Свару ( Афина): Энэ бол маш том сэдэв юм. Мерлин, Хаан Артур нар бол бодит хүмүүс байсан. Тэднийг домог гэж гутаах оролдлого байдаг, гэхдээ тийм биш бөгөөд жишээлбэл, Мерлин бол Британи дахь хамгийн сүүлчийн Друид байсан, тэр Гностикийн (сүнслэг мэдлэг гэсэн Грек үг) ахисан түвшний мэдлэгтэй, түүнчлэн технологи, алхимийн мэдлэгтэй байсан гэсэн баттай мэдээлэл надад бий. Тэр үеийн хүмүүс ид шидийн хүч гэж үздэг байсан. Тийм ээ, Үүнтэй би бүрэн санал нийлнэ. Тэрээр дэлхийн сүүлчийн Друид байсан эсэхийг мэдэхгүй ч Мерлин бол Друид байсныг би мэднэ.
Түүнчлэн Дриудын хийсэн зүйлс Британыг бүрэлдэн тогтоход- бүр онцолвол Кельтийн соёлд оролцсон Ирланд, Шотланд болон барууны бусад улс орнууд үүсэхэд оруулсан тэдний хувь нэмрийг бүрмөсөн устгахыг хүсэж байсан учраас түүнийг зөвхөн домог болгон түүний асар том нөлөөг арилгахыг оролдож байсныг тайлбарлах тайлбар болдог.
Хаан Артурын хааны зөвлөгч нь, анд нөхөр нь Мерлин байсан. Түүнтэй эхлээд
ярилцахгүйгээр юу ч хийдэггүй байлаа. Тэрээр яаж дууссан нь тайлагдашгүй нууц
юм.
Мерлины болон Артурын дүр төрхөнд тохирох хүмүүс бий. Эртний ном сударт байгаа
түүх нь батлах боломжгүй олон зүйлийг бүхий л цаг хугацааны хувьд засан залруулан
нэмж өөрчилсөн олон үйл хэргийн цогц юм.
Гэхдээ мэдээ дамжуулж байсан Друидуудтай гар нийлэн хамтран ажиллаж байсан
Бардуудаас уг домгууд гаралтай гэж санагдах боловч хэд хэдэн зохиолчдын авч
үзсэнээр тэдгээр домгийн үндэс суурь нь бодит үнэн юм.
Өөр нэгэн асуудал гэвэл өгүүллэг, орчин үеийн уран зохиолын ойлголт нь
өнгөрсөн үеийг буруугаар ашиглах явдал байдаг. Учир юу вэ гэвэл 19-р зуунаас
өнөөг хүртэлх орчин цагт өнөөдөр бидний мэдэх үргэлжилсэн үгийн зохиол үүссэн
байдаг.
Тийм ээ, олон төрлийн уран зохиол үүссэн гэдэг нь үнэн боловч романтик аль
эсвэл адал явдалт жанр мөн түүнчлэн үүссэн цагаасаа л хяналтанд байсан орчин үеийн
шинжлэх ухааны өгүүлэл, бүтээл гэх мэт бүрэн хэмжээний уран зохиол нь орчин
үеийнхээс өөр бүтэцтэй байсан.
Асар том агуу баялаг утга зохиолын ертөнцийг ерөнхийд нь дүгнэвэл тэр үед мэдээ мэдээлэл, сонин сэтгүүл, ийм төрлийн зүйлс, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл байгаагүй учраас Сагасууд бол бодит үйл явдлыг дэвэргэсэн хэлбэрийн эмхэтгэл юм. Иймд мэдээллийг дамжуулах нь Бард гэх мэт хүмүүсээс шалтгаалж байсан ба тэд түүхийг ямар нэгэн дэврүүлэггүй аль эсвэл ургуулан бодсон төсөөлөлгүйгээр яг байгаагаар нь авч үлдэхийг хичээж оролдож байснаараа өөр сэтгэлгээтэй байсан байна.
Ромын эзэн хаад болох Веспасиус болон түүний хүү Титусын
үеэс эхлэн Друидууд ба Бардуудтай холбоотой бүх зүйлийг системтэйгээр
устгасан. МЭӨ 50 оноос хойш 11-р зуунд
Францын инквизици гарч ирсэн бөгөөд энэ системийг Ром-Кабалын хяналтанд байдаг
дэлхийн мэдээлэл, итгэл үнэмшлийг хянах, захирах илүү ерөнхий системээр сольсон
байна.
Тиймээс хаан Артур болон Мерлины талаарх мэдээллийн хэр зэрэг нь үнэн
болохыг олж тогтоох нь хар дарсан зүүд болоод байна. Гэвч тийм онцлог шинж
чанартай хүмүүс анхны загалмайтны аян дайн яг болох үед байсан гэдэг нь үнэн
зүйл ба энэхүү түүхийг тайлах хамгийн найдвартай түүхийн үндэс суурь юм.
Роберт: Гэхдээ Мерлин болон хаан Артур нь Ромчуудын араас явж байсан шүү дээ.
Свару
( Афена): Мэдээж,
учир юу вэ гэвэл тэд анхны загалмайтны аян дайны үед амьдарч байсан гэдгийг би
дээр дурдсан. Грегорийн цаг тооны бичигт 300 жил нэмсэний улмаас цаг хугацааг зөв тооцоолох боломжгүй болж
байгаа нь асуудал болж байна.
Гэвч Есүс Христийг
олж нээсэн Ромчуудын оршин тогтнох үед Друидууд
ба Бардуудыг эсэргүүцэх
хавчлага, шахалт нь Веспасиус болон түүний хүү Титусын үеэс эхлэн Францын Инквицизи (Католик сүмийн эсрэг гэсэн болгоныг тэрс үзэлтэн гэж үзэн тэмцэх зорилготой
бүлэг байгууллагууд бөгөөд тэрс үзэлтнүүд гэж сэжиглэгдсэн хүмүүсийг шүүж цаазалдаг байв)
үүссэн бараг 11-р зуун хүртэл үргэлжилсэн. Энэ нь
ерөнхийдөө Друидууд ба Бардууд болон Кельтийн соёлыг устгахыг эсэргүүцсэн бараг 11 зууны үргэлжилсэн
сүйрлийг тодорхойлж байна.
Роберт: Тэгвэл Мерлины талаар одоо мэдэгдэж буй мэдээлэл нь хянах эзэнтэй буруу ташаа мэдээлэл гэсэн үг үү? Үүний нэгэн адилаар Друидууд үлгэр домгийн-утга зохиолын нээлт байсан. Тэгвэл Друидууд болон Бардуудыг устгах сонирхол яагаад тийм их байсан бэ?
Свару ( Афена): Друидуудыг уран зохиолын нээлт хийсэн гэж тэд хүлээн зөвшөөрдгүй,
Мерлины Saga
болон хаан Артурыг Друидуудын уран зохиолын жишээ гэж үзэн тэднийг оршиж байсныг хүлээн зөвшөөрөх боловч
бичиг үсэг хүртэл ашиглаж байгаагүй ердөө л зэрлэг бүдүүлэг, иргэншээгүй ард
түмэн байсан гэж үзэх үед ийм зүйл болдог байсан.
Друидууд болон бардууд нь
бичиг үсэг ашиглаж байгаагүй гэдэг ч тэднийг хэр эртнийх бэ гэдгийг илэрхийлж
байдаг. Энэ нь гэхдээ кабалын тараасан буруу ташаа мэдээлэл юм. Тэдний бичиг
үсгийг Ватиканчууд хураан авч Ромд нэвтрүүлсэн аль эсвэл устган шатаасан гэдэг
нь яг бодит үнэн юм.
Үүнийг Друидууд,
Бардуудын бичиг баримт, ном сонин болон бичиг үсгийг устгах үйлдэлийн нэг хэсэг
болох Александрын номын сангийн ном судар болон эртний бичвэрийг сүйтгэн шатаах
үйлдэлтэй холбон үзэх нь чухал болоод байна. Энэ нь Египетийн иргэншилийн үндэс
болохын хувьд тэдгээр бичиг үсэг,
түүхийн баримтыг Египетийн түүхтэй
холбодог хүн төрөлхтөний үнэн түүхийг устгаж буй учраас маш чухал ач
холбогдолтой юм.
Барууны иргэншил үүссэн үндсэн цэг нь эртний Египет, Вавилон Сумер болон Хятадыг
урагшлуулж огноосон Ирланд/ Шотланд юм.
Друид болон туульчдыг устгах сонирхол яагаад тийм их
байсан бэ? Учир
нь юуны түрүүнд тэд дэлхийн шинэ тогтолцоо үүсэх үед тулгарах саад бэрхшээл
үүсэхийн өмнө бүх мэдээллийг устгах шаардлагатай байсан Веспасиан болон Титусын
үед дэлхий шинээр бүрэлдэн тогтох үед кабалын эмхэтгэж байсан албан ёсны шинэ
түүх нь анагаахаас эхлээд технологи, түүх хүртэлх мэдээллийг тэмдэглэж байсан. Дэлхийн
шинэ тогтолцоо нь шинэ болон хуучин гэрээний бичвэр дээр үндэслэсэн шинэ Еврей
Христийн шашны зөвхөн үүсэн бий болсон түүхийг ашиглахын тулд өнгөрсөнд болсон
зүйлсийг устгаж байлаа.
Ромын Кабал нь
бодит үнэн болон ард иргэдийг бүрэн хянахын тулд хуучин болон шинэ гэрээг
зөрчсөн бүхий л түүхийн тэмдэглэл болон мэдээг устгах шаардлагатай болсон.
Роберт: Гайхалтай, ном судрыг устгаснаар хүн төрөлхтөний түүхийг
устгана гэж үү?
Свару ( Афена): Өнөө үед ч бас хатуу цензур тавьж ном судрыг шатааж
байгаа нь нөгөө л нэг ашиг сонирхол, нөгөө л нэг гэмтэнүүдийг хэлж байна. Яг
адилхан ажиллагаа, яг адилхан зүйл. Тиймээс тэд Друидыг устгасан юм.
Британы газар нутагт Ромчууд бүхлээрээ ноёлох бусад
тогтоосон шалтгаанууд байсан байж болзошгүй нь үнэн. Гэвч ингээд зогсохгүй
эндээс илүү шалтгаан байгаа.
Роберт: Александрын номын
санг Друид болон Бардуудын талаарх ном судартай хамт нэг цаг үед шатаасан уу? Миний ойлголт бол шинэ иргэншилд хүрэхийн
тулд дэлхий шинээр бүрэлдэх үед уг үйл явдал болсон.
Свару ( Афена): Тиймээ, Кельтийн ард түмэн, Друид болон Бардуудыг устгах
явуулага яг эхлэх үе энэ байсан. Тэд Друид болон Бардуудтай холбоо бүхий оюун
гностикоос гаралтай бүхий л төрлийн түүх, технологи болон мэргэн ухааны талаарх
бүтэн бичвэрийн цуглуулга байгаа гэдгийг Ромчууд мэдэж байсан тул Александрын
номын санг шатааж эхэлсэн.
Тэд Мосег даган Ойрхи дорнодыг
(Египет)
орхин гарч түүний амалсан газрыг элсэн цөлд 40 жил хайж өнгөрөөсөн Еврейчүүдийн
түүхийг өрнүүлэх бөгөөд тэр үед Мосе Арарат уулан дээр гараад, "Бурхан"-ы
өгсөн 10 зарлиг бүхий сургаалийг
хийсэн авдар Александрын номын санд нь байсан учраас Ром-Кабал-тэдний ашиг сонирхолд аюул учруулж байсан
гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Александрын номын санд үлдсэн зүйл бол тэнд үлдээж болохгүй баримт бичиг байсан ба Ватикан руу аваачиж, хуулбарыг нь устгах ёстой (шатаах) байв. Учир нь Гностик-Друидик-Бардикын мэдээлэл нь тэдний Хуучин болон Шинэ Гэрээний түүхтэй зөрчилдөж байв.
Тиймээс Иудей-Христийн
шинэ шашны хүний оюуны ертөнцийг эзлэх хууль Есүс Христийн нээлтийн талаарх
хэлэлцэх асуудал нь нэгэн цагт тохиолдон Александрын номын сангийн устгалтай
шууд холбогддог.
Энэхүү мэдээлэл болон миний хэлж буй зүйл нь бүхлээрээ хүний бус тэмдэгдэл бөгөөд, тухайн үед физик биеэр амьдарч байсан Сваругийн өөр бусад хувилбаруудын туршлага дээр үндэслэсэн болно. Тэд өөрсдийн талаарх нарийн мэдээллээ Сузи хөлөг онгоцонд сэтгүүл хэлбэрээр үлдээсэн ба дараачийн арай орчин үеийн Сузи хөлөг онгоцын Хиймэл оюун ухааны мэдээллийн баазын сан руу татсан.
Александрын номын санг шатаасан нь Кельтүүд, Друидууд, Бардуудыг Гностикуудтай
ямар холбоотой, мөн тэд Иудей-Христийн шашныг дэлгэрүүлэн нэвтрүүлсэн арга
хэрэгсэлийн талаарх мэдээллийг интэрнэтээс эсвэл дэлхий дээрх ямар ч номноос
олж харахгүй. Хэрэв та үүнийг хүлээн авч байгаа цөөн хүмүүсийн нэг бол би маш
их баярлах болно.
Есүсийн нууцыг илчилж байхад ухамсарлахгүй байгаа бол цаг хугацаа дэмий
үрсэн мэт өөрсдийн түүхийн манан дунд автсан хэвээр байна.
Дээрх мэдээлэлд тэд юуны төлөө зорьж байгааг, тэдний заль мэх нь юу гэдгийг
илчилж байгаа шигээ кабалууд маш аюултай, нууцлаг хэвээрээ байгаа. Магадгүй
таныг хаанаас уг мэдээллийг авсаныг байцааж аль эсвэл асууж болно. Учир юу вэ
гэвэл энэ бол найдвартай үнэн дээр үндэслэсэн тул томоохон ял шийтгэл болж
магад. Энэ бол 2000 гаруй жилийн
туршид өнөөдөр энд яригдсан зүйлийг арилгахыг хичээж ирсэн учраас хүмүүст байх
ёсгүй мэдээлэл юм.
Тэд бүхий л мэдээллийг худлаа
мэдээлэл гэж үзэн тэдэнтэй зөрчилддөг бүхнийг нуух хамгийн үр дүнтэй арга
замуудыг нэвтрүүлсэн учраас урьдын адил буруу ташаа мэдээлэл гэж булшлах болно.
Учир нь та Александрын номын сан байх үед юу тохиолдсоноос ялгаатай нь юуны ч
талаарх мэдээллийн баталгаа, эх сурвалжийг шалгаж чадахгүй. Хэрвээ таны гарт
гар бичмэл байгаа бол томоохон нотолгоо болох байлаа. Иймээс тэд бүх зүйлийг
устгах шаардлагатай болсон юм.
Бид, Свару хүн төрөлхтний төлөө илүү сайхан 12000 жилийн төлөө энд байсаар ирсэн ба энэ нь биднийг харь гаргийн болон хүн төрөлхтөн оршдог дэлхийг сайн мэдэх тул гадна болон дотоод ертөнц хооронд нь холбох гүүр болж байдаг. Цөөн хэдэн хүн бус төрөл нь тийм чадвартай, Таягетчууд хичээх боловч тэдэнд олон асуудал бий.
Роберт: Би мэднэ. Афена, Друидууд гэж чухамдаа хэн юм бэ?
Ард
иргэдэд нь юу хийдэг байсан бэ? Тэд хүн бүхэнд тэгш хандаж байсан уу эсвэл миний буруу юу?
Тэд сахиус шүтээнд итгэж байсан уу?
Свару (Афена): Үүнд хариулахын тулд би эхлээд Друидуудыг гариг ертөнц
хэрхэн үздэгийг эхлээд судлаж тогтоох хэрэгтэй, учир нь би зөвхөн өөрийн гэсэн
ойлголттой тул энэ тухай доор тайлбарлах болно. Энэ нь маш чухал ач
холбогдолтой, учир нь би ялгааг дурьдаж байгаа нь энэ талаарх миний мэдлэгийг
илтгэж байгаа болохоос, энэ талаар таамаглал дэвшүүлээгүй гэсэн үг.
Миний хувьд Друидуудыг эр ч бай эм ч бай аль алийг нь
ерөнхийдөө цэцэн цэлмэг гэж үздэг. Тэд дэвшилтэт маш гүнзгий мэдлэгтэй байсан
ба эртний үеэс Алтантис болон Ирланд, Шотландын өндөр уулын бүсээс дамжиж ирсэн
байдаг.
Тэд анагаах ухаан, ургамал, түүх, метафизикийн талаарх маш гүнзгий ойлголт, материаллаг болон сүнслэг ертөнц хоорондын холбоо хамааралаас авхуулаад бөө мөргөлийн талаарх ойлголт өөрсөдтэй нь адилхан өвөг дээдсээс уламжлан ирсэн ижил төрлийн мэдээ, мэдээлэлтэй уугуул Америкчуудын анагаагч, домчийн талаарх мэдээллийг агуулж байлаа. Энэ нь ихэнхдээ хүнийг эмчлэх зорилгоор дээд хэмжээстийнхэнээс тусламж гуйж холбогдож болох оюун санааны ер бусын ертөнцийг ургамал болон эмний анагаах чадвартай холбож байдаг.
Өөрөөр хэлбэл, ургамал судлал, анагаах ухааныг эзэмшсэн
байх нь ид шидийн-сүнслэг-эфирийн ертөнцтэй холбогдож, гол төлөв хүнийг эдгээх
зорилготой байсан ба энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд сүнслэг ертөнцөөс
тусламж авдаг байсан.
Друидууд энэ дэлхий дээр ямар ч бодит ертөнц гэж байхгүй, бүгд л
ер бусын эфирлэг, бүх зүйл хоорондоо холбогдож байдаг ба "сүнслэг" болон "материаллаг ертөнц" 2 хооронд ямар ч тодорхой саад гэж үгүй, бүхий л өвчний шалтгаан бол нэг тал
нь нөгөө талтай холилдон тэнцвэрт бус байдал үүссэнээс үүдэлтэй. Иймээс тэд нэг
талдаа сүнслэг, нөгөө талдаа бодит ертөнц дээр оршиж байдаг шиг Сваругийн хувьд
бид харь гаригийн болон хүн төрөлхтөн хоорондын гүүр билээ.
Атаархсан нэг нь
тэднийг шулам гэдэг, учир нь тэд 2 ертөнцийг холбож байдаг. Тайлбарлаж боломгүй, мэдэхгүй зүйлсээ тэд ид
шид гэж үздэг байсан ба үнэндээ бодит байдал дээр түүнийг яаж хэрэглэхийг мэдэж
буй технологи, арга зүй аль эсвэл цэвэр мэдлэгийн л асуудал юм.
Иймээс ноцтой шалтгаангүй бол гэртээ үүнийг ямар нэгэн
аргаар оролдож үзэхгүй байхыг би зөвлөнө, учир гэвэл энэ нь тодорхойгүй хүчийг шаардаад зогсохгүй
нилээд хор хөнөөлтэй.
Друидууд цэцэн билэгтэй тул зөвлөгөө авах зорилгоор мөн тэдний хөтөч болдог байв. Друидуудыг бүх төрлийн мэдээлэл, тэмдэглэл хөтлөгч, анагаах ухаан, түүх, технологи, түүнчлэн бүх төрлийн тооллогыг багтаасан "Их лого"-ны хадгалагч ухаалаг хүмүүс гэж үздэг. Дээр дурдсан зүйлсийг дүгнэвэл тэд өөрсдийгөө хэн болох, биднийг хэн болохын хооронд нь ялгаж тусгаарладаггүй учраас логикийн хувьд тэд байгальтай маш хүчтэй холбогдож байсан.
Тэд өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд амьдарлын хүч болон ургамал бүрийн (ургамлын гаралтай эм) шинж чанар, модод болон бүхэл ойн сүнсний хүч чадлыг хэрхэн ашиглахыг мэдэж байсан. Мөн бүхий л Друидуудыг нилээд эерэг утгаар авч үздэг боловч шидтэн, шулам гэх нэрийг түүний бурхан, шуламын аль руу чиглэж байдгийг үндэслэн уг Друидад хэрэглэж болно.
Друидууд болон Кельтийн талаарх бүхий л контекст нь логикийн хувьд англиар
ярьдаг үндэстэн рүү чиглэж байдаг. Тэднийг эерэг утгаар бол
лам хуврага, сөрөг утгаар бол илбэчин, шидтэн гэдгийг
тэмдэглэх хэрэгтэй. Ерөнхийдөө аль аль нь ижилхэн утгатай. Друидуудыг жишээ нь Гендальф,
илбэчин шидтэний жишээ нь Саурон байж болно.
Гэвч тэд өөрсдийнхөө өмнөх
хувилбарын ул мөрийг агуулаагүй, өнөөдөр ч гэсэн хавчлагааас нуугдаж буй
сүүлчийн Кельтийн Друид гэж өөрсдийгөө үзэж буй учраас үүнийг баттай хэлэх нь
хэцүү. Жинхэнэ Друидтай хамгийн ойр байсан эрт үеийн талаарх мэдээлэлтэй ард
түмэн нь эрт цагт хамаардаггүй харин уугуул Америкчуудын дотор амьдарч байгаа
гэж би зориглон хэлмээр байна.
Онцолвол өнөөгийн Навахо үндэстэнээс тэднийг олж болох бөгөөд жинхэнэ нэр
нь Дайян
Майк Яа (авиан зүйн хувьд) шиг сонсогддог Навахо нь одоог хүртэл Друидын чадварыг хадгалж байдаг. Тэднийг тахилч,
оточ эсвэл шулам гэж нэрлэдэг ба уг бүс газрынхаа Skin-Walker
/ аливаа зүйлийг өөрийн хүссэн зүйл
болгон хувиргадаг шулам / үзэгдэлтэй холбогдож байдаг.
Тэд ийм төрлийн мэдээлэл
дамжуулахдаа туйлын нууцлалтай ханддаг ба өөрийн Навахо үндэстний цор ганц
тусгай бүлгээс бусадтай нь хуваалцдаггүй. Миний увидас болон бөө мөргөлийн
оршилын талаарх танд өгч буй мэдээлэл нь Друидуудын бүтээлийн талаарх маш
нарийвчилсан мэдээллийг өөртөө агуулж байгаа учраас энэхүү мэдээллийг олж
авахад хэцүү. Гэхдээ Навахогийн түүхийг тантай хуваалцаж байна.
Тэд сүнслэг ертөнцтэй холбогдож буй арга замыг эзэмшсээр ирсэн учраас тусламж хүссэн нэгэнд тусалж чаддаг. Мөн нэг талаараа физик орчинд нөгөө талаараа далд ертөнцөд амьдарч байдаг. Дэлхий дээрх хүмүүс зөвхөн өөрсдийнхөө бодлоор физик материйн оршихуйд л итгэх хатуу нөхцөлтэй байдаг (учир нь энэ нь тэдний итгэдэг шиг бодит биш учраас) тиймээс тэд эргэн тойрон дахь бүх зүйлийг мэддэггүй бөгөөд тэдний өдөр тутмын амьдралд саад болдог.
Навахо бөө нар нь юу хийхээ мэддэг, өөрсдийн сүнслэг урлагаа төгс
мэддэг бөгөөд хавчлага шахалтаас үүнийгээ нууж хаацайлж чаддаг. Тэд өөрсдийгөө
хэрхэн өөрчлөн хувиргах вэ, бодит болон сүнслэг ертөнц 2 хоорондын төсөөлөл
болон холбогдох хамаарал, хөндлөнгийн оролцоог мэддэг тул тэдний чадвар нь
Кельтийн Друидуудын чадвартай харьцангуй төстэй байдаг. Аливаа зүйлийг хувиргах,
хөдөлгөх гэх мэт чадвараар гаршсан байдаг. Үүнийг аливаа
зүйлийг хүссэн зүйлээ болгож хувиргах чадалтай илбэчин болон Латин Америкт
байдаг Скинвокер болон Нахуалесчуудын баттай нотолгооноос харж, ажиглаж болно.
Материаллаг ертөнц гэж байхгүй, бүх зүйл сүнслэг оюун санааны ертөнц. Энэ бол таны материаллаг ертөнц гэж нэрлэдэг ойлголт, шинж чанарыг бүрдүүлдэг санаанууд юм. Гэхдээ өөр төрлийн санаанууд, өөр дүрмүүдээр бүтээгдсэн тоо томшгүй олон ертөнц бий.
Роберт: Америкийн индианчууд Селтик Друидуудын ачаар ийм мэдлэгтэй болсон
уу? "Бодит Скин-Вокерын үзэгдэл" гэж юу вэ? Энэ нь ямар ч жинхэнэ
Друид өөрийгөө Друид гэж сайрхахгүй гэсэн үг үү?
Свару (Афена): Америкийн индианчууд
эсвэл Америкийн уугуул ард түмний бөө нар энэ мэдлэгийг Кельтүүдтэй ижил
салбараас эсвэл ижил суурь эх сурвалжаас авсан боловч Кельтүүдийн ачаар биш юм.
Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь нэгэн цаг үед
хамт үүсэн бий болсон. Энэ нь их үерийн дараахан дэлхий дээр амьдрал
дахин бий болсноос хойш буюу дор хаяж 12000 жил гэсэн үг.
Роберт : Тэгэхээр дэлхий дээрх бидний санаанууд, "хамтын ухамсаргүй
байх" гэдэг нь, хоёр ертөнцийг нэг болох үед биднийг хоёр ертөнцөд оршдог
гэж бодоход хүргэдэг үү.
Свару (Афена): Тийм ээ. Энгийнээр бол тийм гэсэн үг. Учир нь хамтын ухамсар
бол дэлхий дээр бодит үнэн гэж хүлээн зөвшөөрөгддөг нийгмийн зөвшилцөлөөр
тогтоогдсон цогц үзэл санаа юм.
Гэхдээ миний дээр хэлсэнслэн энэ бол зүгээр л үзэл санаа төдий юм. Итгэл
үнэмшлийн хүрээ юм. Та бидний мэдэх шинжлэх ухаан хүртэл бие даасан
математикийн орчинг бүтээдэг ижил тогтолцоон дээр суурилж байдаг.
Материаллаг ертөнцийн үзэл санааг
эрхэмлэдэг төрлийн хүмүүс нь дээд ертөнц рүү хэтэрч тэндэггүй учраас өөр
ертөнцөд дахин төрдөггүй. Тэднийг материаллаг ертөнц болон өөрсдийн ертөнц
хооронд хэсүүчилдэг “ төөрсөн сүнс “ гэдэг.
Энэ төрлийн "төөрсөн" сүнснүүд ЭГО болон "Би", "хэн нэгнийг" мэдрэх гэсэн санааг хадгалсаар байгаа тул өөрсдөдөө болон тэдний дунд "бусдад" мэдрэгдэхүйц "бие"-ийг илэрхийлсээр байдаг. Оршихуйн давтамжтайгаар шинэ хамтын ухамсаргүй боловч эфирийн эсвэл сүнслэг тал дээр харин хуваалцдаг.
Тэдгээр хүмүүс бол бүх зүйл хоорондоо нягт холбоо бүхий байдаг материаллаг
үзэл санааг эрхэмлэдэг. Тэдний эерэг бус үнэт зүйл, бодит байдлын талаарх
гуйвуулсан хэлбэрийн гажилт нь тэднийг амьд байх үеийн дэлхий ертөнцийн
тусгалыг бий болгодог.
Нөгөө л нэг материаллаг ертөнц, нөгөө нэг гудамж, барилга байшинг бодит бус
талаараа оюун санаандаа харж болно гэхдээ оюун санаа, төсөөлөл болон үнэт зүйл
нь эерэг биш учраас амьд организмын талаараа мэдэгдэж байгаачлан бодит үнэний
талаар таагүй хувилбарыг үүсгэн тэрхүү ертөнцөд үүнийг тусгах болно. Нөгөө нэг
гудамж, барилга байшин гэхдээ бүүдгэр, уналтад орсон, асуудал дагуулсан учир нь
тэд бүлэглэлийг бүтээж байдаг.
Гэхдээ энэ бол ердөө л тэдний талаарх ойлголт төсөөлөл учир
нь тэд бол Кабал-Илюминатийн хүн амын дунд гаргасан буруу ташаа мэдээллийн шууд
үр дүн болохын хувьд өөр бусад аргаар хэрхэн амьдарч, оршихоо мэддэггүй.
Роберт: Тэд оршиж байсан мөн одоо оршиж буй ертөнцийнхөө ижилхэн
хувилбарыг мэддэг үү?
Свару (Афена): Энэ нь бие хүний оюун санаанаас хамаарна.
Тэд хаанаа байгаагаа, хэн гэдгээ, хэн болохыг сонгодог учраас үүнийг мэдэн
тэндээ үлддэг. Бусад нь өөрсдийнхөө гэнэтийн үхэл аль эсвэл тэдний үхлийг
тойрсон төлөв байдал гэх мэт янз бүрийн шалтгаанаар үхсэн гэдгээ мэддэггүй.
Роберт: Тэд энэхүү 3D ертөнцтэй одон гаригаас холбогдохыг хичээж байна уу?
Чөтгөрийн төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийг хичээж байна уу?
Свару (Афена): Тийм гэдгийг нь мэдэж буй хүмүүс нь материаллаг ертөнц
рүү хутгалдан өөрсдийгөө ашиглахыг хүлээн зөвшөөрсөн амьд биетүүдтэй нэгдэж
үүнийгээ гүйцэтгэдэг.
Бодит ертөнцөд тохиолддог бүхий л зүйл болон өдөр бүр
тохиолдож байдаг зүйлсийн үр дүн нь амьдрал болон түүний хамтын бус ухамсарын
үр дүн байгаад зогсохгүй үхэгсэдийн ертөнцтэй холбогддог.
Аливаа зүйлсийг улам төвөгтэй болгоход 2 ертөнц 2-уулаа
хүний иргэншлийн материаллаг ертөнц, түүний гаднах асар том холион бантанд
хутгалдсан харь гариг, түүний материаллаг орчин болон хамтын бус ухамсар руу
нэвтэрдэг.
Дээр тайлбарласан бүхий л мэдээлэл нь яагаад Мерлин болон
хаан Артурын сэдэв нь нарийвчлан тодруулахад жаахан төвөгтэй сэдэв гэдгийн талаархи
миний тайлбар юм.
No comments:
Post a Comment