432 герц

 Тархи, оюун сэтгэцээ хамгаалаарай, хүүхдүүдээ бас хамгаалаарай!



440 герцийн давтамж нь огторгуйн ямар ч хөдөлгөөн, байгалийн хэмнэл, чичирхийлэлтэй таардаггүйн зэрэгцээ хүний биеийн эрчмийн төвтэй тохирдоггүй тул уур бухимдал, уйтгар гуниг төрүүлж, сэтгэл гутралд оруулдаг байна!
Гэтэл амралтын давтамжтай зарим дуун дээр мансуурлын давтамж нэмээд өгчихсөн байдаг. Үүнийг мэдэхгүй учраас манай баар цэнгээний газрууд амралтын давтамжтай аялгуун дээр согтуурлын, эсвэл мансуурлын давтамж нэмсэн дуу тавиад байдаг.
Монголын бүх бааранд иим 440герцтэй аяууд албаар тавиулж ингэж залуусын тархииг гэмтээдэг юмаа аймшигтай!


Энэ бүгдийг нөгөө л Еврей нар санхүүжүүлэн хийлгэжээ! /
Дуу авианы давтамжийн талаар Л. Энхтуяа багшийн ярилцлагаас сонирхуулъя.
Эртний Грек, Ром, Египетийн хөгжмийн зэмсгүүдээс эхлээд хүн төрөлхтний урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн страдивари хийцийн алдарт улаан хийл бүгд 432 герцийн давтамжаар хөг нь тохируулагдсан байж. 432 герцээр хөглөгдсөн хөгжмийн аялгуу нь байгалийн жинхэнэ цэвэр дуу авианы өнгөтэй ойролцоо учраас хүний биед хамгийн тохиромжтой, зарим өвчнийг хүртэл анагаах увдистай гэж үздэг байна. Гэвч байгалийн нарийн зохилдлого бүхий энэхүү тохируулгыг наймаар нэмж, 440 герц болгох туршилт, оролдлогууд 1930, 1940-өөд оноос АНУ, Германд хүчээ авч, улмаар 1953 онд олон улсын хөгжмийн стандарт ISO 16-г батлуулсан түүхтэй. 440 герцийн давтамж нь огторгуйн ямар ч хөдөлгөөн, байгалийн хэмнэл, чичирхийлэлтэй таардаггүйн зэрэгцээ хүний биеийн эрчмийн төвтэй тохирдоггүй тул уур бухимдал, уйтгар гуниг төрүүлж, сэтгэл гутралд оруулдаг байна.
Тиймээс сүүлийн жилүүдэд маш олон уран бүтээлч, улс орнууд 440 герцийн давтамж бүхий ISO 16 хөгжмийн стандартаас татгалзан, буцаад 432 болгон тохируулж байгаа аж. Энэ нь ч асар хурдан амжилт олж буйн тод жишээ нь түүхэн дэх хамгийн олон хандалттай уран бүтээлээр шалгарсан “Gangnam style”, “Despaci­to” юм. 432 герцийн давтамж хийгээд хөгжмийн боловсролтой байхын ач холбогдлын талаар хүмүүст ойлголт өгөхөөр энд тэнд уйгагүй ярьж, холбогдох байгууллагуудад нь хандан, идэвхтэй хөөцөлдөж буй EQ боловсролын төвийн багш Л.Энхтуяатай ярилцлаа.
-”Олон улсад 440 герцийн давтамж бүхий ISO 16 хөгжмийн стандартыг “үхлийнх” гээд татгалзаж байхад монголчууд энэ хэвээрээ яваад байж болохгүй” хэмээн та нэг хурал дээр онцолж байсан. 440 герцийн давтамжийн талаар уншигчдад илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Камертон гээд хөгжим хөглөдөг зэмсэг байдаг даа. Камертоны ля нотыг 432 герц дээр тохируулахад бусад нь дагаад тэр өнгөөр хөглөгддөг байж. Энэ нь байгалийн болоод хүний биеийн давтамжтай хэмнэл нэг учраас хөгжмийг зөвхөн чихээрээ биш, бүхий л бие сэтгэлээрээ сонсоход тааламжтай байдаг. Гэтэл 1911 онд Америкийн тэнгисийн цэргийн оффицер Дж.К.Диген энэ давтамжийг 440 герц болгож нэмэгдүүлэх туршилтыг анх цэргүүд дээрээ хийсэн юм билээ.

Усан онгоцон дээрээ 440 герцийн давтамж бүхий хөгжмийн аялгуу тоглуулж, дайны шуурхай мэдээ дамжуулах, ухуулга хийхдээ ч дуу авианы энэхүү давтамжийг ашиглаад үзтэл цэргүүдийнх нь сэтгэл зүй тогтворгүй болж, хоорондоо муудалцан, амиа хорлох тохиолдол ч гарсан гэдэг. Рокфеллерийн гэр бүлийнхэн хүмүүсийн ухамсар, сэтгэл зүйг хянах зорилгоор энэ туршилтыг санхүүжүүлж хийлгэсэн гэж үздэг.
Дуу авианы давтамж хүний тархи, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдгийг мэдсэн учраас дараа нь 1936 онд Гитлерийн Засгийн газрын үед үзэл суртлын сайд Гиббельс нацизмын олныг хамруулан удирдах нууц төлөвлөгөөндөө үүнийг ашигласан байдаг. Сэтгэхүйн хүчтэй дайралт болдог иймэрхүү аккустик дайны хэрэгслийг Ирак, Чечений түүхээс ч харж болно доо. Ингээд 1953 онд 440 герцээр хөгжим хөглөх ISO 16 хөгжмийн стандарт баталснаар хөгжмийн бүтээлүүд, бичлэг хийх техник технологийн тохиргоонууд бүгд автоматаар хувиргагддаг болсон.
Тухайн үед Европын 23 мянга гаруй хөгжмийн зохиолч, хөгжимчид эсэргүүцээд жагссан боловч мөнгөтэй хүмүүсийн том ашиг сонирхлын өөдөөс юу ч хийгээд нэмэр болоогүй гэдэг юм билээ. Гэхдээ цөөнгүй орны хөгжмийн зохиолчид зориуд бодлогоор 432 герцээр дуулдаг хамтлаг, дуучдыг бэлтгэж гаргасны тод жишээ нь “Битлз”, АBBA, Майкл Жексон байна. Одоо бол Монголоос бусад бараг бүх улс ISO 16 хөгжмийн стандартаас татгалзсан. Олон нийтэд бүтээлээ хүргэе, карераа илүү өсгөе гэвэл 432 герцээр үндсэн хөгөө тохируулах ёстой юм байна гэдгийг ч уран бүтээлчид ойлгодог болсон.
-Камертоны ля нотны хөгийг 432 герцийн давтамжаар тохируулж хөглөхийн тулд тэгэхээр яах ёстой юм бэ. Энэ нь зөвхөн уран бүтээлчдийн сонголтын асуудал юм уу, эсвэл төр, засгийн бодлогоор шийдэх ёстой зүйл үү?



-Техник технологийн дэвшлийг ашиглаад өнөө цагт юуг л бол юуг өөрчлөөд, сайжруулж болж байна. Юүтүбээр ороод үзэхэд хаанахын ямар ч хамтлаг, дуучид, хөгжмийн бүтээлийг 440 юм уу, 432 герцийн аль алинаар нь сонсоод, сонголтоо хийж болно. 440 герцийн давтамжийг 432 болгож герцийн хувиргал хийдэг технологи хэдийнэ гарчихсан. Өдгөө дэлхийн олон оронд хөгжмийн стандартаа шинээр баталчихлаа.
Зарим нь хөгжим хөглөх камертоноос татгалзчихсан. Тиймээс бид ISO 16 бол хэдийгээр олон улсын хөгжим хөглөх стандарт мөн боловч энэ нь монголчуудад тохирох уу, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг бодолцох учиртай. Ямартай ч манай зарим хөгжмийн зохиолч энэ талаар санаачилга гаргаж эхэлсэн нь сайн хэрэг. Бүх нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд төр, засгаас ч анхаарах ёстой юм. Одоо зарим уран бүтээлч зөвхөн 432 герцийн давтамжаар дуулахаас гадна бактерын эсрэг давтамжийг хөгжмийн тохируулга дээрээ нэмдэг болсон. Жишээ нь, өнгөрсөн зуны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд дуулсан Дуа Липа тэгсэн шүү дээ.
-Тийм гэж үү. Манайхан энэ жилийн ДАШТ-ий дууг Шакирагийн “Waka waka” шиг сэтгэлд хүрсэнгүй гэж л яриад байснаас биш тийм нарийн ширийн зүйлийг нь мэдээгүй байх?
-Дуа Липа 432 герцээр хөглөсөн хөгжимд дуулж байхад хажуугаар нь 741 герц хүртэл давтамжийг аккустикт нь нэмээд өгчихнө гэсэн үг. Үндсэн хоолны хажуугаар хачрыг нь л нэмэх юм. Ингэснээр тухайн орчинд хэр баргийн бактер тэсвэргүй болдог юм байна. Тэгвэл Селин Дион “Титаник” киноны дуугаа 432 герцийн давтамжаар дуулахын хажуугаар 528 герц буюу хайрын давтамжид хүртэл нь аккустикаа өсгөдөг. Гэтэл амралтын давтамжтай зарим дуун дээр мансуурлын давтамж нэмээд өгчихсөн байдаг. Үүнийг мэдэхгүй учраас манай баар цэнгээний газрууд амралтын давтамжтай аялгуун дээр согтуурлын, эсвэл мансуурлын давтамж нэмсэн дуу тавиад байдаг.
Энэ бол хүүхэд залуусын сэтгэхүйг их гэмтээж, эвддэг. Урд тархи буюу бүтээлч хэсгийг нь өдөөх аялгуу биш, моторын ой санамжтай “амьтанлаг” хэсгийг нь сэрээх хөгжим сонсгоод байхаар хүүхдүүд юу сурч, ямар ой тогтоолттой болох нь ойлгомжтой. Хүн төрөлхтөн өдгөө нэгэнт аккустик дайны эрин үед амьдарч байгаа учраас улс орнууд бодлогоор хүн ардынхаа, ялангуяа хүүхэд залуусынхаа хөгжмийн боловсролыг дээшлүүлэх ёстой. Ядаж сургуулийн нийгмийн ажилтнууд хичээлийн завсарлагаанаар хөгжим тавихдаа сонгодог аялгуу сонсгож байгаасай гэж би энд тэнд их хэлдэг юм.
-Тухайлбал, тархины бүтээлч хэсгийг ажиллуулдаг, ой тогтоолтод нөлөөлдөг ямар аялгуунууд байна вэ. Эсрэгээрээ ямар хөгжим амралтын, ямар аялгуу мансуурлын давтамжтай юм бол?
-Богино долгионы давтамжтай аялгуунууд урд тархийг сэргээдэг. Жишээлбэл, Моцарт, Бетховений симфониуд байна. Учир нь тэд зөвхөн ордны ихэс дээдсийг зугаацуулж цэнгүүлэх зорилготой хөгжим бичдэггүй. Эрдэмтэн судлаачдынхаа хэмжиж тогтоосон герцийн туршилтын дагуу огторгуйн богино долгионы давтамжийг оруулж хөгжмөө зохиодог байж. Сонгодог хөгжмийн аялгуунаас гардаг давтамжийг хэмжээд үзэхэд огторгуйд маш гоё мандала дүрс үүсгэдэг.
Монгол ардын уртын дууны давтамжийг япончууд судлахад мөн л тийм мандала дүрс үүсгэсэн байдаг юм билээ.
Тухайлбал, Латин Америк, Америкийн дуунууд, “Ганнам стайл” бол амралтын давтамжтай, сонсоход сэтгэл сэргэдэг бүтээл мөн. Харин тэнд хүний бүтээлч тархийг сэргээх давтамж байхгүй.
Уг нь ямар давтамжтай хөгжим хүнд хэрэгтэй, ямар нь сөрөг нөлөөтэй вэ гэдгийг интернэтээр хайхад олон хэлээр гараад л ирнэ. Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн насныханд ямар хөгжим сонсговол зохилтой вэ гэдгийг багш нар, эцэг, эхчүүд тэндээс мэдэх боломжтой. Хүний урд тархи 23 нас хүртэл л хөгждөг. Энэ үеэс урьтаж урд тархийг нь хөгжүүлбэл хэдийд ч бусад хэсгээ зурагтын суваг сольж байгаа юм шиг удирдаад явчихдаг. Хүн тархиа хэрхэн удирдахаас шалтгаалж нэг булчирхайнаас аз жаргалын гармон, стрессийн гармон хоёр ээлжилж ялгардаг. Харин мансуурлын болон согтуурлын давтамжтай аялгуу багаасаа сонсоод байхаар тухайн хүний урд тархи унтарч, ажил хөдөлмөр хийхээс хойш сууж бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог.
Ялангуяа цэцэрлэгийн багачуудад 432 герцийн давтамжтай, монгол ардын дуу хөгжимд суурилсан мэдлэг боловсрол олговол сонсгол эвдрэхгүй. 1970-аад оноос хойш энэ олон жил монголчууд 440 герцийн давтамжтай хөгжим сонсож ирсэн ч сэтгэхүйн хувьд хүчирхэг байсны нууц нь манай ардын дуунд байгаа юм. Тиймээс төр, засгаас бодлоготойгоор эрдэмтдийн баг гаргаад, монгол ардын богино болон уртын дуунууд, монгол зохиолчдын бүтээлийг аль нь ямар давтамжтай вэ гэдгийг судалж тогтоовол сайн л байна. Алтан үеийн уран бүтээлчдийн сайхан сайхан бичлэгүүдийн давтамжийг 432 герцээр хувиргаж, олон нийтэд дахин түгээх хэрэгтэй гэж боддог.


-Урд тархийг хөгжүүлэх энгийн арга, дасгалуудаас хуваалцана уу?
-Урд тархиа сайтар хөгжүүлсэн хүний оюун санаа +40 герцийн давтамжаас эхэлж 270 герц хүртэл ажилладаг. +40 герцийн давтамжаа хадгалж, хянах нэг арга нь гүнзгий амьсгаа авах. Хамраараа гүйцэд агаар сорж, бүх тархиа агаараар дүүртэл амьсгалах энэ аргыг хүмүүс бясалгал гэж нэрлэдэг. Эцэг, эхчүүд үүнийг мэдэхгүй учраас хүмүүс зүгээр л амьсгалах аргыг мөнгөөр зараад байна. Тэгэхээр эцэг, эхчүүд өдөрт хүүхдээ ядаж 10 удаа хамраараа бүтэн амьсгал аваад, тайван гаргаж сургавал ихээхэн тустай. Хоёрдугаарт, хүүхдээ багаас нь өөртөө тохирсон ажил хөдөлмөр хийж, ямар нэг шийдвэр гаргахад сургавал урд тархи хөгждөг. Жишээ нь, ширээ бохир байхад санаачилгаараа “Би үүнийг цэвэрлэх ёстой” гээд цэвэрлэчихвэл тэр шийдвэрийг гаргах төдийд хүртэл урд тархи ажиллаж байдаг. Гуравдугаарт, мөн л өөрөө бие даан шийдвэр гаргаж сурах оюун ухааны тоглоомууд урд тархийг хөгжүүлдэг.
-Хөгжим ингэхэд хэддүгээрт нь орох вэ?
-Хөгжим бол төрлөөсөө шалтгаалаад бүх тархийг хөгжүүлдэг. Тиймээс Японы сэтгэлзүйч эрдэмтэд хүн өдөрт 5-8 янзын аялгуу сонсож байх ёстой гэж зөвлөдөг. Зарим үед амралтын давтамжтай ая, зарим үед сонгодог хөгжим, зарим үед ардын дуу, зарим үед эрэгтэй хүний дуулсан дуу, зарим үед эмэгтэй дуучны хоолой сонсох хэрэгтэй гэдэг. Тухайлбал, унтахын өмнө урд тархи сэргээдэг хөгжим сонсчихвол нойр чинь сэвэлзчихнэ гэсэн үг...

Copy

Төмөрдөшийн Баярхүү

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...