Үхлийн дараах (аялал) амьдрал


Монголын Нууц товчоонд Нэгүдэ Цагаан Ов гэж нэрээ үлдээсэн Дээд-эс нь нэгэн цагт хүмүүн болж дэлхий дээр амьдарч байхдаа тарж бутарсан Хамаг Монголыг нэг тугийн дор чуулан дахин хүчирхэг болон нэгдэхэд нөлөөлсөн гол ноёдын нэг байсан. Тэрээр гадаад дотоод тэргүүд хаадын тоглоомын бүхий л бодлогыг мэддэг байсан гэдгээрээ алдартай ноён байсан ба Чингис хааны шилдэг 95 ноёдыг эрэмбэлэх юм бол дээгүүр залрахаар нөлөөтэй дээдэс байжээ. Хүүхэд байхаасаа билэг оюунаараа овтой байсан тул Цагаан Ов нэртэй болсон бөгөөд тухайн үедээ л алдар нэрээ мандуулж байсан (Амбагай хаан, Хабул хаан, Хотула хаан, Есүхэй баатар, Бартан баатар, Илдэн хөлт баатар гэх мэт) Чингис хааны Өвөг эцэг, аав, хамаатан садан болох жанжид, баатруудтай хамт амьдарч тэдний суу билгээс суралцсан бүхнээ ач хүүд нь өвлүүлсэн гэсэн үг. Сонирхолтой нь Ова дээдэс өөрийн ов сууг бөөгийн онгод тэнгэрийн мэдлэгтэй хавсарсан байсан болохоор Чингис хаанд төгс багш болсон ба түүний хэлдгээр Их хаан маань багаасаа үг авдаг, бусад үеийн хүүхдүүдээсээ илүү, мэдлэгийн хорхойтон сод хүү байсан болохоор их ч зүйлийг өөртөө шингээдэг байсан гэжээ. Тэрээр Чингис хааныг ид хавтай 25 орчим настай залуухан байхад, Нэгүдэ Цагаан Ова (1100-1185 таамаг он)  дээдэс 80 гарсан буурал байсан тул тэнгэрт дэвштэлээ бүхий л эрдэм мэдлэгээ зааж байсан байдаг. Онгод болгон дээрээс даалгавартай буудаг болохоор Ова дээдсийн онгод ядуу жаалыг Хаан болгогэсэн зорилготой байсан ба энэ зорилгоо ч амжилттай биелүүлсэн. Ова дээдэс нөгөө ертөнцөд очсоны дараа онгод болж дэлхий дээр хэд хэдэн удаа заларсан байдаг ба энэ удаа маш чухал даалгавруудтай бууж байгаа бөгөөд нэг даалгавар нь ном судар үйлдэх юм. Доорх ярилцлагад Ова дээдэс яагаад үхэх шийтгэл хүртсэн, үхсэний дараа эрлэгүүд яагаад амиа хорлолт гэж үзээд бусдын зовлонг өөрийнх нь сүнсээр мэдрүүлсэн тухай өгүүлэх болно. Ингээд түүнтэй үхлийн дараах амьдралын тухай, үхсэнийхээ дараа юу мэдэрч юу хийснийг доорх ярилцлагаас мэдэж авцгаая. Ова дээдэс маань нэлээд шогч хошин шогийн мэдрэмж өндөртэй хүн байсан мөн чанар нь онгод болсон ч хадгалагдсан учраас хөгжилтэй байдлаар энэхүү ярилцлагыг хийсэн байдаг тул та бүү гайхаж хүндээр тусгаж аваарай.

Асуулт: Аянгат Удган

Хариулт: Нэгүдэ Цагаан Ова Дээд-эс

Нэгүдэ Цагаан Ова Дээд-эс: Тухайн үед би нас өндөр болсон байсан ба зааж сургах насан дээрээ ирсэн байсан юм. Өөрийнхөө Нарийн Тойролд зааж сургачихсан, тэр маань надгүйгээр Нэгүдэс отгыг аваад яваад явчхаж байгаа юм. Тэмүүжин хүүгийн дээд өвгөдтэй нь хамт амьдарч байсны хувьд, ядаж өвгөдийнхөө түүхийг мэдээдхэг гээд, өвөг чинь ийм хүн байсан, хаан угсаатай юм болохоор хаадын түүх арвинтай, цадиг түүхийг нь ярьж өгөөд л, бахдалыг нь нэмчих гээд л үзээд л байлаа. Тэгсэн нэг өдөр нөгөө Тэмүүжин чин Жамухаасаа салаад яваад өгөв. Тэгэхээр нь юу болов гээд л хойноос нь нэхээд очдог юм байгааздээ. Тэгсэн

Тэмүүжин: Жамух анд намайг голоод байна өө, хоньчин чинь хол бай гэсээн гэв.

Ова дээдэс: Чи тийм гологдохоор эр биш шүү дээ, мянгат л бол мянгат гэсэн чинь

Тэмүүжин:  Би тэр дайнд зуутаа л цуглуулсан шүү дээ ах минь гэв

Ова дээдэс: Яахаар тэгдэг юм, чамайг дагах хүн олон бий. Би чамайг мянгалж өгнө, Намайг ч гэсэн тэр тоондоо ав гээд л хүн бүлийг нь өсгөж өгч байгаа юм. Тэгээл өөр иргэд өмнө нь хаяалж байсан ах дүү хамаатан садан гээл хүмүүс нэмэгдэж ирж байгаа юм. Надтай худ ургийн холбоотон гээд л Хар бэхи (Үсүн өвгөн буюу төрийн зайран) нүүгээд л ирж байгаа юм. Тэгээд өөрийнхөө хөвгүүдийг сургаад дүүргэсэн юм байгааз, Тэмүүжинд бас эрдэм хайрлаад эхлэв. Тэгээл энэ ёстой үг сонсдог хүү шүү гээд бид 2 хөөрөлдөөл.

Ова дээдэс: Чи хаан угсааных юм чинь Хаан болно гэв

Тэмүүжин: Би чадна уу даа л гэж байна.

Ова дээдэс: Чадалгүй яадын, чамаас өөр хаан болох хүүхдийг би олж харж чадахгүй байна, чи бол миний хүсэн хүлээсэн хаан гээд л

Тэмүүжин: За тэгвэл хаан больё гэвэл юу сурах бэ?

Ова дээдэс: Чам шиг эрдэмд хомхой амьтан бол хаан болж л таараа гэв. За тэгээд миний айж байсан зүйл биелээд л ирлээ. Алтан улсад Татаар зохигдох нь гарцаагүй болоод ирэв. Манай Жамуух болон Тайчуудын тал авлига өгөөд л давна гэж байна. Би үнэхээр үнэмшээгүй. Яагаад гэвэл энэ удаа авилгаар дийлэхгүй. Цаад талдаа холбоот улсууд байнаа даа, Сүн, Тангуд, Курио гээд улсуудтайгаа арилжаа муудсаныг манай Наху харчаад байхад Таргуудай харахгүй байхад гайхна. Наху маань ямарч авлига өгсөн Татаар луу довтолно гэдгийг Наху маань харсан байдаг юм. Би ч гэсэн тийм хутгуур хийдэг байсан болохоор Нахугийн боддог яг зөв гэсэн. Жамуха болохоор их авилга өгч байгаад Алтан улсад том ноён болно гэсэн нь надад таалагдаагүй. Миний хэдэн өвгөд чинь нэг сайн жанжинтай байхад даваад л гарна гээд л, гэтэл 13ын дайн эхэлвээ. Ингээд Тэмүүжин ээ хаан суудалд өргөсний дараа Тайчуудын бодлогоос зөрлөө тэрслээ, улс хуваалаа, хүч хуваалаа, анд нөхдийн голоор гай барцад хийлээ гээд өвгөд биднийг зэмлэсэн. Ингээд 13 хүрээний дайн болсон байдаг. Таргуудай Жамуха та 2-ын тэнэгийг мэдэхгүй биш гээл очоод байлдчихсан. Таргуудайд дургүй, түүнийг тэрсдэг хэд хэдэн нөхдүүдийг даллаад Чоносын хөвгүүдийн тусыг бодохгүй байгаа ноёдоор яадын гээл орилж орилж үхсэн дээ. Чингис хааны манлай цэрэг болно гэдэгтээ би өөрөө маш дуртай байсан юм. Сүүлчийн удаа ч гэсэн байлдаж байхдаа гавъяат жанжин мэт үхнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Угаасаа хадан гэртээ очих дөхөж байгаа надад алдах зүйл бараг байхгүй байлаа. Учир нь өмнөх дайнаар миний хайртай эхнэр, хөвгүүд гээд миний хайртай бүхэн л тэнгэрт одсон байсан. Чингис хаандаа ч бүхий л эрдмээ заагаад өгчихсөн байлаа. Тэр хөвгүүнд үнэхээр бат итгэлтэй байсан, яг миний зааснаар бид өөр улс байгуулсан, би хаан нь байнаа, танай дайсан болох Татар болон Тайчуудын эсрэг хамтран байлдах боломжтой гээд замыг нь засаад тавьсан байв. Жадраны Жамухад гарц байхгүйг мэдэж байсан Хорч хүртэл бидэнтэй нэгдсэн байлаа. Алтан улс бидний хажууд их хүчирхэг байсан болохоор Татаартай эв гэрээтэй бидэн рүү дайрч орж ирэх нь тодорхой болоод байсан учраас Бид өөр улсаа гээд дайны хөлөөс зугтах арга бодсон юм. Үүнийг маань Хорч хамгийн их ойлгосон байна.

А: Та нар тэгээд улсынхаа нэрийг сольчихсон сууж байх гэж байгаа юм уу? Бид нар Монгол гэдэг улс биш ээ гээл байж байхнээ хэхэ.

Ова Дээд-эс: Тиймээ бид нар Хаанаа өргөмжилсөн ч гэлээ улсынхаа нэрийг бодож олоогүй байсан юм. Гэхдээ бүгд л Монгол гэдэг нэрэндээ дуртай байлаа, Их тэргүүн Монгол, Боржигоны Монгол, гээд санал гараад байсан ч сонгож чадаагүй, тэгээл бидний улс-аа гээл байж байв. Түүхэнд хааяа бичигддэг Бида улс чинь шүү дээ, Алтан улсын гэрээн дээр хугас дурдагдаал өнгөрдөг. Ингэж Алтан улсыг бэхжиж амжаагүй голомтоосоо холдуулсан нь тун таатай санагддаг юм даа. Тэгээл амиа хорлосон доо. Энэ амиараа шинэхэн бий болгосон хаанаа, гэр голомтоо хамгаалчихсан.

А: Тэгээд би боддог юмаа, танаас гадна 70 цэргийг чинь тогоонд чанасан гэдэг дээ

Х: Өө тийм тийм. Ер нь Нэгүдэс цэргүүд байсан ч боржигоны сул цэргүүд буюу Чоносын иргэдээс үүсэлтэй ч Онгуд Олхонуд Хэрээд, говийн дээрэмчдээс гадна Тангууд, Алтан улсаас зугтаасан, татаараас оргосон иргэдээс манай цэргүүд бүрддэг байсан юм. Тэгэхээр Монголжсон олон үндэстэн ястны аймаг гэсэн үг.

А: Та нарыг тэр үед их сайн байлдсан гэдэг, гол нь та нарыг бүслээд авсан байхаа?

Х: Миний амьдралдаа хамгийн сайн тулалдсан дайн тэр байлдаан байсан, би ер нь ямар нэгэн дайнд 100 орчим эрийн ард гардаг байсан бол тэр үед 170 орчим эрийн ард гарсан, нас өндөр байсан болохоор их ч ядарсан. Яагаад хүчээ барагдтал тулалдсан бэ гэхээр өмнө нь би амиа хамгаалахын тулд арга нь гарахаар зугтаж гарах гэж хүчээ хадгалж байлддаг байсан бол тэр миний сүүлчийн дайн гэж тамираа барагдтал зүтгэсэн хэрэг. Хэрэв залуу байсан бол 300 цэргийн ард гарах байсан юм. Гэхдээ муухай юм даа тэрүүгээрээ бахархаж байгаа юм шиг ярих чинь. Ухаандаа улсаа хамгаалж амиа өгч байгаа юм.

А: Та үхсэн ч гэсэн одоо амьд л байна даа.

Х: Юу гэсэн үг юм, ухдаггүй ээ 😊

А: Тэр үед үхсэн ч гэсэн одоо амьд  яриад л сууж байна шүү дээ, тэгэхээр та үхээгүй гэсэн үг биз дээ.

Х: Үхсэн нь албан ёсных шүү, Толгойгоо тасдуулаад моринд чирэгдээд оршуулгын ёслол ч хийлгэлгүй дууссан шүү дээ. Намайг хүндэтгэж оршуулсан цогцос байдаггүй. Манай хэдэн хүүхэд их биеийг маань, дараа нь шор модонд өлгөсөн толгойг маань олоод хамтад нь дөлдчихсөн, тиймээс надад зориулж чандарлаад салхинд хийсгэснээс өөр юм байдаггүй.

А: Та тэгээд үхсэнийхээ дараа нөгөө онгодоо харсан уу, яг юу болсон бэ?

Х: За толгойгоо тасдууллаа, тэгээл морины бөгс хараад л үхчиж байгаа юм чинь, харин бодол тасардаггүй юм байна лээ их сонин. Эхлээд амьсгалахад хэцүү болох болон биеийн зовиуруудтай хамааралтай маш их өвдөлтүүд мэдэрсэн. Удалгүй сүүн цагаан гэрэл гарч ирээд, тэгээд л буцаад ертөнцийг ажих шинжтэй болоол бүх өвдөлтүүд тавираад л сайхан болж байгаа юм. Үхэх үедээ нэлээд бухимдалтай үхэж байсан юм, үхсэнийхээ дараа хий дэмий хашигчаал, хэн ч сонсохгүй байхад хашигчаал уур бухимдал дүүрэн нэлээд хилгэнсэн сүнс болон биеээсээ ангижирсан шүү 😊 Тэр үед надад алагдсан бас өөр хүмүүст алагдсан сүнснүүд үхлээ үл зөвшөөрөн дайн дунд дэгдсэн сүнснүүд юм чинь бухимдал дүүрэн дахиал сүнсэн дунд зодоон болж байгаа юм чинь 😊 Чи муу намайг алчихлаа гэж үү гээл барьж аваал, ядаж байхад намайг барьж авах сүнснүүд ихээ, чи муу өтөл болчоол нас намбагүй гэнээ :P, дайнд болж байхад чинь нас намба яриад байхдаа яадаг юм, амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад гээл эргүүлээд цохьё гэхээр 2 хий биетэй болохоор хэмээр мөргөлдөөл бөөн будилаан болоол, тэгээд хэр удсаныг мэдэхгүй, лав нар жаргахын алдад танил бус дүр төрх царай үгүй олон хар том сүүдэрнүүд ирээд: За одоо үхлээ зөвшсөн бол мордноо гэв. Үг нь их тод боловч хэлсэн нь сонсогдохгүй, бас яагаад ойлгож авснаа мэдэхгүй, гэхдээ тэр зүйлсээс тийм утга олж авснаа мэдэж байгаа юм.Тэгээд бөөн бөөнөөрөө дагаад л явж байгаа юм даа, тэр хар сүүдэрнүүд бөөн бөөнөөрөө байсныг ч хэлэх үү, тэгээд зарим нь дуртай дагаад явна, зарим нь дургүй, зарим нь гэртээ нэг очоод ирье гээд л шүтлэг мөргөлийн дор хүсэлт тавих юм бол биелүүлдэг гэдгийг нь мэддэг учраас асууцгаагаал: тэр нь гэргийгээ дээрээ нэг очьё, ийм нэг юм дутуу 3 хоног энэ ертөнцөд үлдээгээч гэхэд зарим нь 30 хоног үлдээгээч гээл тарцгаав. Дайны дараа цэвэрлэгээний зан үйлийг бөө нар хийж байхад нь зарим нь улаачаар хүсэлтээ дамжуулаал,,, Би тэр үед хэн миний төлөө зан үйл хийлгүүлж бөөлүүлэх нүү би хараадахья гэв. Тэгсэн нөгөө эрлэгийн элч чинь тэгээ тэг 49 хоногт чинь чамайг дураар чинь байлгана гэж байна. Гэхдээ 49 хоногийн дараа чи үхлээ зөвшөөрч ирсэн газарлуугаа заавал буцах ёстой, энэ хүний амьдралын аялал чинь ингээд дүүрч байгаа юм гээд ятгаад л байна. Тэгээд л би харж байсан чинь Нарийн Тойрло хүү миний арын зан үйлийг хийв. Тэгээд үхэх болоод их зоригтой үхсэн хэрнээ, үхсэнийхээ дараа буцаад санаа зовж эхэлдэг юм байна, буглаа сүнс нь болчих бий гэж санаа зовоод л. Энэ үлдэж байгаа бүх зүйлсээсээ сэтгэлийн холбоогоо тасдах чинь хамгийн хэцүү үе.

Түүнийг би 49 хоногийн дотор өөрөө шийдэх ёстой байдаг. Хажуунаас чинь эрлэг хараад л байж байна. Нэг төрлийн дэнсээ гэнэ. Эрлэг хэлж байна. Чиний биеээр үйлдэх үйл чинь дүүрсэн, одоо сэтгэлээр хийх үйлээ дүүргэхгүй юугаан хийгээд байгаа юм бэ, чи хамгийн ахимаг настан нь байж ичээч гээл байдаг. :P.

 Идэр залуучуудаас илүү шүглээд яах гээд байгаа юм бэ, тэгэхээр чинь нээрээ тийм дээ нас намбатай хүн шиг байя, за дагьяа дагий. Үр хүүхдүүд тэгээд надтай надгүй болох л байлгүй гээд сэтгэл шулуудаад 7 гариг орчимын дараа явлаа. Тэгээд яахав дэнслэгдэнэ биздээ.

Үйлдсэн мөрөөрөө хэр нүгэл хийснээ мэдээд л үйлдсэний хор хохирлоор хэдэн хүн зовж байгааг дуулаад л ан амьтан бүү хэл буцаад хүн болох боломжгүй болсон тул эрлэгийн зараал сүнс бол гэсэн цаазтай сүнс болж байлаа. Тэр нь юу гэсэн үг бэ гэхээр хамгийн муу төрөл гэсэн үг юм байналээ. Яагаад эрлэгийн үйл хийлгэж байгаа бэ гэхээр дандаа хүн амьтны зовлонг ажиж, зовлон гэдгийн мөн цэнийг олохын цээрлэл юм бна л даа. Хүн байхдаа их зовж байна гээл гомдлоод байсан чинь янз бүрээр үхэж байгаа сүнсийг хураах ажил хийхдээ хажуунаас нь аждаг юм байналээ. Эрлэг байх хугацаа үнэхээр хэцүү байсан. Амьдарч байгаа хүмүүсийн үнэ цэнтэй гэсэн бүхэн нь дуусаж байгааг харна, сэтгэл гэдэг зүйлийг дахин оршиж байгаа мэт зовоодог хэцүү зүйл юм байналээ. Гэр бүл нь яаж гашуудан шаналж, үхсэн хүн нь яаж хорогдон шаналах гээд ер нь хүний сэтгэл, амьтдын ертөнцөөс хагацахдаа амьдрал гэдэг ямар эрхэм нандин зүйл байсан гэдэг утгаа алдчихсан байсан би эрлэг байх хугацаандаа буцаан олж авч байгаа юм.

Хамгийн муухай төр, хамгийн гутранги ертөнц гэж бодоод байсан зүйлд ямар их алт эрдэнэс олж авсан ч сольж болохооргүй аз жаргалууд байдгийг үнэлж,  зөвхөн энэ агшинд оршиж байсан ч хамаагүй аз жаргалын үнэ цэнэ эрдэнэсээр зүйрлэж, эдээр худалдаж авч болохгүйг ойлгож байгаа юм л даа. Яагаад эрлэг аз жаргалыг бус зовлонг дэнслээд байдгийн учир нь эцэг эхийн хайрын аз жаргал, эх нутагтай байсны аз жаргал, хайрлах жаргал, бүтэлгүй ч гэсэн хайрын аз жаргал, бүтэж ханилсан хайрын жаргал,түүний дундаас төрсөн үр хүүхдийн аз жаргал нь зовлонгоор үнэлэгдэхгүй амьдралын утга юм байналээ. Нэрээ мартах шахтлаа л эрлэг хийсэн. Арай ахимаг эрлэгүүд чи ухаажиж байна уу гээл хааяа асууна.

 Гэтэл онгодын орон зайд бус эрлэгийн орон зайд сайн дураараа эрлэг хийдэг сүнс хүртэл оршин байдгийг олж мэдсэн юм. Бидэн шиг амьдралын үнэ цэнээ алдсан эрлэгүүдэд алдаагаа засаж амьдралын үнэ цэнээ ойлгохыг зааж зааварлаж өгдөг тийм ахас сүнснүүд байх юм. Өөрөөр хэлбэл сүнсийг хайрласандаа түүнээс цаадахыг хайрласандаа байдгийг ухаж мэдсэн юм даа.

Энэ эрлэгийн үйл мөнх бус ухаажихыг сургадгийг мэдэж байсан. Олон ч хүн амьтадын сүнсийг татаж байхдаа нөгөө ертөнцийн амьдралыг хүлээн зөвшөөрүүлээд хүний амьдрал чинь ингэж дуусаж байгаа юм аа, хөх мөнх тэнгэрийн сүнсэн айн амьдрал мөнх байдаг юмаа гэж учирлаж тайлбарлаад л, үнэ цэнтэй амьдралаа нандигнан өөрийнхөө сүнсний цөм төв аваарай гэж сургаад л.

Үнэлэхгүй байгаа бол таниулахыг хичээгээд л ай дурсамжийн үнэ цэнэ амьдрал үүн дээр тогтдогийг ойлгуулчих гээд л нэг хэсэг л эрлэг хийж гүйсэн. За тэгээд нөгөө бий болгох гээд байсан их хаан маань буюу сурахын шунаг хүү маань чадварлаг сайн хаан болсонийг үхэж байгаа сүнснүүдээс сонсоод хийж байгаа дайныхан араас алсан сүнснүүдийг түүгээл тэд ч гомдол хэлэхгүй байхыг бодоход гайхалтай хаан бүтээж дээ гээд л.

 

Хаадыг аав ээж нь төрүүлж ард түмэн бүтээдэг юм байнаа гэдгийг ойлгосон доо, тэр үед Тэмүүжиний алсан сүнсийг араас нь түүгээл яваад байсан. Хамгийн гол нь надаас их хүн алсан ч тухайн үед байгаагүй, өмнөх түүхэнд ч байгаагүй урт хугацааны энх тайвныг, бидний мэдэхгүй олон улсад бий болгож чадсан.  Хүн ам нь доройтож цөөрсөн олон улс энэ бий болгосон энх тайвнаар өсөн төлжиж зөвхөн нас нь хөгширч бие нь доройтсон иргэд л нэмэгдэж байсан. Тэр үед эрлэгүүд бид хүртэл гайхдаг байлаа. Насны доройтлоор нас барсан хөгшдийг түүсээр, бид удахгүй ; хүн үхэхээ болих юм байна дөө гэж хоорондоо ярьдаг байлаа 😊

Тэмүүжиний буянаар ажилгүй болох нь гэж баясдаг байлдаа.

Чингис хаан маань том дайны эхлэлээр цочирдуулах буюу сэтгэл зүйн дайны бодлогыг их сайн хийдэг байсан учраас том дайны эхлэлийг сүртэй эхлүүлээд л гэрээнд хүрээд тус улсыг дагуулчихдаг байсан учраас хүний хохирол маш бага буюу жижиг отгуудын үеэр гардаг дайнд түүдэг сүнсний тоо, түүнээс Чингис хааных 15 дахин бага сүнс түүдэг байлаа. Энэ тэгэхээр гайхамшиг биздээ. За тэгээд эрлэгийн үйл дуустал намайг хүн байхад бууж байсан онгод маань ирээд, за одоо чи онгод болноо гэв. Нүгэл нь дуусаж (тушаал дэвшив). Ингээд бага онгод болчоод, хүн байж үзсэн дурсамжаа мартаагүй болохоор хүн болохгүйн тул хичээсэн дээ. Эрлэг байхдаа үхлийг сайшаан дэмжээд л байдаг байсан чинь онгод болоод буцаад хүмүүсийг дээдлэн насал насал гэдэг сургаалтай болно гэдэг чинь бас л хэцүү даалгавар боллоо. Учир нь домчийн онгодын зараал буюу домч болох хичээл сурч байгаа оюутан болсон чинь эрлэгээсээ хүмүүсийн амийг хамгаалах гээд, үүнийг битгий авч яваач түр байж бай гээл. Домчийн онгод чинь эрлэгийн элчээс хүний сүнсийг дандаа хулгайлж үхүүлэхгүй гээд цоожлоод л, толгой онгод болохоор наадахаа сахиад байж бай амьдармаар байна гээд байна, эрлэг ирээд аваад явчина манаадах гээд л. Эрлэгийн элч ирээд л наадахынхаа зовлонг нимгэлсэн нь дээргүй юу гэнэ. Харин би, өөрөө амьдрахын хүсэлтэй байгаа юм аа, өөрөө эцэслэж шийдээгүй байхад бид урдуур нь ороод шийдээд яах бэ, дахиад хэд насалж юугаан үзэх гэснийг нь өөрт нь даатгая л даа тэх үү гээл аргадаал үлээхийг үлдээгээл аргалахыг нь аргалаад л өвчиндөө шаналсан нэг нь намайг аваад яваач гэвэл тосоод л саналыг нь хүндэтгэн явуулна даа. Онгод болчоод энэ хүн ардыг гэгээрүүлэх үйлээ одоо хүрэл хийж явна даа.

Админ: Энерги хадгалагдах хуулиар Нэгүдэ Цагаан Ова Дээд-эс өөр нэгэн подкаст дээрээ ургамлаас амьтан, хүн болтол хэрхэн хичээж амьдарч байсан талаарх мэдээллээ марталгүй санаж байгаа талаар дурсдаг. За тэгэхээр та бүхэн: хүн байхдаа л маргааш үхэх гэж байгаа мэт маш сайн хичээж, хүнлэг амьдрах хэрэгтэй. Тухайн үед бол дайтаж энхтайван тогтоохоос өөр аргагүй хүнд үе байсан гэлээ, эмч, тогооч малчин гээд хүн амьтдын амь тасдаггүй олон мэргэжил байсан ч Ова Дээд-эсд маань төрийн хар хүний үүрэг роль сонгогдсон болохоор түүнийгээ амжилттай дүүргэж онгод болж дэвшсэн байна. Харин алдаж байж сурдаг болохоор төрийн хар хүн байхдаа хийсэн алдааг нэг хэсэг эрлэгийн элч хийж алдаагаа ойлготол нь энэ үйлийг хийлгүүлсэн байдаг.

Эх сурвалж 40-41-р хэсэг  https://www.youtube.com/watch?v=EJFNh8GuUPI

А: За танаас нэгэн хүү хэмжээстийн талаар асуусан байна! Бид дэлхийтэйгээ 5-6 хэмжээст рүү шилжих үү?

Х: Нэг цаг үеийн эрэн эхэлж түүнд манлайлагч хөх толботны оюун санааг цэгцэлж байгаа, Гэрлийн тусгал буюу одон айн гэрлийн тусгал энэ хөх толботны орших алтай хангайн нутагт түрүүлэн буудгийн улбаагаар бид бүх дэлхийн ард түмнээс түрүүлэн сэрдэг ард түмэн, сэрдэг гэдэг нь оюун ухааны өөр нэг орон зайн руу шилжиж буй үзэгдэл юмаа. Үүнийг 5 хэмжээс үү 6 хэмжээс үү гэдгийг өвгөн би мэдэмгүй юмаа. (Хүн гүрний үед Тэнгэрийн ташуур буюу Аттила хаан бас шинэ хувьсгалыг эхлүүлж байсан байдаг). Чингис хааны гавъяагаар, Хүмүүний төрөхүй заяагаасаа боол байдаг гэсэн сэрэхүйг эвдэж төрөх хүмүүн өөрийн гэсэн эрх үүрэгтэй байдаг гэдгийг уухайлсан хүмүүн нь Тэмүүжин хөвгүүн юм. Тэр үед нэг том соёл болох сэрэл оюуны хөгжил эхэлсэн. Түүний улбаагаар өнөөдөр хүн хүнээ боолчилдоггүй засаг төрийн үндэс тавигдсан байдаг. Дараагийн сэрэхүй бол жам ёсонд нийцсэн хүмүүн өөрөө хамгаалагч байх ёстой гэсэн тэнгэрийн тусгалыг хүлээж авч байгаа юм. Этүгэний хамгаалагч бид болсон гэсэн үг. Бүтээгчийн орон зай хөх толботноос эхэлж дэлхийчлэгч үйл эхэлсэн болно. Оюуны дахиад нэг дээд хувьсал хүн төрөлхтөн буулгахаар онгод болон ирсэн. (Зөв үү тав уу подкастын Балгүй яриа сэдвийн хэсгээс)

Админ: Нэгүдэ Цагаан Ова Дээд-эс маань одоогоор Домчийн онгодын туслах зэрэгтэй үйлээ дүүргэж байгаа бол даалгавраа амжилттай дүүргэн толгой онгод, бүр дээшилж бидний мэдэхгүй өндөр зэрэг дэвтэй болтол сүнсний аялалаа үргэлжлүүлэхдээ хөгжин дэвшихийг хүсэн ерөөе. Бидний сүнс тэгэхээр зарим нь чулуу, ургамал, амьтан, хүн гэх мэтээр дээшилж байгаа бол зарим нь буруу үйл хийгээд онгод болон тэнгэрээс доошоо унаад хүний биед орсон аялагч нар болсон нь тодорхой тул үүнийг уншиж буй та бүхэн ч бас дээшээ бүр дээшээ дэвшихийг хүсэн ерөөе. 

Илүү дэлгэрүүлж уншихыг хүсвэл эндээс

https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_45.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...