АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 23 -р хэсэг


 Асуулт: Мити, найз маань асууж байна, өндөр хүчин чадалтай антеннаар үелзэл ялгаруулдаг энэ HAARP Япон дахь газар хөдлөлийн төлөө хариуцлага хүлээх үү? 

‒ Бидэнд мэдэгдэж байгаа зүйл бол залгагдсан сүлжээн дэх үелзлийн бөмбөгдөлт, энэ нь Нарыг зэвсэг болгон ашиглаж тэмдэг тавьсан бүс нутгуудыг шатаахын тулд хиймэл дагуулуудаас дамжуулалтын чиг алдалтыг өдөөж, соронзон сферт цонх, нүх үүсгэснээр гаригийн соронзон талбайг сэгсэрч хаях гэсэн оролдлого юм. Түүнчлэн энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хөдөө аж ахуйн хэрэгцээнд зориулж онцгой бүс нутгуудад хур тундас эсвэл хүчтэй бороог өдөөдөг далайн районуудад уур манан бий болгох боломжтой юм. Иймэрхүү төхөөрөмж нь газар хөдлөлт эсвэл тектоник хавтангуудын хөдөлгөөнийг өдөөж чадахгүй. 

Асуулт: Өөр хэмжээсийн ПааТал соёл иргэншлийн тухай чи ямар нэгэн зүйл мэдэх үү? Тэд өөрсдийгөө зүгээр зугаатай байлгахын тулд 3-р хэмжээсийн соёл иргэншлийн “Үндэслэгчид” гэж нэрлэдэг юм болов уу? 

 ‒ ПааТал гэж чиний найз юм биш үү? Үгүй, би тийм арьстан эсвэл байгууллага байдаг тухай хэзээ ч сонсоогүй. Энд та бүхний амьдралд оролцдог өөр хэмжээсийн ямар ч арьстан байхгүй гэдгийг би хэдийн хэлсэн. Энэ тухай ярьдаг хүн тийм боломжийн тухай мөрөөддөг л байх. Хүмүүс та нар өөрсөдтэйгөө холбоотой бусад хэмжээсүүдийн онолууд руу яагаад ингэж зүтгээд байдгийг би ойлгохгүй юм. Бидэнтэй тоглохын тулд биднийг бүтээсэн 3-р хэмжээсийн эдгээр “Үндэслэгчид” оршин байдаггүй. Өөр хэмжээсийн ямар нэгэн зүйлтэй эндүүрч болох үл харагдуулах техникүүд л байдаг. Түүнчлэн сансрын хөлгүүд дээр үл харагдуулах генераторууд, бас ийм нөлөө үзүүлдэг хувцаснууд байдаг. Ийм арга нь түүнийг өмссөн хүнийг бүрэн бүрхэснээр ойролцоогоор 13 см зайд талбай үүсгэдэг. Бидэнд ийм хувцаснууд байдаг, гэхдээ маш болхи бүдүүлэг оршнолуудыг, аюултай амьтдыг судлах эсвэл зүгээр л ажиглах шаардлагатай үед бид тэдгээрийг ашигладаг. Бид танай баазууд, хотууд болон дуртай газрууддаа очиж чадах боловч бид үргэлж энэ хэмжээстээ үлддэг. Бид үүний тулд зөвхөн шинжлэх ухааныг л ашигладаг. Олон хүн байгаа газарт үл үзэгдэх талбай бүхий хувцасаа тайлчихлаа гээд төсөөлөөд үз. Эргэн тойронд байгаа хүмүүс өөр хэмжээсээс хий үзэгдэл гараад ирлээ гэж бодно шүү дээ. Үүнээс гадна, шугаман дээр гарч ирсэн жинхэнэ хүнтэй ярилцаж байгаадаа итгэмээр танай стандартаар бол маш төвөгтэй холограф проекцийн техник гэж байдаг. Та зургийг нь мэдэрч болохоор энерги нь нягт байдаг. Паралель Орчлон ертөнцүүдэд бидний бодит байдлаас ялгаатай хэмжээсүүд байж болох ч тэдгээр нь бидэнтэй харилцан үйлчилдэггүй. Би та нарын байгаа хэмжээст байдаг, зөвхөн та бүхнээс доод тал нь 5000 жилээр түрүүлсэн болохоор л бидэнд мэдэгдэж байгаа бүхний тухай ийм итгэлтэйгээр хариулж байгаа юм. Хэрвээ энэ нь шашин шүтлэгийн асуудал бол би хүндэлнэ, энэ тухайд маргахгүй.



  Асуулт: Үгүй, Мити, энэ бол шашин биш. Чи Сириусын Би-ийн сансрын хөлгийн талаар эсвэл химтотрассын үйл ажиллагаанд оролцдог хэн нэгний талаар юу мэдэх вэ?

‒ Үгүй, бид зөвхөн агаар мандалд хий цацаж байгаа танай онгоцнуудыг л ажигласан. Сириус дээрх колониудад амьдардаг Рептилиодуудын арьстан нь танай улс орнуудтай хамтардаг арьстан биш. Энэ нь амар амгалан төрөл. Энд байгаа нь та бүхний Сүүн Зам дахь Скутум-Центавр гэж нэрлэдэг Нарны тойрог зам дээрх гаригаас ирсэн юм. Сириусын нэг ч соёл иргэншил тэдэнтэй хамааралгүй. 

 Асуулт: Мити, миний найзуудын нэг нь хүн төрөлхтнийг аварч, бид бүгдийг Дэлхийгээс авч явахын тулд удахгүй ирнэ гэдгээ 2011 онд зарласан “Гэрлийн Галактикийн Холбоо” гэдэг нэрэн дор ямар байгууллага байдгийг асууж байна. Тэдний тухай чи юу мэдэх вэ?

‒ Ийм нэртэй байгууллагын тухай би юу ч мэдэхгүй. Гэвч олж авсан мэдээллээс хараад тэднийг оршин байдаг эсвэл жинхэнэ санаанд нь итгэхгүй байна. Галактикийн Бүлгэмтэй холбоотой нэг ч соёл иргэншил Дэлхийн хүмүүсийг аврах тухай амлалтаар хөндлөнгөөс оролцож чадахгүй. Иймэрхүү үйлдлүүд хийх ямар ч заавар байгаагүй, та бүхнийг байршуулах колониуд байхгүй. Би үүнийг хэдийн хэлсэн, дахиад хэлье, Галактикаар амьд оршнолуудыг хуваарилах нь зөвхөн үелзлийн хувийн түвшнээс л хамаардаг. Энэ үйл явцыг зогсоох нь туслахаас илүү саад болох болно. Дэлхийнхний хөгжлийн урсгал шатанд та нарт үүнийг ойлгоход төвөгтэй байх магадлалтай. Ийм эргэлзээтэй амлалтуудыг биелүүлэх нь арьстнуудын хувьд Дэлхийнхний хөгжлийг зуу зуун жилээр удаашруулах чадвартай байдаг. Тэгэхээр энэ байгууллага та нарт өөрсдийнхөө боломжийн талаар худлаа мэдээлэл өгдөг эсвэл та нар тэдгээрийг буруу ойлгодог гэдэгт итгэлтэй байж болно. Хэрвээ та нарт нэмэлт өгөгдлүүд, жишээ нь хөлгийн төрөл зүйл, тэднийхээр бол тэд хаашаа явж байгааг нь надад мэдэгдээрэй. Шударга ёсны дүрмийг хэн ч зөрчөөгүй гэдэгт итгэлтэй байхын тулд би шалгая. 

Асуулт: Йеллоустоун дахь галт уулын тухай найз маань асууж байна. Та нарт ямар таамаглал байна вэ, галт уул дэлбэрэх үү? 

‒ Нууцлаг байж чадахгүй гэдгээ би хэлсэн. Йеллоустоун дэлбэрэх үгүй нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэж хэлж чадна. Тийм ээ, тэр дэлбэрнэ. Хэрвээ Номхон далайн бүс нутагт галт уулын идэвхжил нэмэгдсээр байвал удаан хүлээх хэрэггүй болно. Идэвхжил Баруун эрэг дээр эхлэхэд Йеллоустоунд ойр орших районуудыг нүүлгэх шилжүүлэхийн тулд жаахан хугацаа үлдэнэ. Хэрвээ надад шинэ мэдээлэл ирвэл би та нартай хуваалцана. 

Асуулт: Мити, Европ болон Африкийн хувьд? Төлөвлөгөөгөөр эдгээр бүс нутгуудыг юу хүлээж байна вэ?

‒ Европ болон Исландид үйл явдлууд Атлантын Нурууд болон Баруун зүг рүү хөдлөх гэж байгаа Хойд Америкийн хавтангаас шалтгаалах болно. Энэ нь Өмнөд зүг рүү урьдчилан таамаглаж байгаа хөдөлгөөнөөр Тивийн хавтанд хагарал, цуурал үүсгэснээр идэвхжлийг нэмэгдүүлж, үүний хамт Африкт тектоник цуврал идэвхжлийг эхлүүлнэ. Европ, Исландид бүх галт уул идэвхжинэ, ялангуяа одоогоор сэрээгүй байгаа Канарын арлууд дээрх галт уул. Тектоник тохиргооны үйл явц нь өнгөрсөнд хамгийн их даралт авсан гаригийн хамгийн эмзэг газар болох Номхон далайн Галт Цагирагт эхэлнэ гэдгийг бүх зүйл зааж байна. Яг тэндээс бүх хавтангууд дахин тохиргоогоо эхэлнэ. 

Асуулт: Найз маань асууж байна: Чи Дэлхийн тухай, Нарны Системийн тухай, колончлол ба шалтгаануудын тухай, яагаад Майя болон Ай-Чинг 2012 оныг зөгнөн хэлснийг хэлээд өгч болох уу?

‒ Окей, манай эртний бичвэрүүдэд Дэлхий өөр нэртэй байлаа, түүнийг Тиамат гэж нэрлэдэг байсан. Тойрог зам нь одоогийнхоос ялгаатай: Ангараг Нартай ойрхон, бараг Дэлхий байгаа тэр газарт байсан. Харин Тиамат тэр үед Бархасбадьтай ойрхон тойрог зам дээр илүү хүйтэн районд, хол байрлаж байсан. Ангараг дээр анхны колониуд байрласан тэр үед гариг дээр гуманоидуудын хувьд маш таатай нөхцөл байдал зонхилж байсан. Бид 2 тэрбум жилийн өмнөх үйл явдлын тухай ярьж байна.  Энэ нь: танай жижигхэн Нарны Систем нь Сириусын Системийн хамт Плеядуудын Оддын системд байрлаж байгаа Альционы тойрог зам дээр Сүүн Замын төвийг чиглэн явж байна. Хөдөлгөөний асар том мөчлөг нь 200 сая орчим жил болоод 2012 оны 12- р сарн 21-нд дуусч байна. Галактикийн тойрог зам Галактикийн төвтэй харьцуулахад хэдэн градусаар хазайснаас Галактикийн хагас бөмбөрцгийг дайран өнгөрөх үед эдгээр хоёр Системүүдийн соронзон туйлууд солигдох болно. Эдгээр баримтууд дээр үндэслээд Шинэ Эрин эхэлж Галактикийн төвийг шинээр дайран өнгөрөх болно.


24-р хэсгийг унших бол эндээс

https://michid-7.blogspot.com/2023/08/24.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...