АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 22 -р хэсэг

 


Асуулт: Бидэнд Сарыг тойрдог Кагуйн зондын авсан видео бичлэг байна. Түүн дээр пропорциороо хангалттай том хэмжээний байгууламж харагдаж байна. Чи энэ юу болохыг хэлж чадах уу? 



˗ Танай Саран дээр том байгууламжууд байдаг. Гадаргуу дээр харагдаж байгаа нь газар доорх баазуудын зөвхөн хэсэг нь. Сарны баазуудыг Рептилиодуудын баазуудыг оруулаад хэд хэдэн компаниуд ашигладаг. Тэнд амьтан ургамлуудыг нутагшуулах газрууд болон лабораториуд, түүнчлэн түүхий эд ч байдаг. Баазууд дээр янз бүрийн арьстнууд ажилладаг. Бид хэд хэдэн Сарны баазуудад, тэр дундаа судалгааны хамтарсан нөхөд болох Арктурианчуудын баазад зочилсон. Тэр бааз анзаарагддаг нь их хачирхалтай, яагаад гэвэл ихэвчлэн энергийн талбай залгагдсан байдаг.



Асуулт: Мити, манай эрдэмтэд болон далай судлаачдын тайлбарлаж чадахгүй байгаа асар том өрх Атлантикт бий болсон. Нэмж хэлэхэд, тэдгээр нь асар том төдийгүй, Экваторын дээр байрладагийн улмаас цагийн зүүний эсрэг эргэх ёстой байдал эсрэгээрээ цагийн зүүний дагуу эргэж байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? 

˗ Далай тэнгисийн гаж зан байдал нь температур, соронзон даралтанд үйлчилдэг хүчнүүд дэх томоохон гажилтуудын улмаас тохиолддог. Гариг дээрх тектоник хавтангуудын захуудаар идэвхжил үлэмж их болсны улмаас гинжин урвал бий болж байна. Өмнөд Атлантик дахь доод соронзон даралтын бүс иймэрхүү урвалуудыг өдөөнө гэдэг нь илэрхий байна, яагаад гэвэл үнэн хэрэгтээ соронзон орны тухайд ярьвал танай Экватор урьд өмнө байсан байрандаа хэдийн байхгүй байгаа. Усны эргүүлэг ажиллаж байгаа гаригийн соронзон эргэлт дэх өөрчлөлтийг харуулснаар бүс нутгуудын эсрэг чиглэлд эргэж байгаа юм. 

Асуулт: Та нарын Номхон далайн судалгаануудын тухай мэдээллийг авч үзэхэд тэнд юу тохиолдоод байгаа юм бэ?
˗ Харамсалтай нь, мэдээлэл тайтгаруулахгүй байх. Австралийн хавтан даралтанд хариу урвал үзүүлээд эхэлсэн. Шинэ Зеланд идэвхжил дэх үлэмжийн нэмэгдлийг туулах ёстой. Япон өөрийн газар нутаг дээрээ том асуудлуудын ирмэг дээр байна, энэ сард галт уулын идэвхжил нэмэгдэнэ. Үүнээс зайлсхийхийн тулд юу ч хийх боломжгүй. Азид идэвхжил өндөрссөний улмаас Номхон далайн бүх эрэг орчмоор идэвхжил нэмэгдэнэ. Манай флотын бас нэг хөлөг Номхон Далайд бидэнтэй нэгдсэн, түүний дараа Өмнөд Атлантикт Тристан да-Кунья арал болон Тринидад арлын хоорондох, Арктурианчуудын ердийн ажилдаа эргэж очино. ˗ Эхлээд Дэлхий халуун байдалд байх үедээ Ангараг шиг хэмжээтэй байсан. Ангараг одоогийнхоосоо жижигхэн байсан. Дэлхий өөрийнхөө доторх даралтыг гадна царцдасны хөрөлттэй тэгш хэмийн хурдаар томорч байна. Материал түүний атомын урвал хүртэл хөрч байгаа болохоор тэр пропорциор тэлж байна. Яг энэ өсөлт нь гажилтаа үргэлжлүүлж байгаа тектоник хавтангуудын хөдөлгөөний шалтгаан нь болж байна. Соронзон талбайн хамгаалалтыг сулруулж, энэ үйл явцыг түргэсгэдэг нарны радиацийн жижиг хэсгүүдийн тоо хэмжээ ихэссэн зэрэг гадаад үр нөлөөтэй үед Дэлхий байгалийн гамшгийг өдөөснөөр хурдан өсдөг.  Дэлхийн эргэлтийн үед далай тэнгисийг тэдгээрийн нөлөөнд шүргэгчээр(тангенс) дээшлүүлж өргөснөөр бусдаасаа илүү хөдлөх болно. Энэ нь Шинэ Эриний эхлэлд бэлтгэхэд зориулсан гаригийн цэвэрлэгээний үйл явц дахь хаалтын үе шат болно. 

Асуулт: Мити, Японд амьдардаг найзууд маань радио идэвхит материалууд гадагшилж байгаа тухай илүү их мэдэхийг хүсч байна. Чи мэдэж байгаа зүйлээ ярьж болох уу?

˗ Нөхцөл байдал хяналтанд байгаа, гэхдээ эдгээр бүс нутгуудад хөрс газар хөдлөлтөд өртөж байна, атомын станцийн ажил зогссон байх ёстой, харин реакторын цөмийг цаашинд дахин хохирол амсахгүйн тулд бетондсон. Аюул зөвхөн Японд нүүрлээгүй; үүнээс ч илүү муу зүйл болж болох бүх улс орнуудад ч илэрч болно. Хэрвээ станциудын нэг нь усанд доор орвол бетондсон цөм нь хамгийн багаар л бохирдуулах болно. Хамгийн сайн нь биш ч бидний санаагаар бол бүс нутаг дахь бүх атомын станциудыг хаахын тулд шингэн түлшээр станциудыг ажиллуулах альтернатив ашиглалтын нэг боломжтой юм. Гэвч хэрвээ тэд хангалттай ухаалаг байх юм бол иймэрхүү шийдвэр гаргах нь зөвхөн Японы засгийн газраас хамаарна. 



Асуулт: Елениний сүүлт одны бүх түүх зөвхөн Нибируд зориулагдсан өнгөлөн далдлалт юм шиг санагдах юм. Албан бус онолоор бол мэдээж энэ нь анхаарал сарниулах гэсэн кодолсон нэр байх болно. Зарим нь гэрийнхээ цэцэрлэгээс телескопоор ажиглаж харсан тийм Opос хүн байхгүй гэцгээж байна. Чамд Нибиругийн тухай шинэ мэдээ байна уу? 
˗ Тийм ээ, өнгөрсөн удаа чиний надаас Елениний тухай асуух үед надад хачин санагдсан юм. Нибиругийн Системийн өмнө нисдэг солир анхаарал татахгүй болохоор чиний юу хэлэх гэснийг би ойлгож чадаагүй. Танай засгийн газар яах гэж байгаагаа тайлбарлахгүйгээр мэдээллийг зориуд цацах юм. 
Асуулт: Мити, Майягийн хуанлигийн тодорхойлолтоос харахад дараагийн оны 12-р сарын 21-нд хуанли дуусна, Нибиру хэтэрхий эрт гарч ирсэн юм биш биз?
˗ Майя Нибируг үндсэндээ дурьдаагүй юм. Сүүн Замын төвтэй Галактик тэгшрэх нь тэдний санааг илүү зовоож байсан юм. Танай дээвэр дээр хиймэл дагуулын хүлээн авах антенн байна гээд төсөөлөөд үз. Хиймэл дагуул танай байшинтай тэгшрэх үед антенн дамжуулж байгаа дүрсүүдийг хүлээн авах энергийн дохиог барьж авдаг, тийм биз дээ? Харин одоо тэнцвэрийг хадгалснаар энэ бүхнийг хамтдад нь барьж байдаг хүчирхэг энергийн генератор нь болдог Галактикийн төв дэх Нар ба Дэлхийн тэгшрэлийг төсөөл. Дэлхийн цөм эргэнэ; асар том соронз байрлалаа өөрчилнө. Майяд орчлон ертөнцийн хөдөлгөөний тухай мэдээллийг дамжуулах үед тэд асуусан асуултнууддаа л хариулт авсан. Тэдэнд Нибиругийн тухай хэлээгүй, учир нь тэд түүний тухай асуугаагүй юм. Шумеруудтай бол нөхцөл байдал өөр байсан, тэдний соёл иргэншлийн үеийн харах талбайд байсан болохоор тэдний бичвэрүүдэд Нибиру үлдсэн юм. Нибиру явж өнгөрөх нь Шинэ Эриний төгсгөлд ээлжлэн тохиолддог үйл явдлууд дахь бас нэгэн давхцал л юм. 
Асуулт: Бидний найз Сукрам асууж байна: Яагаад чам шиг Андромедагийн гаригийнхан хэрэгтэй чиглэлд солигдоход нь гарч ирээд ертөнцөд тусалдаггүй юм бэ? Та нар иймэрхүү зүйлийг зөвшөөрч яаж чадаж байна вэ? 

˗ Сукрам, та нар бие даан хөгжсөн соёл иргэншлийн нэг хэсэг. Бэлэн байхын тулд та нар өөрийнхөө үндэс дээр өсөж дэвжих ёстой. Хэрвээ ургамлын үрийг нь гарахаас өмнө зулгаачихвал тэр дахин ургахгүй. Бид энэ хичээлийг зогсоож чадахгүй. Та нарт ойлгоход төвөгтэй гэдгийг би ойлгож байна, учир нь амьд үлдэх гэсэн зөн билэг нь үргэлж чанга дуугардаг, гэвч та нарт эрх чөлөөт арьстан мэт хандахын тулд та нар зам мөрөө өөрсдөө олох шаардлагатай гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ нь дотоодоос та нарын дотоод сэтгэлээс таны аура хүртэл тохиолдох ёстой. Би урьд өмнө хэлсэн, зөвхөн дараагийн алхам нь болох гаригийн үелзлийн өөрчлөлтийн дараа л үлдэж хоцорсон нийгэмд шинэ контекстэд нийцэхэд нь бид тусална. Та нар үүнд санаа зовох хэрэггүй, яагаад гэвэл бүх зүйл Орчлон ертөнцийн хуулиудаар урьдчилан шийдвэрлэгдсэн байдаг. Та нар өөрсдийнхөө үрийг ургуулахын тулд үргэлж хэрэгтэй газарт байх болно, давтаад хэлье, үргэлж, үүнд итгэлтэй, бас энэ үйл явдалд жаргалтай байцгаа.

23-р хэсгийг унших бол эндээс

https://michid-7.blogspot.com/2023/08/23.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...