Туулалт ба хамтрагчид: 33-р хэсэг

Ерөнхий Дээд Зөвлөл:

Туулалт хийх нь хаана ямар гаригт юу амсаж үзэх хүсэлтэй байгаагаас хамаарч хүнд хөнгөн туулалтаар ухамсрын тэлэлт явуулдаг юм. Танай гаригт туулалт хийх сонирхол ухамсарт сүнс бүрт байдаг уу гэвэл үгүй. Харин бага хэмжээстүүдэд хамааралтай оршнолууд ихэвчлэн туулалт хийдэг бөгөөд гэрлэн биет, түүнээс дээшхи оршнолууд туулалт хийдэггүй. Энэ нь тухайн өндөр оршнолуудын сэтгэл зүй, ухамсрын ханасан байдлаас хамаарч чөлөөт туулалт хийх сонирхолгүй байдаг. Бага хэмжээст гэдэгт гурваас-найм хүртэлх хэмжээстийн оршнолууд өөрсдийн ухамсар болоод сайн дурын үндсэн дээр туулалтууд хийдэг бөгөөд тэдгээрийн үр дүн янз бүр байдаг. Танай гариг түүнд яаж туулалт хийдэг тухайд, тухайн оршнол ямар туулалт хийх, өөрт юу хэрэгтэй чухал гэж үзсэнээсээ хамаарч сайн дурын үндсэн дээр туулалт хийдэг.


Туулалт хийх эхний шат хэнтэй, хаана, ямар нөхцөлд, ямар газар орон, цаг агаарын байдал, идэх хүнс, юуг мэдэх, ойлгох, ухаарахаас хамаарч сайн дурын гэрээ явагдах бөгөөд туулалт амжилттай амжилтгүйгээс үл хамааран өөрийн хүчээр сэрэх нь чухал байдаг. Туулалт хийх шатанд та нарын сонгосон гэр бүл туулалтанд оролцон зарим нь унагаагч, босгогч, хамтрагч байдаг. Тэдгээр оролцогч нар та нарыг сэрээхгүй байхад анхаарч, зарим үед бүх талаар эсрэг байрнаас хандах тохиолдол байдаг. Үүний нөгөө талд унагаагчид өөрийн туулсан амьдралын туршлага түүний арга замыг тулгах бөгөөд дагах саналаар оролцдог. Унагаагч гэдэг бүх талаар сэрээхгүй байх, оролцогч гэдэг та нарын эсрэг байр суурь нууцаар баримтлагч нар, харин дэмжигч нар та нарын чөлөөт сонголтыг хүлээн зөвшөөрөгч нар бөгөөд үл итгэгчийн байр сууринаас оролцоно. Энэ нь гадна талдаа дэмжигч, дотроо үл итгэгч нар юм. Туулалтын хамтрагчид гэж ийм оролцох тохироотой бодит биетүүд байдаг. Үүнд ямар ч төрөл зүйл байж болдог бөгөөд тэдгээр төрөл зүйл оршнолуудыг та нар өөрсдөө сонгосон байдаг. Харин гэр бүлээс гадуурхи бүх оролцогч эсрэг байрнаас хандах та нарын ухамсарт сүнсний энергийн шимэгчид байх юм. Тэдгээр шимэгчид бодит ба бодит бусаар та нарт нөлөөлж бодит нь ухамсрын сэрэлтэд нөлөөлж бодит бус нь хэн сэрэхийг хүснэ, түүнд очиж энергийн унагаагчид буюу та нарын харж чадаггүй бодлын бүтээмж, мөн хар биетүүд байдаг. Үүн дээр мөлхөгчид нэмэгдэх ба тэд ч мөн нийтийн ухамсрын сэрэлт явуулахгүй байхад анхаарлаа хандуулж, колони хүнээр дамжуулан нийтийн хяналт хийхийг хүсдэг. Энэ бол бодит үнэн. Туулалт хийх ажиллагааг та нар өөртөө л дотроосоо хөгжүүлж сэрэх ба хэрвээ гадна бодит ертөнцдөө анхаараад байвал тэр хирээр сэрэлт бага явагдаж, ухамсарын туулалт муу байх болно. Та нар туулалтдаа ач холбогдол өгч сэрэлтээ өсгөе гэвэл бодит материаллаг ертөнцөд бага хутгалдан амьдраарай.

Дамжуулсан С Санабат

1-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/1_33.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...