АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 17 -р хэсэг

 


Асуулт: Мити, би цэргийн нэг найзынхаа цэргийн баазын нэгэн дээрээс бичиж авсан видео клипийг гар утсан дээрээ хуулаад авчихсан юм. Чи жинхэнэ харь гаригийн хүн мөн үү эсвэл хуурамч зүйл үү гэдгийг тодорхойлж чадах уу? Хар даа.


– Тийм ээ, гэгээлэг Саарлуудын энэ арьстныг би мэднэ. Тэдний нийгэм Андромедэд, Сириус дээр, Лир болон бусад колониудад амьдардаг, тэд маш энх тайванч. Энэ яг хаанаас ирснийг нь би мэдэхгүй. Бараг жилийн өмнө осол гарч тэднээс хэд хэд нь алга болсон. Тэр тэдний нэг байж болох юм. Би тодруулна аа. Энд тэдний хэн нэг нь байнга судалгаа явуулж байдаг; тэд бас далайн судалгааны баазууд дээр тусалдаг. Тэд бид нар шиг харилцаж чаддаггүй, тэдэнд тусгай орчуулах төхөөрөмж шаардлагатай. Хөөрхий, хэрвээ түүнийг яг хаана байгааг мэдээд өгч чадвал бид түүнд өөрийнхөө нийгэмд эргэж очиход нь тусалж чадна. 


Асуулт: Мити, уучлаарай, түүнийг хаана байгааг нь, бүр амьд эсэхийг ч мэдэх боломжгүй. Надад ирсэн эх сурвалжаас үзвэл түүнийг Хойд Америк руу аваачсан бололтой. Тэр юу ярьж байна?

 – Мэдэхгүй. Түүнийг ойлгохын тулд би түүнтэй биечлэн ярилцах ёстой, телепатаар. Бид үг ашигладаггүй.


Танай эрдэмтэд танай дээд агаар мандал дахь үелзлийг бөмбөгдөж, арчаагүй оролдлого хийснээрээ нөхцөл байдлыг сайжруулахгүй байна. Бид яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ нь нарны радиациас хамгаалагдаагүй хэсгүүд, үхлийн радиацийн их хэмжээний цацрагууд нэвтэрч орж ирэхээр нүхнүүдийг үүсгэснээр соронзон талбайд маш их тогтворгүй байдлыг үүсгэж байна. Энэ нь хамгаалалтын давхаргыг ноцтойгоор багасгаснаар танай Хойд Туйлд түр зуурын нөлөө үзүүлж байна. Түүнчлэн манай зарим сансрын хөлгүүдэд нисч өнгөрөхөд нь хүндрэл учруулж байна. Эдгээр станциудаар дамжигдаж байгаа үелзлүүдийн үед бид яаралтай засахаас аргагүйд хүрч байна. – Бас нэг зүйл нэмж хэлэхэд, Ангараг дээр байгаа Рептилиодуудад нэг бүрэн үйл ажиллагаатай шинэ агаараар амьсгалдаг нийгэм хэлбэржсэн байна. Ангарагийн тойрог замд дээр Дэлхий болон Нибиругийн Системийг өнгөрөхийг ажиглах зориулалттай хэд хэдэн телескоп суурилуулсан байна. 

 Асуулт: Мити, энэ бол хэсэг хугацааны өмнө телескопоор авсан Нибиругийн гэрэл зураг. Чи тэр мөн эсэхийг баталж чадах уу? 


– Тийм ээ, энэ муухан авсан зурган дээр үнэхээр Нибиругийн Нарны Систем байна. Танай тойрог замд хамгийн ойрхон өнгөрөхөд 360 өдөр үлдсэн байна. Миний дурьдсан Бархасбадийн ойролцоо байгаа тэр том хөлөг урьд өмнө нь... Тэд Нибиругийн Нарны Системийн маршрутыг таамаглан эргүүлэхийн тулд Галактикийн Бүлгэмтэй хамт тооцоо, загварчлалыг хийж байна. Энэ нь ердөө л таамаг төдий; тэд үүнийг хийж чадна гэж найдаад хүлээгээд байх хэрэггүй. 


Асуулт: Мити, би телескопоор авсан гэрэл зургийг хуулбарласан юм л даа, тэгээд энэ юу болохыг мэдэх гэсэн юм. Сансрын нэг станц шиг харагдаад байгаа юм.

– Үгүй, энэ сансрын станц биш, сансрын ачааны хөлөг, Спайкийн Системийн гаригийнх бололтой. Энэ сансрын ачааны хөлөг тэнд байх ёсгүй, яагаад гэвэл танай телескопууд хүрэхээс өмнө олон жилийн турш сансраар аялж байсан дүрс байна. 

 Асуулт: Мити, чи зөвхөн шууд хараад л ямар ч сансрын хөлөг эсвэл объектыг тодорхойлж чаддаг уу?

– Би чамд сэтгэгдэл төрүүлэхийн тулд баталгаатай хариулж чадна. Гэхдээ, ер нь бол би өөрийнхөө сансрын хөлгийн өгөгдлүүдийн баазтай зөвлөж байгаад сонирхсон асуултандаа агшин зуурт хариулт авдаг. Би зөв хариулж байгаадаа итгэлтэй бус байвал хариултыг нь мэдэх хэн нэгнээс асуудаг. Энэ нь яг л энд Дэлхий дээр байдаг шиг, хамгийн гол нь: Чи бүхнийг мэдэх албагүй, гэхдээ чамд бүхнийг мэддэг хүний утасны дугаар байх ёстой! 

Асуулт: Яг тийм шүү, Мити чиний зөв. Мити, Майк асууж байна: Өнөөдөр(11сарын 19-нд) Чикагогийн дээр гарч ирсэн харь гаригийн хэмжигчүүдийн талаар чамд мэдэгдэж байгаа зүйл байна уу? Тэд миний 7 хоногийн өмнө дурьдаж байсан Агентлагт хамаарагддаг гэсэн. Агентлаг гэдэг нь хэн, юу болохыг ойлгохгүй байгаа ч саяхан Нууц Засгийн газрын бут цохьсон нэг хөлгийнхөө төлөө тэд санаа зовж байгаа бололтой. Чи энэ тухай сонссон уу? 

 – Үгүй, Майк, Агентлаг гэдэг нэртэй энэ байгууллагын тухай би мэдэхгүй гэдгээ хэдийн хэлсэн шүү дээ. Рептилиодууд болон тэдний Саарлууд танай засгийн газруудтай тохиролцоогүй л бол өнөөдрийн хувьд Галактикийн Бүлгэмийн гишүүдийн хэн нэгэнтэй холбоотой албан ёсны байгууллага Дэлхий дээр байхгүй байна. Гэхдээ энэ нь хувийн хоёр талын холбоо байх. Хэрвээ чамд эдгээр хэмжигчүүдийн фото зураг байвал над руу явуулчих, би энэ юу болох тухай хариулахыг оролдъё.

Асуулт: Шатнер асууж байна: Чи хөрөнгийн зах зээлийн зөрчилдөөн, уналтын талаар сүүлийн үеийн мэдээг анхааралдаа аваад бидэнд ойрын дэлхийн жилүүдтэй холбоотой мэргэн зөвөлгөө өгч чадахсан болов уу?

– Шатнер, урьдчилан таамаглах боломжгүй цорын ганц зүйл бол болж байгаа үйл явдал дахь танай засгийн газрын төлөвлөгөө гэдгийг чи ойлгож байгаа. Миний зөвөлгөө бол онцгой байдал тохиолдох үед та бүхэнд амьд үлдэхэд тус болох нарийн зүйлүүд дээрээ нөөц бололцоогоо төвлөрүүл гэж хэлэх байна. Дэлхийн эдийн засгийн хувьд аюулгүй, учир нь танай улс эрэлт хэрэгцээг ихэсгэхийн тулд эсвэл зүгээр л эмх замбараагүй байдалд турхирахын тулд бүс нутгийн эдийн засгийн хямралыг төлөвлөж болох юм. Баримтуудад та нар итгэмэгц болж байгаа бүх зүйл бодит юм байна гэдгийг ухаарах болно, эх үүсвэргүй анархронист урхи болж хувирах том хотуудаа яаралтай орхихыг хичээцгээ. Танай гэр бүлд зайлшгүй шаардлагатай тоноглол, заалтуудтайгаа амьд үлдэж болох газар руу доод тал нь жилийн хугацаатайгаар явцгаа.

 Танай засгийн газруудын санал болгож байгаа хоргодох байрнуудаас зайлсхий; хувилбаруудын аль нь ч илүү дээр байх болно. 

Асуулт: Мити, Шатнер асууж байна: Би All of Man-ээс холгүй Английн Кембридэд амьдардаг. Тэнд та нарын хэн нэг нь Камбрийн Баруун эрэг орчим ба Барроу дахь зогсоол дээр атомын станцийг сонирхож байгаа юу? Тэнд, Равенглассд сүүлийн үед чухал нэгэн зүйл болж байгаа юу?

– Шатнер, Барроугийн эрэг орчим эсвэл Равенглассын дээр ажиглагдаж байгаа аливаа ҮМНБ бол Плеядианчуудын сансрын туслах хөлгүүд байх ёстой. Тэд тэндхийн бүс нутгууд дахь атомын зэвсгийг саармагжуулах ажиллагааг хариуцаж байгаа болохоор тэнд байгаа юм. Хэрвээ та нар гэртээ атомын бөмбөг хадгалдаггүй л юм бол энэ тухай санаа зовох зүйл байхгүй. Тэд ихэнхдээ үл үзэгдэх талбайгаа залгачихаад ажилладаг, гэхдээ заримдаа тэднийг харж болно. Хөлгийн их биений ионжуулалтыг задлахын тулд үл үзэгдэх талбайг унтраах шаардлага үе үе гардаг. Хэрвээ их бие хэтэрхий их ионжвол хөлөг усны уураар эсвэл бусад хатуу жижиг хэсгүүдээр (литометеоритуудаар) бүрэн бүрхэгдэнэ.


Асуулт: Энэ Саран дээрх байгууламжуудын фото зураг мөн үү? Чи эдгээрийн жинхэнэ эсэхийг баталж чадах уу, энэ юун байгууламжууд вэ? Зургийн чанар муу байгааг өршөөгөөрэй.

– Энэ танай сансрын нисэгчтэй зураг бол олон тооны газар доорх баазуудын нэгнийх нь хэсэг. Саран дээр янз бүрийн цаг хугацаанд ирж байсан олон соёл иргэншлүүдийн барьсан олон тооны хачирхалтай бааз байрладаг, тэдгээрийн зарим нь тэрбум тэрбум жилийн настай. 


– Өөр нэг зурган дээр өдөржингөө ажилладаг ашигт малтмал олборлодог баазыг харуулсан байна. Эзэмшигчид нь Камелопардалисын Консорциум. Тэд нилээд хэдэн уул уурхайн үйлдвэрийг удирддаг, тэдгээрийн хэмжээгээрээ том хэд нь Саран дээр байрладаг. Бусад арьстнууд тэднийг хөлсөлж ажиллуулдаг. 






– Энэ нь аварга том сансрын хөлөг юм. Тэр хэзээ ч юм нэг цагт Плеядуудын эртний арьстнуудын тээврийн хөлөг байсан юм. Тэрбум илүү жилийн өмнө тэр үед тэд янз бүрийн түүхий эдийг Дэлхийгээс өөрийнхөө гариг руу зөөдөг байсан, ихэнхдээ биологийн түүхий эд байсан. Тэд танай Нарны Систем дэх худалдаанд давамгайлж байсан Рептилиодуудын эртний арьстны эсрэг тулалддаг байсан. Тэндээс эртний янз бүрийн соёл иргэншлүүдийн олон тооны объект болон барилгуудыг малтаж болно. Харамсалтай байгаа ч би үнэнээ хэлэх ёстой, Андромедийн олон арьстны адил бид ч бас эрт цагт олон дайнд оролцож байсан. Энэ нь өнөөдөр дипломат замаар зөрчилдөөнүүдийг шийдэх оролдлого болон хэрэгжиж байна. Гэвч өнгөрсөнд боломжууд болон удирдагчдын төлөөлөл байгаагүйн улмаас арьстнуудын хооронд олон зөрчилдөөн гарч байсан юм. 




– Энэ нь өндрөөрөө 20 км орчим, суурь нь диаметрээрээ 6 км, 5км-ийн диаметр бүхий бөмбөгөр оройтой цамхаг. Тэр Камелопардалисын Консорциумд хамаарагддаг, түүнчлэн хэд хэдэн бусад арьстнуудын сансрын станц болдог. Тэнд хүдэр зөөж гаргадаг тээврийн боомт байдаг. Материалын ханд хүлээн авч хадгалдаг үүнтэй адил бааз Санчирын сар болох Япетус дээр байдаг. 
Асуулт: Эдгээр ҮМНБ-ийн зургууд дээр, чанар муутай зураг тул уучлал хүсье, танай хөлгүүд байна уу? Хэрвээ чи хариулах эрхгүй бол би ойлгоно. 


– Тийм ээ, та нарт олон материал байгаа юм байна. Энэ нь манай флотын нэг хөлгийн фото зураг байна, гэхдээ хоцрогдсон загвар байна! Гайхалтай; би бүр төсөөлж ч чадаагүй шүү. Яахаараа тэд зураг авах үеэр харагдчихдаг байна аа, гэхдээ л энэ нь маш таатай алдаа байна. –Энэ бол 50 жилийн өмнөх хуучин загвар байна, сайн хөлөг, аюулгүй, найдвартай; бид одоо хүртэл хэдэн зуугаар нь колониудын хооронд явахад ашигладаг. Тэр ихэнхдээ ингэж онгойгоод байдаггүй, тэр бага хурдтай нисэх үед хянахын тулд шилэн ханатай нь онгойлгодог. Нислэгийн үед их бие бүрэн хаалттай байдаг. Фото зургийг бага хурдтай ажиглах үед нь авчээ.
– Манай флотын өөр нэг орчин үеийн сансрын албаны хөлөг; энэ аппарат нь хиймэл өндөр оюун ухаанаар тоноглогдсон. Энэ загвар хэдийн 10 ашиглагдаж байна. Таны харж байгаа энэ тод цэгүүд бол сансрын хөлгийг навигацийн системээс тушаалуудтай уялдуулан сансрын хөлгийг хөдөлгөдөг, соронзон талбайнуудын хооронд боломжит зөрүү үүсгэдэг плазмын энергийн тэжээлийн туйлууд юм. Гэрэл хурц байх тусам хөлгийн хөдөлгөөнд зориулсан энерги хүчтэй байдаг. Гэрэл бараг мэдэгдэхгүй байвал сансрын хөлөг бага хурд дээр байгаа ба ердөө л татах хүчний эсрэг дүүжлэгдээд байж байгаа хэрэг юм. Хуучин болон шинэ хөлгүүдийн хооронд байдаг том ялгаа нь хөлгийн шинэ загвар нь шинэ мэдээллийг “тогтоож аваад” хөлөг автоматаар түүнийг өгөгдлүүдийн нэг л баазыг ашигладаг флотын бусад хөлгүүдтэйгээ бодит цаг хугацаанд автоматаар хуваалцдаг. Эх хөлөг ийм 150 хүртэлх тооны аппаратыг багтааж чаддаг. Сайхан байлаа, Мити, би хариулсанд маш их баярлаж байна, найзууд маань ч баярлах болно. Одоо танай хөлгүүдийн зургууд миний компьютерийн дэлгэцэн дээр хамгийн харагдахуйц газарт байрлах болно.  

18-р хэсгийг унших бол эндээс

https://michid-7.blogspot.com/2023/06/18.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...