Ухамсартайгаа холбогдох нь 47-р хэсэг

 

Сүнс танаас салангид биш. Жинхэнэдээ сүнс таны үнэн эх үүсвэр бөгөөд таны үнэн оршихуй. Бид хэн болох, хаанаас ирсэн болохоо мартахад амархан. Заримдаа бидэнд сануулга хэрэгтэй.
Энд сүнснээс сануулахыг хүсдэг 12 зүйл байна:



1. Та яг байх ёстой газраа байгаа.
Нөхцөл байдал ямар байх, ямар унаанд хаана суусан байгаагаас үл шалтгаалан та яг энэ хоромд байна. Сонголтууд, үр дүнгүүд, явсан болон яваагүй замууд, бүх зүйл шалтгаантай тохиолддогийг сүнс тань мэдээсэй гэж хүсэж байна. Санамсаргүй болдог нэг ч тохиолдол байхгүй. Тиймээс итгэл үнэмшилтэй бай, бүх зүйл бүтнэ.
2. Бүх зүйл түр зуурынх.
Юу ч мөнх үргэлжлэхгүй, сайн, муу муухай гээд л юу ч байнгын биш. Иймд түр зуураараа бай. Ус шиг амьдралаар дээш доош урс.
3. Танд хэрэгтэй бүх зүйл таны дотор аль хэдийн бий.
Өөрийгөө тань, өөртэйгээ суугаад ойлголц. Танд хэрэгтэй бүх зүйл сэтгэлийн тэнхээ, зориг зүрх, энэрэл нигүүсэл, хайр бүгд дотор чинь бий. Тиймээс аль алийг нь хайж олоод орчиндоо гаргаж ирэх сонголт танд бий.
4. Та өөрөөрөө байгаа нь зүгээр.
Таны амьдралын гол зорилго бол өөрийгөө өөрчлөх юмуу том шинэчлэл хийхэд биш. Өгөгдсөн ямарваа нэг хором мөчид юм хийсэн хийгээгүй, хэлсэн хэлээгүйгээс үл хамаарч өөрийн хэн байгаад тавтай бай. Өөрчлөлт гэдэг бид бүгдэд байдаг сонголт болохоос сэтгэл ханахын тулд хүчээр хийдэг тулгалт биш. Эхлээд хүлээж ав, тэр үед жинхэнэ өөрчлөлт аяндаа ирдэг.
5. Өөрийгөө үнэлэх нь танаар л хэмжигдэнэ, ганцхан танаар.
Хэрэв та өөрийгөө үнэлэх үнэлгээ болон баталгааг гаднаас хайдаг бол хэзээ ч аз жаргалтай болохгүй. Бид бүгд ялгаатай бөгөөд юмсыг олон янзаар хүлээж авдаг. Гэвч таны нэр хүнд гэдэг бол таны хянаж чадах зүйл биш юм. Тиймээс бусдад таашаагдах гэж хичээхээ болиод өөртөө таатай байхад болно.
6. Хүндхэн үеүдэд харах, хүлээж авах ертөнцөө өөрчил.
Сэтгэл зовнил, мөргөлдөөн, гэмшил, харуусал, уйтгар гуниг гэх мэт сэтгэл хөдлөлүүд бүгд одоогийн хоромдоо амьдрахгүй байгаасаас болдог. Одоогийн хоромдоо бүрэн дүүрэн амьдарснаар бид харах өнцгөө өөрчилж, амьдралын зогсолтуудыг том хэмжээгээр авч үзэхдээ тэднийг үл ялиг зүйл байсныг ухаардаг.
7. Одоо-д амьдар.
Өнгөрсөнд битгий орш, ирээдүйг бүү төсөөл. Та дуртай зүйлээ олоод тэгээд үйлдэл хий. Таны амьдралд ирэх хором яг одоо байгаа энэ хоромоос илүү чухал биш. Дараа нь мөрөөдөх зүйлээ одоо хий, тэгээд таны өнгөрсөн үйлдлүүд танд тохиолдох ёстой байсан гэдгийг ухаараад түүнээс суралцаж, өсөн дэвшиж болно. Иймд өнгөрснийг явуулаад одоо танд байгаа байгаа бүх зүйлд хүргэсэнд таларх.
8. Айдсаас чөлөөлөгд.
Бүхэл ертөнцөд хоёрхон үнэн бий. Нэг нь хайр нөгөөх нь айдас. Нэг нь нөгөөтэй эсрэгцэл тэнцүү. Оршихуйн болон амьдралын эх үндэс болсон үнэн бөгөөд ариун хайрын төлөвт оршихын тулд айдсыг авч явах хэрэггүй. “ Айдас тогшиход, тэнд хэн ч алга гэж хайр хариулна” гэж хэн нэгэн хэлсэн байдаг.
9. Хянах хэрэгцээгээ чөлөөл.
Амьдралаас гарах үр дагавар, үр нөлөө бүрийг хянаж болно гэсэн төөрөгдөлд орох нь таны өөртөө бүтээсэн хуурмаг хоосон юм. Бид ирээдүй юу авчрахыг мэдэхгүй тэгээд ч үйлдэл, хариу урвал бүрийн үр дүнг ойлгох, хүлээж авах гээд ч чадахгүй. Тиймээс бид нэхэл дагалгүй хайрлаж, горьдлого хүлээлтгүй амьдарч, шүүлт буруутгалгүй хүлээж авч сурах ёстой.
10. Та хаанаас ирснээ санаж яв
Эхлэлээ мэдэх үед төгсгөлийг мэддэг. Бидний ухамсар мөнхийн гэж ойлгох үед бид өөрсдөө эрчим юм гэдгээ ухаардаг. Эрчим, сүнс, ухамсар үргэлж хөгжиж, суралцаж, өсөн дэвшиж байдаг. Төрөл авах бүрээс шинэ сургамж, шинэ туршлагуудтай ирдэг. Бид эрчимээс ирсэн, эрчимдээ эргэн очно.
11. Хүлээж ав.
Өөрийн зан авир, заншил зуршлаа хүлээж авах төлөвт байрлуулснаар сайн муу бүгдийг хүлээн зөвшөөрдөг. Та одоо хоромдоо амьдрахын тулд өөрийн хянах хүслээ явуулж, айдсаа чөлөөлж, мөн горьдлого тавихаа болих хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөхгүйгээр юу ч цэцэглэхгүй. Энэ бол юу хүссэнээ асуудаг зүрх сэтгэл дэх хүслүүд бус, хамгийн үнэн залбирал юм. Амьдралд өгөгдсөн, ивээгдсэн бүхнийг хүлээж аваад хариуд нь бүх зүйлд талархлаа өг. Хайрын тойрог томорсоор байх болно.
12. Та хэзээ ч ганцаар биш.
Альберт Эйнштэн нэгэнтээ бидний хараанаас цаадахь ертөнц болон өөр риалмууд үнэхээр байдгийг хэлсэн байдаг. Бидний физик биеийн нүд бол зөвхөн 3 хэмжээстийн тусгалыг, хязгаарлагдмал тооны өнгүүдтэй харах чадвартай байдаг. Бидний физик ертөнцийн хөшигний цаана байдаг зүйл бол эрчим, агуу том эрчим байгаа. Заримдаа та мэдэрдэг, өөр тохиолдлуудад тогтмол биш ч ялимгүй тохиолдлоор зургийн камер зэрэгт бөмбөлөг дүрсээр гарсан байхыг нь олж хардаг. Бид үнэндээ хэзээ ч ганцаар байдаггүй. Та үргэлж танд харагдахгүй зүйлсээр хүрээлэгдэж байдаг бөгөөд хэрэв дуудаад үзэх юм бол хариу аваад гайхаж болох юм.
Орчуулсан Д.Энхжаргал

 1-р хэсгийг үзэх бол эндээс

Зураг дээр дараад томруулж үзээрэй.






















С. Санабат ахын дамжуулалтыг эхнээс нь унших бол эндээс

48-р хэсэг тун удахгүй...


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...