Гэрлийн дуудлага -1


1-р хэсэг
Эрт нэгэн цагт галактикийн зөвлөл тоолохын аргагүй их гэрлийн оршихуйнууд болох: Нарны Хүүхдүүд, Далавчит сахиусан тэнгэрүүд, Нарны элчүүд, Солонгон дайчид, болон бусад маш олон Оддын системүүдийн гэрлэн биетүүд рүү домогт дуудлагыг хийсэн.
Энэхүү гэрлэн оршнолуудын агуу бүлгийг холын хол алс тэртээгээс бүрдүүлэн цуглуулсан юм. Томилогдсон холбооныхон дунд Хуйлран эргэлдэгч Галактикуудын Хайр орж очин тэнгэрлэг хязгааргүй гэрлээ бүгдэд хүртээн дараах үгийг хэлсэн:



"Та нар агуу шилжилт өөрчлөлт хийгдэх гэж буй гаригт төрөл авцгаахаар уригдсан билээ. Энэхүү дуудлагад хариу өгч үүнийг биелүүлэхийг сонгосон та нар айдас болон хагацал салалтын хий хуурмаг үзэгдэл тайзнаа тоглогдож буй мөн галактикийн хувьсан шилжих мөчлөг нэг нь дуусаж нөгөө нь ирж буй тэрхүү газарт очих болно.
Би хэрэгцээт авъяас чадвар, суу билэг бүхий нэгнүүдийг Дэлхий гаригийн хэлбэлзлийг өөрчлөн дээшлүүлж, тэнд Хайрын төрх байдлыг илрүүлэн гаргаж, тогтоон бэхжүүлэх замаар миний элч төлөөлөл болон ажиллахыг урин дуудаж байна.
Тэрхүү айдсын чичирхийлэл ухамсрыг бүрхэн далдалсан газарт Та нар өөрсдийн унаган төрхөөрөө хайранд хувиран орох болно. Алтан үеийн энэхүү шинэ бодит орчин бүхий домогт та нар өөрсдийн Гэм зэмгүй Ариун нэгнүүд, Бүтээгч Үрсийн дүрээрээ тоглох болно."
Хуйлрах Галактикуудын Хайр цааш үргэлжлүүлэн:
"Мөн нөгөөтэйгүүр аяны явцад, цэвэр хайрын эрмэлзэл тэмүүлэл болон өрөвч нигүүлсэнгүй үйлчлэлд зүрх сэтгэлээ тааруулж ухамсраа сэрээх боломжтой байх "мэдрэмжийн луужин" байхаар та бүгдийг баталсан болно. Нарны элчүүд, бамбар баригч нарын хувьд гэвэл та нар аль хэдийнээс гэрлийг өндөрт барьж байхаар зориулагдсан.
Иймээс мөн та нарыг олноороо Дэлхийн оршин суугчдын дунд төрөл авч Гайа болон түүний бүх хүүхдүүдийн хувирлыг эхлүүлхэд туслахыг урьж байна. Дэлхий рүү ирж буй энэхүү хувирал өөрчлөлт нь сансрын уудамд тохиодог маш олон гайхамшигуудын дунд ч маш ховор бөгөөд эрхэм нандин зүйл юм.
Та нарын хайрын илэрхийлэлийн яруу тансаг байдал нь шилжилтийн хүчтэй хувирлын хэлбэлзлийн дунд буй Дэлхий гаригт тун ихээр туслах бөгөөд энэ нь шинэ хэмжээстийн бодит орчныг нээж өгөх болно. Та нар бол өөрсдийн давтамжийн илрэлээрээ дамжуулан өөрчлөн хувиргаж чадах эв зохиролын бошгыг үзүүлэгч нар юм."
"Марталт та нарыг бүрхэж, ингэснээрээ та нар шууд энэхүү айдас ба хагацал салалт гэгч нь хэрхэн мэдрэгдэж байгааг туршлагажих нь энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг нь бөгөөд ингэж та нар үүнийг дотроос нь өөрчлөн шинэчилж чадах юм." Ингэж хэлээд Хуйлран эргэлдэгч Галактикуудын Оньсого алга болов....
Орчуулсан Tugsuu Jaamaa

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...