АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 18 -р хэсэг

Асуулт: Стив асууж байна: Яагаад цэнгэг усан сангууд болон нуурууд руу нисч ороод байдаг ҮМНБ бидэнд харагддаг юм бол? Тэд тэнд хүмүүсээс нуугддаг юм уу? Тэд газар доор нуугдсан систем рүү ордог юм уу? Тэд цэнгэг усаар цэнэглэгддэг юм болов уу?

– Аль эртний Майягийн цаг хугацаанд янз бүрийн нутгуудад нуурууд дотор баазууд руу ордог хаалганууд байсан, гэвч Дэлхий дээрх хүмүүсийн технологи хөгжихөөс нилээд эрт хаагдсан. Өнөө үед усан доорх баазууд далайд байрладаг. Хөлөг дээрх бүх хэрэглээнд зориулж ус цуглуулж, шүүдэг агаарын хүрээний ионжуулалтыг салгах гэж хөлөг зориуд цэнгэг нууруудад шумбадаг. Хэтэрхий их онгоцны хөдөлгөөн, олон тооны хүнтэй нутгуудад бид ямар ч санаа зовох зүйлгүйгээр багийнхандаа амрах боломж олгохын тулд нууруудын ёроолд түр буудалладаг. Одоо бол хүнгүй газар бага болжээ. Хүн ам төвлөрсөн пунктуудын ойролцоо ажиллагаа явуулах үеэр нуурууд нь буудаллах цорын ганц тайван газар болдог юм. Үл үзэгдэх талбайн зарим технологиуд дулаан ялгаруулах үеийн арга барилыг ашигладаг. Хэрвээ хөлөг тал газар газардвал өвс урамалыг бараг шарчихдаг болохоор ирснээ мэдэгдэхээр ул мөрийг үлдээдэг. Шувууд үл үзэгдэх талбайтай мөргөлдөж цочсондоо үрэгддэг.



Асуулт, Мити, далайн ёроолын идэвхжил ямар байдаг вэ?
 – Галт уулын идэвхжил ихэссэнээс үүсэх дулаан далайн урсгалын температурыг үлэмж өөрчилдөг. Энэ нь танай бүс нутгийн цаг уурт хүсмээргүй нөлөө үзүүлж, туйлуудын мөсийг хурдан хайлахад хувь нэмрээ оруулж эхэлсэн. Илүү их уур гарган хаяж, гариг дээрх агаар мандлыг өөрчилснөөр Атлантын болон Номхон Далайнууд бүлээсч байна. Өмнөх оны тэр үеийнхтэй харьцуулахад идэвхжил 32% нэмэгдсэн. Нөхцөл байдал дараагийн оны 3-р сар хүртэл тогтвортой байна гэж бид таамаглаж байна. – Далайн тухайд бол зүгээр л хэлэхэд, хэрвээ та бүхэн өнөөдөр хэлний орчуулгын технологитой байсан бол та нар танай гариг дээрх шүүн тунгаадаг цорын ганц оюун ухаант оршнол биш гэдгээ мэдээд сэтгэл хөдлөх байсан байх. Дельфинүүд болон далайн гахайнууд бас амьдралын оюун ухаант хөгжсөн хэлбэрүүд, амгалан, гэм зэмгүй оршнолууд. Бид саяхан Арктурианчуудын тусламжтайгаар тэдний нутгийн аялгууг тэмдэглэж авсан. Тэд далайн судалгаануудтай холбоотой олон мэдээллийг өгсөн. Түүнчлэн тэдний заримыг нь тэдний аюулгүй байдлын төлөө гаригаас гаргасан гэдгийг би мэдэж байгаа.

  Асуулт: Мити, Клайв хачин асуулт асууж байна, Дэлхий дээр тахиа анхдагч уу өндөг анхдагч уу? 
 – Асуудалгүй, Клайв, энэ хувьслын жирийн асуулт. Хэн нь ч анхдагч биш; энэ нь зөвхөн дасан зохицол. Энэ нь хөгжлийн болон амьдрах орчиндоо дасан зохицох урт хугацааны үйл явц байсан. Шувууд мөлхөгчдийн хөгжлийн үр дүнд үүсч бий болсон. Мөлхөгчийн оршихуйгаа эхэлсэн усанд амьдарч байх үед хатуу өндөгний хэрэггүй байсан, усанд амархан уусч үр удмаа усанд гаргадаг зөвхөн нимгэн вазелин шиг үр хөврөлийн савтай байсан. Хөгжил нь зарим төрлүүдийг хуурай газарт шилжих аргагүйд хүргэх үед ихэнх нь түрсээ шахахаар ус руугаа буцдаг байсан. Хаа сайгүй тархан суусан бусад төрлүүд нь өөрийн үр хөврөлийн саваа хуурай газар төрүүлэхэд дасгасан. Аажимдаа үр хөврөлийн сав нь элс шороотой харилцан үйлчлэлцэх үед хөврөлөө өсгөхийн төлөө хамгаалалт болон дулаан өгснөөр үр удмаа хамгаалахын төлөө илүү их эсэргүүцэл олж эхэлсэн. Бүр одоо ч танай Дэлхий дээр хөгжлийн бүх үе шатуудын жишээ бий: мэлхий мэтийн мөлхөгчид өндгөө усанд гаргадаг, тэгвэл зузаан, зөөлөн арьс шиг үр хөврөлийн савтай матар, гүрвэл, яст мэлхий зэрэг нь өндөг гаргадаг. Эцэст нь шувууд шавьжнаас хамгаалсан хатуу хальстай үр хөврөлийн савтай байдаг. Ингэж өнөөдөр мэдэгдэж байгаа “тахианы өндөг” шиг кальцижсан хальстай, ердөө л ердийн өндөг үүссэн. Тэгээд л энэ нь утга учиргүй асуулт байгаа юм.

  Асуулт: Клайв Дэлхий дээрээс олдсон хамгийн сонирхолтой эртний ховор арван олдворын тухай асууж байна. Чи тэдгээрийн зориулалтыг тайлбарлаж өгөхгүй биз?


 – Клайв, археологийн тухай ярьвал бид Дэлхий дээр үлдсэн ховор олдворуудын тухай бүрэн мэдээлэл өгч чадахгүй. Сая сая гаригууд байдаг гариг бүр өөрийн түүхтэй. Хэрвээ тэдэнд өгөгдлүүд байвал бидэнд мэдэгдэж байгаа төстэй гаригуудыг оруулаад би хариулъя. – Эдгээр бөмбөлгүүд нь гаригуудын эртний уурхайчдын ашиглаж байсан ашигт малтмалын тэмдэглэгээнүүдийг санагдуулж байна. Камелопардалисын соёл иргэншил маш эртнийх бөгөөд тэд янз бүрийн Нарны Системүүдэд ашигт малтмал олборлож байсан. Тэд тэрбум тэрбум жилийн туршид гариг дээр судлагдаж байгаа нөөцүүдэд ашиглах тэмдэглэгээ хийхэд иймэрхүү бөмбөлгүүдийг өргөнөөр ашигладаг. Хэмжигчүүд дохионы үелзлийг цацраадаг программчлагдсан бөмбөлгүүдийг хаядаг байсан, урьдчилан тагнасны дараа тэд мөрдөх системийн тусламжтайгаар ашигт малтмалыг олборлох ажиллагааг явуулах үгүйгээ шийддэг байсан. Хэрэв тэдгээрт хуучин тэмдэглэгээ байвал тэдгээрийг олборлогсод үлдээсэн гэсэн үг; агуулах нь танай Нарны Систем дээр, Санчирын саран дээр, Япетус дээр байрладаг.

Дропын чулуунууд 12000 жилийн өмнө Хятадад том толгойтой гуманоидуудын араг ясны дэргэдээс олдсон гэдэг. 
– Энэ дискнүүдийг эрдэсүүдээр хийсэн. Хэрвээ тэдгээрийг нэг тэнхлэгийн дагуу тодорхой тоогоор, хэлбэлзлийн уртын тодорхой зайд байрлуулбал энэ төхөөрөмж сансрын энергийг нэмэгдүүлж, ослын дохиог илгээж чадна. Мянга мянган жилийн өмнө, байнгын дохио цацахаар программчлагдсан бул чулуунуудыг орон зайн навигацид ашиглаж байсан.


 Эдгээр гуманоидуудын сансрын хөлөг чухал системээ алдаж сүйрсэн байх магадлалтай. Учир нь тэдэнд программчлах боломж байгаагүй, тэд аврах хөлгүүдийн нэг нь дохиог хүлээн авна гэж найдан хэд хэдэн энерги шингээх цэгийг дэмжих антенн хүчитгэгч байгуулахыг оролдсон. Тэд диск зүсч боловсруулахад зориулсан доод энергийн зөөврийн лазерын багаж ашигласан байх бүрэн боломжтой; үүнийг шалгаж батлах хэрэгтэй, учир нь диск дээр өндөр температурт боловсруулсны ул мөр үлдсэн байх ёстой. Үүнд нэмж хэлэхэд эртний соёл иргэншлүүд иймэрхүү дискүүдийг нөгөө ертөнцтэй холбоо тогтоох билэг тэмдэг хэмээн үзэж үйлдвэрлэхийг оролдож байсан. Энэ нь эдгээр резонанс антеннд зориулсан миний толгой руу орж ирж байгаа цорын ганц илүү боломж бүхий тайлбар, живэхийн өмнөх ослын дохио дамжуулах төхөөрөмж бүтээх арга. Аврагдах гэсэн аргаа барсан оролдлого.

Инкийн Чулуу, 13 сая жилийн настай, Чулуун зэвсэгээс өмнөх үе. 

– Надад энэ олдворын төрлийн талаар бичлэг алга байна, хүлээж байгаарай. Окей, нэг мэдээлэл оллоо. Энэ бол тэдэнд багш нарынх нь дамжуулсан түүхийн туршлагын төлвийг илтгэсэн Инкүүдийн маш эртний сийлбэрүүд. Тэдгээрийн ихэнх нь өвөг дээдсийн өв залгамжлал мэт хадгалж үлдсэн пре-инк юм. Хүмүүстэй хамт байгаа динозаврууд нь эдгээр олдворууд болон хүн төрөлхтний насжилтын баталгаа юм. 

Антикитерийн Механизм, энэ механизм 2000 жилийн настай, Грекийн эрэг орчимд тэнгист живсэн байсныг илрүүлсэн.

– Би энэ олдворын тухай юу ч олоогүй. Танай эрт үеийн чадварлаг инженерийн бүтээсэн цаг хугацааны механик хэмжүүрийн төхөөрөмжтэй төстэй юм. 

Багдадын Зай хураагуур нь Багдадаас холгүй орших эртний суурингуудын доороос олдсон, 2000 жилийн настай.


– Иймэрхүү зай хураагууруудыг ойролцоогоор 4000 жилийн өмнө эртний Египтэд пирамид барихад нь тусалсан Андромедийн арьстан танилцуулсан юм. Үүнээс гадна, тэд бүх пирамидуудыг барихад тусалсан. Энэ нь Андромеда Галактик дахь Атун Нарны Системийн Ат гариг юм. Бүх зүйл тоглоом шоглоомоор эхэлсэн. “Бурхад” цайрын жижиг ялтасууд, зэс хоолой, магнез болон багахан ус зэргийг хольж болхи ионжуулагч хийсэн. Энэ саваа Фараонд өгөөд түүн рүү долоо хоногийн турш шээж өгөхийг гуйсан. Долоо хоногийн дараа “Бурхад” хоёр ионжуулагчийн хооронд нэг плазмын хэлхээ хийтэл гайхамшиг болж гэрэлтэж эхэлсэн. Энэ нь дулаан ялгаруулдаггүй хүйтэн гэрэл, гэхдээ тэр үеийн стандартаар
нилээн сайн гэрэлтэж байсан. Фараоны эхний тоглоомын дараа батарейг ажиллуулахад хүхрийн хүчил эсвэл уксус ашиглаж байсан тухайн техникийг хэрэглэж эхэлсэн. Нууцыг чанд хадгалж Египтийн хамгийн сүүлчийн удамтай хамт булшлагдсан.
 Плазмын утаснууд болох “Оддын Гэрэл” нь Бурхадын бэлэглэсэн аугаа эрдэнэс болон хадгалагдсан. 

 Косо олдвор нь чулуун дотроос олдсон, 500000 жилийн настай.

– Энэ нь өндөр хүчдэлийн эртний тусгаарлагч, хэдэн мянган жилийн өмнө таталцлын эсрэг дискүүдэд зориулсан 60 энерги үйлдвэр хуучин системүүдэд ашиглагдаж байсан. 4-6 тийм тусгаарлагч сансрын хөлөг дээр энергийн талбай үйлдвэрлэх ороомог бүр дээр байрласан. Олдворыг тэр үеийн сансрын хөлгийн механикуудын баг үлдээсэн. Загварыг нь харвал энэ маш эртний Рептилиодууын төхөөрөмж бололтой. Энэ нь археологийн гайхамшигт олдвор байна. 

 Эртний Онгоцнуудын Загварууд, Шумерийн өмнөх үеийн эд зүйлс, зарим нь манай эриний өмнөх 5000 жилийн настай.


– Иймэрхүү төрлийн олдворууд нь эртний сансрын хөлгүүдийг дүрсэлсэн, тэр үеийн янз бүрийн соёлын өвүүдэд ихэд тархсан байсан. Тэдгээрийг алтаар хийж оддоос мэдлэг авчирсан хөлгүүдийн экипажийнханд бэлэглэдэг байсан. Сая сая жилийн өмнө эртний жижигхэн, сансрын албаны хөлгүүд танай өнөөдрийнх шиг тийрэлтэд хөдөлгүүр ашигладаг байсан, тэдгээр нь хуучин навигацийн машинуудаас хавьгүй хөнгөн байсан. Эдгээр жижигхэн хөлгүүд танай өнөөдрийн онгоц болон нисдэг тэрэгнүүдтэй маш төстэй. Газарт ойрхон байрладаг эх хөлөг тэдгээрийг буцааж авч явдаг байсан. Тийм жижигхэн сансрын хөлгүүд эртний тулаануудын үр дүнд Сарны гадаргуугаар тарсан. 

Эртний Асар том Бөмбөрцөгүүд. Коста Рики, ойролцоогоор 2000 жилийн настай.


– Эдгээр бөмбөрцөгүүд одоогийн Төв Америк дахь одоогийн газраасаа шилжсэн. Анхных нь загвар Нарны Системийг бүх гаригуудтай нь пропорционалиар, мөн Плеядуудыг оролцуулаад бүх үндсэн оддын системүүдийн холбоосыг яг дүрсэлсэн байсан. Плеядианчууд энэ хөшөөг бэлэг болгон босгосон, тэр үед ургамал одоогийнх шиг ийм их ургаж байгаагүй болохоор хөшөө дээрээсээ сайн харагддаг байсан.

Цэрдийн үеийн шавар чулуулаг дээрх Чулуужсан Алганы Хээ, 65 сая жилийн настай.

– Та нар авхаалжтай хүмүүс. Энэ асуултанд хариулах шаардлага байхгүй. Тийм алганы хээ олдсон нь зүгээр л аз. Олдвор өөрөө асуултынхаа мөн чанарыг баталж байна. Та нараас хичнээн нь хаа нэгтээ: “Би энд байсан” гэсэн бичиг үлдээж байсан бэ? Дэлхийг тэрбум тэрбум жилийн туршид айлчилж, судалж, хяналтанд байлгасаар ирсэн. Иймэрхүү ул мөрийг олох нь жам ёсных биш гэж үү? Хэрвээ хайлтаа үргэлжлүүлбэл танай эрдэмтдийн үгээр олон тооны “тайлбарлашгүй олдворуудыг” нэмэж  илрүүлж болно. 

  Үл мэдэгдэх Металл объектууд.
Машинаар шахаж хийсэн хөнгөн цагаан хоолой. Цэрдийн Галвын үеийн хөрснөөс гаргаж авсан, таамаглаж байгаагаар 65 сая жилийн настай.

– Дэлхий Шинэ Эрин бүрт, амьтны амьдрал бий болох үед гариг хэдэн тэрбум жилээр хэд хэдэн соёл иргэншлүүдийн ан хийдэг газар болдог байсан. Ангийн улиралд сансрын хөлгүүд том том мөлхөгчдийн тонн тонн мах ачаад Дэлхийгээс нисдэг байсан. Хашаа, хоноглох газар болон янз бүрийн эд зүйлсээ хаячихаад явдаг байсан. Бид өмнөх асуулт руугаа эргээд ирэх шиг боллоо. Та бүхэн “өөрсдийнхөө өмч” гэж үздэг энэ газар нутгийн ердөө л саяхны оршин суугчид гэдгийнхээ баталгааг олсоор байх болно гэдэгт найдаж байна.

19-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/07/19.html


 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...