Алхимич Тот


Алхими бол орчин үеийн химийн өвөг эцэг буюу элементүүдийг өөрчлөх шинжлэх ухаан юм. Эрт дээр үед "Хема" гэж нэрлэгддэг улс Египтэд байсан бөгөөд энэ шинжлэх ухааныг анх хөгжүүлж хэрэглэж байснаараа "ал-Кема" хэмээн нэр үүссэн байна. Анхны алхимист бол домогт Thoth Hermes Trismegistus юм. Түүний хүндэтгэлд зориулж Египетэд алхимийн жор бичсэн иероглиф бүхий багана босгож байв. Египтэд зөвхөн фараоны тахилчдын хөвгүүд л алхимийн нууцыг мэддэг.Тиймээс Вавилончууд эртний металл хоорондын холбоог анх олж мэдсэн хүмүүс болох юм. Алхими нь энгийн хүмүүсийн хувьд ид шидийн мэт санаанд оромгүй зүйл байсан ба эгэл жирийн хүмүүст маш ойлгомжгүй байсан учраас тэднийг бурхан мэт биширч шүтдэг байв. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар гүн ухаантны (философийн) чулуу нь бүх нийтийн анагаахад ч ашигладаг байжээ. Үүний шийдэл болох "алтан ундааг" бий болгож бүх өвчнийг эдгээж, хөгширсөн биеийг залуужуулдаг байв. Энэ ундааг хэрэглэсэн адаптерууд 400 жил амьдрах боломжтой гэсэн цуу яриа гарч байсан.
Иймээс эртний Египтийн бурхад яагаад олон зуун жил амьдарсан нууц нь тодорхой болж байгаа юм. Орчин үед алхимийг ШУ -талаас нь тайлбарлаж амьдралд хэрэглээд удаж байгаа ч бидний хувьд нэн чухал болох эрүүл мэндийн салбарт одоог хүртэл олон нийтэд ил болгоогүй олон нээлтүүд байдаг байна.
Тот Хермес Тристегитус ба түүний эртний нууцлаг сургууль
Тотын сургаал ба Тотын ном
Тэрээр Олон салбарыг хамарсан мэдлэгтэй байсан бөгөөд анагаах ухаан, хими, хууль эрх зүй, урлаг, хөгжим, уран илтгэл, илбэ, гүн ухаан, газарзүй, математик, анатоми, зэрэг сэдвүүдээр хичээл заадаг байв. Египетчүүдэд түүний мэдлэг маш өргөн бөгөөд олон хүрээг хамарсан байсан тул тэд түүнийг бурхадтай харилцагч хэмээн өргөмжилж, эцэст нь түүнийг Египетийн Бурхан болгосон.
Хойд дүр болон ертөнцийг бүтээх тухай сургаал бол түүний алдартай сургаалиудын нэг юм.
Анагаагч орны тухай эндээс https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/2418537378270844/



No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...