“Айуд” -ын хөнгөн цагаан шаантаг 17-р хэсэг

 Түүхэнд тохирохгүй археологийн олдворууд


1974 онд хэсэг барилгын ажилчид Румыны төв хэсэгт орших Айуд хотын ойролцоох Мурес голын эрэг дээр ажиллаж байхдаа, 10 метрийн гүнтэй элсэн шуудуунаас гурван биет олсон бөгөөд тэдгээрийн хоёр нь балар эртний зааны чулуужсан яс байсан байна. Харин гурав дахь объект нь хөнгөн цагаанаар хийсэн маш хөнгөн шаантаг шиг металл байв. Ажилчид эдгээр онцгой объектуудад шинжилгээ хийлгэхээр ойролцоох Круж хот руу илгээжээ. Энэхүү туршилтаар уг металлын 90% хөнгөн цагаан ба бусад 11 металлаас бүрдсэн болохыг тогтоожээ. Хамгийн хачирхалтай нь уг металлыг нүүрстөрөгчөөр насыг нь тодорхойлоход 250,000 мянган жилийн настай гэж тооцоологдсон. Өнөөдөр бид дэлхий дээр 12 материалаас бүрдсэн хөнгөн цагаан хайлшийг үйлдвэрлэж чадаагүй байна. Үл Мэдэгдэх Нисдэг Биет судлаачид үүнийг харь гаригийнхны айлчлалын баталгаа гэж үздэг.
Мэдэхэд илүүдэхгүй: Ямар нэгэн гадаргуу дээрх исэлдэлтийн давхаргыг хуурамчаар үйлдэх боломжгүй. Патина үүсэхэд цаг хугацаа их шаарддаг. Хүрэл болон түүнтэй төстэй металлын гадаргуу дээрх урт хугацааны исэлдэлтийн улмаас үүссэн ногоон эсвэл хүрэн тогтоцыг патина гэдэг байна.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...