АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 16 -р хэсэг

 

Асуулт: Мити, харь гаригийнхан Дэлхийн эмэгтэйчүүдийг, бас тэдний үр хөврөлийг хулгайлсан олон тохиолдол мэдэгдээд байна. Яагаад ийм зүйл тохиолддог вэ, ямар санаатай вэ? 

 – Бидэнд Плеядианчууд болон Дэлхийнхнийг гибриджүүлсэн олон тохиолдол мэдэгдэж байгаа, гэхдээ тэд бие махбодиороо та нартай адилхан, үр дүнд нь жирийн хүүхдүүд (жирийн хүүхдүүдээс дээгүүр) төрдөг. Саарлууд болон Рептилиодуудын хувьд энэ нь гибриджүүлэлтийг байгалийн жамаар нь явуулах, үүн дээр нэмж лабораторийн аргаар эвцэлдүүлэх юм. Бүх арьстнуудын үйл ажиллагааг ерөнхийд нь дүгнэх боломжгүй. Миний хэдийн хэлсэнчлэн, Дэлхий албан ёсны колони биш учраас Саарлуудын (та бүхний хувьд муу Саарлууд) хэд хэдэн арьстан энд ёсорхдоггүй. Тэдэнд Рептилиодуудтай хийсэн судалгааны гэрээний үүргүүдээ биелүүлдэг, генетикийн салбарт Рептилиодууд болон хүмүүсийг гибриджүүлэх генетикийн туршилтууд явуулдаг чадварлаг эрдэмтэд хангалттай байдаг. Дэлхий дээрх хүмүүсийг колониор хуваах нь үргэлж тэдний санаа байсан, гибридүүдийн боломжит арьстныг ирээдүйн боломжуудын нэг болгон ноцтой байдлаар судалж байна. Бидний авсан мэдээгээр, иймэрхүү гибридууд бүр арьстнуудын хоорондын эсрэг биеийг тэнцвэржүүлсэн ч одоогоор амьдрах чадваргүй байгаа юм. Нэг сайхан өдөр тэдний бүх зүйл бүтэж, танд таниас огт өөр царайтай ч сэтгэл зүйн хувьд хөгжсөн ач эсвэл ачанцар төрөх вий. Ойрын хугацаанд танай гаригийн хүүхдүүдтэй холбоотой олон хачирхалтай мэдээлэл гарч ирнэ. Энэ Шинэ Эринд Андромедийн гаригуудын хүмүүс энд амьдарч, тэдний оронд Дэлхийнхэн тэдний гариг дээр амьдарч магадгүй. Ирээдүйд шинэ гибридүүд гарч ирэх ч юм билүү, хэн мэдлээ?

  Асуулт: Мити, би маш сэргэлэн 9 настай нэг хүүтэй, хэрвээ чадвал гаригаасаа нэг жижигхэн үеэл дүү охин олж өгөөрэй. Бид төрөл садан болох ч юм билүү, хэн мэдлээ? (Тэр инээв) Асуулт: Мити, миний найз Стикер чамайг өөрийнхөө хэл дээр ямар нэгэн юм бичиж өгөөч гэж гуйж байна лээ, бидэнд танай захиаг унших сонин байна, окей?



– Тэгье, Стикер, би чадна, гэхдээ эхлэхийнхээ өмнө энэ их сонирхолтой асуулт болохоор нэг зүйл тайлбарлая. Бид захиа хэрэглээгүй удаж байна. Өнөөдөр энэ нь оюуны үйл ажиллагааны нэг юм. Бидний бичсэн зүйл, тайлан зурагнуудыг оруулаад тархины импульсээр дамжин системд ордог. Хүссэн хүн нэвтэрч болдог өгөгдлүүдийн баазуудад бид менталиар бичиж чадна. Бид хэдэн мянган жил цаас үзэг хэрэглээгүй. Бидэнд фотографик санах бий, бид хэзээ ч сурсан зүйлээ мартдаггүй, тиймээс ямар ч юманд бичиг үсгийн зааврууд шаардлагагүй. Манай процессорын системүүд танайхтай адилхан бит, байтуудаар ажилладаггүй. Ерөнхийдөө бүх зүйл био технологи дээр үндэслэгдсэн байдаг. Чи Японоос ирсэн найзтайгаа сансрын хөлөг дотроос нислэг удирддаг манай зааврын систем, координатууд, ажил үүргийн хуваарь гэх мэтчилэн зүйлийг хайж байна гээд төсөөлөөд үз. Нэг л хавтан дээрээс, нэг л цагт чи бүгдийг англи хэл дээр харж, харин чиний найз япон хэл дээр харах болно. Систем мэдээллийг тэмдэгээр биш, бодлын дохиогоор бичиж авдаг. 

 Танайд менталь харилцааны техник хөгжих үед үнэнийг хэлэхэл та нар бичиг үсгийн ямар ч зүйлийг олж харахгүй. Та нэг нэгэнтэйгээ, мөн системтэй орчуулгын хэрэггүйгээр харилцах болно, учир нь тархины импульс нь бодлыг дамжуулна, харин эдгээр дохионуудад орчуулга хэрэггүй. Бидэнд тэмдэглэгээний хавтан, үйлдвэрлэгчийн тухай өгөгдлүүдтэй деталиуд, материалын бүрэлдхүүн, гарал үүсэл зэрэг зүйлүүд дээр сийлсэн тэмдэгүүд байдаггүй. Хэдийн би хэлсэнчлэн, бид энэ харилцаанд хангалттай уян хатан байдаг, бид ийм менталь уян хатан чанар хараахан хөгжөөгүй оршнолуудтай ямар ч хэл дээр бичиж бас харилцаж чадна. Миний чамтай харилцахдаа ашигладаг үйл явцыг бид ашигладаг. Чи надад ямар нэгэн юм хэлэхэд би чиний тархиар дамжуулан шууд бичгийн текстийг хардаг. Би чиний хүссэн зүйлийг чиний хэл дээр бичиж чадна. Би Дэлхийн ямар ч газар, өөр ямар ч гариг дээр бичиж, бас яриа болон бичиг үсгийн тэмдэгүүдийг ойлгож чадна, яагаад гэвэл нутгийн оршин суугчид өөрсдөө эдгээр мэдээллүүдийг өөрийнхөө орчуулагчаас бодит цаг хугацаанд гаргаж өгдөг. 

Хэрвээ чи алдаатай яривал би чамтай яг л тэр алдааг нь ашиглаж ярих болно. Ойлгож байна уу? Чи бүхэл бүтэн хотыг нарийн ширийн зүйлтэй нь танилцуулсан гэж саная. Чи эхлээд түүнийг өөрийнхөө төсөөллөөс хуулж зурах ёстой, дараа нь барилга барих төлөвлөгөөгөө гаргадаг. Бид бас ийм зүйл хийж чадна, гэхдээ хаана барьж, байршлыг өөрчилж болох эсэхийг 3 хэмжээст орон зайд бодлоороо зохион бүтээх замаар хийж чадна. Үүний дараа бусдыг төслийн нарийн зүйлүүдтэй танилцуулахын тулд бэлэн хувилбарыг систем рүү оруулдаг. Чи гар утасны загвар бүтээх хэрэгтэй боллоо гэж төсөөлөөд үз. Чи гаднах гэрийг нь бодож олох, хэдэн зуун бүрэлдхүүн хэсгүүдийг хувиарлах, тэд нэг бүрчлэн өөрийн үүргээ биелүүлэхээр, мөн эцэст нь бүх цуглуулга нэг бүхэл мэт ажиллахаар бүгдийг залгах хэрэгтэй, тийм биз дээ? Бидний тохиолдолд программчлалын молекулын машин байгаа дээр би объектын гадаад төрхийг(дизайн), хүсч буй функцуудыг, ашиглалтын шинж чанаруудыг, түүнчлэн бүрэн үйл явцад шаардлагатай түүхий эдийг өгнө. Үүний дараа үйлдвэрийн төхөөрөмж өөрөө миний өгсөн бүх өгөгдлүүд болон түүхий эдийг тодорхойлж хэрэглэнэ. Хэдэн секудын дараа надад бэлэн багаж хүссэн тоогоороо байх болно. Төхөөрөмж онцгой байх болно. Хэрвээ түүнийг дундуур нь хуваачихвал доторх бүрэлдэхүүн хэсгүүдийг нь олж харахгүй. Бүх зүйл молекул түвшинд утасгүй эсвэл визуаль холболтгүйгээр нэг матери болж хайлна. Техникийн ялгааг нь ойлгож байна уу? – Окей, одоо би танай хэл дээр чиний өгсөн цаасан дээр тэдгээр нь хэрхэн харагдахыг харуулахын тулд хэдэн үг бичье. Би: “Та нар миний найзууд, манай Галактикууд бол эгч дүүс” гэж бичье. – Окей бэлэн болчихлоо. 


Асуулт: Хүлээгээрэй, чи тоглоод байгаа юм уу? Чи үүнийг яаж биччих вэ, үзэг хэрэглэлгүй анивчдаг бугуйвчаа цаасан дээгүүр явуулаад болоо юу? – Би зурагаа сансрын хөлгийн үндсэн системийг ашиглан цаасан дээр буулгалаа, би түүнийг та нар хэрхэн үзэг ашигладаг шиг л ашиглаж чадна. Асуулт: Мити, чамтай улам их ярилцах тусам технологийн хангалтгүй мэдлэгээсээ болж улам их ичих юм... – Санаа зовох хэрэггүй дээ. Та нар технологиуддаа хэдхэн зууны туршид асар их дэвшил гаргаж чадсан. Төсөөлөөд үз, сая жилд юунд ч хүрч болно шүү дээ. Хэрвээ та танкийн бригадтай Ромын Их гүрэнтэй байлдахаар цаг хугацаанд буцаж ирлээ гэж төсөөлөөд үз. Эсвэл атомын шумбагч онгоцоор 17-р зуунд тэнгис далайг эрхшээлдээ оруулахаар ирлээ гэе. Хэрвээ тэд шумбагч онгоцнуудын нэгийг булаан эзэллээ ч танай технологийг хэзээ ч хуулбарлан авч чадахгүй шүү дээ. Та нар ч өөрсдөө өөрийнхөө энэ гариг дээрээ хэдхэн зууны зайтай харь гаригийнхан ч байсан байж болох шүү дээ. Илүү их хөгжсөн арьстнуудтай сүлэлдэхийн үндсэн давуу тал нь өнөөдрийн хувьд төсөөлшгүй хурдаар хөгжиж эхэлдэг юм. 

 Асуулт: Мити, чиний бичсэн өгүүлбэр нь Андромед дэх танай гаригийн бичгийн хэлний португаль эсвэл англи хэлний орчуулга юм уу? 

 – Чи ямар нэгэн асуудлыг олж хараад байгаа юм уу? Манай тэмдэгүүдийн цуглуулгыг ойлгоод хэрвээ та бидэнд ямар нэгэн зүйл бичихээр шийдвэл танай хэлэнд яг зохицсоныг иш татах болно. Хэрвээ та “you” гэхийн оронд “você” гээд биччихвэл энэ үг өөр утгатай болно. Янз бүрийн зүйлийг илэрхийлэхдээ нэг л үгийг ашиглах боломжгүй. Тиймээс түүнийг ашиглах нь утгагүй. Танай гариг дээр олон хэл, аялга байдаг, хэл бүрт толь бичиг байх ёстой. Зарим тэмдэг нь өгүүлбэрийн контекст дэх байрлалаасаа хамаараад олон утгатай байдаг. Бүх боломжит хувилбаруудтай толь бичиг бэлтгэх маш төвөгтэй. Бичгийн хэл хэтэрхий хоцрогдсон; тархины импульс зөвхөн нэг “хэл” дээр ярьдаг ба нэгэн зэрэг бүх хэл рүү хөрвүүлж чаддаг. Миний бичсэн жишээ бол англи хэлэнд зориулагдсан.

 – Зүгээр тэмдэглэж хэлэхэд танай бүх хэл харь гаригийн гарал үүсэлтэй. Энд амьдарч байгаа бүх арьстнуудыг эртний гуманоидуудын нийгэмлэгүүдийн хэлцэлийн дагуу хэд хэдэн Галактикийн янз бүрийн хэсгүүдийн гаригийн колончлолд зориулж авчирсан юм. Арьстан бүр өөрийн үр удамдаа хөгжихөд зайлшгүй шаардлагатай өв соёлоо дамжуулан үлдээсэн. Тэдгээрийн нэг нь бичгийн соёл. Тэдний арьстан колончлолын явцад бусдыгаа шахаж гаригийн хэмжээгээр нэгдсэн нэг хэлтэй болно гэж тэдний нэг бүр найдаж байсан ч ийм зүйл болоогүй. Төрөл зүйл бүр бүс нутгийн түвшинд хөгжсөн ба Дэлхий нэгдэлдээ азгүйтсэн юм.

 Шинэ Эринд орох зам дээрх энэ зайнд нэгдэл дараагийн зуун жилийн туршид тохиолдоно. Та нар бүгд нэг хэл дээр ярьж эхэлнэ; энэ нь одоогийн ярьж байгаа хэлний аль нь ч биш байх болно. Энэ бол хэд хэдэн хэлний синтез байх юм. Тэр Дэлхийхний хэл байх болно. – Бид Хойд Туйлын мөсөн хучлага дээр осолдсон найрсаг арьстны хөлөгт тусламж үзүүлсэн. Багийн 305 гишүүн аврагдаж Антарктик дахь бааз руу, хөлөг нь засварт илгээгдсэн. Энэ бол ийм сансрын хөлгүүдийг засварлаж болох Дэлхий дээрх цорын ганц газар юм. Зөвхөн багийн 307 гишүүний 2 нь үрэгдсэн. Энэ нь Арктурус одыг тойрон эргэдэг гаригийн Арктурианчуудын арьстан бөгөөд тэд далайн галт уулын идэвхжлийг судлахад тусалдаг. 

Атлантын Далайн 1900 м-ийн гүн дэх бааз дээр ажиллагсад бараг бүгдээрээ Арктурианчууд юм. Тэд өөрийнхөө гариг дээр асар том усан доорх хотуудад амьдардаг бөгөөд далай судлал, том далайнууд болон тэдгээрийн гүний биологи, геологийн шинжээчид гэж тооцогддог. Түүнчлэн тэд хэд хэдэн төрлийн цагаан, саарал дельфин, далайн гахай болон халимнуудыг дахин сэргээсэн орчинд нь буцаахын төлөө эдгээр төрлийн сүүн тэжээлтнүүдийг хадгалж хамгаалахын тулд өөрдийнхөө далайнууд руу гаргадаг. Тэд яг ийм ажлаар, хавч төрөлтнүүдийг цуглуулж Хойд Туйл дээр ажиллаж байсан. Танай эрдэмтэд хэдийн танай далайнуудад сүүн тэжээлтнүүд үлэмж багассаныг анзаарах л ёстой.

 Ойр орчимд нь байгаа галт уулын идэвхжлийн улмаас бүхэл бүтэн баазыг өөр газар нүүлгэн шилжүүлэх болсон. Ажил их байсан. Хэд хэдэн баг хэдэн өдрийн турш гар хумхилгүй ажилласан. – Өнөөдөр би хэдэн өдрийн өмнөөс миний эргэж ирэхийг та нар хүлээж байсан болохоор ирсэн юм. Гэхдээ бид бүгд маш их ядарлаа, хэдэн өдөр өөрийн колонидоо гавъяаныхаа амралтыг авах гэж байна. Би 3-4 хоногийн дараа эргэж ирнэ. Аль болох бүх зүйл сайн сайхан байна гэдэгт би найдаж байна.

17-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/05/17.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...