Түүхэнд тохирохгүй археологийн олдворууд
Эквадорын Гуаякил хотын ойролцоох ширэнгэн ой дахь хуучин туннелийн системээс орчин үеийн шинжлэх ухаан ямар ч байдлаар тайлбарлахын аргагүй 350 гаруй гайхалтай урлагийн бүтээлийг 1984 онд олжээ.
Тэдээр эртний бүтээлүүд дотроос пирамидын жижигрүүлсэн загвар их сонирхол татав.
Бичлэгийг үзнэ үү?
Энэхүү урлагийн бүтээл нь археологийн хамгийн чухал нээлтүүдийн нэг байж магадгүй юм. Таньд тайлбарлахыг хичээе.
1 доллар бүр дээр байдаг "Бүхнийг хардаг нүд" бүхий алдарт иллюминати пирамидын эх загвар байх боломжтой. Учир нь одоогийн доллар дээрх нүдний хэлбэр хүний нүдээр орлуулан зурагдсан байгааг харж болно.
Энэхүү эрх мэдлийн бүтэц нь эртний гарал үүсэлтэй гэдгийг нотлох баталгаа байж болохыг хэн ч үгүйсгэх аргагүй. Тус эртний олдвор болох пирамидын оройд байх нууцлаг нүдийг хэт ягаан туяагаар харахад гэрэлтэх бөгөөд, нүдний хэлбэр нь хүний нүдний шинж чанартай адилгүй байгааг харж болно.
Олон мянган жилийн өмнө манай гариг дээр үл үзэгдэх хяналтын тогтолцоог нэвтрүүлэхээр Дэлхий дээр тэд газардсан гэсэн утгагийг илэрхийлэх мэт нууцлаг нүд пирамидын оройд заларч доор нь 13 шаталсан байдлаар байх давхаргыг хүмүүсээр төлөөлсөн байх магадлалтай.
Учир нь Пирамидын ёроолд байх үгийг Профессор Шийлдман, “Бүтээгчдийн хүү эндээс ирдэг” гэж тайлж уншсан ба тэр үгний хажууд оддын айн байрлалыг сийлж хийсэн байж. Эртний соёл иргэншлийн гол төв болж байсан үржил шим ихтэй Африк нутгаар эх өлгийн олон зүйл олддог бөгөөд тэднийг судлахад харь ертөнцийн ШУ-ны хөгжил бидэнд өвлөгдөн ирсэн мэт. Энэхүү олдвор нь харь ертөнцтэй холбоотой олон эртний эх сурвалжтай ижил утгатай болон таарч байгаа нь нэн сонирхолтой.
No comments:
Post a Comment