Ухамсартайгаа холбогдох нь 45-р хэсэг

Автомат бичиглэл: Энэ ертөнцөд хязгаарлалт зөвхөн бодолд л оршдог. Олон талт гэрлэн биетийн хувьд ертөнцийн билэг ухаанаас дамжуулах чадвар дотоодод л байдаг. Зөн билгийн эдгээр гайхалтай бэлгүүд ихэвчлэн танигдаж амжаагүй байхад зарим нэг нь өөрсдийн нөөц боломждоо амжилттайгаар нэвтэрч чадсан байдаг. Автоматаар/цаанаасаа бичиглэх явц бол хүн цэвэр эрчимийн суваг болсноор олон хэмжээст урам зоригийг өөрөөрөө урсгах бололцоо олгох явдал юм. Хэвийн оновчтой бодлуудаа арилгах нь оновчгүй санаануудыг нэвтрүүлэхэд зай гаргаж өгдөг байна. Үл мэдэхүйтэй ийнхүү холбогдож эхлэх нь тэсвэр тэвчээр, итгэл шаардах бөгөөд түүгээр дамжин ирэх ямар ч зүйл зөвхөн ажиглагч төдийгүй мөн дамжуулалтыг хүлээж авч байгаа хүмүүст зориулагдсан байдаг.
Эдгээр дамжуулалтууд олон янзын замаар илэрхийлэгддэг ч, мэдээлэл хүлээн авагчаас бүгд хамааралтай байдаг. Зарим хувь хүмүүс зөн совинт чадвараа ашиглан далдыг танин мэдэх /клэйркогнизонт/ чадвартай төрдөг. Тэд бодолдоо нам гүмийг цацраахад тэнгэрийн оролцооны үр дүнд үгс өгүүлбэрт хувиран гарч ирдэг. Бусад нь бүх төрлийн дамжуулалтын уран аргаар дүрс тэмдэг хүлээж авдаг байна. Гэрлийн хэл бол сүнсний төрөлх өгөгдлийг илэрхийлсэн дамжуулалтын үндсэн загвар мөн. Эдгээр кодлогдсон дүрсүүдийг гайхамшигтайгаар таньж, харснаа хөрвүүлдэг. Автомат бичлэгийн хэлбэр бүр бусад чадваруудын адил чухал юм.
Бидний чөлөөт хүслийг хадгалах үүднээс хөтчүүд болон олон хэмжээст биетүүд ухамсрыг зайнаас дээшлүүлэх/хөгжүүлэх арга болгон сонгодог байна. Автоматаар бичих явцыг эхлэхдээ мэдрэхүй хамгийн бага үймэх чимээгүй газар олоод бясалгалын нам гүм байдалд орно. Бодол амьсгал дээр төвлөрөх үед асуулт юмуу сэдвээр дамжин ажиллах ганцхан зорилго тавина. Давтсан дадлын дараа илгээлтүүд дэс дарааллаар гарч эхлэх болно. Мэдээллийг нарийвчлан хянахын өмнө дамжуулалтаа нягтлан дүгнээрэй. Олон нийт иймэрхүү илгээлтүүдийг идэвхтэй эрэлхийлдэггүй болохоор ийм чадвараа зохих ёсоор хөгжүүлсэн хүмүүс бусдад үйлчлэх үүргээ гүйцэтгэж байна. Өөрийн оршихуйн гүнд эрэл хайгуул хийж, хязгааргүй нөөц боломжынхоо гэрч болоорой.
Орчуулсан Д.Энхжаргал














46-р хэсгийг эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...