Харийн хүнд олзлогдсон хүний яриа-6


Тэр үед хүний оюун санааг өөрчлөх асуудал бүрэн дуусаагүй байв. Тэгээд хөлөг орхисны дараа, тэнгэрт шатах бараан үүлнээс ирсэн хүний тухай домог төрсөн байна. Энэ түүхийг хэлснээр саяхан шинэчлэгдсэн хүний зүрх болон оюун санаанд, анхны өөрчлөлт гарч эхэлсэн байна. Айдас гэтэж, хүнийг нөмрөн авсанаар амьдралын шинэ үзэл, харах өнцөг бий болсон байна. Энэ шинэ сэтгэлт хүн, өнөөг хүртэл амьдарч ирсэн маш хязгаарлагдмал сэтгэлзүйн өгөгдлийн санг бий болгосон юм. Энкигийн хувьд хүнийг өөрчлөх ажиллагаанд дахин нэг зүйл буруу болсныг ухаарах хүртэл, хэдэн үе элээжээ. Түүний санаагаар бол энэ биетийн оюун санаанд маш тодорхой өөрчлөлт гарах ёстой байв. Гэвч өөрчлөлт түүний санаанд хүрээгүй байна. Энэ биетүүд/хүмүүс дасан зохицоход суралцаж байсан боловч, яаж ийгээд өөртөө итгэлтэй, үнэлэмжтэй мэдрэхүйтэй байх тал дээр хэвээр үлдээд байв. Сэтгэлээр унасан Энки өөрийн шинэчилсэн хүмүүс дээр хэд хэдэн цуврал туршилтуудыг хийсээр байв. Тэгээд эцэст нь түүний олсон зүйл түүнийг гайхшруулж, цочирдуулсан байна. Түүний ойлгохгүй байсан нэг зүйл бол энэ биет үнэндээ хоёр амьтан байсан байна. Энки Эденийг эзлэх үед дайнаас олж ирсэн хэд хэдэн баримтуудыг тайлж эхэлсэн байна. Тэгээд олж мэдсэн зүйлдээ тэр итгэхгүй байв. Энэ биетэд “сүнс” гэж нэрлэгддэг зүйл байдгийг мэдсэн байна. Тэр үүнийг хэзээ ч сонсож байгаагүй байв. Энэ зүйл бол энэ амьтныг үхэшгүй мөнх байлгадаг зүйл байв. Түүний мэдэхээр 6 толгойт мангас л үхэшгүй мөнх байв. Тэгээд тэр юу юунаас илүү үүнийг хүсэмжлэв. Тэрээр үргэлж мөнх амьдрах санаанд бүр донтсон байлаа.
Маш их татагдсан тул тэрээр хүнийг өөрчлөх гэсэн анхны санаагаа бүрэн мартахад хүрсэн байна. Түүнд хамаатай бүх зүйл бол энэ “сүнс”-ийг өөртөө суулгах, хуулбарлах арга замыг эрж хайх болж хувирав. Туршилтын дараах туршилтууд амжилтгүй болсоор байв. Түүний үр дүнгээр бий болсон шинэчлэгдсэн хүмүүсийг бусдын дунд оруулж тавьсанаар хүний хоорондын нандин холбоо маш их гэмтэж, алдагдаж эхлэж байв. Хэд хэдэн үе өнгөрсний дараа л тодорхой өөрчлөлт анзаарагдах болсон байна. Энэ нь юу байв гэхээр, анхлан оюун санаанг өөрчлөх гэснээс гадна, хүний бие махбодийн харагдах байдалд өөрчлөлтүүд гарч эхлэв. Хамгийн тод өөрчлөлт бол хүмүүсийн арьсны өнгө хувирч эхэлсэн байна. Тэд хэд хэдэн тодорхой арьсны бүтэц, бие махбодийн онцлогуудтай болж ирсэн байна. Энки тэр үед “сүнс”-ний нууцыг нээж олоогүй л байсан байлаа. Тэрээр алт олборлох, ажиллах хүч бэлдэх бүтээлдээ анхаарал хандуулахаар хүчлэгдсэн байна. Шинэ арьстнуудын нэгэн бүлэгт Энки сэтгэл их хангалуун, түүнд таалагдсан байна. Тэгээд энэ бүлэг хүмүүс, илүү ноёрхож эхэлжээ. Номлогч бүлгийн хүн, өнгөний хувьд бүрэн өөрчлөгдсөн байна. Анхлан хар бараан арьстан байснаас бүх зүйл эхэлсэн байдаг. Гэвч яваандаа тэр бүлэг цайвар гэрэлтэй болж хувирсан нь Энкигийн өөрийн төрхтэй их адил болов. Энэ үе болтол Энки болон түүний бүрэлдэхүүн дэлхийд мэдэгдэлгүйгээр олон мянган жил амьдарсан байв. Гэвч өөрчлөгдөх цаг ирэв. Дэлхийн жилээр Анунаки өөрсдийн сансрын хөлгөөр Энки болон түүний баг бүрэлдхүүнийг орхин явсанаас хойш даруй 190000 жил өнгөрсөн байлаа. Энки болон түүний төрлүүд дэлхийн жилээр 360 мянган жил амьдардаг байна. Тиймээс тэрээр анхны үүрэг даалгавраа бүрэн дуусгахын тулд, хурдан амжилт олох хэрэгтэй болсон цаг үе байлаа. Түүний нас түүний санааг ихэд зовоож байв. Дэлхийг бүрхэж байсан мөсөн давхарга тэр үед бүрэн багассан байв. Түүнээс улбаалан хүмүүсийг байрлуулах ажиллагаа эхэлжээ. Энки Анунакиг буцаан ирүүлэхээр илгээгдсэн байна.

Эхний даалгавар бол хүний арьсны өнгө дээр тулгуурлан, төрөл бүрээс цуглуулах хэрэгтэй болов. Тэгээд арьстан бүрийг урьд өмнө эзлэгдээгүй байсан байршлуудад дэлхий даяар бодлоготойгоор тарааж эхэлсэн байна. Тэр үед арьсны өнгөөр ялгарах 4 үндсэн төрөлтнүүд байв. Эхний 3 арьстан бүгд дахин байршигдаж, тус тусын байршилд хамтдаа байхаар болов. Гэвч цагаан бүлэг дотроо 3 бүлэгт хуваагдав. Энэ цагаан арьст 3 бүлэг, нөгөө гурван арьстнуудын хамт амьдрахаар байршуулагдав. Энкигийн төсөөллөөр цагаан арьст хүмүүс эрх мэдлийн байр суурийг эзлэхийн тулд , тэдэнд юу дуртайгаа хийж болохыг зөвшөөрсөн байна. Тиймээс эдгээр цагаан арьстнуудын тусламжтайгаар, алт ухах ажиллагааг хийх боломж бүрдэхэд нэг их удаан хугацаа ороогүй байна. Тэрээр хүнд анхаарал хандуулж эхэлснээр “сүнс”-ийг биед байгаа тохиолдолд илрүүлэх боломж, арга зам байхгүй юм байна гэдгийг ухаарсан байна. Энэ нь Энкиг эцэс төгсгөлгүй сэтгэлээр унагасан байна.

Орчуулсан Д. Энхжаргал

7-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/7.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...