Алмасын нууц

 

Та Алмасын талаар юу мэдэх вэ, энэ яг юу вэ?

Свару: Хар баавгай, цагаан баавгай, хүрэн баавгай гэдэг шиг Алмас олон төрөл зүйлтэйАлсын зайнаас мэдэрдэг өндөр чадвартай тул тэднийг ойроос харах тийм ч амар бишАлмасууд бас өөрсдийгөө өнгөлөн далдлах болон байгальд нуугдахдаа гарамгай бөгөөд тийм ч гүн биш газар доорх хөндийд амьдардаг. Хойд Америк, Сибирь, Ази тивийн өндөр уулархаг бүсэд тархсан. Тэд махчин бөгөөд зан байдлын хувьд түрэмгий, догшин, гурваас дөрвөн метр өндөр, АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алга болсон хүмүүсийн ихэнх шалтгаан нь тэд юм. Засгийн газар энэ талаар мэддэг бөгөөд үүнийгээ нуудаг, яагаад гэвэл Кабал, Иллюминати бүлгүүд үүнтэй цаагуураа холбоотой

"Оддын дайн" киноны Чевбака бол үндсэндээ Алмас гэдгийг олон нийтэд тойруугаар ойлгуулах Кабал хөтөлбөрийн нэг юм.  Цэрэг дайны зорилгоор өөр төрөл зүйл болгон генийг нь өөрчилсөн бөгөөд тусгай ажиллагаанд ашигладаг. Жишээ нь Орост болсон Дятловын хэргийн хачирхалтай үхлүүдийн ард тэд байсан юм. Сүүлийн үед Алмасууд илүү их дайсагнасан шинжтэй болсон  гээд олон байгаль хамгаалагчид аль хэдийн яриад эхэлсэн байна, учир нь тэдний байгальд амьдрах орчин эрс багассан, мөн Дулсын газар доорх цэргийн бааз дахь рептилүүд, айдас түгшүүр төрүүлэх зорилгоор мутацад оруулсан алмасуудыг хааяа суллаж тавьдаг байна. Шаста уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аль хэдийн хяналтаас гарсан. Гагцхүү төр засаг л тэднийг нуудаг болохоор хэл ам дарагддаг. Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаагч Дэвид Парадайс энэ тухай номондоо анх удаа ноцтойгоор илчилсэн хүн юм. Алга болсон хүмүүсийг рептилүүд хулгайлдаг ч ихэнхийг нь тэд авч явдаг.

Хоёр дахь яриа

Свару: Нийгэм, соёл иргэншил шаардлагагүй болтлоо ухамсрын хувьд хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байсан амьтдын бусад жишээ бол телепатик өндөр чадвартай далайн гахай, халим болон, халимын төрлийн амьтад юм. Тэд дотоод ертөнцтэй. Тэд мөн сарны хиймэл 3Д давтамжийн нөлөөнд автдаггүй.

Роберт:  Дэлхий дээр сарны давтамж нөлөөлдөггүй амьтад байдаг юм уу?


Сваруу: Давтамж хангалттай өндөр, гаралтын чадал нь бас өндөр байсан ч энэ нь сарны давтамж нөлөөлнө гэсэн үг биш юм. Жишээлбэл, хэрэв сарнаас давтамжийг AM долгион цацдаг радиогоор дамжуулбал FM хүлээн авдаг бүх зүйлд нөлөөлөхгүй гэсэн үг юм. Халимууд болон Алмаснууд FM- гэж үзэх юм бол, хүн нь AM-д харьяалагддаг тул тэр давтамжид өртдөг. 

Роберт: За, ойлгомжтой. Дахиад нэг жишээ байна, аутизмтай хүүхдүүд энэ хэмжээст байгаа боловч тэдний ухамсар өөр түвшинд байх боломжтой юу? 

Свару: Зарим талаараа тийм, гэхдээ энэ нь радио давтамжтай миний жишээтэй илүү төстэй юм. 

Роберт:  Халим, далайн гахай, халимны төрлийн амьтад хүнтэй харьцахдаа арай өөр байдаг, нэг тийм нөхөрсөг, Алмас бол тийм биш байх аа

Свару: Энэ нь зөвхөн давтамжийн хүрээний хувьд ч бус бусад хүчин зүйлээс шалтгаална. Алмасууд бусад амьтдаас илүү нуугдах, алга болох арга замтай. Халимны төрлийн далайн амьтад нөхөрсөг байхыг хичээдэг мөн чанартай. Оршихуйн мөн чанар нь тэр. Алмас нь түрэмгий байж болох ч хүмүүс илүү эзэрхэг түрэмгий учраас тэд хүн төрөлхтнөөс маш их айдаг. Амьдрах орчноо ихээхэн хязгаарлуулсан тул хангалттай хоол хүнс олдоггүй нь тэднийг хүний махаар хооллоход хүргэдэг. Гэсэн хэдий ч алмасны тоо толгой нэмэгдсэн, нэг төрөл биш, хэд хэдэн төрөл бий. Роберт: Тэд овог аймгуудад харъялагдаж амьдардаг болов уу?



Сваруу: Тийм ээ, Тэд зөвхөн ан хийхийн тулд гадаргуу дээр гардаг.  Ургамлаар далдласан чулуугаар нүхнийхээ амыг тагладаг, бараг нэг тонн гаруй жинтэй ч тэд өөрсдөө хялбархан хөдөлгөж чаддаг.

Роберт: Сонирхолтой байлаа, Баярлалаа, баяртай. 

Сваруу: Дараа уулзая Роберт, Баяртай.



 Дятловын давааны нууцын талаар унших бол эндээс

https://michid-7.blogspot.com/2022/11/blog-post.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...