АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 19 -р хэсэг

 


Асуулт: Мити, сүүлийн үед хэрцгий үйл явдлуудтай, харь гаригийнхан довтолж, Дэлхийг эзэлж байгаа тухай кино олноор гарч байна. Ийм асуулт асууж байгаа маань тэнэг мэт санагдаж байгаа ч иймэрхүү зүйл үнэхээр болох уу? Тэд биднийг албан ёсны худал зүйлд бэлтгэж байна уу?

– Ийм зүйл танай гариг дээр эртнээс болж байгаа. Тийм кинонууд амьд үлдэх гэсэн зөн совин дээр, киноны амжилтыг баталгаажуулахын тулд анхаарал татдаг. Хэрвээ ямар нэгэн арьстан довтолж, гаригийг эзлэхийг хүсвэл тэднийг ирэх хүртэл та нар амьдарч чадахгүй л байсан болов уу. Өнөөдрийн хувьд үйл явдлын ийм хувилбар байх боломжгүй, яагаад гэвэл бүх Орчлон ертөнцийн хэд хэдэн Галактикийн Бүлгэмүүдийн хуулиудад харшлах болно; иймэрхүү үйл явдал бүх энхтайванч нийгмүүдийн хариу үйлдлийг өдөөх болно. 

Манай хөлгүүд өнөөдөр хамгийн хурдан хөлгүүдийн нэг гэж тооцогддог, тэд тулааны хурдаар гаригийг 90 секундэд тойрох чадалтай. Сүүн Замд хүчирхэг флоттой нарны системүүдийн хэд хэдэн ассоциаци байдаг, зөрчилдөөн гарвал тэд энд хэдхэн минутын дотор л ирнэ. Бүс нутагт сансрын хөлгүүдийн идэвхитэй хөдөлгөөний улмаас энэ байгууллагад амжилт олохгүй гэдгээ урьдаас мэдээд хэн ч Дэлхий рүү довтолж зүрхлэхгүй.

 Тиймэрхүү кинонууд танай улс орнуудын зэвсэгт хүчинд байдаг төхөөрөмжүүд болох онгоцноос удирддаг лазерууд, мэдрэлийн системийг таслахад зориулсан дууны зэвсэг болон бусад мансууруулах зэвсэгийг ашиглаж халдлага хийдгийг дуурайхад зориулагдсан байж магадгүй гэж та нар яаж таамаглаж чадаж байна аа. Нэмж хэлэхэд, тэд Рептилиодуудын хөлгүүдийн визуаль нөлөөнд найдаж байна, гэхдээ зөвхөн визуаль нөлөөнд, хэрвээ Рептилиодууд түрэмгий хэлбэрээр энэ заль мэхэнд тусалвал манай эсвэл Плеядианчуудын эргүүлийн хөлгүүд тэднийг зогсоох болно. 

Бидний эсрэг тэдэнд ямар ч боломж байхгүй. Миний өмнөх уулзалтууд дээр дурьдсан дээрэмчид ямар ч гаригийн бүрэн бүтэн байдалд заналхийлж чадахгүй. Та нарын хэлдэгээр тэд “жижиг гарын хулгайч нар”. Би үргэлж л хэлж байсан, үнэнийг худал хуурмагаас ялгахад үргэлж бэлэн байцгаа, харин худал хуурмаг нь одоогийн дэлхийн засгийн газруудын муу санаатай элитүүд юм.

  Асуулт: Мити, би Сансрын фото зургуудаас 27 тээврийн хөлгүүдийг илрүүлсэн, бас тэндээс Спайк Системийн сансрын хөлгийн зургийг олсон. Тэдгээрээс нилээд нь эвдэрсэн эсвэл ашиглагдахаа больсон, бусад нь ажилладаг бололтой гэрэлтэж байсан. Тэд юу вэ, яагаад тэнд байгаа юм бол? 




– Зуу зуун сансрын тээврийн хөлгүүд эзэнгүй Сансарт хаягдаж нэг нэгээрээ төөрөлдөж явдаг. Өнгөрсөнд олон дайн болсон. Бид тэрбум тэрбум жилүүдийн тухай ярьж байна. Тээврийн хөлгүүд халдлагад их өртдөг байсан, материал болон хоол хүнсийг нь хулгайлдаг байсан, тэгээд хөлгүүдийг Сансарт хоосруулчихаад хаячихдаг байсан. Түүнчлэн, дээрэмчид гаригуудын хоорондын зөрчилдөөнийг ашиглаж тээврийн хөлгүүд рүү довтолдог байсан ба тэдгээрийг өөрийнхөө Нарны системүүд рүү явуулдаг байсан. Тийм хөлгүүдийн нилээд нь өдийг хүртэл ажиллагаатай байдаг, учир нь тээврийн гарцуудыг бүх пунктууд дээр байрлуулдаггүй. Сая сая гариг, мөн сая сая тээврийн худалдааны хүлээн авах пунктууд байдаг. Эдгээр хөлгүүд нь танай поезд шиг хэд хэдэн секцүүдийг хамтад нь нийлүүлсэн байдаг ба хоол хүнс зөөхөд зориулж ямар ч хэмжээгээр тэдгээрийг түрээсэлж авч болдог. Тэд ажиллах гэрээнийхээ дагуу ямар ч цэгээс ачаагаа авч болно. Сансар үргэлж аюулгүй газар байгаагүй, хэзээ ч бүрэн байж чадахгүй. Энэ 7 хоногт Андромедийн алслагдсан Нарны Системд хөдөө аж ахуйн гариг руу довтолсон. Инсектоидуудын арьстнуудын нэг нь шинэ гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, тэдний хөлгүүдийн бүлэг гаригийг эзэлсэн. Галактикийн Бүлгэмийн хүчин чармайлтаар тэднийг хамгаалалтандаа авсан. Асуудал үргэлж гарна, харин бид тэдгээрийг шийдэх ёстой. Эдгээр бүх зураг дээр тээврийн хөлгүүд байна. Зарим нь бараа болон хүмүүсийг зөөсөөр, бусад нь хагарч цуурсан, хаягдаж гээгдсэн байдалтай Сансрыг туулдаг. Тэдгээрийн нилээд нь тэнд хэдийн байхгүй, яагаад гэвэл дүрс танай телескопууд руу хүрч ирэх зуур хэдийн их хугацаа өнгөрсөн байдаг. 

Асуулт: Клайв асууж байна: тэнгисээс гарч ирдэг, янз бүрийн хэлбэртэй бас гэнэт алга болчихдог олон тооны гал ажиглагдсан. Энэ юун гал вэ? 

 – Клайв, энэ амархан. Тодорхой районуудыг судлахад зориулагдсан хэдэн зуун бүлгүүдэд хуваагддаг алслагдсан мэдрэгчүүд юм. Даалгаврын мөчлөгийн төгсгөлд тэд телепортац хийхээр эхлэлийн цэгийн хүлээх газарт цуглардаг. Баг бүр тодорхой тооны мэдрэгчүүдийг хариуцдаг, гэхдээ бусад багуудын ажлыг хөнгөвчлөхийн тулд аль болох олныг цуглуулахыг хичээдэг. Зарим бүлгүүд ажиглагчдын анхаарлыг сарниулахын тулд төхөөрөмжийнхөө оройг зориуд харагдахаар үлдээдэг. Нойтон мэдрэгчийн энергийн диапазон нь ажиглагчийн өнцөгөөс хамааран өнгөний янз бүрийн спектрүүдийг бий болгодог. Мэдрэгч хатмагцаа дахин өнгөний бүрэн спектрийг тусгаж эхэлдэг ба цагаан эсвэл мөнгөлөг цэгт хувирдаг. 

Асуулт: Клайв асууж байна: Надад нэг охин, түүний ард байгаа хэн нэгний биеийн хэлбэр бүхий дүрстэй фото зураг байна. Биеийн тэр хэлбэр зураг авах үед байгаагүй, харин дүрс нь угаах үед гарч ирсэн. Энэ фото зураг (Камбригаас ирсэн зураг) тухайн үедээ маш их маргаан дагуулсан ба өнөөг хүртэл тэнд хэн дүрслэгдсэн тухай тайлбар байхгүй байна. Чи үүнд хариулт өгч чадах уу?  


– Клайв, та нар хуучин зургийн аппаратуудаараа олон сонирхолтой нотолгоо цуглуулах юм аа. Гэхдээ зураг нь их жижигхэн юм. Итгэлгүй байна, гэвч хувцаснаас нь харахад Плеядиан байж магадгүй, гэхдээ итгэлтэй хэлж чадахгүй ч их адилхан юм. Тэд энд эртнээс ажиллаж байгаа, тэд танай гаригийн цэргийнхнийг хянаж байдаг, тэд талбайд байхдаа зураг дээрхийг санагдуулам хувцастай байдаг. Хувцас нь гэрэлтдэг ба гэрлийг шингээдэг, ихэвчлэн хүн нь анзаарагддаггүй. Юуны түрүүнд фото хальс хажуугийн үелзлийг барьж авсан ба түүний энэ газарт байгааг бүртгэж авсан бололтой. Өнөөдөр тэд энэ зүйлээ залруулах ёстой байсан юм. Тэр тэнд юу хийж байсныг мэдэхгүй юм, гэхдээ л тэр байсан. Хөлөг нь үл үзэгдэх талбайгаа ажиллуулчихаад тэр хавьд буусан байж болох юм. 

 Асуулт: Мити, 80 настай, өөрийгөө гадны ажиглагч, хангалттай мэргэшсэн гэж өөрийгөө нэрлэдэг, чөлөөнд гарсан цэргийн албан хаагч ярихдаа, Шумерын Аннунакууд, Нибиругийн оршин суугчид гэж нэрлэдэг хүмүүс бидний ДНХ-г удирддаг байсан, тэд өөрсдийгөө гаригийн эзэд гэж үздэг бөгөөд одоо ч энд удирдсаар байгаа гэж хэлдэг. Энэ мэдээллийн талаар чи ямар тайлбар өгөх вэ? Түүний яриа Аннунакуудын тухай чиний хэдийн бидэнд хэлсэнтэй таарч байна уу?  

– Миний урьд өмнө хэлснээр, та нарын Нибиругаас нисч ирсэн гэж яриад байгаа арьстан энэ системд одоо амьдардаггүй. Тэд Сүүн Замын бусад Нарны Системүүдэд шинэ колони үүсгэсэн. Хүмүүсийн гарал үүслийн тухайд өөрсдөө бодоод үз, хэрвээ та нар дээр нэг арьстнаар генетик боловсруулалт хийсэн бол гариг дээр ийм олон тооны угсаатны бүлгүүд оршин байх байсан гэж үү? Шинжлэх ухааны үүднээс! Дэлхийн колончлол миний хэлснээр, олон соёл иргэншлийн хамтарсан хүчин чармайлтын үр дүн байсан юм. Аннунакууд энд одоо байхгүй, бүр танай Нарны Системд ч байхгүй. Одоо “жинхэнэ эздийн” хувьд, Рептилианчууд болон тэдний Саарлууд нь бүх ажиллагаагаа нь хэрэгжүүлэхэд зориулсан арга зүйн бүх зөвлөмжүүдийг хүлээн зөвшөөрдөг танай засгийн газруудыг удирддаг. Тэд идэх хүслээрээ өлсөж эхэлсэн. Гаригийн аурагаас тусч байдаг бодит байдлууд байдаг;зарим хүмүүс тэдгээрийг гүн бясалгалын байдалд мэдэрдэг, гэхдээ бусад хүмүүсийн зүүд болон өнгөрсний үйл явдлуудтай ээлжлүүлэн хачирхалтай зүүд зүүдэлснээр төөрөлддөг. Ихэнх тохиолдолд энэ нь нэмэлт материаллаг ажиглалтын дагуу буруу ойлгох ба бодит байдлыг буруу тайлбарлахад хүргэдэг. Энэ нь Дэлхийн хүмүүс та нарын хувьд тархи бүрэн сэрээгүй үед тохиолддог юм.

  Асуулт: Мити, тэр настай цэргийн хүн хэлэхдээ, Саарлуудын ихэнх нь хиймэл аргаар бүтээгдсэн биологийн андроидууд бөгөөд тэдэнд сүнс байхгүй болохоор тэдгээрийг бүтээсэн арьстан тэдгээрийг нэг удаагийн хэрэглээний машинууд гэж тооцдог гэсэн. Энэ үнэн үү? 

– Үгүй, хэргийн учир нь өнөөдөр та нарын хуруу шилний үр тогтолт шиг зөвхөн хиймэл аргаар үрждэг арьстнууд байдаг ба тэдний хувьд энэ нь жам ёсны засал юм. Энэ нь тэд жинхэнэ оршнолууд биш гэсэн үг огт биш. Био механик робот гэдэг нь огт өөр зүйл. Танай гаригт зочилдог Саарлууд болон бусад төрөл зүйлүүд бүгд амьд оршнолууд. Энэ нь “тэд бидэнтэй адилгүй” гэсэн баримт дээр үндэслэсэн, амьд оршнолыг алсныхаа төлөө гэм зэмгүй үлдэх гэсэн мэдрэмжийг төрүүлж болох харгис бөгөөд аюултай үзэл юм.


Асуулт: Мити, НАСА-г оруулаад зарим эрдэмтэд Нибиру Системийн тухай, түүний 3600 жилийн эллиптик тойрог зам зарчмын хувьд байх боломжгүй гэж нотолсноор уг мэдээллийг шоолон инээж байна. Тэд нотолгоо болгож Нибиругийн систем байх боломжгүй оддын тойрог замын өөрсдийн тооцоог гаргаж тавьж байна. Чи илүү тодорхой тайлбарлаад өгөхгүй юу? 

– Тэгье л дээ, тодорхой тайлбарлая. Хэрвээ Нар таталцлын системийн тулгуур цэг гэдэг дээр үндэслэж тооцоог хийх юм бол энэ нь зөв. Тэд энэ тухай мэддэг. Нибиругийн тойрог зам “хоёрдмол” гэж хэлж болохоор системээр дэмжигддэг. Танай Нар эллиптик тойрог замын нэг тал дээр, харин жижиг хар нүх нөгөө талд нь байдаг. Тэд Нарнаас 1,2 дахин татах хүчтэй энэ жижиг хар нүхийг тойрохдоо Нибиругийн Систем шидэгдэж орбитын эсрэг талд нь нугалаа хийдэг. Энэ Систем хэдэн сая жилийн өмнө Сансарт гээгдсэнээр Системийг нугалаагаар өнгөрүүлэхийн тулд хар нүх сулрах хүртэл хангалттай тогтвортой байсан юм. Танай эрдэмтэд миний юу яриад байгааг сайн ойлгоно, гэхдээ энэ баримтыг ямар ч үнээр хамаагүй үгүйсгэсээр байх болно, яагаад гэвэл тэд ямар нэгэн зүйлийг өөрчлөх чадалгүй. Танай засгийн газрууд энэ асуудлыг шийдэх замыг хайж байгаа үндэстнүүдийн зүгээс ирэх шахалтыг тэсч чадахгүй; энэ нь олон нийтийн эмх замбараагүй явдал үүсгэж болох юм. Одоо та бүхэн Нибиругийн Системийн тогтвортой байдлыг ойлгохын тулд зайлшгүй шаардлагатай мэдээлэлтэй боллоо.

  Асуулт: Мити, Йемений эрэг орчмын Адений Хоолойд сансарын хөлгүүдийн хөдөлгөөнд зориулсан Оддын хаалга нээгдсэн гэж ярьцгааж байна. Чи энэ тухай ямар нэгэн юм мэдэж байна уу? 

– Том эх хөлгүүд нь тухайн цаг хугацааны хэрчимд даалгавар биелүүлэхийн тулд тодорхой алслагдсан газруудад ажиллаж байгаа порталуудыг нээж чаддаг. Энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн оддын хаалгыг гаригийн янз бүрийн газарт богино хугацаанд нээх сүүлчийн үе удмын техник байсан юм. Асар том эх хөлгүүд тогтворгүй болсон системийн тэнцвэрт нөлөө үзүүлж чадна, иймэрхүү төрлийн түр зуур алслагдсан порталууд нь шууд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх аюулгүй арга юм. Энэ нь өгөгдсөн бүс нутагт олон тооны хөлгүүдийг гаригийн агаар мандалд эсвэл түүнээс зайтай гаргах шаардлагагүйгээр хурдан гаргах хурдан бөгөөд энгийн арга. Тийм порталууд хүмүүсийн хувьд аюулгүй бөгөөд өөрөөрөө дамжуулан зөвхөн зөв программчлагдсан сансрын хөлгүүдийг л гаргадаг.

20-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/07/20.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...