Линкольн Кеннеди хоёрын давхцал

 

Хүлээсэн тодорхой үүргээ биелүүлэхийн тулд хүн энэ дэлхийд дахин дахин ирж болно. Бас тодорхой нэгдмэл нэг зорилго бүхий хүмүүс бүлэг хүмүүс ирдэг тухай та өмнө нь сонсож байв уу?

Хэдэн жилийн өмнө өмнөд Африкт гарсан Экселибурь хэмээх сэтгүүлээс авсан хайчилбар тохиолдлоор надад олдсон юм. АНУ-ын ерөнхийлөгч асан Линкольн болоод мөн тус улсын ерөнхийлөгч асан Кеннеди нарын амьдрал, үхлийн хоорондын гайхамшигт харьцуулалтийг нийтэлсэн байлаа.



1-Ерөнхийлөгчийн Линкольн энэ албан тушаалд 1860 сонгогдсон, мэдээж түүхийн баримтаас хялбархан олж мэдэж болно. 1860-нд ерөнхийлөгч болсон. Энэ нь адил давтамжийн анхны тохиолдол, Линкольноос яг 100 жилийн дараа 1960 онд Кеннеди ерөнхийлөгч болсон.

 2- Та сонсоод цочирдон гайхах биз, Линкольн баасан гаригт алуулсан бол Кеннеди ерөнхийлөгч бас баасан гаригт амь үрэгдсэн.

 3- Магадгүй та уншиж байсан байх, Линкольн ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт театрт жүжиг үзэн зугаатай, таашаалтай байсан, эхнэрийнхээ нүдэн дээр амиа алдсан. Кеннеди ерөнхийлөгч ажлаар Техас мужийн Далласт очоод эхнэрийн хамт машинд явж байсан. Тэр мөн л мэндчилгээ дэвшүүлэн, угтагч олныг харан таашаалтай байсан гэх мэт. 

4-Линкольн ерөнхийлөгчийг театрын лонжинд сууж байхад нь ар нуруу руу буудсан. Кеннеди ерөнхийлөгчийг машинд явахад нь ар нуруу руу нь буудсан.

 5- Линкольн ерөнхийлөгчийн залгамжлагчаар Жонсон овогтой хүнд тодорсон. Линкольны дараа Жонсон ерөнхийлөгч болсон. Кеннеди ерөнхийлөгч Техаст буудуулсны дараа дэд ерөнхийлөгч Жонсон онгоцонд америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Тухайн онгоц хуучин ерөнхийлөгчийн шарил, мөн шинэ ерөнхийлөгчийг эргүүлэн нийслэлд хүргэхээр тээвэрлэж явсан.

 


 6- Харин үүгээр үйл явдлын хачирхалтай давтамж дуусах бас болоогүй. Линкольн ерөнхийлөгчийг оролсон Жонсон АНУ-ын өмнөд хэсгийн ардчилагч байсан, харин Кеннедиг оролсон Линдон Жонсон бас өмнөд нутгийн Техасын ардчилагч байсан. Адил давтамжууд гэхэд хангалттай урт цуваа байна уу.

Үүнийг тохиолдлын гинжин холбоо мэт үзэхийн оронд энд ямар нэгэн сүнслэг зорилго байгааг ойлгож болох ба ерөнхийлөгч байсан Линкольн хэмээх "сүнслэг мөн чанар" өөрийн зорилгыг гүйцээхийн тулд Кеннедийн дүрээр эргэн ирсэн байна. Цааш авч үзье.

 7 -2 Жонсон хоёулаа ерөнхийлөгч болохын өмнө синатын гишүүд байсан.

8 инкольны залгамж халааг Эндрью Жонсон авч байсан. Эндрью Жонсон 1808 онд төрсөн. Кеннедиг залгамжилсан Жонсон 1908 онд төрсөн.

9 - Линкольны амийг хөнөөсөн хүн нэлээд хачирхалтай итгээд байсан, одоо нэгэнт түүх болж хоцорсон мэдээнд итгэх бол, тэр бүх юманд сэтгэл дундуур явдаг нэгэн байжээ. 1839 онд төрсөн Жон Уилкс Бус байсан. Кеннедиг алсан гэгдэх Ли Харви Освальд мөн л сэтгэл дундуур явдаг гутранги нэгэн байж, эвгүй байдалд орж явдаг нэгэн байжээ. Тэр 1939 онд төрсөн.

10 - Энэ давхцлын цувааг цааш үргэлжлүүлж болно. Бусыг мөрдөн байцаахаас өмнө амийг нь егүүтгэсэн бол Освальдыг цагдаагийнхан баривчилж, мөрдөн байцаалт явуулахаас өмнө амийг нь хороосон байна.

11 нэ давхцал дээрхи ерөнхийлөгчид болоод тэднийг хөнөөсөн алуурчидаар дуусахгүй, ерөнхийлөгчдийн эхнэрүүдэд бас хамаарна. Линкольн ерөнхийлөгчийн эхнэр хатагтай Линкольн цагаан ордонд байх үедээ хүүхэддээ алдаж байсан, ерөнхийлөгч Кеннедигийн эхнэр мөн цагаан ордонд байхдаа хүүхдээ алдсан.

12 –Линкольн ерөнхийлөгчийн нарийн бичиг Кеннеди овогтой байсан. Нарийн бичиг Кеннеди Линкольнд театрт очихгүй байхыг хичээнгүйлэн гуйж зөвлөсөн ч тэр театрт очоод тэнд буудуулсан. Кеннеди ерөнхийлөгчийн нарийн бичиг Линкольн овогтой байжээ. Нарийн бичиг Линкольн Кеннедид Даллас руу явахгүй байхыг чухалчлан гуйж зөвлөж байж.

13 Жон Уилкс Бус ерөнхийлөгчийг театрт жүжиг үзэж байхад нь ар нуруу руу нь буудаад агуулахын байранд орж нуугдахыг завдсан. Ли Харви Освальд агуулах дотроос Кеннедийн нуруунд буудаад нуугдахаар театр руу орж нуугдсан байдаг.

14- LINCOLN хэмээх овог 7 үсгээс бүтсэн, KENNEDY гэдэг овогт орсон үсгийг та тоолоод үз дээ мөн 7 үсэг байгаа.

 15 -JOHN WILKS BOOTH гэгч нэрэнд орсон үсэг 15 байхад LEE HARVEY OSVALD гэдэг нэрэнд бас л төчнөөн үсэг байгаа.

 16 - Кеннедиг Освальд хөнөөсөн, тэр холбоотонтой байсан гэж үздэг. Үүнийг хөдөлгөөнгүй нотолсон баримт байдаггүй, яг үүний нэгэн адил Линкольныг Бус алсан гэдгийг хэн ч баталж чадаагүй. Үүнийг дам гэрч баримтаар нотолдог. Мөн дээрхийн нэгэн адил Освальдад энэ холбоотон байсан гэдэг ч хөнөөсөн түүнд холбоотон байсан эсэхийг нь нотолсон үгүй.  Анхааралтай ажиглаад харъя. Шууд биш гэрч баримтууд Освальд Бус нарыг алуурчин хэмээн гэрчилдэг.

17 а санах байх, хэт бүтэн бишрэгч байсан Руби гэдэг хүн цагдаа нарын араар дөхөж очоод, телевизийн камерын өмнө Освальдыг гар буугаар буудаж хөнөөсөн. Мөн Бостон Корбетт бас л хэт бишрэгч байсан ба Жон Уилкс Бусыг хөнөөхдөө зөв үйлдэл хийсэн гэдэгтээ итгэлтэй байсан. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь эдгээр хүмүүс ерөнхийлөгчийн үхэлд сэжиглэгдэж буруутгагдсан этгээдүүдийг хөнөөсөн бас хоёулаа тэд тухайн үеийн ерөнхийлөгчид туйлын үнэнч байснаа илэрхийлж дээрх аллагыг үлдсэн.  Гэвч энэ 2 үйл явдлын алинд ч жинхэнэ  зорилгыг нь олж тогтоогоогүй. 

Зуун жилийн давтамжтай сонгогдсон, баасан гаригт алуулсан гэх гэх мэт олон давхцлыг та юу гэж бодогдож байна вэ, санаандгүй гэхэд арай олон байгаа биз, гэвч ийм ижил давтамж тохиолдол их байх боломжгүй нь тодорхой. Миний бодлоор Линкольн өөрийн зорилгыг биелүүлж чадаагүй болоод өмнө хийж байсан ажлаа гүйцэтгэхийн тулд эргэн ирсэн цорын ганц шалтгаан нь АНУ-ын ерөнхийлөгч болоход байсан. Дээд "БИ" утсан хүүхэлдэйнүүдтэй давтлага сургууль хийгээд 100 жилийн дараа ирсэн гэж харагдаж байгаа. Астраль дахь цаг хугацаа энэ дэлхийнхээс ялгаатай. Нөгөө ертөнц дэх астраль бие тухалж нэг суугаад, бидний зүйрлэлээр толгойгоо нэг маажаад, цаашид хэрхэх тухай бодож үзэх хооронд 100 жил өнгөрсөн байж. Дараа нь алдаагаа засаж хараад дахин төрж төгс гүйцэтгэсэн тул дахин төрөх шаардлага бий болоогүй байна. Хүн болгон өөр өөр сүнсний гэрээтэй тул энэ удаа түний гэрээ нь биелэсэнтэй холбоотой. Цаг өөр болсон гэдэг. Тэр үед ирж буцаад болдог байж. Харин одоо ирсэн бол буцаж чадахгүй, дээд бие төрлөх гариг руугаа буцаж чадахгүй байгаагаас хоригдсон сүнс дахин дахин төрсөөр дэлхийн хүн ам 8 тэрбум давсан байна. 

Монголын түүхийн хөгжил дэвшилтэй гол хэсгийг судалж байхад дээрх давхцалтай адил нэг сонирхолтой зүйл бас ажиглагдсан болно. Багаараа онгод болж буух мөн багаараа Монголын төлөө сэтгэл зүрхээ зориулж зөвхөн Монголдоо төрдөг гэгээлэг оршнолууд байдгийг мэдсэн бөгөөд судалгаа дуусахаар та бүхэндээ мэдэгдэх болно. 

 Энэ сурч мэдэх гэж ирсэн сүнснүүдийг гаргахгүй яг ферм шиг үржүүлэх нь сөрөг оршнолуудад ашигтай учраас ийм байдалд хүрчээ. Тэдний тавьсан урхинд орохгүйн тулд өөрсдийнхөө сүнсний хүч чадлыг мэдэрч, өөрсдийгөө хэрхэн хүчтэй гэрлээ цацаруулж чаддагийг харуулах цаг ирсэн байна. Кабалуудын хоронд донтож гадагшаа бус дотогшоо хөгжүүлэх боломж бүрэн байна. Өөрийгөө хөгжүүлж энэ урхинаас гарахыг хүсвэл доорх линк рүү ороод бясалгалдаа хамрагдаарай.

https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/5332301960227690/

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...