүнийг бид л хийхгүй бол эргүүлэгт гацсан хэвээр байх ба түүх дахин дахин давтагдсаар байхыг л харах юм. Яагаад гэдгийг би хэлэе.
Эден гаригт эзлэн түрэмгийлэл явагдаж тэд ялагдсан байна. Учир нь Центаурчууд амар амгалан эрдэмтэд болохоос дайчид биш байсан аж. Аннунаки буюу 6 толгойт мангасын бүтээсэн сүнсгүй бүтээлүүд ертөнцийн нөгөө захаас мэдлэг хайж ирсэн байна. Учир нь тэдний гариг болох Нибуругын агаар мандлыг аврах технологи хэрэгтэй болсон байж. Гэвч Эден гаригийнхан тэдэнд туслахаас татгалзсан. Тэд 6 толгойт мангасын бүтээсэн жигшүүрт, сүнсгүй биеүүдтэй хамтран ажиллахыг хүсээгүй байна. Иймд Аннунаки хүч хэрэглэсэн бөгөөд тэд хайсан зүйлээ олох явцдаа дэлхийн байршлыг олж мэдсэн байна. Тэд Эденийг бараг л сүйдлээд амьдралын тухай, ялангуяа дэлхийн тухай маш чухал нарийн мэдээлллүүдийг олж авсан байна. Аннунаки анх дэлхийд цэвэрлэгээ хийгдэж байх үед ирсэн байна. Нэгэнт бүх төрөл зүйлүүд бүрэн дээжлэгдэн, ангилагдсаны хойно үүнийг хариуцсан эрдэмтэд хэрэв нөхцөл байдал өөрчлөгдвөл цэвэрлэгээ хийдэг байсан байна. Энэ нь хуучин төрөл зүйлийг устган, шинэ төрөл зүйл гаргаж ирэх цэвэрлэгээ явагддаг байж. Эден гаригт бүтээсэн хөгжүүлсэн шинэ төрөл зүйлийн ургамал болон амьтдыг ижил үйл явцаар давтан бүтээдэг байсан. Өнгөрсөн дэх мөстлөгийн үе бол шахах системээр бүтцийн асуудлыг засаж сэлбэх явц байж. Олон тооны аварга хэмжээт суваг шуудуу хэрэгтэй болсон бөгөөд тэднийг ухаж чадах хүчтэй зүйл бол мөсөн голуудыг нүүлгэн шилжүүлснээр хийгдэх боломжтой байж. Тэр үед хүмүүсийг африк тивд Эденээс илгээсэн хөлгөөр байрлуулсан байна. Харамсалтай нь энэ зөөвөрлөлт Аннунаки нарт бүрэн давуу боломж олгох нэгэн зүйлийг бий болгосон байна.
Аннунаки нар анхлан авсан шинжилгээний дээжистээ сэтгэл хангалуун байсан аж. Учир нь энэ гариг Эденээс олж авсан, хулгайлагдсан мэдээллээр бол моно атомик алтаар баялаг байсан байна. Эденээс хангагдсан мэдээллээр бол энэ формула/найрлага нь агаар мандлыг бүтээх, засах ажиллагаанд хэрэглэгддэг бөгөөд моноатомик алт бол үндсэн орц нь байв. Тэдэнд энэ маш их хэрэгцээтэй байж. Аннунакийн хийсэн дараагын нэг зүйл бол хайлуулах үйл явцыг хурдасгадаг үйл явдлуудын гинжин хөдөлгөөнийг бий болгосон байна. Амьдрал цэцэглэж байсан томоохон хэсэг энэ гаригт байсан. Энд Аннунаки дэлхийг ухаж, уурхайн их ажиллагаанд ашиглаж болох ажилчин бүтээлүүд болох биетүүд ( хүн ) байгааг олсон байна. Тэд маш ухаалаг байсан тул тэдэнтэй тохиролцох боломжгүй байв. Гэвч Аннунакийн хүслээр бол тэдгээр биетүүдийг ашиглахын тулд айдас, өвчин зовиур, найз нөхдийн үхэл ч саад болохооргүй байлгахыг хүсэж байв. Учир нь энд байсан хүмүүс нэг л зорилготой, хүссэн байлаа ч юу ч хийхээргүй харагдаж байв. Учир нь тэд өөрийн гэр болсон гариг Дэлхийгээ хайрлах, түүнийг сүйтгэх, устгах, захирах гэсэн Аннунакийн шаардлагатай огт нийцэхгүй, шууд татгалзаж байв. Аннунаки нар тэднийг бүтээсэн гэж мэдүүлэхийг оролдсон боловч амжилтгүй байсан байна. Гэвч тэр үедээ Аннунаки нар, хүний нөгөө хагас Эден гариг дээр байдаг тэр холбоог мэдэж чадаагүй байна. Хүмүүс ч хэн ирсэн гэдгийг сайн мэдэж байв. Гэвч Аннунаки нар маш ухаалаг амьтад байв. Цуврал генетикийн хууралтыг эрэгтэй хүмүүс дээр хийснээр тэд асуудлыг шийдэх юмуу тэднийг итгүүлнэ гэж найдаж байв. Тэр үед эрэгтэй хүмүүс нэг нэгээр баригдаж, тэдэнд ДНК өөрчлөлт хийсэн байна. Энэ нь яваандаа Эдений цэцэрлэг дэх оршин суугчдын хувь тавиланг аажмаар өөрчилсөн байна. Аннунаки генетик хөтөлбөрөө дуусгаад явахаар бэлтгэж байв. Тэд ажлаа бүтээхийн тулд гаригийг бүрхсэн мөсний хайлах явцад хугацаа өгөх хэрэгтэй байв. Тэдний багийн нэгээхэн хэсэг дэлхий дээр үлдэж, хүнийг үржүүлэх үйл явцыг зохицуулахаар болов. Энэ төлөвлөгөөг Аннунакийн хамгийн шилдэг эрдэмтэн болох Энкигийн гарт үлдээхээр болжээ. Энки мөн Аннунакийн дээд шатны хүчирхэг гишүүн байв. Тэрээр энэ биетэд гарах өөрчлөлтийн хэмжээнд, тэдний дэвшлийг судлах сонирхолтой байсан. Аннунакид 6 толгойт мангасаас өгөгдсөн гайхамшигт бэлэг байдаг байв. Тэд хүссэн зүйлдээ шилжиж, дүрээ хувиргах чадалтай байв. Тиймээс тэд хүний дүрээр хувирсан байна. Энки хүмүүсийн дунд зогсоод Аннунаки нар хөлөгтөө сууж, дэлхийг орхин явахыг харж байсан байна.

6-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/6.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...