Нас барсны дараа бидэнд юу тохиолддог вэ? 2-р хэсэг

 

Үхлийн дараах амьдрал: 



РОБЕРТ: Гэхдээ тэнд нэвтрэхийн тулд өндөр давтамжтай байх шаардлагатай гэдэг хүчинтэй хэвээр ээ юм үү?  Эсвэл зүгээр л тэнд байснаар та өндөр давтамжтай болох уу?
СВАРУ: Энэ нь таны хүсээгүй зүйлээ орхиж, хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг зүйлийн нэг хэсэг юм.  Гэхдээ таны санаа, зорилт чухал.  Таны төвлөрөл.  Аль давтамж нь нөгөөгөөсөө өндөр байна гэж битгий бодоорой.  Энэ нь өөрөө "радио" биш боловч эхэндээ жишээ болгон авахад тустай байсан.
ГОШИА: Баярлалаа, би дээр дурдсан зүйлс, ялангуяа өөд болсон хүмүүстэй хамт астрал ертөнц хэрхэн үүсдэг тухай хэсэг үнэхээр таалагдаж байна. Хөөх супер ойлгомжтой байлаа.  Надад 4 асуулт байна.  Эхлэл рүүгээ буцья.  Давтамж бол анхаарлаа хаашаа чиглүүлсэний үр дүн гэж та хэлсэн.  Гэхдээ таны анхаарал хаана байх нь таны давтамжаас хамаардаггүй юу?  Энэ нь өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэдэг шиг сонсогдож байна.
СВАРУ: Чи бол бүх зүйл.  Давтамж ба анхаарлын цэг.  Юу ажиглагдаж байна, хэн ажиглаж байна.Та бол тахиа бас өндөг юм. Нэгэн зэрэг. Орчлон ертөнцийн бүх зүйл, хичнээн жижиг эсвэл өчүүхэн мэт санагдахаас үл хамааран харилцан уялдаатай ижил системийн нэг хэсэг юм.  Үүнд нохойн бөөс, тэр ч байтугай явган хүний ​​зам дээрх нохойны үйлдэл зэрэг зүйлс багтана.
ГОШИА: Тиймээ  Би үүнийг ийм байдлаар илүү сайн ойлгож байна. Би ямар нэгэн тусгаар зүйл олж харахгүй байна.


СВАРУ:  Энд миний хэлэх гэсэн санаа энэ шүү дээТусдаа, салангид юм гэж үгүй. Зөвхөн та л байнаТаны бусдад хүргэсэн гэм хор угтаа өөрийгөө хорлож байгаатай адилГэсэн хэдий ч та доорх тоглоомын нэг хэсэг эсвэл анхаарлын төвд байгаа өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
ГОШИА:Тэгэхээр нэг нь нөгөө зүйлээ захирч, эрхэндээ байлгах биш юм. Эхэнд л хэлсэн. "Таны аливаа зүйлийг хүлээж авах арга нь таны хүрээлэн буй орчин, туршлага, итгэл үнэмшлийн янз бүрийн хүчин зүйл, нөлөөллийн үр дүн юм ... Эдгээр ойлголт, нөлөөлөл нь таны үйлдэл, шийдвэрийг бүрдүүлдэг.Бүх зүйл нэгэн зэрэг болдог
уу эсвэл үгүй юм уу?
СВАРУ: Зөв, зөвИнтеграцчлалын өндөр өнцгөөс харахад оюун ухааныг хянах гэх мэт зүйл байхгүй. Энэ нь туршлагын л нэг хэсэг юмХуйларсан сүүлтэй нохойнууд шиг(Өөрөөр хэлбэл Нэг том сэдвийн жижиг деталь гэсэн утгатай бололтой).

ГОШИА: ЗаБаярлалааХүн ямар нэгэн зүйлд итгэвэл үхэхдээ харах болно гэж та хэлсэн. ЕсүсКосмик муурАллахХэр удаан харагдах вэ? Хэзээ ч билээ өмнө нь та бид үхэх үедээ итгэл үнэмшилээ манифест хийдэг ч дараа нь тэд алга болно гэж хэлсэн.
СВАРУ: Энэ холбоо хамааралгүй учраас цаг хугацааны тухай асуудал биш юмТаны цаг хугацаа гэж нэрлэдэг шугаман үйл явдлуудын хөдөлгөөнт дүрслэлийн ойлгоц астралд өөр байдаг. Энэ нь таны сүнс гэж нэрлэдэг өөрийн хэсэг бүрийн сэтгэл татагдах мэдрэмжээс (Attachment- Хэн нэгэнд эсвэл ямар нэг зүйлд хүчтэй татагдах, дурлах сэтгэл хоргодох, шунах. Эерэг сөрөг аль ч утгаар байж болно.) хамаарна. Заримдаа хэд хэдэн (Дэлхийн цагаартөрөл авах шаардлага гарч болноEcүст итгэсэн амьдрал ... тэгээд нас нөгчөөдҮйлийн үрээ төлөхөөр доод төрөл рүүгээ буц гэх Есүсийг харааддахин амьдрал хөл тавиад ... Хэдэн зуун удаамагадгүй хэдэн мянган удаа ... Тэр нэг сүнс, хэлтэрхий, та үүнийг өөрөө бий болгоод байгаа гэдгийг та өөрөө ухаарах хүртэл. Нэг ёсондоо өөрийгөө хангалттай сайн байлаа гэж магтуулахыг хүссэн эсвэл өрөвдүүлэх мэдрэмж авахыг хүссэн нь бий болоод түүндээ итгээд байгаа хэрэг юм. Тольд хараад өөртэйгээ ярилцахтай л адил.
ГОШИА: Эцсийн эцэст сүнс Есүстэй хамт байхад саад болох ямар нэгэн зүйл байгаа эсэх, эсвэл сүнс түүнтэй үүрд хамт байх уу. Тэгээд ямар хүчин зүйл эцэст нь сүнсийг энэ хүчтэй холбогдсон үзэл ойлголтоос нь салгах вэ?  Үүнийг өөрөө хийдэг үү?  Тэнд тэр хойд насандаа сүнслэг байдлын хувьд өргөжин тэлж, оршихуйн талаар эргэцүүлэн бодож байна уу? Сүнс дахин төрөхгүйгээр тэндээс ийм дүгнэлтэд хүрч чадах уу?  Эсвэл дахин төрөх ёстой юу?
СВАРУ: Сүнс нь ямар нэг шашны болон бусад итгэл үнэмшилд хүлэгдсэн гэдэгт итгэх үед энэ нь өргөн хүрээний өнцгөөс харахад мөнхийн ойлголт болж хувирдаг. Өргөтгөсөн өнцгөөс харахад итгэл үнэмшилд баригдсан сүнс үүрд мөнхөд үлдэх болно.  Гэсэн хэдий ч сүнс дахин төрөхдөө өөр өөр дүр төрх, итгэл үнэмшилтэй болдог.  Жишээлбэл, гэлэнмаагийн сүнс нь шашин шүтлэгтэй, дараа нь ням гарагт сүмд явдаг хүн, дараа нь итгэгч, дараа нь бага зэрэг итгэдэг хүн, дараа нь тээнэгэлзэгч, тэгээд агностик үзэлтэй, дараа нь шашингүй хүн болж төрөх боломжтой, дараа нь сүнслэг байдлыг олж авдаг хүн, эцэст нь чөлөөлөгддөг.  Энэхүү өвөрмөц байдал, итгэл үнэмшлийн дэвшил нь гэлэнмаагийн туршлагын шугаман хэтийн төлөв дээр суурилдаг. Сүнс нь атейст, гэлэнмаа, шашин шүтлэгтэн эсвэл өөр ямар нэгэн өвөрмөц дүрээр дахин төрсөн ч гэсэн өмнөх өвөрмөц байдал, итгэл үнэмшил нь мөнхийн утгаараа оршсоор байна.
ГОШИА: Гэхдээ Эх сурвалжаас өөрөө чөлөөлөгдөж чадах уу?  Тэндээс өөрийг нь чөлөөлөх нууцлаг үйл явдал тохиолдох уу?  Заавал дахин төрөхгүйгээр шүү дээ?
СВАРУ: Энэ нь гэлэнмаагаас Сүнслэг рүү квант үсрэлт хийх ёстой.  Боломжтой.  Хэцүү боловч боломжтой бөгөөд үүнийг хийж байсан.  Би үүнийг эсрэг туйл гэж хэлмээр байна, сүнслэг байдал нь шашин шүтлэгтэй тэнцүү, дэлхий дээр хэрхэн үздэгийг анзаараарай.
ГОШИА:
Энэ чинь намайг өөр асуулт руу хөтөлж байна.  Энд католик шашинтнууд нас барагсдын сүнсний төлөө "залбирдаг".  Энэ нь ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлдэг үү?  Эдгээр сүнснүүдийг чөлөөлөхөд туслах уу?  Бидний бодол санаа тэнд хүрч байна уу?
СВАРУ:
Тэд өөрсдийнхөө оршуулганд явдаг гэж ярьдаг нь үнэн. Сүнсний төвлөрөл, анхаарал ялангуяа нас барсны дараа түүний сүнслэг аялалд ихээхэн нөлөөлдөг. Тийм ээ, тэд гэр бүлийн залбирал, уйлахыг сонсдог.  Харин шинээр бие махбодгүй болсон эсвэл нас барсан хүмүүсийн талаарх ойлголтын үүднээс авч үзвэл ... эдгээр залбирлууд нь зөвхөн үхэх үед нь тэдний хүлээж авах ойлгоцыг бэхжүүлэхэд л тусалдаг. Жишээлбэл, Есүстэй уулзах эсвэл хайхыг тэдэнд итгүүлэх. Хэрэв нас барсан хүн залбиралд эргэлзэж байсан бол тэд "түүнд зам зааж байна".  Гэхдээ энэ нь сүмүүдэд тохирсон арга юм.  Хүмүүс сүнсийг хянахыг хүсдэг.
Гэхдээ хэрэв хүн маш их сүнслэг, өөрийгөө юу болохыг мэддэг, итгэл үнэмшилдээ бат итгэлтэй бол тэр залбирлыг сонсож, гэр бүлтэйгээ хамт байх болно. Харин тэр явах ёстой газраа чөлөөтэй явна.  Тэр залбирлыг үл тоомсорлож, юу хүсч байгаагаа харах болно. Оршуулах ёслолд дахин дахин залбирах нь тарни давтахтай адил юм.  Энэ нь нас барсан хүнтэй сүнслэг холбоо тогтооход тусалдаг бөгөөд гашуудаж буй гэр бүлийг тайвшруулдаг. Нас барсан хүний ​​"толгойд" санаа оруулах, учир нь түүнд "толгой байхгүй" гэсэн үг. Эдгээр нь тарни юм. Гэхдээ тэр эрх чөлөөтэй ухамсарт хүн... хэрэв итгэгч төрөл төрөгсөд нь залбирвал тэр үүний эсрэг дархлаатай байгаараа гэж хэлэх байна..

РОБЕРТ: Өөрөөр хэлбэл, "үхэгсэд" нь замаа алдаж, будилдаг тул "үхэгсэд"-ийн төлөө залбирах нь бүр ч дор юм.  Би ойлголоо.  Хэрэв та мэдлэгтэй бол залбирлыг тоохгүй байж болно.



СВАРУ: Хэрэв нас барсан хүн ердийнх шигээ эргэлзэж байвал залбирах нь түүнд замаа олоход тусална. ТИЙМ.  Учир нь тэр сонсдог.  Гэвч нас барагсдын очихыг, харахыг хүссэн газарт нь хүрэхэд туслах нь амьд хүмүүсээс хамаарна.  Тийм учраас аюултай.  Удирдагдаагүй хүмүүс юу хийхээ мэдэхгүй хязгааргүй тойрогт гацаж, анхаарал татсан зүйлдээ автсан хэвээр байх болно.
ГОШИА: Тэд өөрсдийн оршуулга руу явдаг гэж та хэлсэн. 3D-д илүү татагдсан хүмүүс, тийм биз дээ?  Учир нь тийм биш ​​бол та Эх сурвалж дээр очиж байж, өөр зүйлийг мэдрэх ёстой биз дээ.
СВАРУ: Тэд өөрсдийн оршуулгад очдоггүй байж магадгүй ч ихэнхдээ ийм байдаг.
РОБЕРТ: Мөн гэр бүлийн гишүүд залбирахын оронд юу хийх ёстой вэ?  Хэрэв тэд ямар нэг зүйл хийж чадах бол шүү дээ?
СВАРУ: Талийгаачтай ярилц.  Түүнийг эрх чөлөөтэй бөгөөд, амьдралдаа хийсэн алдаа бүтэлгүйтэл нь уучлагдсан гэж хэл.  Энэ нь Карма-г чөлөөлж байна гэсэн үг.
ГОШИА: Та шашны хувьд биш харин сүнслэг байдлаар "залбирах" боломжтой. Тэднийг хүрэхийг хүссэн газар руу нь дагуулна  Чанад. ГэрэлЭх сурвалжюу ч байсанШашны холбогдолтой шүтээн дүр дүрслэлгүйгээр биз дээ?
СВАРУ:
Мэдээж!  Сайхан санаа байна.  Тиймээс талийгаачид сонсдог тул тэдэнтэй ярилц.  Үнэндээ та тэнд үргэлж бие махбодгүй хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Тэд ижил гудамжаар алхаж, зарим нь тэднийг үхсэн гэдгийг мэддэг, зарим нь мэддэггүй.
ГОШИА: Тэгээд чанга ярих ёстой юу?  Эсвэл тэд оюун ухаанаараа сонсдог уу?
СВАРУ: Хоёулаа. Гэхдээ оюун ухаанаараа сонсохын тулд сэрж сэхээрсэн сүнснүүд хэрэгтэй. Мөн талийгаачдын дийлэнх нь тийм ч өндөр ухамсартай байдаггүй, учир нь тэд ухамсрын хувьд дэлхийн хүмүүстэй адилхан байдаг.  Тиймээс тэд өөрсдийгөө оюун санааны хувьд сонсох чадваргүй гэдгээ манифест хийж сурах хэрэгтэй байна.  Тэдэнтэй чангаар ярих нь эдгээр энгийн сүнснүүдэд хамгийн сайн ажилладаг.
ГОШИА: Энэ нь амьтадтай адилхан ажилладаг гэж би төсөөлж байна ?
СВАРУ: Амьтан ч бай биш ч бай , нохой ч бай, муур ч бай, бөөс ч бай адилхан. Энэ бол туршлагын нэг хэсэг юм.  Эрэгтэй, эмэгтэй хүн байдаг шиг.  Энэ бүхэн нэг дор байна.
ГОШИА:
Бид оршуулгын газар руу явах ёстой юу?  Тэдэнтэй чангаар ярих уу?  Эсвэл шаардлагагүй юу?
СВАРУ: Тийм ээ, учир нь хэдийгээр сүнс хаанаас ч сонсдог ч гэсэн... оршуулгын газарт өөр өөрсдийн шалтгаанаар очсон олон  хүмүүс байдаг.  Тэд тэнд өөрсдийгөө манифест хийдэг. Гэхдээ маш ойр дотны хүн ... хайртай хүмүүсээ ойр дагах болно.  Тиймээс тэдэнтэй хаанаас ч ярихад хангалттай.  Ялангуяа саяхан талийгаач болсон бол.
ГОШИА: Тэд энд байгаа эсэх, мөн тэдэнтэй ярилцах шаардлагатай эсэхийг яаж мэдэх вэ?
СВАРУ: Та үүнийг мэдэрдэг.  Ийм хэрэгцээ гарч ирнэ.  Гэхдээ энэ нь бас өөрийнхөө төлөө хийж буй зүйл юм.  Зөвхөн нас барагсдын төлөө биш.  Та өөртэйгөө холбогдож, энэ нь нас барсан хүнд хүрдэг.
РОБЕРТ:"Талийгаач" дахин төрсөн хүмүүстэй телепати харилцаатай байдаг уу?
СВАРУ: Зарим нь тийм, зарим нь үгүй.  Асуудал нь тэдэнд "байгаагүй" биш, бид бүгд телепатитай байдаг.  Гэвч өөрсдийнх нь итгэл үнэмшлээс болоод тэдэнд зүгээр л байдаггүй.  Тийм учраас тэдэнтэй чангаар ярих хэрэгтэй.
ГОШИА: Хэрэв тэд тэнд байхгүй бол?  Тэд сонсохгүй, тийм биз дээ?  Хэрэв би үхвэл булшиндаа цагаа дэмий үрж, хүмүүсийн яриаг сонсохыг хүсэхгүй.
СВАРУ:Яг зөв.  Гэхдээ цаг хугацаа байхгүй тул таны нэг хэсэг эсвэл "цуурай" 3D-д үлдэх болно.  Учир нь үргэлж байсан бүх зүйл дээд тэнгэрийн үүднээс эх сурвалж байх болно. Гэвч гэлэнмаа сүнслэг болж хувирсантай адил та нар анхаарлын төвгүй болно.  Хэдийгээр гэлэнмаа одоо ч байсаар байна.  Байгаа зүйл бол бидний цуурай юм.




ГОШИА  Тун сонирхолтой юм.Тэгээд надад ийм асуулт байна.  Эцсийн эцэст үхсэн гэдгээ мэдэхгүй эдгээр сүнснүүд яаж чөлөөлөгддөг вэ?  Тэд дахин төрөл авдаггүй биз дээ?  Тэд тэнд үлдэх үү?

СВАРУ: Тэд бас гэлэнмаа шиг хувьсан өөрчлөгддөг. Физик биетэйгээр эсвэл биегүйгээр. Үүний зэрэгцээ тэд тэнд үлддэг, тийм ээ.  Бүгд байна.  Юу ч зогсохгүй, юу ч устахгүй, юу ч бүтээгдээгүй, бүх зүйл аль хэдийн байсан. Энэ нь зөвхөн таны юуг, ямар дарааллаар харахыг хүсч байгаа зүйл юм.  Та бидний цаг хугацаа гэж нэрлэдэг дэвшилтэт шугаман үйл явдлуудыг туулах хүсэл эрмэлзэлээр мэдэрч, удирдаж байгаа цагт хаа сайгүй хувьсал байдаг. Шөнө бүр хуучин хаягдсан байшингийн хонгилоор гинжээ чирэн дахин дахин явж өнгөрдөг сүгний тухайд ... тэгэхээр энэ нь үүрд үргэлжлэх болно. Гэсэн хэдий ч түүний бодлоор ямар нэг зүйл өөрчлөгдөх ёстой бөгөөд одоогийнх шигээ ийм хүнд сэтгэлийн зовлонтой байх ёсгүй. "Эрүүдэн шүүлтийн дараа харанхуй гянданд үхэх гэх мэт  ноцтой сэтгэлийн шарх мэдрэх нь тухайн мөчид байнгийн анхаарал хандуулж, сүнсийг мөнхийн зовлон зүдгүүрт хүргэдэг." Нэг сүнс олон удаа үхэх икстрийм ойлголтуудч бий ... хүнийг удаанаар үхүүлжгэвч яг үхэхийн өмнө сүнсийг нь клон руу шилжүүлжтэнд дахин үхтэл нь тамлаад дараагийн клон руу шилжүүлнэТэд түүнийг дахин тамлах болно.  Тэд энэ зан үйлээ, дэлхий дээр хийдэг. Далд засаглал Кабалаас бүтэлгүйтсэн хүмүүст Мега цаазаар авах ял оноодог бөгөөд энэ нь шүүгчдийн шийдвэрээр 5-аас 8 хүртэлх тооны эрүүдэн шүүлтээр үхэх юм.
ГОШИА: Өө үгүй ​​ээ!  Сүнс эрүүдэн шүүгдсэн төдийгүй үхснийхээ дараа үүрд хоригдох уу?  Хөөрхий сүнс!!!  Мөн нэг асуулт: "Та бидний цаг хугацаа гэж нэрлэдэг дэвшилтэт шугаман үйл явдлуудыг туулах хүсэл эрмэлзэлээрээ мэдэрч, удирдаж байгаа цагт хаа сайгүй хувьсал байдаг."  Би үүнийг ойлгосон ч зөн совингоороо батлахыг хүсч байна.
СВАРУ:
Энэ бол ГОШИА, хувьсал бүр ямар нэг зүйл байгаа гэсэн ойлголтыг өгч, өөр зүйл рүү урагшилдаг. Томоохон өргөжүүлсэн эсвэл тийм ямар нэг юм. Ер нь мэдлэг, ухамсарын хуримтлалаар. Тийм ч учраас энэ нь түр зуурын явцтай холбоотой байдаг. Гэхдээ энэ ¨цаг хугацаа¨ нь зөвхөн тухайн хүн эсвэл сүнсний үүднээс л байдаг.   Хөлөгийн SIT цагтай тэнцэхүйц энэ нь сүнсний SIT цаг юм.
ГОШИА:Тэгээд үхсэн хүмүүс хаана байна, тэдэнд ийм ойлголт, туршлага байхгүй гэж үү?  Тэд өсч хөгждөггүй юм уу?  Тэдэнд энэ ойлголт дутагдаж байна уу?  Тэд яагаад тэндээсээ чөлөөлөгдөж чадахгүй байгаа юм бэ?
СВАРУ:Тэд өөрсдийгөө хаана байна, юу болохыг хүсч байгаа талаархи бодолдоо манифест хийдэг. Хамгийн өргөн хүрээний үүднээс авч үзвэл... олон сүнс гацсан ... сүнсний тухай ойлголтоос тэд зөвхөн өөрсдийн хувьсал эсвэл хувийн SIT цагийн ахиц дэвшлийг мэдэрдэг.  Тэгвэл тэр үүднээсээ ... хэн ч төөрөхгүй, хэн ч урхинд орохгүй.
ГОШИА: Окей Та оршуулгын газарт очиж, нас барагсдыг бөөнөөр нь чөлөөлөхын тулд групп байдлаар ярилцаж болох уу?
СВАРУ: Өө тийм ... гэхдээ үхсэн байна гэдэг нь тэд чамайг хүлээж авна гэсэн үг биш гэдгийг санаарай. Би хотын төв талбайд очиж чанга яригчийн хайрцган дээр зогсоод хажуугаар өнгөрч буй хүмүүстэй ярилцаж тэднийг чөлөөлнө гэж хэлэхтэй адил юм. Тэд амьд хүмүүс шиг хаалттай байдаг.  Учир нь тэд ч адилхан хүмүүс гэхдээ биегүй сүнс болсон.
РОБЕРТ: Харин талийгаачид астралд байгаадаа баяртай байдаг .... Тэд тэнд байхдаа дасдаг уу?
СВАРУ: Тийм ээ, зарим нь тэнд амьдардаг ... тэд байгаа, тэд тэнд байхыг сонгодог.  Бусад нь туйлын аз жаргалгүй байдаг.  Тэд овог, бүлгэм, холбоо, гэр бүл үүсгэдэг.  Амьд хүмүүстэй адил. Тийм ээ, та нас барагсдын төлөө YouTube суваг хийж болно ... Хамаагүйээ.  Үнэхээр. Энэ нь зүгээр л талбай дээр чанга яригчийн хайрцаг дээр зогсохоос илүү үхсэн хүмүүст хүрэх болно.
РОБЕРТ:
Тиймээс тэд аль хэдийн зэрэгцээ бодит байдалд амьдарч байгаагаа мэддэг.
СВАРУ:Хязгааргүй олон тооны зэрэгцээ бодит байдал байдаг, гэхдээ нэг нь материаллаг эсвэл бодит 3D ертөнц гэж ойлгогддог зүйлтэй хамгийн хүчтэй холбоотой гэж үзье.  Цаг дуусах дөхөж байна.
ГОШИА:
Бас нэг асуулт!  Үхсэн хүмүүс бие биенээ хардаг уу?  Тэд өөрсдөдөө хүрч чадах уу?
СВАРУ:
Тийм ээ, дээр дурдсанчлан тэд холбоо, овог, бүх зүйлийг байгуулдаг.  Гэхдээ бүх зүйлийн нэгэн адил тэд зөвхөн өөрсдийн давтамжийн хүрээн дэх зүйлийг л харж чаддаг.
ГОШИА:Тэд юм иддэг үү?
СВАРУ:Тэдний ойлгоцоор зарим нь тийм, зарим нь үгүй.
ГОШИА:Тэдгээрийг гаргаж авах боломжтой юу?  Тэд Харь оршнолүүдтай ярьдаг уу?
СВАРУ:Тэнд тэд бодож чадах бүх зүйлдээ манифест (баталгаажуулал) хийдэг. Бүх зүйл.
ГОШИА:Та заримыг нь гаргаж авсан уу?
СВАРУ:
Мэдэх зүйлээ л.
ГОШИА:БИ тийшээ явахыг хүсэхгүй байна!  Энэ ертөнц рүү.
СВАРУ:Тэгвэл чи явахгүй.  Асуудал юу байна ? Үүнийг мэдэх нь таныг чөлөөлөх болно, учир нь та юу хийх ёсгүйг аль хэдийн мэддэг болсон.
ГОШИА:Хэрэв та хойд дүрд биш харин диваажинд итгэдэг бол?  Та хэзээ ч дахин төрөхгүй юм уу?
СВАРУ:Чамд тохирох тэнгэрийн орон олдоно.  Гэхдээ тийм ээ, чи дахин төрөх болно, учир нь тэнгэрээс энэ нь ухамсарт илүү их боломжийг нээж өгдөг.  Энэ нь католик шашны хамтын илрэлийн нэг хэсэг юм.  Тэд өөрсдийн замаар явах ёстой.  Мөн чи бас өөрийнхөө.
ГОШИА:Тиймээ. Ядаж л хүмүүс өөрсдөө бүтээлч чадвартай гэдгээ мэдэх нь л чухал. Энэ бол энд байгаа хамгийн чухал мессеж гэж би бодож байна. Та итгэдэг зүйлдээ итгэдэг, гэхдээ ядаж ТА л үүнийг бүтээж, өөрийнхөө замаа сонгож байгаагаа мэднэ. Үхсэний дараа ч гэсэн. Удахгүй би оршуулгын газарт очих байх.  Би үнэхээр хүсч байна.  Би нас барсан хүмүүстэй ярилцах болно.
СВАРУ:
За за, гэхдээ тэндээс явахдаа чамайг дагахгүй байхыг тушаа.  Учир нь тэд дагадаг юм. Мөн 10 дахин илүү наалддаг учраас оршуулгын газарт хүүхэд авч ирж хэрэггүй. Хүүхдүүд хэзээ ч оршуулгын газарт байх хэрэггүй. Тэд маш эмзэг байдаг.  Тэдний аура хараахан сайн хөгжөөгүй байна. Нас барсан хүмүүс тэдний энерги, амьдралын хүч чадалд атаархдаг.  Тэднийг үхсэн гэдгийг олон хүн мэддэг.  Тэд маш их атаархаж, хүүхдүүдэд дургүйцдэг, учир нь тэдний амьдрах чадвар нь бүрэн дүүрэн байдаг юм.
ГОШИА: За СВАРУ. Энэ сэдэв маш сонирхолтой бөгөөд чухал байлаа.  Дараа сүнсний урихны талаар дэлгэрэнгүй чамтай ярилцъя!  Бас баярлалаа.
СВАРУ:БаярлалааМаргааш уулзья.

 Орчуулсан Оргил

Монголын Нууц товчоонд Нэгүдэ Цагаан Ов гэж нэрээ үлдээсэн Онгодын тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_59.html

1-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/05/blog-post_13.html




No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...