Харийн хүнд олзлогдсон хүний яриа-7


Тэрээр буюу Энки 13 хүн-эхнэр авч, олон тооны хагас хүн, хагас Анунаки хүүхдүүдтэй болсон байв. Түүний зорилго бол хэрэв тэр үхэшгүй мөнхөд хүрч чадахгүй бол тийм боломжтой хүүхдүүдтэй болохыг зорьсон байлаа. Гэсэн хэдий ч туршилтууд түүнийг анх байсан эрдэмтнээс маш донтсон маниак болгон хувиргасан байв. Түүний туршилт бүтсэн эсэхийг мэдэх арга байхгүй байв. Түүний хүүхдүүдэд хүмүүсийнх шиг ямар ч “сүнс” илрээгүй байна. Тэр цагт тэрээр бууж өгөхөд бэлтгэж байлаа. Гэвч тун удалгүй Энки маш шийдвэрлэх чухал нээлтээ олсон цаг ирэв. Азаар тэр Эденээс хулгайлагдсан, урьд өмнө олж нээгдээгүй мэдээллийг олж авсан байна. Сүнсний тухай маш чухал мэдээлэл. Тэрээр сүнс бол биет зүйл гэдгийг мэдэв. Сүнс нь хүнийг үхсэний дараа л илэрч болдог зүйл гэдгийг мэдэв. Сүнс Эден рүү буцахдаа ертөнцөөр дайран өнгөрдгийг мэдэв. Сүнс тэр үед маш эмзэг болдог байна. Тэр нээлт бүх өөрчлөлтийг бий болгох шалтгаан болов. Энки дэлхий дээр үлдэхээр шийджээ. Үлдсэн Анунаки нарын хувьд Энкигийн зүгээс тавьсан хүсэлт хачирхалтай гэж бодогдож байв. Гэсэн ч энэ бол түүний сонголт гэж шийдвэрлэв. Тэд хөлгөө бэлдээд орхин явсан байна. Энкид мэдэгдэлгүйгээр тэдний талын өөр нэг бүлэг дэлхий дээр түүнтэй үлдэв. Олборлолтын судалгааны талаар дээд удирдлагуудтай хийсэн маргаанаас болж бүх гүүрүүдийг шатаасан Мардук өөрийн төрөлтнүүдтэй дахин үлдэж болохгүйгээр дэлхий рүү хөөгдөв. Мардук Энки шиг хүн-эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоох нь байж боломгүй зүйл гэж үзэж байв. Түүнээс хойш удалгүй Энки, хүмүүсийг өөрийн сүнсээ болон анхны зорилгоо танихгүй болтол нь толгойг нь эргүүлэх, хуурах, арилгах төлөвлөгөөнүүдийг бодож олсон байна. Энки тэднийг хэн байснаа, яагаад дэлхий дээр байдаг, сүнсүүд ямар зорилготой байдаг тухай тэдэнд мэдүүлэх, оюун ухаанд нь эргэн сануулахыг хүсэхгүй байв. Тэрээр хүмүүст өөр шинэ амьдрах ойлголтыг өгч эхлэв. Энэ нь Хоёр нэгийг орхин, бүх төрөл зүйл амьтанд “чөлөөт хүсэл” гэж олгосон шиг байв. Чөлөөт хүсэл бол Энкигийн нүдээр, 6 талт мангасын зохиосон түүний хамгийн дуртай бэлэг байв. Энки энэхүү бэлэгний давуу талыг ашиглан, өөрийгөө үхэшгүй мөнх байлгах бүх боломжыг ашиглахаар бэлдэж эхэлжээ. Энкигийн хүүхдүүд хүчирхэг бүлэг болов. Тэд сүнсгүй боловч Энкиг хүчирхэг байлгадаг тийм их хүч чадлыг эзэмшиж байв. Тэдний нэг давуу тал гэвэл амьдрах хугацаа, хүнээс хамаагүй илүү байв. Эдгээр хүүхдүүд дунджаар дэлхийг 5000 хүртэл жил захирдаг байв. Өөр нэг тэдний шинж гэвэл хэмжээ болон хүч чадал байв. Эрчүүд нь бараг 10 фит буюу 3.5 м өндөр, 800 фунт 362 кг жинтэй байв. Тэдний хүч чадал 10 хүнийг нийлүүлсэнтэй тэнцэх тийм их хүч чадалтай байв. Эдгээр хүнтэй адилхан харагдах, аварга амьтдын зүг хандаж байгаа хүмүүсийн хариу урвал, дэлхийд өнөөдөр болж байгаа явдлыг бий болгох санааг Энкид өгчээ. Энки болон түүний хүүхдүүд дэлхийг эзэгнэж байхдаа, хүн байх хамгийн доод зэргийн хүнийг бий болгохын төлөө байв. Одоо бидэнд тодорхой нэг зүйл бол Энкигийн туршилт маш буруу болсон гэдэг нь илэрхий байна. Алуурчид, Хүчиндэгчид, хулгайчид болон Тиранчуудыг хүн амын нэгээхэн хэсэг болгосон явдал байв. Эдгээр хэрэгтнүүдийг Энкигийн хүүхдүүд, бүгдийг нь олны нүдэн дээр тарчлаан алдаг жишэг гаргаж ирсэн байна. Тэгээд тэд үлдсэн хүмүүст хэлэхдээ, эдгээр муу хүмүүсийн харуулсан шиг төрлийн зан ааш гаргах нь, тэдний эсрэг үйлдэл хийх оролдлого гэж хэлдэг байв. Энкигийн хүүхдүүд хүмүүсийн дунд өөрсдийгөө бурхан мэт харуулж байв. Тэд Энки болон тэдний эцгийг “Нэг” гэж ( хуурамчаар ) танилцуулан, түүнийг дэлхий болон диваажинг зохион бүтээгч гэж ойлгуулсан байна. Мөн тэднийг болон тэдний эцгийг зөрчсөн хэн боловч, саяхан яргалуулсан тэдгээр хүмүүстэй ижилхэн хувь тавилантай байхыг амалсан байна. Хүмүүс, эдгээр хагас хүмүүсийг харахаараа айж сүрдэж эхлэв. Тэгээд тэд чадах хэрээрээ эдгээр бурхадад таалагдахыг хичээх болов. Энки хүмүүсийг ийм урт хугацаагаар хуурсан шалтгаан бол, амьд байгаа хүн бүрийн сэтгэлийг зовоох асуудал мөн. Энки хүний сүнсийг Эден дээр дэвшихээр явах үед нь барьж авах тал дээр амжилт гаргасан байна. Түүний хийсэн зүйл, одоог хүртэл маш аймаар асуудал болж, өнөөг хүртэл нөлөөлсөөр байна. Энки “сүнс”-ний агуулдаг өвөрмөц хэлбэрийн эрчмийг сорох, сулруулах, хурааж авах арга замыг олсон бөгөөд өөрийн системийн эрх мэдлийн дагуу болгосон байна. Тэрээр мөнх амьдрах нууцыг эрж хайх байх үед зориулсан олон арга ухаанаас, үхэшгүй амьдралын багасгасан хувилбарыг олж тогтоосон байна. Түүнд хэрэгтэй зүйл бол хүний сүнсээс сорж авахын тулд, түүнд шавхагдашгүй нөөц хэрэгтэй болсон байна. Хэрэглээ. Хэрэв түүнд, хүний “сүнс”-ний найдвартай, тогтвортой нөөцтэй байх юм бол Энки хэзээ ч үхэхгүй юм. Тэрээ одоог хүртэл амьд бөгөөд дэлхийд нуугдаж байгаа юм. Би таамаглахдаа түүнийг Ватиканы доорх аюулгүй танхимд нуугдаж байдаг гэж боддог. Өөрийн жинхэнэ төрхөөр Анунаки бол жижигхэн амьтан биш. Энки бол өөрийн хүү болох Зевэсээс 100 фунт хүнд, нэг фут өндөр байсан байна. Энки өөрийн харагдах дүрээр болон өмссөн бүрэн өмсгөлөөрөө “дэлхийг эзэгнэгч” гэж танилцуулсан байдаг. Тэрээр өөрийн эзэмшиж байсан олноор устгах зэвсэгийг ашиглан, байршил бүрт байх хүмүүст, өөрийн хүч чадлыг харуулахаар очдог байв. Бүсээс бүсэд, өөрийн суурьшуулсан газар нутгуудад зочлон, түүний хүүхдүүд юу бүтээн байгуулсныг дэмжихээр явдаг байв. Энэ нь дэлхийн хамгийн анхны шашинг бий болгосон байна. Энки тэдний бурхан гэж “өөрийгөө” өргөмжлөн, бүтээгч бас шүүгч гэж таниулав. Мөн бүгдийг захирагч.
Энэ ойлголт яваандаа дэлхийн хүн амын оюун санааг хурдан өөрчилсөн байна. Энки болон түүний олон хүүхдийг хүндлээгүй бол сүйрэл төгсгөл гэсэн утгатай болж ирэв. Гэвч амьдралаараа тэдэнд үйлчилж, Нэг-ийг таалсан хүнд энэ дэлхийд болон үхсэний дараа их шагнал хүлээж байдаг гэж ойлгуулав. Энки мөнхийн амьдралыг өөртэйгээ дүрсэлсэн сайхан зураг хүмүүст зурж үзүүлэв. Мөн тэрээр хүний сүнсний төрөлх чанар болоод түүний хаант улсад мөнхөд амьдарч болох талаар хэлж өгөв. Тэр дараа нь өөрийн хүслээр байх тухай хэлж өгөхдөө, түүний “Диваажин” гэж нэрлэгдэх хаант улсад нэвтрэх эрх авахын тулд, ухамсартаа түүнтэй хамт тэнд оршсоор байгаа тухай хүсэлтээ чанга тодоор илэрхийлж байх ёстой гэв. Хүмүүс Энкигийн өмнө өвдөг сөхрөхөөр хүчлэгдэв. Тэрээр хүмүүст зориулан бүтээсэн өөрийн хуульд хүмүүсийг хүлцэнгүй байлгахын тулд барьцаа хүсэж байв. Энки зарим нэг боломжын хүсэлт тавьсан тул, хүмүүс ч түүнийг суралцахдаа баяртай байв. Ийнхүү Энки, шударга зүй зохистой аварга хүн-бурхан болж харагдах болов. Эцгийн адил түүний хүүхдүүд хүн-эмсийг авч байсан тул, Энкигийн анхны хүүхдүүд өсөж өтлөөд үхэхийн цагт, түүний гэр бүл маш их өнөр өтгөн болсон байлаа. Хүмүүстэй үржилд ороод байсан 5 дахь үе дээр Энкигийн ач гучууд хүний хэлбэрийг авч, жинхэнэ хүнээс бараг ялгагдахгүй болсон байлаа. Энкигийн зааврын дагуу түүний ач гуч хүмүүсийг захирч байх хүслээ чангатган, засаг захиргаа сүмүүдийг танилцуулж, бий болгожээ. Эдгээр нь хүн тус бүр амьдралдаа хэрхэн амьдрав гэдгийг хянах зориулалттай байв. Дэлхий захирч болохоор “улс орнууд” гэх хэсгүүдэд хуваагдаж эхлэв. Хилүүд татагдаж, орон бүр дотроо хаант улсуудтай болов. Эдгээр орнуудын оршин суугчид цаашлаад улам хуваагдаж, нийгмээр бүрэн эзлэгдэн хүрээлэгдсэн, хаашаа ч зугатах аргагүй боолчлолд оров. Шинэ сүмүүд ихээр баригдахыг зөвшөөрч, шинэ шашингууд гарч ирэв. Тэр үеэс хүмүүс арьсны өнгө, өв залгамжлал, санхүүгийн байдал зэрэгтээ ихээр санаа зовнидог болж эхэлжээ. Хаанууд хүмүүсийг зэрэглэх, тэдний хүчийг ашиглах эрхтэй болов. Энэ бол хялбар байсан боловч асуудал гарах ганц зүйл бол, хэсэг нэгжүүдэд бий болсон тоо хэмжээ байв. Орон бүрийг бүтнээр нь захирах, эрх мэдэлт суудлуудыг Энкигийн удмын хамгийн нөлөө бүхий гэр бүлүүд л эзэгнэж байв. Хүн төрөлхтөнг үе шат, дамжлага бүхий хянан удирдах систем ингэж бий болов. Энэ бүгдийн оройд байх баталгаат газар бол Энкигийн гэх суудал байв. Мөн Энки болон түүний гэр бүлд бий болж байгаа гэрлэлтүүдийг зохицуулж, түүний ирээдүйд төрөх цусан удмын үр хүүхдүүдийг цэвэр байлгахын тулд тодорхой удирдамж, зааврыг баримтлах шаардлагатай байв.
Өнөөг хүртэл харамсалтай нь, бид хүлээн зөвшөөрөх юмуу ухаараа ч үгүй байгаа Энкигийн үр удам дэлхийг хяналтдаа барьсаар байна. Тэд бол Энкигийн адил ажигч, ухаалаг, болгоомжтой боловч Энкигийн бодсон шиг тийм ч “нууцлаг” биш болж хувирсан байна. Түүний сүнсэнд татагдсан самуурал түүнийг анхаарал болгоомжгүй болгосон байв. Энкиг гайхшруулсан нэг зүйл бол Мардук ард үлдэж, дэлхийн хаа нэгтээ хүн хэлбэрээр нуугдсан явдал байв.
Төгсөв.
Орчуулсан Энхжаргал Дашмаа

Ерөнхий Дээд Зөвлөлийн тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/1_33.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...