Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 3- 4 р хэсэг

 


Энэ удаагын ярилцлагыг би хэзээ ч мартахгүй. Аерел сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүйтэн хөндий дууны өнгөөр ярьж байлаа. Гэсэн хэдий ч энэ удаад би түүний зүгээс халуун дулаан шинж тэмдэг анх удаа олж харлаа. Тэрээр мөнхийн сүнсний тухай тайлбарлахдаа намайг харанхуй өрөөнд цахилгаанд цохиулсан мэт болгож орхисон. Би урьд нь хүн бол мөнхийн сүнстэй гэж хэзээ ч бодож байгаагүй юм. Би католик шашинтны хувьд Исус болон Эцэг, хүү ариун сүнстнүүд л ийм чадвартай гэж бодож байлаа. Тэр тусмаа эмэгтэй хүнд бүр ч боломжгүй бүр ариун эх Мария ч ялгаагүй гэж бодож байсан юм. Харин яг тэр үед Аерел болон хүн бид ч мөнхийн сүнсэн биет мөн юм гэдгийг сайн ойлгосон болно. Аерел хэлэхдээ намайг энэ санааг бүрэн ойлгоогүйг минь хэлж надад харуулахаар болов. Түүнийг биеэс гар гэж хэлэнгүүт би биеийнхээ гадна талд таазны зүгээс өөрийн биеэ харж байлаа. Мөн өрөөн доторхийг болон миний биеийн хажууд Аерел сууж байгааг ч олж харав. Яг энэ агшинд би өөрийгөө бие бус сүнсэн биет юм байна гэж ухаарсан. Энэ тохиолдол бол миний хувьд тайлбарлаж чадахааргүй хэзээ ч учирч байгаагүй үзэгдэл байсан бөгөөд надад маш их таатай санагдаж байв. Харин би өдийг хүртэл мөнхийн гэдэг утгыг ухаарч байгаагүй бөгөөд надад сургаснаар сүнс гэж мэдэж байсан ч үхэшгүй мөнхийн гэж ер бодож, заалгаж байгаагүй билээ. Хэр удсаныг ч мэдсэнгүй Аерел надаас одоо илүү ойлгосон эсэхийг минь асуухад би биедээ буцаж ороод  –тэгэлгүй яахав таны юу ярьж байгааг маш сайн ойлгож байна гэж чанга дуугаар хариулав. Туршилт дуусаад биедээ орсны дараахан би сандлаас босож өрөөгөөр хэдэн минут алхаж үзлээ. Мөн түүнээс уучлал хүсээд түр гарч ус уун, ариун цэврийн өрөөнд орон өөрийгөө толинд харж, дүрэмт хувцсаа янзлан 10-15 минутын дараа дахин хэвийн байдалдаа эргэн орж ярилцлагын өрөө рүү явлаа. Би тэр үед өөрийгөө Аерелийн зөвхөн орчуулагч биш түүнтэй ижил сүнс юм гэдгээ мэдэрсэн юм. Тэр ч байтугай надад гэртээ ч юмуу нэг л дотно найз эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа мэт бас аюулгүй мэдрэмж төрж байлаа. Аерел миний будилсан ойлголтыг мэдэрч, надад дараах хичээлийг тодруулж тайлбарлахаар болов. Аерел дэлхийд  509 дүгээр бөмбөгдөгч ангийн орчмоор эргэлдэж байсан энэ удаагын шалтгаан бол Нью Мехико мужид  хийсэн цөмийн зэвсгийн туршилтыг мөрдөн шалгахаар дээд удирдлагаасаа авсан зааврын дагуу цацраг туяаны хор агаарын болон эргэн тойрон дох орчиндоо ямар хор хөнөөл тарьсаныг  хэмжиж тогтоох, бүх мэдээллийг цуглуулах үүрэгтэй явж байжээ. Ажиллагааны үеэр тэдний хөлөг гэнэтийн аянганд цохиулж хяналтаа алдсан гэв. Сансрын хөлгийг ажиллуулахдаа Ис Би нь хүүхэлдэй мэт энэ механик төхөөрөмж бүхий биеийг удирдан, манай физик ертөнцөд ажиллахдаа хэрэглэж байгаа . Энэ нь жүжигчин хүн маск зүүж, костюм өмсөөд тоглож байгаатай зүйрлэмээр. Аерел болон бусад Ис Би нүүд сансарт ажиллахдаа л энэхүү биеийг хэрэглэдэг бөгөөд ажлаас бусад үед энэ биетийг орхиж, биеийн шаардлагагүйгээр оршиж, аялаж, ажиллаж, бодож бас харилцдаг байна.

Жич: Хэрэв Аерел хэмээх энэ харийн хүний хэлж ярьж байгаа бүгд үнэн, алдаа мадаггүй зөв тайлбарлагдаж, орчуулагдаж байгаа бол манай ертөнцийн тухай түүх хуурмаг бөгөөд бүхнийг чадагч эрх чөлөөт, бурхан мэт, мөнхийн сүнснүүдийн хувьд мөнх бусын, учир утгагүйн гүн далайд орхигдсон гэмээр ажээ.

-          Түүх гэдгийн утгыг гаргахын тулд эхлээд цаг хугацааны тухай ойлгох нь зөв. Цаг хугацаа гэдэг бол сансарт хөдөлж байгаа обьектийн хөдөлгөөнийг нэрлэсэн хэмжээ юм. Огторгуй бол шулуун бус. Огторгуй бол Ис Би гийн хувьд обьектийг харах өнцгөөс шалтгаалан бий болдог. Өөрөөр хэлбэл Ис Би болон обьект хоорондын зайг л сансар гээд байгаа юм. Обьектууд болон бусад хүндийн масс биетүүд огторгуйд шулуун замаар хөдлөх албагүй. Энэ ертөнцөд обьектууд эмх цэгцгүй, тойрог юмуу эргэлдэх давтамжаар анхлан заагдсан дүрмийн дагуу хөдөлдөг.Тэгэхээр танай түүхчдийн хэлдэгээр түүх бол үйл явдлын шулуун бичлэг биш юм. Энэ бол татаад хэмжиж олдог утастай адилгүй. Түүх бол огторгуй дахь амьд үлдэгчийн  зүгээс гаргасан обьектуудын хөдөлгөөнт үйл явдлуудын субьектив ажиглалт юм. Үйл явдлууд харилцан уялдаатай өрсөлдөөнтэй явагддаг, энэ нь харьцуулбал та нарын биологийн биед зүрх цохилж цусыг эд эсэнд тарааж байхад уушиг нь эд эсийг хүчилтөрөгчөөр ханган нар болон ургамлаас хэрэгтэй шим тэжээл, энергиэ авч элэг нь хорт бодисийг цуснаас шүүж давсаг болон гэдсээр дамжуулан ялган гаргахтай адил. Энэ харилцан ажиллагаа өрсөлдөөнтэй бас нэг дор болж байгаа юм. Цаг хугацаа ард ардаасаа дараалан хязгааргүй үргэлжилсээр байх ба үйл явдлууд бие даан тус тусдаа шулуухан урсгалаар тохиолддоггүй. Түүх болон болоод өнгөрсөн бодит явдлуудыг ойлгохын тулд бие биетэйгээ харилцан болж байгаа бүх хэсгүүдийг нэг цул үйл явдалд хамааруулж ойлгох хэрэгтэй. Цаг хугацааг бүх физик ертөнцийн хүрээнд долгион чичиргээ мэт мэдэрч болно.

-          Аерел тайлбарлахдаа Ис Би бол энэ ертөнцийг бий болохоос ч өмнө байсан ба мөнхийн гэдэг учир бол сүнс төрдөггүй бас үхдэггүй үргэлж байсаар байна.Гэвч сүнс бүр адилгүй хэдийгээр нэгдсэн тодорхойлолт, хүч чадал, сэрэхүй чадвартай ч.

 Аерел шиг биед байгаа Ис Би болон дэлхийд байгаа Ис Би нүүдийн ялгаа гэвэл Аерел хэдий хүссэн үедээ биеэ орхиж чадна. Тэр асуудлыг өргөн хүрээнд ойлгоно. Бас Домейний бусад офицерүүдтэй бодлоор шууд харьцдаг. Ис Би нь нэгэнт биет бус ухамсар тул сансарт тодорхой байршил цаг хугацаа гэж байхгүй. Ис Би материаллаг бус тэд огторгуйд ямар ч зайд нэн даруй хүрдэг. Тэд биологийн биеийг бодвол заавал бодит механик  мэдрүүлэгч хэрэглэхгүйгүээр хүчтэй мэдрэмжтэй. Тэд өвдөлт зовиурыг хүссэнээрээ хаяж чадна. Аерел өөрийгөө тодорхой мэддэг ба 300 триллион жил гэх цаг хугацааны асуудлыг шууд санадаг. Түүний мэдэхээр одоо байгаа нарнууд энэ ертөнцөд 200 триллион жил асаж байгаа.  Ертөнцийн нас бол хязгааргүй урт, магадгүй 400 квадриллион жил гэж болно.

-          Тиймээс цаг хугацаа гэдэг бол хэмжиж болшгүй, энэ нь зөвхөн Ис Би нүүдийн санаж байгаа санамжаас шалтгаалан физик ертөнцийн эхлэл хамаарна.. Мөн дэлхий мэт цаг хугацааг өөр өөрөөр тодрхойлдог системууд, хэмжээснүүд байдаг ба энэ нь  олон янзын соёлт иргэншлүүдийн тогтоосон хөдөлгөөний эргэлтээр, анхлан бий болсон үеэс хугацаа болон насыг тодруулахын тулд  гэх мэт хэмжих хэмжүүрүүдээр хэмжигдэнэ.

-          Физик ертөнц өөрөө Ис Би болон бүлэг Ис Би нүүдийн бүтээсэн бие даасан тусдаа ертөнцүүдийн нэгдлээс үүсэж бий болдог.Эдгээр үзэгдэл ертөнцүүдийн холимог нэгдлээс хэлбэрт оруулан царцааж физик ертөнцийг бүтээдэг. Яагаад гэвэл энерги болон хэлбэрийг бүтээж болдог харин устгаж болохгүй энэ бүтээлч ажиллагаа үргэлжилсээр байгаа тохиолдолд энэ ертөнц дэх физик ертөнцүүдийн эзлэх хувь хязгааргүй юм. Физик ертөнцийг бүтээхээс өмнө хуурмаг,хатуу биет бус ертөнцүүдийг бүтээдэг байлаа. Өөрөөр хэлбэл шидтэний тушааснаар л бий болох юмуу алга болдог хуурмаг ертөнцүүд байв. Тэр шидтэнүүд нь бол нэг  юмуу эсвэл хэд хэдэн Ис Би нүүд байдаг. Дэлхий дээрх Ис Би нүүд дээрх үеийн дүр зургыг тодорхой бус эргэн санадаг. Энэ тухай дэлхийн хүмүүс ид шид, үлгэр домог, аман яриандаа бичдэг, гаргадаг. Энэ физик ертөнцөд  Ис Би нүүд өөрсдийн гэр болох ертөнцөө алдсан үедээ ирсэн. Энэ нь гэр ертөнц нь физик ертөнц болсон юмуу эсвэл Ис Би нүүд өөр Физик ертөнцийг эзлэн авах юмуу бүтээхээр нэгдсэн үед тохиолддог. Дэлхий дээрх Ис Би нүүд физик ертөнцөд ирсэн цаг хугацааг тогтооход 2 хүндрэл байгаа.

1.       Ис Би нүүдийн ой санамж арилагдсан

2.       Ис би нүүд энэ ертөнцөд өөр өөр цаг үеүдэд ирсэн зарим нь 60 триллион жил байхад зарим нь 3 хан триллион байдаг. Сая сая, мянга мянган жилүүдээр өөр өөр Ис Би нүүдийн бүлгийн мэдэлд байх буюу эзлэгдэж ирсэн.  Зарим тохиолдолд Ис Би нүүд бусад Ис Бинүүдийг боолчлохоор барьж ирсэн. Тэд Ис Би нүүдийг хар бор хүнд ажил юмуу дэлхий болон дэлхий мэт хүндийн хүч давамгайлсан гаригуудад байгалийн элемент ухуулж олборлуулах, ажил хийлгэхээр биологийн биед хүчээр амьдруулсан юм.

                            

3-р хэсэг дуусав.

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл  4-р хэсэг

Аерел Домейний Ис Би офицеруудын чадварыг тайлбарлан надад харуулав. Тэрээр Астеройдын бүсэд байгаа Домейны харилцааны офицертой бодлоор холбогдож Домейны санд хадгалагдсан дэлхийн тухай мэдээллийг дамжуулхыг хүсэв. Офицер тэр даруй хүсэлтийг хүлээн авч дамжуулсны дараа Аерел надад тэдний ажиглалтаас хойшхи дэлхийн түүхийг надад товчхон тайлбарлаж өгөх боломжтой болов. Тэрээр тайлбарлахдаа Домейны Экспедишоны Хүч анх сүүн замын галаксид ойролцоогоор 10 000 жилийн өмнө буюу саяхан орж ирсэн байна.Тэдний анхны зорилго бол энэ галаксийг болон эргэн тойрны сансрын бүсийг хамааран удирдаж байсан “Оулд Импаер” (энэ бол албан ёсны нэр нь биш Домейны талаас нэрлэсэн нэр)  суудлыг эзлэх зорилготой байсан байна. Эдгээр гаригууд нь Биг Диппер  буюу Шанага 7 оддын системийн төгсгөл хавьд байдаг, гэхдээ яг аль одод гэдгийг тодорхой хэлсэнгүй.

-           Үүнээс хойш 1500 жилийн дараа энэ галактикийн төв буюу бусад хэсгүүдэд өөрсдийн баазыг байрлуулж эхэлсэн байна. Ойролцоогоор 8200 жилийн өмнө Домейны хүч энэ ажлын хүрээнд дэлхийд Пакистан, Афгинистаны хилийн ойролцоох Гималайн ууланд анхны баазаа байгуулав. Энэ бааз бол Домейны Экспедишон Хүчний томоохон анги байсан ба ойролцоо 3000 гишүүнтэй байжээ. Тэд баазаа уулын дотор байгуулсан бөгөөд хөлгүүд болон гишүүдээ багтаах зориулалтаар орой хэсгийг нь нүхэлж том зайтай болгосон байна. Түүний дараагаар уулын оройд тэд харагдахгуйн тулд цахилгаанаар дотроос нь хиймэл дүр төрх харуулж байв. Үүний ачаар хөлөг нисэж буухад хүмүүст харагддаггүй байв. Тэд байрлаад удаагүй байтал Оулд Импаерын цэргийн үлдэгдэл хүч тэдний баазыг гэнэт дайрсан байна. Учир нь Домейнийхэнд тэр үедээ мэдэгдээгүй Оулд Импаерын нууц бааз Марс буюу Ангараг гаригийн газрын гүнд маш удаан байсан ажээ. Марсын баазаас хийсэн тэдний дайралтаар Домейн Хүчний анги үндсээрээ устаж, тэнд ажиллаж байсан Домейны Ис Би нүүд бүгд олзлогдсон байна. Энэ дайралт Домейны хувьд том хүчээ, ажиллагсдаа алдсан харамсалтай хэрэг болсон бөгөөд энэ хэргийг судлуулахаар дараагын хүчийг дэлхий рүү илгээжээ. Дараагын баг ч мөн дайралтад өртөн баривчлагдсан байна. Домейн хүчний баригдсан Ис Би нүүд бусад газраас ирсэн Ис Би нүүдийн адил арга замаар  дэлхий рүү илгээгдсэн байна. Тэдний ой санамжыг арилган, гипноз командын дор  хуурамч дүрслэл санамжаар орлуулж, биологийн хүний биед суулган дэлхий рүү буцаан илгээсэн байна. Тэдний нэг хэсэг одоог хүртэл энэ дэлхийн хүн ам болж үлдсэн байгаа. Хүчээ болон ажиллагсадаа алдсаны дараа маш өргөн далайцтай мөрдлөгө, судалгааны үр дүнд Оулд Импаерыханы Галактикийн энэ хэсэгт маш нууцалсан баазууд, машин төхөөрөмжүүд олон сая жил ажиллаж байсныг илрүүлсэн байна.Хэр удаан гэдгийг нь хэн ч мэдэхгүй. Үүний дараахан Домейн болон Оулд Импаерын сансрын хөлгүүдийн хооронд нарны аймгийн задгай сансарт тулаан хийсэн байна.  Аерелийн өгүүлснээр бол 2 хүчний хоорондын тулаан Христийн тооллоос хойш 1235 AD он хүртэл үргэлжилсэн ба эцэстээ Домейны хүч Оулд Импаерын хамгийн сүүлийн хөлгийг устгаснаар төгссөн байна. Домейн ч бас олон хөлгүүдээ энэ тулаанаар алдсан байна. Үүнээс хойш Христийн тооллоос хойш 1914 AD оны хавар Оулд импаерын Марс дах нууц бааз санаандгүй тохиолдлоор илэрсэн байна. Энэ тохиолдол нь Домейны офицерын нэг  Ис Би Австрын Арчдюк хэмээх хүний биед орсноор мэдэгдсэн байна. Энэ офицер астеройдын бүсэд  байдаг өөрийн баазаас дэлхийд мэдээлэл цуглуулах, байнга гүйцэтгэдэг даалгавраа биелүүлэхээр ирсэн байсан ба түүний хүний биед орох болсоны гол шалтгаан бол хүмүүсийн дунд анзаарагдахгүйгээр тухайн үеийн дэлхийн байдалтай танилцах зорилготой байсан байна. Тэр офицер хүний биед орохдоо өөрийн ур чадварыг ашиглан Арчдукын доторхи сүнсийг гаргаад өөрийн сүнсийг оруулж биеийг удирдах чадвартай болжээ. Гэсэн хэдий ч тэр офицер Арчдук нь тухайн орондоо эсэргүү хэмээгдэн ад үзэгдсэн хүн байсан гэдгийг нь ухаараагүй байсан юм. Тэрээр Арчдукын биед орсны дараахан Боснийн оюутанд буудагдан алагдсан ба Ис Би-г илрүүлэх талбайд санаандгүй байдлаар нэвтэрч олзлогдсон байна. Яваандаа Домейн энэ Галагтикийн томхон хэсэг ,түүн дотроо дэлхийн Ис Би нүүдийг сансраас хянадаг цахилгаан орон зайн төхөөрөмж байгааг олж мэджээ. Энэ цахилгаан мэдрэгч төхөөрөмж нь Ис Би-г илрүүлэх, мөн  талбайг орхиж явахаас сэргийлдэг байна. Хэрэв Ис Би энэ талбайд нэвтэрсэн бол цахилгаан торонд орж баригддаг байна. Торонд орсон Ис Би ой санамж арилгуулах, тархи угаалгах эмчилгээнд ордог байна. Энэ ажиллагаа нь танай сэтгэлзүйч эмч нар өвчтөнг илүү харилцаатай болгох гэж цахилгаан тогоор цохих эмчилгээ хийдэгтэй төстэй юм. Гэхдээ дэлхий дээрх энэ эмчилгээ бол хэдэн зуун вольтоор хийгддэг бол Оулд Импаерын Ис Би -ийн эсрэг хийгдсэн энэ цахилгаан гүйдэл бол хэдэн тэрбум магнитутын хүчдэлийн хүчээр хийгддэг юм. Энэ асар өндөр хүчдэлээр хийгдэж байгаа тул Ис Би гийн бүх ой санамж алдагддаг бөгөөд зөвхөн өнгөрсөн амьдралых нь тухайд биш, өнгөрсөнд хязгааргүй туулсан дурсамж болоод өөрийнх нь жинхэнэ мөн чанар, дурсамжыг давхар устгадаг аюултай. Энэ цахилгаан шоконд оруулах гол зорилго  бол Ис Би нь өөрсдийнхөө мөн чанар  болоод хэн болох, хаанаас ирсэн болох, тэдэнд байсан мэдлэг болоод ур чадвар, өнгөрсөн дэх дурсамж , сүнсэн биеэр ажиллах чадвар зэргийг санах сэргээх боломжгүй болгоход чиглэж байгаа юм. Үүний хор уршгаар ухамсаргүй, робот маягын төрөлтөн бий болдог байна.   

Жич: Энэ нь хүн бид яагаад юуг ч санадаггүй вэ гэдгийг тайлбарлаж өгнө. Өөрсдийн тухай бодит дурсамжаа болон үнэнг.

-          Шокны дараа  хуурмаг ой санамж, хуурмаг цаг хугацааны чигийг суулгах хэд хэдэн гипнозын ажиллагаа Ис Би бүрт хийгддэг байна. Мөн энэ ажиллагааны дотор бие үхсэний дараа бааз дээр дахин ирэх команд оруулдаг бөгөөд тэр болгонд ижил төрлийн шок, гипнозыг дахин дахин хийсээр энэ нь мөнхөд үргэлжилсээр байдаг байна. Мөн гипнотик команд нь дурсамжаа мартахыг үүрэгддэг байна. Домейний иргэншил энэхүү офицерт тохиолдсон сургамжаас Оулд Импаер энэ дэлхийг шорон гариг болгон олон мянган жил хэрэглэж ирсэн гэдгийг ухаарсан байна. Хэр удаан байсныг мэдэх боломжгүй, бараг хэдэн сая жил болсон ч байж магад юм.

-          Ис Би гийн бие үхэхэд сүнс биеийг орхин явдаг ба Ис Би-г мэдрэгч дэлгэцэнд илрэхэд тэрээр гэрэл рүү буцаж ирэх гипнотик тушаал авч буцан ирдэг. Диваажин юмуу үхлийн дараах амьдрал гэдэг нь үнэндээ энэ гипнотик ажиллагааны, хууралтын нэг хэсэг бөгөөд энэ зарчмаар бүрэн төгс механизм явагддаг байна. Дэлхийгээс саяхан ирсэн Ис Би шок, гипнозын үр дагавараар саяхан туулсан амьдралын дурсамжаа арилгуулж, шинэ биед дахин төрөхөөр дэлхий руу илгээгддэг байна. Мөн цаанаас нь бүх Ис Би-д энэ дэлхийд ямар нэг тусгай зорилготой ирсэн гэж хэлж өгдөг. Гэвч үнэн хэрэгтээ энэ шорон гаригт тэр тусмаа хоригдлоор ирэх ямар зорилго байх вэ дээ. Энд хоригдохоор ирсэн Ис Би нүүдийг Оулд Импаерынхан  “untouchables” буюу “ тусгай” гэдэг ангилалд оруулсан байдаг. Үүн дотор тэдний хэрэгтэн гэж шийтгүүлсэн харгис, хэрцгий, мөн сексийн гаж сонирхолтой, бүтээлч бус, улс төрийн хоригдлууд, мөн чөлөөт сэтгэгчид, хувьсгал хийгчид Оулд Импаерын мэдлийн гаригуудад байсан төвөг таригчид гэх мэт Ис Би нүүд энэ ангилалд орсон байдаг. Тэдний эсрэг ажиллагаанд оролцож байсан цэргийн гэмт хэрэгтнүүд ч мөн адил дэлхий рүү ачигддаг байна.

Мөн дээрх жагсаалтанд урчууд, дуучид, хөгжимчид ,зохиолчид, жүжигчид гэх мэт бүх төрлийн талбарынхан ч бий. Энэ шалтгааны улмаас дэлхийд олон урлаач, уран бүтээлчид байдаг юм.  Мөн дээрх жагсаалтанд бүх талбарын ухаантнууд, гүн ухаантнууд, зохион бүтээгчид бас орно. Учир нь Оулд Импаерын хувьд байж болох бүх үнэт зүйлүүд нэгэнт бүтээгдсэн тул цаашдаа ийм биетүүд хэрэгцээгүй гэж үзсэн байна. Ур чадвартай зохион байгуулагчид ч бас дуулгавартай робот маягын иргэншилд хэрэгцээгүй гэж үзэгдсэн. Ер нь Оулд Импаерын эзэмшил гаригуудад тэдний ухаалаг бус эдийн засаг, улс төр, шашны нөлөөнд автахыг хүсээгүй болон зүгээр нэг татвар төлөгч ажилчид байхыг эсэргүүцсэн бүхэн “Тусгай” ангилалд багтан ой санамжаа арилгуулан, дэлхий хэмээх байнгын шоронд хоригдохоор ирдэг байна. Энэ ажиллагааны үр дүнгээр хэн болох, хаанаас ирсэн, хаана байгаа гэдгээ санах чадваргүй болсон Ис Би нүүд зугтаах аргагүй торонд ордог.

-          Арчдукын биед байж байгаад алагдан урхинд орсон Домейны офицер бол бусадтай харьцуулбал маш өндөр чадвартай Ис Би байсан бөгөөд тэрээр баривчлагдан Марс дах Оулд Импаерын  нууц баазад хүргэгдэн ирж тусгай цахилгаан шоронд хоригдож байсан байна. Азаар тэр офицер газар доорх баазаас 27 жилийн дараа оргож чадсан ба өөрийн астеройдын бүсэд байх бааз дээрээ эргэн ирж чадсан байна. Түүний удирдах офицер нь нэн даруй байлдааны хөлөг явуулахыг тушааж, тэдний тогтоосноор  Марс дах баазыг бүрэн устгаж чаджээ. Марс дахь Оулд Импаерын энэ бааз нь  тус гаригийн эквадорийн бүслүүрээс хэдэн зуун бээрийн зайтай байх Сидониа гэх бүсэд байсан байна.Хэдийгээр оулд Импаерын гол бааз устгагдсан ч санамж арилгагч, гипноз, цахилгаан гүйдэлд цохиулагч олон тооны машинууд тодорхойгүй байршлуудад одоог хүртэл ч ажилласаар байгаа юм. Харамсалтай нь оюун санааг хянах, шоронгын ажиллагаа явуулдаг гол бааз , хяналтын төв нь одоог хүртэл олдоогүй байна. Тэгэхлээр түүний хор уршиг эдүгээ цагт ч хэвээрээ гэсэн үг юм. Домейны ажиглалтаар бол Оулд Импаер устсан ч өөр бусад галактик ойролцоох галактикуудаас өөрсдийн хүсээгүйчүүдийг авчрах ажиллагаа үргэлжилсээр байгаа тул дэлхий сансрын энэ бүс дэх цөлөгдлийн газар болж хувирсан юм. Үүгээр дэлхий дээрх олон үндэстэн арьстан, хэлтнүүд, олон төрлийн соёл,ёс суртахууны хэлбэрүүд, шашингууд,улс төрийн олон төрлүүд байдаг нь тайлбарлагдана. Ийм олон төрлийн нийгмүүд байдаг нь дэлхий хэмээх ердийн гаригийг ер бусын болгож байна. Ихэнх “Наран төрөлт 12, ангилал 7” гаригуудад зөвхөн нэг төрлийн хүн төрөлтөн, арьстнууд байдаг юм.

4-р хэсэг төгсөв.

5, 6-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/5-6.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...