Нас барсны дараа бидэнд юу тохиолддог вэ?

 Үхлийн дараах амьдрал: 

 

Бүх зүйлийн үндэс нь толины хууль буюу таталцлын хууль юм. Таны байгаа байдал болон харж учирч байгаа зүйл ямар давтамж дээр байгаагаас шалтгаална. Танд давтамж байдаг гэхээсээ илүү та өөрөө давтамж юм. Таныг үхэхэд бидний бие гэж нэрлэдэг нягт, цул физик бие үгүй болж зөвхөн давтамж л үлдэнэ. Нас барсны дараа хүний ​​ухамсар нь оршихуйн дээд давхаргад ордог учир та юу харахыг хүснэ түүнийгээ харна. Бодсон санасан зүйл физик ертөнцөөс хурдан төвөггүй илрэлээ олдог. Илүү хурдан бөгөөд тогтмол. Харин хойд насанд буюу сүнс амардаг гэж ярьдаг өндөр астрал ертөнцөд бүх зүйл тэр дороо илэрч гарч ирдэг (манифест хийгддэг), учир нь энэ бол эх сурвалж юм. Та эх сурвалжтай нэг буюу та бол эх сурвалжаас бий болсон юм. Та эх сурвалж дээр байна. Гэхдээ эх сурвалж руугаа явах гэдэг ерөнхий ойлголт нь нүүлгэн шилжүүлэхтэй адил, нэг газраас нөгөөд шилжихтэй адил юм. Эх сурвалж нь хаа сайгүй байдаг, бүх зүйл эх сурвалж бөгөөд өмнө дурьдсанчлан хүн бүр, ухамсар, сүнс бүр зөвхөн өөрийн хүлээн авсан зүйлээ л хардаг бөгөөд далд ухамсарт нь юу байна, ойлгож ухамсартайгаар хүлээн авсан зүйл бас юу байна, тэдгээр нь онцгой нэгэн давтамжийн нөлөөгөөр биеллээ олсон бөгөөд энэ нь эргээд та юу харсан, анхаарлаа юунд хандуулсаны үр дүн юм. Таны туршлага, бусад хүмүүстэй харилцах харилцаа чинь дахин зөвхөн таны тусгал болсон. Тиймээс сүнс бүр эх сурвалж юм.

Хүн нас барсны дараа яг юу харахыг хүлээж байсанаа харж, мэдрэх болно. Тэд үүнийг л олох болно. Энэ бол шинэ сэдэв биш өмнө нь хаа сайгүй яригддаг л байсан. Хэрэв хэн нэгэн Есүст итгэдэг бол Есүс олдох болно. Тэр Аллахад итгэвэл Аллахаа олно,
Вишнуд итгэвэл Вишнугаа олно. Та сансрын мууранд итгэдэг бол түүнийгээ л олно.
Энэ нь зөвхөн тэдний харахыг хүлээж байгаа зүйл учраас л олдож байгаа юм. Дараа нь диваажин эсвэл там нь гэм буруугийн үр дүн эсвэл хүн өөрийгөө би ийм зүйл хүртэх эрхтэй, гавьяатай гэж бат итгэдэг зүйл юм. Мөн үүнийг яг тэр хүн өөрөө л бий болгож байна. Тиймээс бүх зүйл сүнс бүрийн оюун сэтгэлгээний хяналт эсвэл ойлгох, ухамсарлах чадвартай холбоотой байдаг.
Гэхдээ та хаашаа ч явсан зөв замаар явж байна гэсэн мэдлэгээр үүнийг амархан даван туулж чадна. Гэм буруу эсвэл үйлийн үр нь сүнсийг энэ ертөнцөд нь уяж байдаг буюу буцаадаг гэх нь шашны итгэл үнэмшлээс өөр юу ч биш.
Та эх сурвалжаас салж чадахгүй, учир нь бүгд нэг эх сурвалж, эх сурвалж нь хаа сайгүй байдаг.
Таны гаднах ертөнц бүхэлдээ хуурмаг юм.  Бүх зүйл таны дотор байдаг.  Таны харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн, таны бодит байдал, байгалийн хууль, шинжлэх ухааны хууль тогтоомж, бүх зүйл бол агуу хуурмаг зүйл юм. Бид ямар нэг зүйлийг хайж олоход анхаарлаа төвлөрүүлбэл түүнийг олох магадлал өндөр байдаг.  Иймээс аль Бурхан нь үнэн бэ, эсвэл Бурхан байдаг эсэх, мөн энэ Бурхан ямархуу байдаг, эсвэл хамгийн чухал бөөм юм уу анхдагч нь юу вэ гэдэг дээр маргалдах нь утгагүй юм.  Эдгээр маргаан нь бидний амьдралд үнэхээр чухал, утга учиртай зүйлээс сатааруулдаг учраас дэмий хоосон юм.
Юм бүгд ухамсарлах чадвар учраас бүх зүйл үнэн юм.  Эсвэл нэг зүйлээс бусад бүх зүйл худлаа.  Хэн өөрийгөө ажиглаж
чадаж байна, Таны дотоод сэтгэл, (*СВАРУoul- өмнөх тохиолдолд сүнс гэж авсан) энэ бол маргаангүй цорын ганц бодит зүйл юм.  Оюун санаагаа чөлөөл, тэгвэл та бүх матриксаас өөрийгөө чөлөөлөх болно.
ГОШИА:Хөөх.  Гайхалтай СВАРУ. Би ойлгож байна.  Надад асуулт байна.  Та биднийг үхсэний дараа Эх сурвалжид ирнэ гэж хэлсэн, гэхдээ энэ нь бас Өндөр Астрал. Тэгэхээр энэ юу вэ? Эсвэл адилхан юм уу? Учир нь
Астрал нь 4Д шиг зүйл байх болно. Гэхдээ Эх сурвалж бол Эх сурвалж. Энэ нь бүх зүйлээс хэтийдсэн, тийм үү?
СВАРУ: Би зөвхөн сурсан үгсээ ашигладаг, гэхдээ би үүнийг тодруулах ёстой.
Тэр газар бол ямар ч давтамж биш, бүх зүйл юм. Та бүх зүйлд хандах үед, та бүх зүйл байх боломжтой үед бүгд хамтдаа давтамжууд юм. Та оршин байсан, байгаа бүх зүйлийг ухамсарлаж дотоод сэтгэлдээ хүлээн авсанаар энэ бүгдийг ойлгож, түүнд хүрэхэд хялбар байдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй холилдож, ижил зүйлд нийлдэг. Энэ бол анхны эх сурвалж юм. Тэгээд чи тэнд байна, үхэхдээ тэнд очно.
Бусад хүмүүсээс ялгаатай нь би тэр "газар"-ыг бүрэн санаж байна.  Энэ бол бүх зүйл, таны санасан бодсон зүйлс тэр дороо биеллээ олох болно. Та бол бүх зүйл юм. Бүх зүйл таны гарт байна.  Та бол шууд утгаараа бүхнийг чадагч
бодгал юм.  Тэнд бүх зүйлийг зөвхөн та л бүтээсэн гэдгийг ойлгодог, Миний хэлэх гэсэн зүйл бол бүх бүтээгдсэн зүйлс мөн цаг хугацаа, орон зай. Хэдийгээр та тэндээс гараагүй эсвэл хэзээ ч гарахыг хүсэхгүй байгаа ч энэ нь өөрөө биелдэг, учир нь та тэндээс хэзээ ч гарч байгаагүй. Та нэг тохиох амьдралаар амьдрах буюу үйл явдлын шугаман дараалал бүхий замаар зөвхөн сүнслэг ертөнцийн өчүүхэн хэсгийг л мэдрэхийг сонгосон. Бүх зүйл цаг хугацаагаар хязгаарлагдахгүйгээр нэгэн зэрэг оршдог.  "Цаг хугацаагүй" гэсэн ойлголт нь шугаман (тодорхой дарааллаар тохиолддог үйл явдлуудыг илэрхийлдэг) болон бусад бүх зүйлийг агуулдаг.
Энэ бол таныг өвлийн улиралд дулаан хөнжил мэт нөмрөх хайр, хязгааргүй, бүрэн нэгдлийн мэдрэмж юм. Бүх зүйлийг та л хийсэн та бол нэгдмэл байдал, хайр юм гэдгийг бүрэн ухаарах
хэрэгтэй. Сайн ч үгүй, муу ч үгүй... Бүх зүйл бол та... Дэлхий дээрх бидний хязгаарлагдмал туршлагад байдаг ялгаатай байдал, эсрэгцэл нь сүнслэг байдлын хувьд чухал биш юм.  Бид эдгээр хязгаарлалтыг даван туулж, илүү их ойлголт, туршлага олж авахыг хичээх ёстой. Та үргэлж илүү ихийг эрэлхийлдэг ... тэр мөчид та өөрийгөө бүх зүйл гэдгийг ойлгодог. Зүгээр, зүгээр ...Тодорхойлолтоор бол та бүтээлч эх сурвалж ... тиймээс устаж үгүй ​​болохгүй.
Та үнэхээр төөрөхгүй гэдгээ мэддэг учраас дэлхий дээр дахин өөр амьдралаар амьдрах зоригтой
болдог. Амьдралын туршлага, сорилтууд нь таны өөртөө зориулж бүтээсэн тоглоомын нэг хэсэг бөгөөд танд үүнийг даван туулах хүч бий. Бусад хүмүүсийн туршлага, тэр дундаа хүнд амьдрал, сүйрэл, зовлон зүдгүүр, шаналал зэрэг нь зөвхөн ойлголт юм, учир нь та тэдгээрийг өөрийн биеэр мэдэрдэггүй.  Эдгээр нь дэлхий дээрх хязгаарлагдмал туршлагуудын нэг хэсэг бөгөөд сүнслэг байдлын агуу бодит байдлыг тодорхойлдоггүй.
Бусдын зовлон зүдгүүрийг үл тоомсорлож байгаа мэт санагдаж болох ч зөвхөн өөрийн бодит байдлыг мэдрэх гэсэн ойлголт нь зөвхөн хязгаарлагдмал үүднээс, голчлон 3D эсвэл 5D физик хэмжигдэхүүнээр л хүчинтэй. Бусдын зовлон зүдгүүрийг анхаарч үзэж түүнээс сэргийлэх нь чухал бөгөөд бие махбодийн хязгаарлагдмал талаас авч үзэх асуудал юм. Гэсэн хэдий ч би илүү өргөн хүрээний оюун санааны үүднээс ярьж байна.
Тийм зүйлийг манифест бүү хий, гэхдээ та юуг манифест хийх, юуг манифест хийхгүй вэ гэдгээ мэддэг байх ёстой. Өвдөлт, зовлонгийн тухай ойлголт нь оршихуйн хязгаарлагдмал биет хэмжигдэхүүнд оршдог боловч илүү өргөн хүрээний оюун санааны үүднээс авч үзвэл зайлшгүй биш юм. Учир нь оюун санааны хүрээнд бүх зүйл агуулагдаж, ойлгогддог.
Бид бүгд ижил Эх сурвалж, олон амьдралыг нэгэн зэрэг, цаг хугацаанаас гадуур туулж байна.  Цаг хугацааны шугаман ойлголт нь дэлхий дээрх төрөл авсан болгонд л байдаг.  Тиймээс өнгөрсөн, ирээдүй гэж байхгүй, хүн бүрийн зөвхөн одоогийн мөч байдаг. Бүх зүйл эсвэл бүх зүйл таны санаа юм.  Та
магадгүй үлэг гүрвэл эсвэл ирээдүйн саарал болж харь гаригт дахин төрөл авна ... та өмнө нь тийм байсан одоо ч нэгэн зэрэг хязгааргүй олон төрөл авч болно. Бүх зүйл бол ухамсрын далай, тэр бол та.
Энэ үүднээс авч үзвэл, ойлгомжтой байх үүднээс зарим зүйлийг санаатайгаар хязгаарласан байдлаар тайлбарлахын тулд ... Та сорилтыг хүсч байна, ийм учраас та дахин төрөл авсан ... анхны эх сурвалж байх нь хамгийн дээд чадамж, шууд утгаараа, хязгааргүй дээд нь юм.  Энэ бол БУРХАН гэсэн ойлголт юм. Гэхдээ та сорилтыг хүсч байна ... мөн та байхыг хүссэн газраа буцаж ирээд ... төлөвлөгөөгөө гаргаж, юу үзэж туулах нь сайн болохыг бодож эхэлдэг. Видео тоглоом програмчлах шиг.  Та амьдралынхаа "дэвсгэр зураг", онцлог шинж чанарууд, ирээдүйд юу болох, үр дүнгээ бүтээдэг. Бүх зүйл .... тэгээд тэндээс та давтамжаар юу мартахаа шийднэ. Бүгдийг мартахаас эхлээд Та
егетан шиг бага мартах, Таегетанчууд их зүйл санадагч тэр хэмжээгээрээ мартдаг. Хувь хүмүүс өөрсдийн амьдралын туршлагаа бүрдүүлж, өөрсдийн бодит байдлыг бий болгох чадвартай байдаг.  Энэ нь хүмүүс өөрсдийнхөө амьдралыг хянаж, өөрсдийнхөө замыг төлөвлөх чадвартай гэсэн үг юм.
Гэхдээ та л үүнийг хийсэн. Энэ үүднээс авч үзвэл 
та өөрийгөө таньж мэдэж чадахгүй бол Аркон, рептилчүүд эсвэл сансрын хортон шавьж шиг бусад оршихуй оюун санааны удирдлаганд байх болно. Учир нь та ч бас тэднийг манифест хийсэн, та ч бас тэд юм.  Тиймээс сүнс бүр шинээр төрөл авахдаа юу хийж байгаагаа мэддэг. Эх сурвалжаас эхтэй учраас. Энэ нь тоглоомын нэг хэсэг юм. Хүмүүс шууд утгаараа педофил, мөлхөгчид, плейадчууд, чөтгөрүүд, дагина, Кабал, Ротшильд, Рокфеллер, Квинс, зэргийг манифест хийж байна.

Дээд эсвэл сүнслэг байдлын үүднээс авч үзвэл бүх зүйл агуу зорилго эсвэл "тоглоомын" нэг хэсэг учраас хохирогчид байхгүй.  Гэсэн хэдий ч доод эсвэл бие махбодийн үүднээс авч үзвэл практик, нөхцөл байдлын улмаас өөрсдийгөө хохирогч гэж үздэг хүмүүс байж болно. Бүх зүйлийн бодит байдал нь тухайн хүний ​​үзэл бодлоос хамааран бодит ба бодит биш байж болно.

 

 Зөвхөн та үхэхдээ харахыг хүссэн зүйлээ харах болно.  Тиймээс сүг, махан биегүй амьтад, цус сорогч биетүүд таны аурад наалддаг.  Бүх зүйл.
Бие махбоддоо сэтгэл хорогдон нас барсан хүмүүс, ялангуяа гэнэтийн буюу сэтгэл зүйн хувьд зовж шаналж(- Гэнэтийн осолд орж өөд болох эсвэл сэтгэл гутралаас үүдэж амиа хорлох гэх мэт) өөд болсон тохиолдолд нас барсан гэдгээ шууд ухаардаггүй бөгөөд өөрсдийгөө амьд гэж үзсээр байх болно. Анхны эх сурвалжаар бол ... бүх зүйл манифест хийдэг ... Бие нь өмнөх амьдралын биеэ манифест хийх (астралл бие гэдэг). Тэгээд тэр өмнө нь амьдарч байсан хотын гудмаар үхсэн гэдгээ мэдэлгүй явж байдаг. Тэр өөрийгөө хувцас, гутал өмссөн мэтээр төсөөлж, хуучин амьдралтайгаа зууралдсан их сэтгэлийн
хямарлын улмаас ижил нөхцөл байдлыг дахин дахин давтаж болно.
Тийм ч учраас нас барсан хүмүүс үхсэн гэдгээ ухаарах үедээ холбоо байгуулж, бүхэл бүтэн астрал ертөнцийг бий болгож эхэлдэг. Бүх манифестүүд тухайн хавтгайгаас гардаг тул тухайн хүн ижил сэтгэл зүйн зовлон шаналгаатай
нөхцөл байдалд дахин дахин амьдарч болно.  Энэ нь физик ертөнцийг бараг төгс хуулбарласан доод астрал ертөнцийг бий болгож магадгүй юм. Өөд болсон хүний ой санамжаас болж физик ертөнцийн хачирхалтай өөрчлөлт, хэв гажилтаар манифест хийгдэж магадгүй юм. Угаалгын өрөөний хаалгаар орж гарах шаардлагатай болоход хэтэрхий нарийн, жижиг байх гэх мэт. Энэ мэт байдал дахин дахин давтагдана. Энэ ертөнц бол физик 3D ертөнц, ялангуяа 4D-ийн шог зураг юм.
Орчлон ертөнцөд бие махбодийн нягтралын градиент байдаггүй бөгөөд бодит байдлын талаарх ойлголт нь хүний ​​сүнс эсвэл анхны эх сурвалжаас хамаарч өөр өөр байдаг.  Энэ нь нягтралын градиент гэх мэт ойлголтууд нь 3D, 4D, 5D, 6D зэрэг тодорхой хэмжээсийн хүрээнд тохирохгүй гэсэн үг юм.Орчлон ертөнц нь градиент эсвэл янз бүрийн түвшний нягтралаас тогтдоггүй, харин нэгдмэл бүхэл юм.  Бүх зүйлийн эх сурвалж нь нэг бөгөөд хувь хүн бүрийн бодит байдлын талаарх ойлгоц нь өөрийн сүнсний/сэтгэлийн ухамсрын үр дүн юм.
Х
эрхэн доод астрал ертөнц бий болдог вэ…Оршуулгын газар, хий үзэгдэлтэй байшингуудын эргэн тойронд эргэлдэж доод астрал ертөнцийг бий болгосон нь сүг бүрийн хамтын ухамсарын үр дүн юм. Үүний нэгэн адил аз жаргалтай ертөнц буюу Валхалла, Вольтавор зэрэг "тэнгэр" (диваажингийн орон) нь энэхүү хамтын ухамсараар бий болдог.  Үндсэндээ эдгээр ертөнцийн мөн чанар нь тэдгээрт оршдог оршихуйнуудын итгэл үнэмшил, бодол санаа, сэтгэл хөдлөлөөр тодорхойлогддог.

Үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...