Сарны нууц

 Тэргэл сар

Өнөө орой буюу 9-2 нд гайхамшигт тэргэл сар гарах гэж байна. Нар, сар, дэлхий гурав нэгэн шугамд орж, дэлхийд сар бүтнээрээ харагдаж, нарны гэрлээр бүрэн гэрэлтэх үед тэргэл сар үзэгддэг. Гурван жилд ганц үзэгддэг зуны хамгийн сүүлийн тэргэл сар мандах юм байна. Энэ сар онцгой шаргал өнгөөр гэрэлтдэг. Ингээд сартай холбоотой нууцлаг түүхийг уншина уу.
Тэргэл сартай өдөр далайн түрлэг ердийнхөөс хүчтэй байдаг бол энэ үеэр гэмт хэрэг осол аваар гарах магадлал 10% өсдөг гэсэн судалгаа байдаг байна.
Хэрэв шєнийг гийгvvлэгч саран байгаагvй сэн бол дэлхий дээр ч амьдрал байхгvй байх байсан" гэсэн дvгнэлтийг баттай гаргаж болох байна. Францын одон орон судлаач Жак Ласкарын тооцоолсноор, сap л манай дэлхийн уур амьсгалыг тогтворжуулан тогтоосон юм байна. Хэрэв манай гаригийн дэргэд энэ агуу том тэнцвэржvvлэгч хvч байгаагvй сэн бол дэлхийн тэнхлэгийн налуу 0-85 градусын хооронд хvчтэй хэлбэлздэг байх байсан. Гэтэл энэ vзvvлэлтээс газрын гадаргуу дээр хvрч ирж байгаа нарны эрчим хvчний хэмжээ хамаардаг юм.
Хэрэв бид далай, тэнгис, ус мєрєнг мєнхєд єєрийн хэмнэлээр удирдаж ирсэн саран авхайг тэнгэрээс аваад хаячихлаа гээд тєсєєлбєл, тэр даруй бидний нvдний ємнє байгаль цаг уурын гамшиг болох байсан. Дэлхийн хойд бємбєрцєгт зун болж, Нар хэдэн сарын турш жаргалгvй тэнгэр мандаж байхад, дэлхийн ємнєд хэсэг энэ бvх хугацааны туршид тvнэр харанхуйд автах байсан. Дэлхийн нэг хэсэгт тэвчиж тэсэхийн аргагvй халуу шатаж, хэдэн сараар тасралгvй vргэлжилж байхад, нєгєє хэсэгт тэсгэм хvйтэн ноёлж, аймшгийн харанхуй vргэлжилнэ. Дулааны хэмийн ийм огцом єєрчлєлтvvдээс болж бидний тєсєєлєхийн ч аргагvй хvчтэй агаарын шуурга хаа сайгvй дэгдэж таарсан бvхнээ устгана. Ийм аюултай байдал дээр нэрмээс болж, эцэс тєгсгєлгvй бороо орж, домогт гардаг шиг усан галав юvлж, юу ч vгvй болох байсан биз. Аз болоход шєнє бvр тэнгэрт мєнгєлєг Саран авхай мандаж байгалийн хvчнvvдийг зоргоор нь авирлуулахгvй зохицуулж, энэ айхтар гамшгийг зайлуулж байдаг билээ.
Амьд Сарны нууцууд
Эмери Смитийн Жон Лиртэй хийсэн ярилцлага
Э.С.: Бидэнтэй хамт Жон Лир байна. Өнөөдөр бид Сарны нууцуудын тухай ярилцах гэж байна.
Жон, би Сарыг маш удаан судалсан. Төслүүдэд болон АЦХ-нд алба хаасныхаа дараа түүн дээр бидэнд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа олон зүйл болдог гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Ж.Л.: Сар бол сансрын хөлөг юм. Түүнийг 38 сая жилийн өмнө Бархасбадь гараг дээр бүтээсэн бөгөөд түүнийг хаана хэрэгтэй байна тэр газар руу явуулдаг байсан. Барьсан хугацаа болон 15000 жилийн хооронд Сарыг манай Нарны системд бүр мөсөн авчирсан.
Манай Нарны систем нь... НАСА түүнийг 9 гарагтай гэж баталдаг ч үнэн хэрэгтээ тэдгээр нь 40 байдаг. Өөрөөр хэлбэл, Дэлхий бас дээр нь 39 гараг байдаг. Гараг бүр дээр соёл иргэншил байдаг бөгөөд дагуул бүр нь бас өөрийн гэсэн иргэншилтэй. Нарны системд бидний төсөөлж чадахааргүй тийм олон зүйл тохиолддог. Тиймээс сансарт хатуу хяналт хэрэгждэг. Худалдааны овор хэмжээ бол бүр гайхалтай, технологийн ч, нийгмийн хүрээнд ч тэр. Болж байгаа зүйл нь гайхалтай. Тэгэхээр Сарыг Бархасбадь дээр бүтээсэн.
Сарыг янз бүрийн дагуулуудад “бэхэлдэг” байсан, тэр нь одоогийн хийж байгаа зүйлээ хийж тусалдаг байсан. Тэнд амьдардаг бүхнийг сайтар мөрдөж, хулгайлж, ерөнхийдөө бол хүссэн зүйлээ л хийдэг байсан. Одоо Саранд өөрийн гэсэн хөдөлгүүр байхгүй, тиймээс түүнийг чирэх хэрэгтэй болж байгаа. Манай дагуулыг одоогийн тойрог замд нь 15000 жилийн өмнө, сүүлчийн мөстлөгийн дараа чирж авчирсан. Хүн анх удаа дагуул болон тэнгэрийг ухаарч ойлгож эхлэх үед Сар байгаагүй, дараа нь 2 сар гарч ирсэн, харин хожим нь нэг нь л үлдсэн.
Зураг дээр: Норман Бергруны “Санчирын цагирагуудыг бүтээгчид” ном
Э.С.: Би мэднэ. Тэр нь цагирагуудтай холбоотой хүслийг бадраах тухай ном биз дээ?
Ж.Л.: Тийм ээ. Сансрын хөлгүүд. Тэр эдгээрээс 3-г нь харсан. Хамгийн том хөлгүүдийн нэг нь уртаараа 48270 км, диаметрээрээ 3861 км байсан. Ямар ч тохиолдолд тийм хүнтэй таарвал зүгээр л сайхан ярилцах байсансан.
Би түүнд захидал бичсэн, харин дараа нь 2005 онд надад Сан-Хозед ҮМНБ-ийн бага хуралд оролцох аз тохиосон юм. Би түүний гэрт ирж түүнтэй уулзсан, ингээд олон жил сайн найзууд байсан даа. Харамсалтай нь, тэр жилийн өмнө нас барсан. Санчирын цагирагуудыг бүтээгчид номны 2-р хэсэгт тэр Сарыг хэрхэн одоогийн тойрог замд оруулсан тухай бичсэн бөгөөд баталгааг нь ч гаргасан. Түүний тайлбар: Дорнодын Тэнгис бол ар талд байдаг галт уулын нэг тогоо, үнэн хэрэгтээ тогоо биш харин байрлал. Тэнд тойргууд байдаг.
Яг энэ газарт л Сартай угсрагдсан гэж тэр таамагладаг. Тэр бас миний адил дагуулыг газар дээр нь цахилгаан соронзон хөдөлгөгч хэрэгслийн тусламжтайгаар чирсэн гэж үзэж байсан. Одоо тэр хэрэгсэл хаана байгааг түүнээс сонирхоход тэр: “Түүнийг дахин ашиглахад бэлэн болох хүртэл нөгөө талд нь байрлуулсан гэж бодож байна” гэж хариулсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг нь хайж эхэлсэн бөгөөд түүнийг шууд л Циолковскийн Тогооноос олсон.
Циолковскийн Тогоо Сарны нөгөө талд байдаг. Тэр маш сонирхолтой түүхтэй. НАСА зургийг 8 удаа тодруулсны үр дүнд түүний шинж байдлыг бүрэн өөрчилсөн.
Энэ нь Сарыг тойрог зам дээр чирсэн тэр цахилгаан соронзон хөдөлгөгч хэрэгсэл гэдэгт би туйлын итгэлтэй байна. Хүн төрөлхтөн Саран дээр очихыг үргэлж хүсдэг байсан ч Дэлхийг тойрсон Ван Аллены Бүс гэж нэрлэгддэг бүс байдаг.
Бид сансарт 3 пуужин хөөргөсөн. Тэдгээр нь бүгдээрээ Гейгерийн тоолууруудаар тоноглогдсон байсан. Тэдгээрийн 2 нь ажиллаж асар өндөр цацруулалтын үзүүлэлтүүдийг илгээсэн. Бид түүн рүү яагаад ч нэвтэрч чадаагүй. 2 бүс байдаг: нэг нь 805-6090 км, хоёр дох нь 6090-40225 км хүртэл сунасан байдаг.
Тэдгээр нь хүний хувьд үхлийн аюултай. Хүн төрөлхтөн яагаад ч үүнийг хийж чадаагүй. Тиймээс би энэ тухай Нормантай ярилцсан.
Саран дээр иргэншил байдаг. Тэнд бас хүмүүс амьдардаг. Мэдээж, дэлхийн хүмүүс: “Бид Саран дээр очсон шүү дээ” гэж хэлнэ л дээ.
Э.С.: Тийм шүү. (Инээв) Энэ миний дараагийн асуулт л даа.
Ж.Л.: Бид орчлон ертөнцөд ганцаараа биш.
Э.С.: Тэнд ч бас дэлхийн бусад хүмүүс байдаг уу?
Ж.Л.: Миний мэдэж байгаагаар байхгүй. Байхгүй. Харь гарагийнхан дэлхийн мянга мянган хүмүүсийг авч явсан ч зөвхөн буцааж авчрах зорилгоор айлчилдаг байсан юм.1956 онд тийм хүмүүсийн нэг нь Говард Менгер байсан. Дараа нь тэр Сансраас та нар руу гэдэг ном бичсэн.

Зураг дээр: Говард Менгер “Сансраас та нар руу”
Ж.Л.: Нэгдүгээрт, Саран дээрх өдрийн тэнгэр шар өнгөтэй.
Э.С.: Би энэ тухай сонсч байсан.
Ж.Л.: Би Говардад захидал бичиж 6 шар өнгийн зураг явуулж өдрийн тэнгэрийн өнгөтэй ойролцоо хөнгөн дээр х тэмдэг тавихыг гуйсан.
Энэ нь бид Сар руу нисээгүй бас нэгэн шалтгаан нь юм. Яагаад гэвэл НАСА-ийн фото зурагнууд дээр тэнгэр нь хар байдаг.
Э.С.: Би мэднэ ээ. (Инээв) Би яг энэ сэдвээр ярих гэж байсан юм. Та энэ тухай юу гэж боддог вэ? НАСА худлаа хэлж байсан гэж үү?
Ж.Л.: Хятадууд Чанъэ-4 зураг дээр сүүдэр тавьж байсан шиг. Тэдгээр зургийн цуглуулга хичнээн утгагүй болох тухай би 2 хуудас бичиж байсан.
Тэд аппаратын явсан газар бүрт л сүүдэр хийсэн байсан.
Э.С.: Олон улсын Сансрын Станциас эсвэл хиймэл дагуулуудаас хийсэн зурагнуудын дэвсгэр дээр ямар ч од харагддаггүй. Яагаад? Яагаад гэвэл тэд ердөө л...
Ж.Л.: Яагаад гэвэл олон фото зураг хуурамч байдаг. Бидний Саран дээр хардаг бүхэн ихэнхдээ сансрын жолоодлогогүй Лунар Орбитераппаратаас ирдэг. Аппарат болон камерыг Боинг компани бүтээсэн. 1965-1967 онуудын хооронд тийм 5 аппарат хөөргөсөн. Тэд тойрог зам дээр байх хугацаандаа мянга мянган зураг авсан. Хожим нь аппаратууд Сар руу унасан. Энэ нь гайхамшигтай зурагнууд байсан. Би цэвэр тохиолдлоор тийм 35 зураг олж авсан. Зарим зурагнуудыг тодруулсан, тэдгээрээс их зүйлийг харж болно. Цахилгаан төгөлдөр хуур дээр хэвтэж байгаа зургийг хар даа. Энэ бол Коперник тогоо.
Зураг өнцөгөөс авагдсан. Энэ гайхалтай зураг боловч тэнд хавьгүй илүү зүйл болдог. Намайг анх удаа Сарны тухай хүмүүстэй ярилцахад S-4 -д ажиллаж байсан миний найз Боб Лазар аугаа үл итгэгч байсан.
Тэр өөрөө хүрч үзэхгүй л бол юунд ч итгэдэггүй. Би түүний гэрт яриад л байсан, яриад л байсан. Намайг түр амсхийх зуур Боб: “ Жон, чиний ярьж байгаа бүхэн үнэн бол би өөрийгөө алахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг чамайг ойлгоно гэж найдаж байна шүү” гэж хэлсэн. Би түүнд: “Мэдээж, үүнийг цаасан дээр биччихье” гэж хариулсан юм. Энэ бичиг одоо хүртэл миний архивт хадгалагдаж байгаа.
Бичиг дээр: “Боб Лазар би, Жоны Сарны тухай ярьсан бүхэн үнэн бол би өөрийгөө ална гэж амлаж байна”.
Ингээд би энэ зургийг авахын тулд НАСА руу захиа бичээд 8х10-ын хэмжээтэй зураг ирнэ гэж хүлээж байлаа. Гэтэл хэн нэг нь хаа нэгтээ сандраад надад 15х20 -ийн хэмжээтэй негатив зураг явуулчихсан байсан. Би энэ хүн хэн байсныг хэзээ ч мэдэж чадаагүй. Энэ нь 1990-ээд оны эхээр эсвэл дундуур ийм зүйл тохиолдсон юм. Тэр үед Лас-Вегаст 15х20 негативаас дүрс буулгадаг хэн ч байгаагүй. Тийм технологи байгаагүй. Тиймээс энэ технологи Лас-Вегаст ирэх хүртэл би бүтэн 5 жил хүлээсэн.
Баруун талаасаа хамгийн дээд талд нь бидний “авто зогсоол” гэж нэрлэдэг зүйл байна. Энэ нь өргөнөөрөө 92 м-ийн өргөнтэй 3 давхар байгууламж юм.
Нэг талд нь энд Дэлхий дээр байдагтай төстэй пандус байна. Тиймээс бид түүнийг “авто зогсоол” гэж хошигнон нэрлэдэг юм. Тэгээд би буулгасан 15х20 хэмжээтэй зургаа Бобын гэрт авчирсан. Боб түүнийг хараад: “Чөтгөр ав гэж, чиний зөв байж. Энэ яасан ч жинхэнэ боловсрол байж таарахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би: “За, за Боб. Бид эртнээс нөхөрлөж байна, би чамайг сэтгэлээр унагахыг хүсэхгүй байна. Гэхдээ чи Сарны тухай үнэн байвал өөрийгөө ална гэж амласан шүү дээ” гэсэн.
Э.С.: (Инээв)
Ж.Л.: Тэгэхэд Боб нөхцөл байдлыг яаж зохицуулж болохыг сонирхсон. Би түүнд: “Цаас аваад: “Боб Лазар би, өөрийгөө алахгүй байхыг минь зөвшөөрсний хариуд Коперник тогооны дээд талд барилга байгааг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” гэж бич гэж тушаасан.
Э.С.: Сарны оршин суугчид юу хийдэг талаар Та ямар нэгэн юм сонссон уу?
Ж.Л.: Хөдөө аж ахуй эрхэлж, технологи боловсруулж, барилга барьдаг, түүнчлэн үйлдвэрлэдэг зүйлээ манай Нарны системийн бусад гарагуудад худалддаг. Яг л Дэлхий дээрх шиг. Гэхдээ нэг том “но” байдаг: тэд тулалдаггүй, дайтдаггүй, тэдэнд нийгмийн асуудал байхгүй. Бүх зүйл амар амгалан, бүгд л хоорондоо эвтэй найртай амьдардаг.
Энэ нь гайхалтай газар. Тэд дэлхийнхнийг баяртайгаар хүлээн авдаг. Ирээд л зочноор авч явдаг. Гэхдээ тэд ямар ч тохиолдолд бидэнтэй холбоотой байх эсвэл биднийг өөрчлөх гэж оролдохыг хүсдэггүй. Нарны системд бид ердөө л тэнэгүүд.
Э.С.: Тийм ээ. Тэд энд хөгжсөн бол юу болох байсныг харахсан.
Ж.Л.: Бүх гарагууд тэнэгүүдийг харахаар сансрын хөлгүүдээ илгээдэг. Энэ нь зоопарк шиг юм. “Хүү минь, чи өнөөдөр бидний Дэлхий дээр харсан зүйлд итгэхгүй байгаа шүү дээ. Тэнд дайн болдог гээд төсөөл дөө”. Тэд суугаад л инээлдэж байдаг.
Э.С.: Тэгэхээр Саран дээр хүмүүс байгаа байх нь.
Ж.Л.: Тийм ээ.
Э.С.: Би ажиллаж байх үедээ маш олон харь гарагийн хүмүүсийг харсан. Тэдний ДНХ биднийхээс жаахан л ялгаатай байдаг. Тийм ээ, тэд бараг бидэн шиг харагддаг. Тэд бидэнтэй маш адилхан. Эдгээр хүмүүс хэн бэ? Тэд тэнд хэр удаан байсан бэ? Энэ нь урсгал төсөл үү?
Ж.Л.: Би хэдийн хэлсэн шүү дээ, биднийг бүтээсэн хүмүүс бусад гарагууд дээр хүмүүсийн бусад иргэншлүүдийг тэрбум тэрбумаар нь бүтээсэн гэж.
Э.С.: Жон, Сартай холбоотой германчуудын талаар Та юу мэдэх вэ?
Ж.Л.: Тэд Дэлхийг хэсэг хэсгээрээ орхиж явсан гэсэн магадлал байдаг. Германчууд харь гарагийнхнаас тусламж авсан. Тэдэнд нисдэг таваг байсан нь тодорхой.
Э.С.: Тэд харь гарагийнхантай холбоо тогтоосон анхны хүмүүс байсан гэж би боддог юм.
Ж.Л.: Тийм ээ. Германчууд тусламж авсан. Хүмүүс тэднийг дайнд ялагдсан гэж хэлдэг ч тэд энх тайвныг хожсон нь илт байна. Ингэж үздэгийн шалтгаан нь Хавчаар Ажиллагаанаас эхэлсэнд л байгаа юм.
Түүний явцад, бүр дайн дуусахаас өмнө германчууд АНУ руу сэмээрхэн гарч эхэлсэн юм. Тэд биднийг атомын бөмбөг хийхийг оролдож байгааг мэдэж байсан. Тэдэнд өөрийн гэсэн бөмбөг байсан ч түүнийг ажилд оруулах санаачлагч нь байгаагүй. Бидэнд плутонийгоос өөр бүх зүйл байгааг мэдэж байсан болохоор тэд бидэн рүү нүүж ирсэн. Тэд бидэнд Японыг бөмбөгдөх плутоний өгье гэсэн. Харин хариуд нь тэд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа 5000 нацистыг америкийн иргэн болгохыг гуйна гэж тохирсон.
Э.С.: Ингэж л ТТГ-т шургалсан юм байна л даа...
Ж.Л.: Энэ нь Хавчаар Ажиллагаа болсон хэрэг. Түүнийг тэр үед Төрийн нарийн бичиг байсан Джон Фостер Даллес удирдсан. Түүнийг ах Аллен Даллес ТТГ-ыг, харин дүү Элеонора нь АНУ-ын берлиний хэлтсийг удирдаж байсан юм. Тэд бүгд хамтдаа 5000, бүр түүнээс ч их байж болох хүмүүсийг шилжүүлж авчирахад хувь нэмрээ оруулсан. Ингэж л германчууд АНУ руу шургалж эхэлсэн юм. Тэд хожим НАСА гэж нэрлэгдсэн NACA-г бүрэн эзэгнэсэн. НАСА-д үлдсэн цорын ганц уугуул америк хүн бол удирдагч нь байсан.
Э.С.: Вернер фон Браун гарч ирмэгцээ НАСА-аас бүх америк эрдэмтдийг хөөсөн, зайл гэж хэлсэн.
Ж.Л.: Ингээд 5000 нацист АНУ-д амжилттай нэвтэрсэн. Гитлер Дэлхийн 2-р дайны төгсгөлд амиа хорлоогүй шүү дээ. Эхлээд тэр Испани руу, дараа нь Аргентин руу гарсан. Хожим нь ямар нэгэн байдлаар Гитлер АНУ-д очсон байдаг.
Э.С.: Тэр Антарктидад байсан болов уу?
Ж.Л.: Тийм ээ. Тэр Антарктид руу явж байсан. Тэр тэнд юу олсныг би мэдэхгүй. Магадгүй, бидэн шиг байсан байх. Биднийг зайлахыг тушаасан. Гитлер 1968 онд АНУ-ын Мауо эмнэлэгт нас барсан гэж би үздэг. Тэр үхэх хүртлээ BellHelicopter-ыг оруулаад АНУ-д нацистуудыг шигших ажлыг удирдсан. Гитлер бол Вьетнамын дайны цорын ганц шалтгаан нь байсан. Нацистууд хэзээ ч тохиолдож байгаагүй Тонкины хойг дээрх үйл явдлыг хуурамчаар хийсэн юм. Энэ бүхэн солиорол.
Нацистууд өөрийн гэсэн хөтөлбөртэй, Сансрын багтай байсан,
Будболон Жемини даалгаврууд бүтэлгүйтсэнээс авхуулаад Аполлон даалгавар сүйрэх хүртэл ихэнх нислэг нь болоогүй. Бүх хөтөлбөрт 40 тэрбум доллар зарцуулагдсан. Кважалейнд суурилсан Сансрын хөтөлбөрөө үүсгэхийн тулд ийм их хөрөнгийг ашигласан юм.
Э.С.: Бид яагаад сансарт эргэж очоогүй юм бол?
Ж.Л.: Эмери, бид тэнд хэзээ ч байгаагүй.
Э.С.: Бид тэнд хэзээ ч байгаагүй. Аполлон даалгавар хэзээ ч Сарны тойрог замд хүрээгүй. Энэ бүхэн худал хуурмаг. НАСА бүхнийг технологийн аргаар хийхийг оролдсон, үнэн хэрэгтээ Аполлон даалгавар хэзээ ч бүтэхгүй байсан юм. Бид сансрын нисэгчдийн эргэж ирж байгаа зургийг хардаг. Үүний хажуугаар бүх зургууд нь дунд хэсэгт нь Hasselblad камераар хийсэн мэт төгс хуурамч...
Ж.Л.: Тийм шүү, яг гол дунд нь. Үүнээс гадна зурагнууд бүхлээрээ хуурамч. Дээр нь бас нэг баримт байна, жижиг тэмдэглэгээнүүд, бүс нутгийн тэмдэглэгээнүүд янз бүрийн газруудад байрладаг. Энэ нь зүгээр л луйвар. НАСА-ийн фото зургууд дээр өглөөний 10 цагт Саран дээр газардахад хар байсан тэнгэр Staffron-д хар биш байсан. НАСА шалтгааныг нь камер нүүрэн талд байрлаж байсан болохоор сансрын нисэгчид оддыг хараагүй гэж тайлбарладаг. Энэ бүхэн утгагүй зүйл.
Сурвалжлагч: Та нар одод, бас туяаг нь үл тооцвол нарны титмийг олж харж чадсан уу?
Нил Армстронг: Бид хэзээ ч сарны гадаргуугаас эсвэл сарны өдрийн талд нь оддыг харж байгаагүй. Гэхдээ би тэдгээрийг дурангийн тусламжтайгаар харж чадсан. Бид нарны титмийн зургийг авах үед ямар од харснаа би санахгүй байна.
Майкл Коллинз: Бид ер нь од харсан үгүйг би санахгүй байна.
Аполлона 11 гэгч эргэж ирсний дараа тэдний өгсөн ярилцлагын үеэр Сансрын нисэгчдийн, сансрын 3 нисэгчийн гэрчлэлд анхаарлаа хандуулаарай. Бүгд л үхэтлээ айсан харагдсан. Тэд бүр од харсан үгүйгээ ч санахгүй байсан. Хожим нь тэд өөрийн байрлалаа тодорхойлох үед секстантуудын тусламжтайгаар оддыг харсан гэж мэдэгдсэн.
Тэдгээр өдрүүдэд тэдэнд ямар компьютерүүд байсан юм, ямар? 30 килобайт уу? Энэ нь зүгээр л ой санамж уу? 30 килобайт уу? Хэрвээ тойрог замыг компьютер дээр тооцож гаргасан ч түүнийг тодорхойлох ямар ч арга байгаагүй. Үүнээс гадна, сарны модуль Сарны гадаргуугаас өргөгдөж, тойрог зам руу очиж яагаад ч чадахгүй.
Э.С.: Саран дээр очсон гэж ярьсан Базз Олдрин зэрэг сансрын нисэгчдийн талаар Та юу гэж боддог вэ, тэд тэнд байсан уу? Сарны оршин суугчид биднийг хүлээн авахад бэлэн байсан болов уу?
Ж.Л.: Энэ нь хэрвээ хэн ч сансрын нисэгчдийн ярианд итгээгүй тохиолдолд НАСА-ийн хаяж өгөх гэж байсан түүх юм. Тэд бүхний сонирхлыг татахын тулд харь гарагийнхны тухай ярих байсан. Гэхдээ Нил Армстронг хэзээ ч иймэрхүү зүйл ярьж байгаагүй. Тэр зургуудаа хэвлэхийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй, хэзээ ч зургуудаараа үзэсгэлэн гаргахыг зөьшөөрч байгаагүй, харь гарагийнхны тухай нэг ч үг хэлж байгаагүй.
Базз Олдрин энэ тухай олон удаа дурсаж байсан ч энэ сэдвийг илчлэх үед тэрээр ноцтой өвддөг байсан. Эдгээр түүхүүд... Би тэдгээрийг бүгдийг нь уншсан. Базз Аполлон даалгаврын тухай ярьж эхлэх бүртээ дотор нь муухайрч ноцтойгоор өвдөж эхэлдэг байсан. Тиймээс оюун ухааныг хянах сэтгэл зүйн хяналтыг ашигласан ч ...
Э.С.: Психотроник уу?
Ж.Л.: Хяналт одоогийнх шиг тийм сайн байгаагүй, өнөө үед тэр нь төгс төгөлдөрт хүрсэн.
Э.С.: Таны санаа бодол? Нисэгчдэд юу тохиолдсон гэж Та боддог вэ?
Ж.Л.: Хуурамч мэдээлэл хийх кампанит ажил. Аполлона 17-ийн хувьд, сансрын нисэгчид нууцлагдсан Нансен руу явсан нь цаг хугацааны хувьд... Энэ тогоог санаж байна уу? Нансены тогоог? Тэд алагдаагүй биз дээ? Яг л Аполлон 13 шиг л тохируулсан. Тэдэнд нэг асуудал үүссэн нь илт байсан, бүгд л нисэгчдийг эргэж ирэх болов уу гэж санаа нь зовж байсан. Энэ бүхэн дэмий зүйл байсан, тийм зүйл тохиолдоогүй. Энд Аполлон хөтөлбөрийн бүх салбаруудыг хариуцаж байсан НАСА-ийн нэг залууг хэн ч ярьж байгаагүй. Түүнийг гэр бүлийнх нь хамт поездоор дайрчихсан юм.
Тэр поездыг санаж байна уу? Залуу Конгрессийн өмнө гэрчлэхэд бэлэн байсан. Ингээд л алчихсан. Гас Гриссыг алсан шиг.
Зураг дээр: Апполоны 3 нисэгч галд шатаж байна: Гриссом, Уайт, Чаффи нар талбай дээрх туршилтын үеэр капсулд гацсан.
Гас Гриссонтой холбоотой зүйл сонирхолтой байдаг. Түүнийг 1967 оны 1-р сарын 27-нд алсан. 1 сарын өмнө тэр америкийн хэвлэлд тайлбар хийсэн юм. Удирдлагын модульд зогсоод тэр өөрийнхөө дэргэд жүрж эсвэл нимбэг өлгөсөн байсан. Тэрээр: “Энэ зүйл нь Саран дээр 2 жилийн дараа очихгүй. 10 жилийн дараа ч очихгүй” гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр инженер байсан болохоор энэ хөтөлбөр бүтэхгүй гэдгийг мэдэж байсан. НАСА Саранд яагаад ч хүрч чадаагүй. Үүний төлөө түүнийг алсан. Үүнийг хийх арга нь 1967 оны 1-р сарын 27 болсон гал түймэр байсан юм.
Үүнийг ингэж хийсэн: капсул бүрэн хаагдахыг тэд хүлээж байсан. Дараа нь гал гарсан. Одоо ажиллуулдаг бариул нь Гриссоны хүүд байгаа, хэн нэг нь эцгийг нь хэрхэн алсныг мэдээсэй гэж түүнд өгсөн. Аполлон 1-ын удирдлагын модульд гарсан галтай холбоотой бас нэг сонирхолтой зүйл бол тэнд 4 хүн байх ёстой байсан. Дөрөв дэх хүн нь ихэнхдээ Аполлон хөтөлбөрийн удирдагч нь байдаг. Би нэрийг нь санахыг оролдож байна. Лэдд ч билүү иймэрхүү нэр байсан.
Ямар ч байсан түүнийг Хьюстон руу дуудсан болохоор дөрөв дэх нисэгчээр нууц хөтөлбөрийн нисэгчийг авсан байдаг. Иймээс галыг зогсоосон мөч болон мөрдөгчдөд орж цогцоснуудыг авахыг зөвшөөрсөн мөчийн хооронд хэсэг хугацаа өнгөрсөн байсан. Эхлээд энэ нь хэн байсан, тэр модульд юу хийж байсан талаар ямар ч асуудал гаргахгүйн тулд дотогшоо нэвтэрч цогцосыг авах ёстой байсан шүү дээ.
Э.С.: Гриссом үнэхээр тийм зүйл ярьсан гэж үү?
Ж.Л.: Тийм ээ. Нөгөө залуугийн цогцосыг, харин дараа нь Гриссом, Уайт, Чаффи нарын цогцоснуудыг гаргаж авахын тулд цаг хагас болсон. Үүний дараа л мөрдөгчдөд орохыг зөвшөөрсөн юм. Эндээс л цаг хугацааны зөрчил үүссэн хэрэг. Ерөнхийдөө бол үүнийг нууцлахын тулд хэдэн залууг алсан юм.
Э.С.:SpaceCoast AirMedicalInstitute-д ажиллаж байх үед тэнд Флорида мужийн Мельбурн дэх хамгийн том барокамеруудын нэг нь байсан. НАСА нисгэгч болон сансрын нийсэгчдийг хурдан сэргээхэд зориулсан төхөөрөмж бүтээлгэх гэрээ байгуулсан. Би тийм системийг боловсруулсан, үе давхарга бүхий плазмаар хангасан анхны ширээний концентратор, мөн үүдэл эсийн концентратор бүтээсэн. Жон, тийм зүйлс НАСА-д үргэлж хаа сайгүй болдог. Бидэнд үүнийг хийхэд мөнгө бүгдээрээ хэрэгтэй. Гэтэл зөвхөн хагасыг нь эсвэл бүх өртөгийн ¼-ийг нь зарцуулдаг байсан. Бусад нь хаашаа ч явчихдаг. Намайг юу хэлэх гэснийг ойлгож байна уу?
Надад хэлэхдээ, зохион бүтээгчийн хувьд би хөлөгт суугаад сансрын станц руу очиж өөрийнхөө бүтээлийг газар дээр турших ёстой гэж хэлсэн, учир нь тэр нь булчингийн жинг хадгалахад туслах байсан юм. НАСА сансрын гүнд удаан хугацаанд судалгаа хийх үед биеийг гэмтэхээс хэрхэн хамгаалахыг мэдэхийг оролддог байсан. Яг тэр үед төсөв ихээр буурсан үе байсан. Минийхээр бол Клинтон байсан байх. Тэр НАСА-ийн төсвийг ихээр бууруулсныг санаж байгаа биз дээ? Бурханы авралаар тэр үүнийг хийсэн болохоор миний буцах рейс Техасын дээр дэлбэрсэн нь анхных нь байсан юм.
Ж.Л.: Пөөх, байж боломгүй юм.
Э.С.: Тийм ээ. Хожим нь би ТЦФ-ын адмиралаас намайг энэ рейсээр явахаар бичигдсэнийг надад 10-15 удаа сануулсныг олж мэдсэн. Тэр хөлөгт суусан бүх хүмүүсийг устгахаар төлөвлөсөн байжээ.
Ж.Л.: Үгүй ер! Үгүй ер! Тухайн хэрэг явдал болох үед Рон Шмидт бид хоёр амьд Саран дээр байсан. Онгоц унасны дараа бид Сансрын Олон улсын Станц хүртэл оросууд 37 минутанд нисдэг байхад бидэнд яагаад 2,5 өдөр шаардагдсаныг ойлгохыг хичээсээр байсан. НАСА-ийн ташаа мэдээлэл хариуцдаг ерөнхий тагнуулд бүх асуултуудын хариултууд байсан. Тэр хэлэхдээ, тойрог замын механизмын тухай бид юу ч мэдэхгүй гэж хэлсэн. Ер нь бол шал дэмий зүйл.
Бас нэг зүйлийг бид анзаарсан нь: оросууд Восток хөлгийг хөөргөдөг өдөр бид ч бас Шатллхөлгөө хөөргөдөг байсан. Бид яагаад тэгдэгийг огт ойлгодоггүй байсан. Би Олон Улсын Сансрын Станц (ОУСС) дээрх Восток-ийг хэлж байна л даа. Дараа нь бид Восток-оос албан ёсны мэдээллүүд авч эхэлсэн. Хөлөг жимс, ногоо, хүнс болон тоног төхөөрөмжийг ОУСС дээр шаардлагатай байгаагаас илүү их хэмжээгээр зөөж байсан. ОУСС дээр жижиг хөлгүүд ирж хавхлагууд нээгдэж байсан ба ашиглагдаж буй ашигтай талбай нь ердөө л 25% байсан нь ажиглагдсан. Тэгэхэд бид: “Тэд ачаа зөөж байна, гэхдээ тэр нь хаашаа яваад байна?” гэж мөрдөж эхэлсэн юм.
Тойрог зам дээрх ТЦХ-ийн бүх зүйл рүү явсан. 13 DEW, цутгуурын заводууд. ТЦХ-д D.D. үйлдвэрлэдэг 2 цутгуурын завод байдаг. D.D. гэдэг нь шумбагч хөлгүүд, онгоц тээгчүүдэд зориулсан хатуу зузаан металл хавтанцрууд юм. Тэр нь титанаас хөнгөн ч титанаас бат бөх байдаг. Бага зэргийн цахилгаан цэнэгийн тусламжаар гагнуурын оёосноос 5-7 см-ийн зайд усыг барих чадвартай байдаг. Энэ нь шумбагч хөлгүүд болон онгоц тээгчид эсэргүүцэлгүй хөдөлж чадна гэсэн үг.
Хөлөг онгоцны их биеийн хөдөлгөөний хурдыг тооцох тэгшитгэл нь усан шугамын уртаас гаргасан квадратын язгуурт үржүүлсэн тоо футаар бол 1,34. Одоо ойролцоогоор 45 зангилаанд хүрсэн. Тэд ингэж хэлдэг. Өнгөрсөн онд Block T эсвэл Block II төрлийн хэд хэдэн шумбагчуудыг үйлдвэрлэсэн. Одоо тэдгээрийг Интернетээс харж болно. Дараа нь маш ач холбогдолтой шинэ технологи байгаа тухай мэдэгдсэн ч юу болохыг нь олон нийтэд мэдээлэхийг яараагүй.
Би өөрийн Facebook хуудсандаа технологийн 3 хэсгийн тухай хэлсэн. Технологи №1: тэд атомын задрал дээр суурилсан дулааны цөмийн хөдөлгүүрийн оронд нийлэг дээр суурилсан дулааны цөмийн хөдөлгүүрүүдийг ашигладаг. Нийлэг дээр суурилсан дулааны цөмийн хөдөлгүүрүүд нь 10 дахин хөнгөн, мөн 10 дахин илүү энерги өгдөг. Өөрөөр хэлбэл, атомын задрал дээр суурилсан дулааны цөмийн хөдөлгүүрийн оронд 2-3 ширхэг нийлэг дээр суурилсан дулааны цөмийн хөдөлгүүрүүдийг ашиглаж болно. Технологи №2: тэд 100+ зангилааны хурдаар явуулах D.D.материал олж авсан.
Э.С.: Энэ ёстой гайхалтай юм байна. Бид хаа сайгүй хавьгүй их хурдан нэвтэрч чадах учраас энэ тухай хэн ч бүү мэдээсэй гэж тэд хүсдэг.
Ж.Л.: Тэд далайчдыг хэрхэн дуугүй байлгаж чаддаг вэ? Нэгдүгээрт, жирийн усан цэргүүдэд хөдөлгүүр байгаа давцан руу гарахыг зөвшөөрдөггүй. Хоёрдугаарт, усан цэргүүд энэ тухай тараахгүй, яагаад гэвэл тэд тушаалтай, тэд урт хэлнээсээ болж аюулд орсон хэтэрхий олон залуусыг мэднэ. Тиймээс хөлөг ямар нэгэн газарт ердийнхөөсөө 10 дахин хурдан ирвэл тэд дарга руугаа гүйж очоод ямар нэгэн зүйл нэг л биш байгааг хэлж чадахгүй юм. Хэрвээ тэдэнд ажил хэрэгтэй бол тэд амаа хамхих л хэрэгтэй болно. Ингэж л бүх зүйл нууцлагддаг.
Технологи №3: тэд турбо реактивын хөдөлгүүр ашигладаг. Энэ нь илүү чимээгүй, илүү эрчимтэй ажилладаг сэнсийг эргүүлдэг хөдөлгүүрийн төхөөрөмж юм.
Э.С.: Зөвхөн энэ ч биш. Одоо үед тийм хөдөлгүүрүүдийг шинэ тулааны хөлгүүдэд тавьж байгаа.
Ж.Л.: Тийм шүү. D.D. материалыг АНУ-ын ТЦХ-д байдаг цутгуурын заводуудад үйлдвэрлэдэг, учир нь түүнийг вакуум дотор хийх хэрэгтэй.
Э.С.: Тийм ээ, вакуум дотор.
Ж.Л.: Түүнийг үйлдвэрлэх аргыг олоод хэдийн 10 жил болж байна. Миний найз Майлз Жонсон надад зураг илгээсэн. Тэр Шотландын цамхагуудад ажилладаг юм. Түүнд нар жаргах үед цамхагуудын нэгний орой дээр гарч нисэн өнгөрөх хөлгийг харах аз тохиожээ.
Э.С.: Яаж тийм зүйл болсон гэж. Энэ боломжгүй шүү дээ.
Ж.Л.: Та ардаа байгаа зургийг хар даа.
Тэр нисэн өнгөрөх гурвалжин хөлгийг харсан байна. Тэр хэлэхдээ, уг хөлөг Боинг 747-с 10 дахин том байсан бөгөөд тэнгэрийн хаяа руу орж алга болоход 7 секунд л зарцуулагдсан гэсэн. Найз маань Шотландын Макриханиш тосгоны ойролцоо ажиллаж байсан. Яг тэнд зарим нууцласан онгоцнууд байрладагийг бид мэднэ. Боинг 747-с 10 дахин том тийм данхар том зүйлийг яаж нууж чадаж байгаа нь намайг их гайхшруулдаг юм. Хөлгийг сайтар нууж байгааг л би мэдэж байна.
Э.С.: Тэгэхээр энэ нь зөөвөр хийдэг тээврийн хөлөг...
Ж.Л.: D.D. Том ялтас. Энэ тухай материалыг нийтлэх үед миний хуудсанд бүртгэгдсэн Английн нэг ээж бичихдээ, түүний хүү ТЦХ-д алба хаагаад халагдсан бөгөөд миний ярьсан зүйлийг бүгдийг нь баталсан гэж байсан. Би D.D. болон нийлэг дээр суурилсан турбо реактив хөдөлгүүрийг ашиглахыг хэлж байна л даа.
Э.С.: D.D. үйлдвэрлэдэг бааз нь хэр том бол? Тэнд ажиллах хүч хэр олон байдаг гэж Та боддог вэ?
Ж.Л.: Бааз дээр нь үү?
Э.С.: Тийм ээ.
Ж.Л.: Ойролцоогоор 1000 ажилтан, 1500 нисэгч. Ихэнх нисэгчид нь тойрог замд байрладаг. Тиймээс тэнд юу болж байдгийг төсөөл дөө.
Э.С.: Энэ нь бас аврах том хөтөлбөр. Сартай холбоотойгоор хүн төрөлхтний төлөө юу нөөцөлсөн бол, энэ бүхэн хэр хол явсан бэ?
Ж.Л.: Эмери, энэ бүхний тухай түгшихгүй байх нь хамгийн сайн юм. Хийх ёстой зүйл бол өөрийнхөө амьдралаар шударга, атаа жөтөөгүй, үзэн ядалтгүй, шуналгүй амьдрах. Хэсэг хугацаанд Таныг мэдэж авснаар Та яг ингэж амьдардаг хүн гэж би хэлж чадна. Би ч гэсэн ингэдэг гэдэгтээ итгэлтэй байна. Би наашаа дахин ирэх хэрэггүй гэдгийг би мэднэ. Энд зүгээр л сонирхолтой байдаг.
Энд би сайн дураараа, мэдээлэл дамжуулахын тулд байгаа гэж бодож байна. Би амьдралаа дахин эргэн харсан гэж боддог. Би хүмүүст мэдээллийг хамгийн сайнаар дамжуулахын тулд л энд байгаа. Би өөрийнхөө эрх чөлөөтэй байгааг мэдэрдэг. Би үүнд итгэлтэй байна. Энд сүүлчийн удаа байгаа над шиг олон хүнийг би мэднэ.
Э.С.: Би бас үүнийг мэдэрдэг. Тийм л стандарт, итгэл бишрэлийн тийм л системийг дагадаг. Жон, баярлалаа. Надад энд байж Таньтай ярилцах нь үргэлж таатай байдаг шүү. Удахгүй уулзана гэдэгт найдаж байна.
Ж.Л.: Тэсэн ядан хүлээж байя. Эмери, болгоомжтой байгаарай.
Э.С.: Баярлалаа.









No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...