АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 15 -р хэсэг

 Асуулт: Майк асууж байна, Мити, “Агентлагийн” зарласан, Дэлхийн Экватор дээр нээгдсэн, эсвэл нээгдэж байгаа 3 порталын тухай чи мэдэх үү? Хэрвээ тийм бол, зорилго нь юу вэ? 

 – Майк, амьдралтай бүх гаригууд дээрх бидэнд мэдэгдэж байгаа цорын ганц портал нь Цэнхэр Оршнолуудын хүлээж байдаг газарт (дараагийн хэмжээс) оршнолуудыг хүргэхэд зориулсан 11:11 гэж нэрлэдэг портал юм. Цэнхэр Оршнолуудын ямар ч угсаатны бүлэг дараагийн хэмжээст орох порталыг нээж чадна, гэхдээ тэд хэзээ ч бидний физик хэмжээст орж ирэхгүй. Порталын нөгөө нэг хэлбэр нь зүгээр л тээврийн боомт, өөрөөр хэлбэл, орон зай цаг хугацааны хаалганууд, тэдгээрээр дамжин хөлгүүд болон материалууд нэг цэгээс нөгөө рүү зөөгддөг. Зарим эх хөлгүүд ажиллагаагаа явуулахын тулд ямар нэгэн тодорхой газарт цаг хугацааны хаалгыг нээх чадвартай байдаг. Жинхэнээсээ ийм зүйл байх боломжтой. “Агентлаг” гэдэг нь, энэ аялалын координатуудтай холбоотой зүйл үү? Бидний хувьд ийм байгууллага байхгүй. Энэ бүрхэг, тодорхойгүй цаг хугацааны үед олон хүн үйл явдлуудыг урьдчилан хэлэхийг оролдох болно. Хэрвээ эдгээр бошигууд нь олон нийтийн хийрхэлийг өдөөхгүй бол тэдгээр нь гэм хоргүй бөгөөд ямар ч учир утгагүй байх юм. Үл итгэгчид ямар ч эргэлзээнээс гадуур батлагдсан баримтанд л итгэдэг. Бүх амьдралынхаа туршид зохион байгуулалттай шашинууд болон итгэл үнэмшлүүдийн ятгалганд байсан хүмүүс диваажин, тамд итгэсээр байх болно. Тэд өөрсдөө үйл явдлуудын бодит нөхцөл байдлуудтай тулгарах хүртлээ бодит байдалд итгэхгүй. Дэлхийнхний хувьд болж буй явдалд итгэх хамгийн сайн арга бол өдөр бүр үйл явдлуудыг ажиглах юм. Миний та нарт албан бусаар мэдээлсэн мэдээлэл бол манай флотод мэдэгдсэн бодит урьдчилсан мэдээ болон бидний өөрсдийн ажиглалт юм. 

Асуулт: 11:11, би энэ тухай сонссон юм байна; энэ юу вэ? Би энэ тоонуудыг бараг өдөр бүр анзаарч байна, өнгөрсөнд ч мөн адил. Бас нэгэн давхцал бол би 11-нд, миний хоёр хүүхэд бас 11-нд төрсөн явдал. 

 – Эрт цагт эдгээр порталуудад өгсөн нэр, 11:11 гэдгийг тоон ба визуаль шилжилтийн үзэл баримтлалыг төсөөлөхийн тулд сонгосон юм. «1»-ийн ард «1», өөрийн хувийн онцлогтойгоо нөгөө л оршнол хэвээр үлдсэнээр дараагийн хэмжээст орж, «1» нь нөгөө талд тэр л хэвээр үлддэг. Дараагийн хэмжээс рүү орох эдгээр порталууд хаа сайгүй «11:11» гэж нэрлэгдсээр байдаг, яагаад гэвэл ямар ч хэл дээр нэг л утгатай юм. Илүү мэдрэмтгий зарим хүмүүс энэ порталын байгааг бусдаас илүү харж чадна, гэвч энэ нь тэд түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн үг биш. 



Асуулт: Майк асууж байна: Мити, саяхнаас манай хотуудын дээр гарч ирээд байгаа утааны цагирагийн талаар эсвэл иймэрхүү зүйлийн тухай чи юу мэдэх вэ?

– Хэрвээ эдгээр цагирагууд төгс хэлбэртэй бөгөөд хөдөлж байвал энэ нь үл үзэгдэх харьцангуйн талбайтай сансрын хөлгүүд. Энэ талбай маш хүчирхэг ба цацарч байгаа энерги нь усны молекулыг их биеийнх нь захаар ионжуулбал үр дүнд нь хүсээгүй цагираг үүсгэдэг. Ионжуулалт нь хүчтэй байх тусам цагираг цэнэглэгдсэн саарал үүл мэт хөдөлж байгаа хөлөгт наалддаг. Энэ нь бүс нутаг дахь харьцангуй чийгшлийн тохируулгын л асуудал. Тэдэнд өөр хөлөг сануулж өгөхгүй бол тэд бүхэлдээ үл үзэгдэгч биш гэдгээ мэддэггүй. 

Асуулт: Мити, энэ сард үндсэндээ бүхлээрээ алмазнаас тогтсон гаригуудын тухай мэдээлэл сансрын нисэгчдээс ирсэн нь надад сонирхолтой байна л даа. Тийм талстууд та нарын хувьд ямар нэгэн үнэ цэнтэй юу? 

– Алмазын талстууд маш үнэ цэнтэй. Түүний нэг хэрэглээ нь антикарбоны байгалийн реагент болдог. Өндөр даралт болон температурт байж, хэлбэржих үйл явцдаа бараг бүтнээрээ алмазын хэлбэрт орж хөрсөн гаригууд байдаг. Эдгээр гаригуудыг амьдрахад ашиглах боломжгүй, зөвхөн алмаз олборлох эс үүсвэр болгон ашиглаж болно. Олон алмазан солир төрөл бүрийн гаригуудтай, бас танай Нарны системийн гаригуудтай ч мөргөлдсөн. Бидэнд тэдгээр нь энд байгаа шиг үнэлэгддэггүй, Галактик бүрт, ямар ч астериодын бүсэд том алмазан астериод олж түүнийг боловсруулах газарт хүргэж болно. Иймэрхүү солирууд маш аюултай. Ихэвчлэн тэд унахдаа бүх жингээрээ газар руу зүсч ордог ба энэ бүх жин нь гадаргуутай шүргэлцэх мөчид тал тал тийшээ хэлтэрхийнүүдийг тарааж хаяад маш их хүчтэйгээр дэлбэрдэг. 

Асуулт: Мити, тэгвэл боломж гарвал миний цуглуулганд зориулж хэдэн ширхэг хэлтэрхий аваад ирээрэй, чиний аялалын тухай дурсамж болог. Би тэгвэл баярлана шүү! (Тэр инээв, гэхдээ юу ч болж болно шүү дээ?). Мити, Рептилиодуудын Ангараг дээрх хот Хейл галт уулын тогоон дотор байдаг уу? 

– Тийм ээ, та нар энэ газрыг тэгж нэрлэдэг. Энэ бол удирдлага болон ажилчдын орон сууцны хорооллуудад хуваагдсан том хот. Түүнчлэн төрөл бүрийн жимс ногоотой усалгаатай хүлэмжүүдтэй том талбайнууд байдаг. Та нар удахгүй эдгээр байгууламжуудын тухай мэдэх болно, яагаад гэвэл ийм юмсыг удаан нуух боломжгүй.

Асуулт: Мити, чи “Оддын Флот” гэдэг нэртэй Интергалактик байгууллагын тухай ямар нэгэн зүйл мэдэх үү? Өөрийгөө “Дэлхийн Зөвлөх”гэж нэрлэдэг хэн нэгнийг мэдэхгүй биз? 

– Олон бүлэг танай нутгуудад зочилдог. Өөрийн флоттой хэн ч “Оддын Флот” гэдэг нэрийг ашиглаж болно. Харин “Дэлхийн Зөвлөхийн” тухайд бол арьстны хувьд Дэлхий Галактикийн Бүлгэмийн гишүүн болох тэр үед өөрийн байр сууринаас шударга ажиллах ийм удирдагч гарч ирнэ. Тухайн энэ мөчид Дэлхий дээр өөрийгөө товойн гарсан гэж үздэг хүмүүс бол танай элитүүд, тэд бидэнтэй биш, зөвхөн Рептилиодуудтай холбоотой байдаг ба нэг хэсэг тэдний Саарлуудтай ч холбоотой байсан. 



Асуулт: Мити, энд тэндгүй гарч ирээд байгаа маш туранхай оршнолуудын зураг бидэнд байна. Чи тэднийг таних уу? 

 – Би хэдийн хэлсэн, төрөл бүрийн гуманоидууд байдаг гэж; Орионы маш туранхай төрлүүд байдаг. Тэдний зарим нь, том жижиг, танай тивүүдэд ургамлын судалгаа хийхийн тулд байнга зочилдог, сорьцууд, түүнчлэн чийгийн улаан өтийг нутагшуулахаар авч явдаг. Эдгээр оршнолууд нарийхан болохоор тэднийг тонгойх үед одоохон хугарах гэж байгаа мэт санагдахаар хачин харагддаг. Гэхдээ тэд маш сайн хүмүүс. 

Асуулт: Энд Ангараг дээрх ургамлыг харуулсан зураг байна. Тэнд үнэхээр мод ургадаг юм уу?

– Тэнд маш тэсвэртэй бас дасан зохицомтгой хэд хэдэн төрлийн нарсан ой байдаг. Одоо, агаар мандлын генераторын ажиллагаагаар өдөөгдсөн дулааралтай холбоотойгоор гариг дээр ургамлын амьдрал үлэмж өснө. Халаахад ус хөрснөөс агаар мандал руу гарч гаригийн гадаргуун гадна талыг хурдан өөрчилснөөр бороо орж эхэлнэ.

Асуулт: Мити, миний найз Сэмми асууж байна, “Хар нүдэн хүүхдүүд” гэж хэн бэ? Тэд гибридүүд үү?... Харь гаригийнхан уу?... Чөтгөрүүд үү?... Цус сорогчид уу?... Эсвэл тийм деформацитай төрсөн хүүхдүүд үү? Бид тэднээс болгоомжлох хэрэгтэй юу?... Тэд бидэнд муу зүйл хийх үү? Яагаад тэдэнд гэрт эсвэл нийтийн унаанд ороход зөвшөөрөл хэрэгтэй гэж? 

 – Сэмми, линз зүүчихвэл би ч гэсэн “хар нүдтэй”. Та бүхний зарим нь намайг линзтэй байвал хачин эсвэл инээдтэй харагдаж байна гэж бодож магадгүй. Би линзгүйгээр өдөр уулзаж ярилцаж чаддаггүй, яагаад гэвэл танай агаар мандал биднийг нарны радиацаас хангалттай хамгаалдаггүй. Гуманоидуудын олон арьстан та нартай маш адилхан, тэд энд явах чадвартай ч өдрийн туршид линз ашиглах ёстой. Тийм арьстнуудын зарим нь энд хүмүүсийн зан байдал, нийгмийн амьдралыг судлах гэж амьдардаг. Тэдний ихэнх нь Плеядуудаас ирсэн. Тэд аюулгүй гэж бодож байна. Та нарын асуудал юунд байна вэ гэхээр та нар хар нүд хараад үл танигдах зүйлийг мэдэрч айж эхэлдэг. Хэрвээ тэд нарны шилтэй байсан бол та нар асуудалгүй л харилцах байсан. Дэлхийнхэн бусад арьстнуудтай харилцаж эхлэх үед эдгээр асуудлууд өнгөрсөнд үлдэх байх. Хэрвээ хэн нэг нь та нартай тогломоор санагдвал, хүүхдүүд байсан ч энэ нь та нарыг айлгадаг. Тэднээс айх хэрэггүй. Дараагийн удаа боломж гарвал тэднээс юу тоглохыг хүсээд байгааг нь, хэрвээ тэд гэрт орох гэвэл гэр цэвэрлэх эсэхийг нь асууж сонирх. Тэд явчихна.

Асуулт: Сэмми асууж байна: Яагаад нас барсан ойр дотны хүмүүс бидэн дээр зочилдог вэ? Заримдаа тэдэнд дуусаагүй ажил байгаа гэдгийг ойлгож байна, гэхдээ яагаад???

– Сэмми, ухаалаг бай л даа. Нас барсан ойр дотныхон асуудалтай хүмүүстээ туслахын тулд сайн үелзлэлийг илгээх чадвартай байдаг. Гэхдээ тэд эргэж ирээд энэ хэмжээстэй харилцан үйлчлэлцэж чадахгүй. Хэрвээ энэ оршнол хангалттай гэрэлтэй (өндөр үелзлэлийн) байвал тэд энд үлдсэн хүмүүс рүүгээ эерэг энерги илгээж чадна. Хэрвээ ойр орчимд нь хүлээн авах чадвартай хүн байвал телепатаар явуулсан бүхнийг нь бичээд авч болно. Бүх зүйл энэ хүний хэр их мэдрэмжтэйгээс хамаарна. Хэрвээ та хүлээн авах чадвар бүхий ауратай бол та хэн нэгний дамжуулахыг хүсч байгаа нарийн мэдээллийг мэдрэх эсвэл бүр сонсож ч чадна. Таны сүнс агаарын хөөсөн дотор, таны биений дотор талд хоригдсон маш нимгэн хөөсөн дотор оршдог гэж төсөөлөөд үз. Таныг нас барах үед агаарын хөөс далайгаас хэрхэн хөөрдөг шиг дээш нисч чөлөөлөгддөг. Хөөсийг дээш нь нисгэхгүй байх ямар нэгэн зүйлд торно гэсэн зүйл байхгүй. Хоёр материйн нягтралд ялгаа хичнээн их байсан ч хөөс автоматаар, заавал очих ёстой газраа очино. Хөөс хэзээ ч буцаж далайн ёроолдоо очихгүй. 

 – Тархи бол Дэлхийн хүмүүсийн хувьд ялангуяа бүх функцууд холбогдоогүй үед заль мэх гаргаж чаддаг маш нарийн эрхтэн юм. Зарим хүмүүс тэдгээрийг бодит мэдрэмжүүдийг туулдаг гэж тангараглаж болох ч ихэнх тохиолдолд энэ нь тохиолдож буй үйл явдлууд дээр үндэслэгдсэн бараан хүслүүд төдий юм. Тархи бол ердөө л тодорхой сэдэв дээр анхаарал хандуулж байгаа хүнд зураг үзүүлдэг эрхтэн. Хэрвээ сүнснүүд энд биеэрээ гарч ирээд тусалдаг байсан бол хар Африкчуудын ядарсан омгууд бүхнийг чадагч, хараал шившлэг хийдэг сүнснүүдээр өвчилсөн бүлэглэлийн гишүүд бүхий бүх “мумба-юнбатайгаа” хэдийн Дэлхийн хаад болох байсан биш гэж үү? 

Тайлбар – Мити, би эргэн тойронд болж байгаа бүх зүйлд уур хүрч, сэтгэл өвдөж байна. Та нар яах гэж бидэн шиг ийм түрэмгий, зохисгүй арьстанд цаг заваа үрдэгийг би ойлгохгүй юм. – Яагаад гэвэл танай арьстны олон төлөөлөгчид яг чам шиг сэтгэл дундуур байна. Энэ нь танай гариг дээр шударга төвшин, ухамсартай хүмүүс байдаг, бас бидний хүчин чармайлт үнэ цэнтэй байжээ гэсэн үг. Танай хүн амын бараг 10% нь Шинэ Эринд болон бидэнтэй нэгдэхэд бэлэн байна. 10% гэдэг бол олон хүн гэсэн үг. Та бүхэн Шинэ Эринд орсон ч ороогүй ч бид энд үлдээд туслахын тулд чадах бүхнээ хийх нь илүү дээр юм.

16-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/05/16.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...