Тарот карт Асуулт хариулт-1

 

Тарот карт

 

Гошиа: Тарот картууд Масонтой холбоотой эсэх талаар та мэдэх юу? Энэ нь сайн уу эсвэл муу хэрэгсэл үү? Ерөнхийдөө Тарот-ийн тухай тайлбарлаж өгөөч.

Язхи: Би үүнийг Фриймасоны бүлэгтэй холбоотой байх магадлал өндөр гэдгийг хэлье. Картууд нь өөрөө ямар ч хүчийг агуулдаггүй. Тухайн картыг эзэмшиж байгаа хүн эрчим хүчээ төвлөрүүлж, гарт баригдахуйц зүйл болгон хувиргахад туслах хэрэгсэл юм. Тэр хүнд нь тохирсон утгыг агуулсан картыг харуулж байгаа бөгөөд үүнийг ашиглаж байгаа хүн бүр өөрсдийнхөөрөө өөрчлөн тайлбарлаж болдог.

Роберт: Тэгэхээр эдгээр хөзрүүд сайн биш юм шиг байна, тийм үү?

 


Язхи: Би үүнийг хэрэгтэй гэж бодож байгаагүй болохоор нэг их анхаарал хандуулж байгаагүй. Тэр картууд зүгээр л нэг картон цаас юм. Иймээс энэ нь Масониктой холбоотой юу үгүй юу гэдгээс үл хамааран ач холбогдол багатай л гэсэн үг. Картны эзэн сүнс дуудах эсвэл процедурыг агуулсан үйл хийхээс өөр ач холбогдолгүй. Энэ нь тухайн хүний сүнслэг ур чадвараас л хамаарна. Гэхдээ Үүнээс болгоомжилоорой.

 

Гошиа: Надад л лав хэрэгтэй л юм шиг санагдаж байна, энэ бол маш эртнээс ирсэн урлаг. Таны далд ухамсар, эрч хүч, ухамсаргүй ертөнцийн бэлгэдэлтэй ажилладаг юм. "Ирээдүй"-г унших тал дээр ихэвчлэн ажилдаггүй.

 

Язхи: Энэ нь картанд ямар ч хүч байхгүй, тэдгээрийг ашиглаж байгаа хүний сүнслэг хүчнээс хамаарна. Харин Өүжа самбрын хувьд гэвэл порталуудыг нээх бүлгэм өөрийн гэсэн бэлгэдэл агуулсан мэт санагдаж байна. Ихэвчлэн тэд хүмүүстэй харьцаад сурчихсан бас арга зальтай байдаг. Яг Тарот карт шиг.

 

Өүжа самбар

 

Роберт: Өүжа самбартай "тоглодог" хүмүүст зориулж таньд хэлэх юм бий юу?

 Язхи: Тэр даруй зогсоох хэрэгтэй, тэр зүйл порталуудыг нээдэг. Энэ бол тоглоом биш, дэлхийн хүн амд хор болох юм.

Роберт: Нэгэнт нээгдсэн бол яаж хаах вэ?

 

Язхи: Энэ нь тийм ч энгийн биш, маш төвөгтэй. Би үүнийг зөвлөхгүй, үгүй шүү. Намгийн дэргэдэх байшинд амьдрахыг зөвлөхгүй, шумуул иднэ гэдэгтэй яг адилхан. Байшин дотор

Өүжа самбараар тоглоод байшинг нураасан ч тэр цэг нь "хараагдсан" гэсэн үг. Энэ нь материалд нь хамаагүй гэсэн үг юм.

Роберт: Сүнс арилгагч үлдсэн муу энергийг арилгахад  тусалж чаддаг уу? 

Язхи: Тийм ээ, тэд тусалж чадна, гэхдээ энэ нь төвөгтэй. 

Роберт: " Өүжа " бол гэмгүй зүйл гэж ярьдаг хүмүүс одоог хүртэл байдаг. 

Язхи: Тэд мэдээлэлгүй мунхаг учраас ингэж хэлдэг. Үүнийг зүгээр л нэг үсэгтэй самбар гэж харж болно. Асуудал нь цаад зан үйлд нь байгаа юм. 

Роберт: Үүний цаана ямар зан үйл байдаг вэ? 

Язхи: Энэ нь хар хүчийг нэвтрэх зөвшөөрөл өгч хаалгыг нь онгойлгож өгсөн гэхэд болно.

Роберт: "Доод астрал" биетүүдэд үүд хаалгыг нээж өгдөгтэй адил "дээд астрал" биетүүдэд ч мөн адил зүйлийг хийж чадах уу?

 

Язхи: Тийм ээ, энэ адилхан нөлөөлнө. Гэхдээ өндөр астралаас гарч ирдэг цорын ганц зүйл бол хайраар дүүрэн, гэрлийн оршнолууд юм. 

Роберт: Яагаад доод астрал дахь хүмүүстэй холбогдоход илүү хялбар байдаг юм бэ? Зөвхөн давтамжаас болоод уу? 

Язхи: Учир нь дэлхийг доод давтамжанд барьсан газрууд байдаг. 

Роберт: Зөв зөв. Тэгвэл яагаад гудамжны уулзвар булан замын уулзвар дээр тэр порталууд байрлаж байдаг вэ?

Язхи: Учир нь тэнд хүмүүс айдсын энергээ бага багаар ялгаруулдагт байгаа юм. Тэгээд тэр газарт нь хуримтлагддаг. 

Роберт: Талийгаачтай харилцах нь портал нээхтэй ижил үү? 

Язхи: Тийм. Асуудлын гол нь тэд доод астрал руу нэвтрэх порталуудыг нээхэд юу болох вэ гэвэл тэд хэнтэй холбогдож байгаагаа мэдэхгүйд байгаа юм, учир нь худлаа хэлдэг олон байгууллага хувь хүмүүс байдаг бөгөөд бүгд ашиг тустайг нь гайхуулж байдаг. Энд тохиолдох хамгийн магадлалтай зүйл бол ямар нэгэн өвөөгийн дүрд хувирсан хууран мэхлэгч сүнстэй холбогддог юм. 

Роберт: Зөвхөн доод астралд үлдсэн талийгаачтай ярилцаж болох уу?

Язхи: Талийгаачийн хэсэг эсвэл цуурай нь доод астралд хэвээр үлдсэн байж магад, учир нь энэ цаг хугацаа, орон зайн хувьд байхгүй, харин жинхэнэ нь алга болсон байх нь бий. Энэ нь боломжтой боловч магадлал багатай. 

Роберт: Бас нэг зүйл байна. Хамаатан садан нь харилцаж чадахгүй байгаа шалтгаан бий юу? 

Язхи: Жирийн эсвэл сайн хүмүүс үхсэнийхээ дараа энэ замаа үргэлжлүүлж, бусдад садаа болж амьд хүмүүсийг зовоодоггүй. Нэг ёсондоо муу юм хийж дараагийн аялалдаа буг буюу хий үзэгдэл болохыг хүсэхгүй байгаа гэсэн үг юм.


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...