Үнэн Мэдлэг: Зөв ба бурууг ялгах ухаан. 32-р хэсэг

 

Та нар Зөв ба бурууг ялгах ухаантай алхаарай гэж бид зөвлөх байна. Энэ цагуудад материаллаг ертөнцийн мэдээлэлийн сувгуудаар олон сэрэлтийн өгөгдөлүүд хурдтай явагдаж байгаа нь маш сайн гэхдээ энэ бүхнийг сургаал, хүлээлт, мунхруулах, хэлбэрээр явагдаж төөрөгдүүлж байгаа нь та нарын ухамсрын гацалт гажилтанд оруулах үйл ажиллагаа явагдаж байгааг сайн хараасай гэж хүсч байна. Аливаа мэдээ дамжуулалт хэмжээнээсээ хэтрэх гэдэг нь гажуудал гацалт үүсгэдэг бөгөөд нөгөө талаар сэрэх үйл явц зөв буруугаа ялгах чадамжгүй болгон унагаадаг юм.


Та нарт бид хэлдэг сүнс хөгждөг харин ухамсарт өөрт хэрэгтэй мэдээлэлүүдийг хадгалдаг гэж, тэгвэл бүх мэдээлэл тавигдаж нээлттэй болж байгаа энэ цагуудад яагаад сэрэлт өсөлт харь ба та нарын сонирхолын дагуух мэдээлэлүүд нээлттэй явагдаад эхлэв? Одоо бодох хэрэгтэй, өөрийн ухамсартаа хадгалах мэдээнүүдэд цэнзүүртэй хандах цагууд ирсэн дохио юм. Та нарын сэрэлтэд хамаатай сайн зөв гэж үзсэн мэдээ болгонд өчүүхэн жижиг буруу үг үсэг ороход ухамсарт тэр үг шууд хадгалагдах бөгөөд, үүнийг энгийн ухамсрын хэмжээнд авч үзвэл тухайн дамжуулалтын дунд байрлуулсан нууц өгөгдөл байдаг. Энэ нь энгийн үед мэдэгдэхгүй байх бөгөөд дараагийн ижил зөв дамжуулалт харах сонсох тэр үед түрүүчийн дамжуулалтын нууц өгөгдөлт үг далд ухамсрын хадгалалтаар дахин сэргэж ижил төстөй мэдээллээр гарах үед төөрөгдүүлэлт эргэлзүүлэлтэд автуулах зэргээр дараа дараагийн мэдээ дамжуулалтанд үнэн худал хоёрыг ялгах чадамжгүй болгох, нийт мэдээлэлээр төөрөгдүүлэлтэд оруулан сэтгэл гутралд автуулдаг юм. Аливаа бүх зүйлийн туйлын үнэн зөвхөн таны дотоод ухамсарт хадгалаатай байгаа бөгөөд түүнийг зөв сэрээх, сэрсэн бол бүх мэдээ мэдээлэлийг унших сонсох харах үйлдлийнхээ дараа дотроо цэнзүрдэн шүүрдэх, үнэн бол аан ийм байж, худал бол ухамсрын санамждаа хадгалахгүй байж энэ гажуу мэдээ байсан байна гэж дотоод ухамсартаа сануулах арга ухаан юм. Үнэн ба худал, Зөв ба бурууг ялгах өндөр ухамсар та нарт бий. Жишээ нь бид хэлдэг 444. 777. 111, 2222 гэх мэт тоо нь тухай ойлголт бол энгийн аль нэг оршнолуудын дамжуулж буй тоон өгөгдөл болхоос тоондоо ямарч ач холбогдол байхгүй. Энэ мэт олон төөрөгдүүлэлт явж эхэлж байна, энэ бол төөрөгдүүлэлт. Тухайн дамжуулж буй дамжуулалтдаа утга байхаас тоондоо байдаггүй. Хэрэв тоонд утга өгөөд байвал сэтгэл зүйн төөрөгдөлд орж та нарын дотоод ухамсар түүнийг л хайж бусад хадгалалтуудтай холилдон гацалт үүсгэнэ. Ингэж нэг зүйлд ач холбогдол өгөх нь бусад зүйлстэй холилдон ухамсрын гажуудал үүсч цаашид сэтгэл гутрал эргэлзээнд оруулах итгэл үнэмшилгүй болгон далд ухамсрын хаалт болж ил ухамсар ба физик бодит цул биеийн цагууд явагдана.

:Хайр дүүрэн Ерөнхий Дээд Зөвлөл:

Дамжуулсан С. Санабат

33-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/05/33.html



No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...