АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 21 -р хэсэг

 

Асуулт: Мити, бүх улсыг Японд болсон 3 сарын 11-ий цунамигийн үр дүнд болсон үйл явдлууд болон сүйрлүүд цочирдолд оруулаад байна. Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжгүй байсан гэж үү? Цунами болж байх үед үл мэдэгдэх нисдэг биетүүд нисч явсныг тэмдэглэж авсан байна. Энэ хэний мэдрэгчүүд болохыг чи мэдэхгүй биз?

˗ Эхлээд эхний асуултанд хариулъя: иймэрхүү тектоникийн стрессийн хариу урвалаас урьдчилан сэргийлэх боломжгүй. Би хэдийн энэ бүс нутгийн тухай та нарт сануулж байсан; Номхон далайн Галт Цагирагт тохиолдож болох зүйлийн зөвхөн жижигхэн жишээ нь энэ. Бид болж байгаа зүйлийг анхааралтай ажигласан. Бид газар хөдлөл болон араасаа цунами дагуулсан дараа дараагийн цохилтын долгионыг бүртгэж авахдаа усан доорх галт уулын идэвхжлийн мониторинг хийсэн. Хоёр дахь асуулт: тийм ээ, энэ районд нисч байсан мэдрэгчүүд манайх байсан юм. Тэдгээрийг манай баг удирдаагүй, манай флотын өөр хөлгийн баг удирдсан. Харамсалтай нь, тэр мөчид бид зөвхөн ажиглаж л байсан. Бидэнд хүмүүстэй шууд холбоо тогтоохгүй байх тодорхой тушаал өгсөн. Гаригийн хэмжээний гамшигийн үед бид үйлдэл хийх тушаал авна гэдэгт би итгэлтэй байгаа. Манай флотын 4 нэгж, дээр нь Арктурианчуудын хэд хэдэн хөлөг энэ мужийг хамгаалж байсан. Миний хөлөг стрессийн шинж тэмдэгүүд илт мэдрэгдэж байгаа Токелау нэртэй газарт байрлаж байсан, бид тэнд хавтангуудын хоорондох тектоник идэвхжилд дүн шинжилгээ хийсэн. Өмнөд Атлантикийн бүс нутаг дахь соронзон талбай суларснаас том тектоник хөдөлгөөн болно. Галт уулын идэвхжил геометрийн прогрессоор ихсэж байна. Атлантик дахь Арктурианчуудын Бааз болзошгүй үйл явдлын өмнө өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Антарктид дахь бааз дээр үйл явдал болох магадлалын талаар олон эрдэмтэд ярилцсан.



  Асуулт: Мити, нэгэнт та нар Номхон далайн бүс нутаг судалгаа хийж байгаа юм чинь Япон дахь атомын станцийн радиаци гадагшилж байгаа тухай ямар зүйл та нарт мэдэгдэж байна уу?

˗ Гадагшилж байгаа зүйл маш бага гэж би хэлж чадна. Япончуудад илүү ноцтой үр дагаваруудыг хяналтандаа байлгах боломж байгаа эсэхийг харахыг хүсч байна. Хэрвээ реакторуудын нэг нь л хайлж эхэлвэл мэдээж, бид зөвшөөрөл авч саармагжуулахад оролцох болно. Энергийн талбайг аюулгүй болгох аргууд байдаг, энэ нь дотоод хэсэгт нөлөөлөхгүй ч энергийг гадагшуулахгүй. Танай гариг дээр физик боломжуудын гадна оршдог талбайнууд байдаг. Тэдгээрийг нааш нь чиглүүлж болно, гэхдээ энд өргөх боломжгүй. Үүнийг тайлбарлахад төвөгтэй. Бохир энергийг ашиглах үед наад зах нь удирдлагын болон аюулгүй байдлын системүүд иймэрхүү нөхцөл байдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд илүү хангагдсан байх ёстой. Эдгээр системүүд нь Япон шиг ийм тогтвортой бус бүс нутгийн хувьд хангалттай зөв боловсруулагдаагүй байсан бололтой. Хэрвээ гадагшаа урсах нь нэмэгдэх юм бол энэ аюултай байж болно, тэгээд ч, Хойд Америкийн Баруун эрэг орчмыг оруулбал бүх бүс нутгийн бүх бүс биологийн тэнцвэр найдваргүй юм. Гэхдээ радиац гадагшлах нь хамгийн том аюул биш. Хэрвээ тектоник харилцан үйлчлэлийн үр дүнд Японы нутаг дэвсгэрийн хэсэг усан доор орвол атомын станциуд ч бас живэх болно. Тэгээд та нар удалгүй Номхон Далайн Галт Цагирагийн живсэн районуудын талаар мэдээгээр сонсох болно.

  Асуулт: Мити, та нарын өнөөдрийн идэвхжлийг ажигласны үр дүнд ойрын ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? 

˗ Миний хэлсэнчлэн, Энэ онд Хойд Америк болон Ази өөрийн газар нутагтаа чухал өөрчлөлтөөс хохирол амсах болно. Үүний шалтгаан нь тектоник хавтангуудын хөдөлгөөн байх болно. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Энэ нь гаригт бүхэлд нь нөлөөлнө. Эдгээр үйл явдлуудын дараа гаригийн эдийн засаг уналтанд орно. Танай засгийн газрууд үүнийг мэдэж байгаа. Тэд гамшиг сүйрэлтэй өөрийнхөөрөө ажиллахад бэлэн. Дэлхийн хүн амын огцом бууралтын үйл явц Ази болон Хойд Америкаас эхлээд бүх ертөнцөөр урсах болно. Ертөнц өнөөдрийнх шиг биш болно. ˗ Аврагдах цорын ганц боломж бол газар доор хоргодох. Гэвч шинээр туйлын бүс нутаг үүсэх үед хэдэн зуун метр зузаан цасаар бүрхэгдсэн бүс нутгуудад газар бунханууд бий болохыг үгүйсгэх аргагүй. Уул нурууд эхлээд нурах болно. Далай тэнгисүүд хамгийн сайн шийдэл болж болох ч эдгээр бүс нутгуудад хоргодох нь амаргүй байх. ˗ Бусад бүс нутгууд руу аюулгүй газар хайж зугатахыг оролдох хэрэггүй, гариг дээр байршлууд солигдох үед аюулгүй газар байхгүй болно. Та бүхэн зайлшгүй болох зүйлийг жил сараар уртасгаж болох ч гариг зөвхөн 2013 оны туршид бүрэн тэнцвэржих болно. Санаж аваарай, өөрийнхөө хувийн үелзлийг өндөр түвшинд барьж байхыг оролдоорой, зөвхөн ийм харьцаанд байвал өөртөө болон гэр бүлдээ туслах болно. Засгийн газруудынхаа заавруудыг дагахаас зайлсхийгээрэй; бусдыг хохироолгүй амьд үлдэхийг хичээгээрэй, өөрөөр хэлбэл, бусдыг гэмтээлгүй амьд үлдээрэй, өөрөөр амьд үлдэх нь утгагүй.

  Асуулт: Мити, Вандербергийн Цэргийн Авиа бааз дээр пуужингийн туршилтыг эсэргүүцсэн зондыг харуулсан видео бичлэг гарсан байна. Тэнд юу болоод байгааг чи тайлбарлаж чадах уу?


˗ Чадна, энэ нь Плеядианчуудын зонд. Тэр ер бусын хурдан бөгөөд цөмийн бөмбөгнүүдийг блоклож, навигацийн системүүдийг жагсаалаас гаргах чадвартай. Пуужинг хөөргөсөн ч бидний стандартаар түүний хурд хэтэрхий бага байна. Шаардлагатай бол зондын хурд секундэд 160 км-т ч хүрч чадна. Миний урьд өмнө ярьснаар Плеядианчууд ертөнц дээрх иймэрхүү зэвсгийг идэвхигүй болгохыг хариуцсан юм. 

Асуулт: Хиймэл дагуулаас авсан энэ зураган дээр онгоцны ард байгаа зүйл алсын мэдрэгч мөн үү? Сансрын хөлөг юм уу? Яагаад тэр зураган дээр харагдахгүй байгаа юм бол?


˗ Энэ зураган дээр маш их хурдтай нисч байгаа сансрын хөлөг байна. Түүний хурд нь танай камерын хөшигнөөс хавьгүй хурдан болохоор камер зөвхөн түүний нислэгийн ул мөрийг л авч амжсан хэрэг. Энэ сансрын хөлөг цагт 8000 км-аас илүү хурдтай, боломжоороо хангалттай удаан боловч танай хиймэл дагуулын камерын статик хөшигний хувьд хэтэрхий хурдан юм.

  Асуулт: Мити, эдгээр зурагнууд дээр агаар мандалд химийн бодисууд цацаж байгааг харуулсан байна. Тэдгээр нь арилах болов уу?



˗ Бид нисч явах үедээ иймэрхүү районуудыг олонтоо хардаг. Харамсалтай нь энэ бүхэн доошоо сууж, газарт, ургамал амьтанд шингэж болно. Ийм бохирдлоос цэвэрлэх үйл явцыг бороогоор цэвэрлэж болно, гэхдээ хэдэн сараар ч байж магадгүй. Хүмүүс та нар яаж ингэж хэнэггүй байж, гаригийнхаа байгаль орчин руу довтолж байгаагийн эсрэг хариу урвал өгөхгүй байж чаддагийг бид ойлгохгүй юм. Та нар олноороо байхдаа сайн хүмүүс, гэхдээ удирдагчдаа сонгож чаддаггүй. Тэд та бүхэнтэй, гаригтайгаа хүссэнээ хийдэг.

  Асуулт: Мити, Нарны аймаг руу ойртож яваа Еленины Сүүлт одны тухай асуулт надаас асуусан юм. Энэ Нибиру мөн үү? Чи бидэнд яриад өгч чадах уу?

˗ Та бүхний Еленины Сүүлт од гэж нэрлээд байгаа сүүлт од бол хэсэг нь, өмнөх Нибиру, хэд хоногийн өмнөх гэж бодож байна. Энэ нь хамгийн их магадлалтай нь. Энэ нь Нибиру Нарны Системээр урьд өмнө дайран өнгөрсний үр дүн юм. Түүний гаригуудын нэг нь Бархасбадийн Сартай мөргөлдсөний дараа сүүлт од үүссэн, бас Хэйли сүүл од үүссэн ба тэдгээр нь Системийн нэг хэсэг нь болсон. Энэ нь ойролцоогоор 3600 жилийн өмнө мөргөлдсөн гаригийн хатуу төмөрөн цөм юм. Энэ цөм Нарны тойрог зам руу шидэгдэж үр дүнд нь Нибиру шиг эллиптик тойрог замын хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэр тойрох бүрдээ өөрийн траекторийн өнцөгөө өөрчилдөг; ийм зүйл болгохын тулд гаригууд харьцангуй байрлалаасаа хамаараад харилцан үйлчлэлцдэг. Хэрвээ тэд миний яриад байгааг ярьж байгаа бол Еленин Нибиругийн өмнө нисч яваа, гэхдээ тэр жингээрээ Нибиругийн Системийн жинтэй харьцуулбал өчүүхэн. Нибиру Дэлхийгээс 9-р сард 0,423 а.н (астрономын нэгжээр) зайтай өнгөрнө. Хэрвээ Галактикийн хагас бөмбөрцгөөр өнгөрөх үедээ Систем өөрийн зам дээрээ эргэвэл хамгийн багадаа 0,15 а.н зайтайгаар 10-р сард өнгөрөх төлөвтэй байна. Нибиругийн Систем Бархасбадь гаригаас 4 дахин том. 

Редакторын тэмдэглэл: Хэрвээ та энэ текстийн хэсгийг анх удаа уншиж байгаа бол Мити видео 108 дээрээ Нибиру болон Сүүлт одны явж өнгөрөхтэй холбоотой үйл явдлуудад Галактикийн Бүлгэмийн оролцооны талаар тайлбарлана.

22-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/08/22.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...