АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 20 -р хэсэг

 Асуулт: Стив асууж байна: Иймэрхүү судалгаанууд хийдэг НАСА-ийн эрдэмтэдтэй энэхүү нууц мэдээллийг хуваалцахыг бидэнд зөвшөөрөх үү? 


˗ Стив, НАСА-ийн эрдэмтэд та нарын төсөөлж байгаагаас хавьгүй илүү техникийн нарийвчлалтай мэдээллүүдтэй. Дэлхий тодорхой үйл явдлуудад бэлэн нийгэм гэж тооцогдоогүй байхад технологийн тухай мэтгэлцээнийг бид эхлүүлж чадахгүй. Бүр та нартай гаригийг хуваалцах санаатай Рептилиодууд ч танай засгийн газруудад энд нийтээр нь алж устгах технологиудыг ч олж өгч чадахгүй. Тэд технологийн хамаарлыг бий болгодог, гэхдээ Галактикийн Бүлгэм шиг тийм гаригуудын байгууллагуудтай маргалдахгүйн тулд маш ухаантай аргаар хийдэг. Бид танай засгийн газрынхан, элитүүдийг хичнээн их хээл хахуульд идэгдсэнийг сайн мэднэ. Мөн тэд танай хүмүүсийн хөгжлийг нэг далайлтаар зуун жилээр урагшлуулах янз бүрийн технологиудтай байдаг ч тухайн шатанд тэдгээрийг ашиглах санаагүй байгааг ч бид мэднэ. Тийм болохоор бид гаригийн хүн амтай хамааралтай тэдний төлөвлөгөөг хүлээгээд бэлэн байдалтай байна. Тэд болзошгүй бүх үйл явдлуудын дараа шинэ нийгэм байгуулах үеийн хуулиуд дахь хязгаарлалтуудтай тулгарахгүйн тулд шинэ нийгмийн “аврагчдын” дүрд тоглох санаатай байгаа гэж бид бодож байна.

Асуулт: Мити, 50 гаруй жил болсон энэ зурган дээр харь гаригийн оршнолд задлан шинжилгээ хийж байна. Энэ зураг тэдний жинхэнэ эсэх тухайд олон маргааныг дагуулсан, тэд жинхэнэ үү?




˗ Тийм ээ, жинхэнэ. Эдгээр оршнолууд Ригель Центаврыг тойрон эргэдэг гаригууд дээрх колониудад амьдардаг гуманоидууд, манай хөршүүд юм. Тэд саарлууд биш; биеийн бүтцээрээ тэд Плейядууд, Дэлхийнхэн бас надтай илүү адилхан, гэхдээ тэдэнд үс байхгүй, өндрөөрөө намхан, над шиг. Тэд энд, Дэлхий дээр байнга судалгааны ажилтай байдаг. Хэсэг хугацааны өмнө каталогит амьд үлдэгсэдгүй хоёр сүйрэл бүртгэгдсэн юм. Энэ зурган дээр Хойд Америкад тодорхойгүй нөхцөл байдалд хоёр дахь ослын үед амь үрэгдсэн эмэгтэй байна. Эхний осол галт уулын идэвхжлийн улмаас 1902 онд Карибын Мартиник арал дээр болсон. Тэдний арьстан шинжлэх ухааны түвшинд маш хөгжсөн, гэхдээ тэдний үндсэн ажил нь гаригийн археологи юм.

  Асуулт: Стив асууж байна: Чиний бие юунаас бүтдэг, ямар пропорцитой вэ? 
˗ Стив, бид та нар шиг гуманоидууд. Бүх Гуманоидууд болон Рептилиодууд төстэй пропорцитой. Ихэвчлэн 60% - ийн устай. Биеийн бүрэлдэхүүнд ордог химийн элементүүдийн тухай яривал пропорциуд нь янз бүр байдаг, гариг тус бүрийн амьдралын орчноос хамаараад: Хүчил төрөгч - 60%, Нүүрс төрөгч - 20%, Ус төрөгч - 10%, Азот – 3,9%, Кальц - 2,4%, Фосфор -1,25%, Кали – 0,1%, бусад эрдэс - 2,35% байдаг.

  Асуулт: Стив харь гаригийн харь гаригийн амьдралын бусад төрлүүдээс жишээ татахыг, тэдний биеийн химийн бүрэлдэхүүн ямар байдгийг хэлж өгөөч гэж гуйж байна.

˗ Стив, амьтан ургамлын амьд үлдэх стандартаар орчны маш таагүй нөхцөлд, маш багаас хэт өндөр температур хүртэл, ер бусын өндөр даралттай, хортой орчинд дасан зохицсон янз бүрийн хэлбэрүүд байдаг. Энэ асуултыг бид хэдэн цагаар, бүр хэдэн өдрөөр ч хэлэлцэж чадахаар тийм олон тооны зохицол байдаг. Түүнчлэн та нарын генетик код гэж нэрлэдэг, бусад химийн бүрэнлдэхүүнд бүрэн хувирсан бүрэлдэхүүнтэй тэрбум тэрбум микро болон макро организмууд байдаг. Хэрвээ бие өөрийнхөө бүтцэд зориулагдсан кальци олохгүй бол тэр дэргэд, хүрээлэн байгаа орчинд байгаа талстууд болон бусад эрдэсүүдэд, кремнийн диоксидад, хааяа металлын жижиг хэсгүүдэд дасан зохицдог. Өөрийн бүтцээ хөгжүүлэхийн тулд өндөр нягтралын энерги болон плазмыг ашигладаг оршнолууд ч байдаг. Тийм организмууд физик өсөлтийнхөө төлөө задгай Сансар зэрэг юу ч байхгүй газарт протонууд болон бусад ионы жижиг хэсгүүдээр хооллодог. 
Асуулт: Стив асууж байна: НАСА эдгээр асуултуудыг хэдийн судалж байгаа юу эсвэл НАСА-ийн эрдэмтдийг харь гаригийнхан мэдээллээр хангаж, бид тэднээр дамжуулан эдгээр гэрчлэлүүдийн тухай мэдэж авдаг уу? 

˗ Стив, НАСА болон танай засгийн газар аль эрт харь гаригийн технологиудтай. Азот дээр үндэслэсэн ашиглалтын зардалгүй энерги хувиргагчид, программжуулалтын технологи, дасан зохицох генетик кодтой амьдралын молекул хэлбэрүүд, гуманоидуудыг бохирдуулагчид гэж тооцдог шингээгч материалууд, гуманоидуудын стандартаар эрдэс дэх органик материалыг өөрийн болгож чаддаг амьдралын синтетик хэлбэрүүд зэрэг нь дамжуулсан технологиудын зөвхөн багахан хэсэг нь. Зарим технологиудыг сүйрсэн харь гаригийн сансрын хөлгүүдээс гаргаж авсан ре-инженерчлэл болон тоног төхөөрөмжийн үр дүнд олж авсан. Бусад технологиудыг, бас Рептилиодууд болон тэдний Саарлуудад зориулж барьсан газар доорх барилгуудын үйл ажиллагааны баазуудыг биологийн материалаар сольж авдаг. “Тэдний Саарлууд” гэж би Саарлуудтай хамтран ажилладаг Саарлуудын тусгай арьстныг хэлсэн юм. Бүү ерөнхийлөөрэй. Энэ нь яг танай гариг дээрх шиг сайн ч нийгэм байна, муу нь ч байна.

Асуулт: Мити, энэ оны эхнээс шувууд, загаснууд бөөн бөөнөөр үхэж үрэгдсэн бүс нутгийн цуврал үйл явдал тохиолдсон, одоогоор албан ёсны тайлбар байхгүй байна. Ийм зүйл яагаад тохиолддогийг чи мэдэх үү?


˗  Танай засгийн газар агаарт хор цацаж эхэлснээс хойш химийн аргаар хүнсний сүлжээг удирддаг болсон. Шувууд болон загас нано- элементүүдийн халдварын нөлөөг хамгийн түрүүнд мэдэрсэн. Хүнсний сүлжээг бууруулах нь танай засгийн газар хүнс тэжээлийн хувьд амьжиргааны хамгийн доод түвшинг хангахыг санал болгодог зүйлийн хамааралд хүмүүсийг барьж байх арга юм. Амьтад ингэж олноороо үхэж үрэгдэх тохиолдлууд нь танай засгийн газруудын агаар мандалд “үр суулгалт” явуулж байгаа бүх бүс нутгуудад улам их давтагдах болно. Хэрвээ танд явах газар байхгүй, бас идэх зүйл байхгүй бол та зайлшгүй танай засгийн газруудын асар олон хүнийг агуулахад зориулж бэлтгэсэн газруудад очих л болно. Харин тэнд тэдний урьдаас бэлтгэсэн газруудад булшлахын тулд хэн нь амьд үлдэж, харин хэн нь үхэхийг тэд шийдэх болно. Танай засгийн газруудын хийсэн “сонголтоос” урьдчилан сэргийлж чадах цорын ганц зүйл бол байгаль өөрөө юм. Гариг дээрх сэлгэх байгалийн үйл явцууд нь шинээр эхлэхийн тулд өөрсдөө бүхэл бүтэн бүс нутгууд болон тивүүдийн цэвэрлэгээ болон бэлтгэлийн тал дээр санаа тавих болно. Тэд энэ тухай мэддэг боловч тэд байгаль тэдний хэрэгтэй гэж үздэг зарим бүс нутгуудад “нинжин сэтгэлээр” хандана гэж надаж байгаа. Энэ онд бэлтгэлтэй байгаарай. Улс орнууд асуудлуудын шийдвэрлэх арга замуудыг шаарддаггүй хүмүүсийг агуулахад зориулж эрс арга хэмжээнүүдийг авах болно. Тэдний хувьд хүнд хэцүү үе ирж байна. 

  Асуулт: Харь гаригийн ажиглагчид болон туслагч нарын хөдөлгөөнөөр сонин юу байна? 

˗ Энэ 7 хоногт бидэнд мэдэгдэж байгаа 320 хөлөг энд эргэлдэж байна, энэ нь зөвхөн бүртгэгдсэн сансрын хөлгүүд. Сарны баазууд ирж буцаж байгаа хөлгүүдээр дүүрсэн байна. Үнэнийг хэлэхэд, Дэлхий бол өөртөө хадгалж байгаа биологийн баялаг төрөл зүйлүүдийнхээ улмаас маш олон арьстнуудын хувьд чухал гариг юм. Танай асар том Сар болон Нарны тойрог замын зай нь Дэлхийг асар олон тооны оддын колончлолын төслүүдэд зориулагдсан үндэс болдог баян бүрд болгодог юм. Хэн ч байгалийн үйл явцад хөндлөнгөөс оролцож чадахгүй ч цаашаа юу болохыг харахыг, Дэлхийг цөл газар болгочихгүйн тулд боломжоороо туслахыг бүгд хүсч байна. Танай биологийн төрөл зүйлүүдийн нилээд нь хэдийн олон гаригуудад шилжүүлэгдсэн, төрөл зүйл бүрийнх нь тодорхойлолтуудад нийцүүлж төрөл зүйл бүрээс хэд хэдийг хадгалахыг оролдож байна. 182 гариг Дэлхийгээс авчирсан амьдралын төрлүүдийг хадгалж байгаа. Хэрвээ шаардлагатай бол шинэ эхлэлийн төлөө гаригт нь буцааж авчрах болно.

21-р хэсгийг унших бол эндээс

https://michid-7.blogspot.com/2023/07/21.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...