Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 5-6р хэсэг

 

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 5-р хэсэг

-         

Нэмж хэлэхэд дэлхий дээрх эртний соёл иргэншлүүд болон олон үйл явдлууд Оулд Импаерын нууц машин, гипнозын нөлөөн дор болсон. Эдгээр машинуудын ажиллагааг хаана болон яаж, мөн хэн ажиллуулдаг талаар хэн ч олж мэдээгүй. Учир нь эдгээр машинууд дэлгэц болон урхиар хамгаалагдсан байдаг байна. Мөн энэ галагтикт байгаа эдгээр эртний машинуудыг эрж хайх болон устгах ямар ч ажиллагаа хийгдээгүй. Үүнийг бүрэн хийж дуустал бид цахилгаан шок, гипноз, дурсамж арилгах ажиллагааг зогсоох юмуу саад хийх боломжгүй бөгөөд мөн дэлхийг шорон гариг байхаас хамгаалж сэргийлж чадахгүй юм. Харин Домейн Экспедишоны Хүч энэ бүхнийг олж мэдсэнээс хойш нарны аймгийг Оулд Импаерын тавьсан урхинаас сэргийлэхээр ажиллаж байна. Домейн Экспедишоны хүч нарны аймаг дахь Оулд Импаерын үлдэгдлийг устгаснаас хойш Дэлхийд Христийн тооллоос хойш 1150 оноос шинжлэх ухаан , урлаг соёлд сэргэн мандалт гарсаныг анзаарсан. Мөн тэр цагаас алсаас удирддаг гипноз ажиллагааны нөлөө үл ялиг суларч байгаа боловч бас л өргөн хүрээнд хүчтэй байсаар байна. Бидний оюун бодлыг хянах ажиллагаанд учруулсан гэмтэл энэ машин механизмын хүчийг сулрахад бага зэрэг нөлөө үзүүлсэн. Үүний ачаар зарим Ис Би-нүүд дэлхийд ирэхээсээ өмнө аль хэдийн мэддэг байсан технологийн мэдлэг нь бага багаар эргэн сэргэж эхэлсэн. Мөн Хар үе гэж нэрлэгдсэн “мартагдсан мэдлэг” ялангуяа Европд дахин сэргэж эхэлсэн. Мөн физик болоод цахилгааны үндсэн хуулиудын мэдлэгт хувьсал гарсанаар дэлхийн соёл иргэншил үндсэндээ өөрчлөгдсөн. Дэлхий дээрх Ис Би болох гүн ухаантнуудын хуучин технологыг санах чадвар нэмэгдэж 1150 оноос өмнөхийг бодвол тал хувьтай ч сэргэсэн байна. Үүний нэг тод жишээ бол Исаак Ньютон юм. Тэрээр хэдхэн арван жилийн дотор цор ганцаар  математикын  болоод шинжлэх ухааны үндсэн гол салбарыг дахин нээсэн. Шинжлэх ухааны салбаруудыг дахин нээсэн эрдэмтэд дэлхийд ирэхээс өмнө эдгээр мэдлэгийг мэддэг байсан. Ерөнхийдөө үүнээс өмнө ямар ч хувь хүн дангаар шинжлэх ухаан болон математикын нээлтийг нэг амьдрах үедээ байтугай хэдэн зуун жил өнгөрсөн ч нээж олох юмуу ажиглаж байгаагүй юм. Эдгээр ухаануудыг соёл иргэншлүүд нээж бүтээх гэж хэдэн арван тэрбум жил болсон юм. Дэлхий дээрх Ис Би нүүд бол ертөнц даяар байсан энэ технологи,мэдлэгүүдийн зөвхөн өчүүхэн хэсгийг нээж олоод байна. Үндсэндээ бол дэлхийн эсрэг хийгдсэн ой санамж алдуулах механизм үндсээрээ эвдрэн унавал дэлхий дэх Ис Би нүүдийн ой санамж бүрэн сэргэх боломжтой юм. Харамсалтай нь энэ мэт нээлтүүд дахин хийгдэхгүй л байна. Учир нь дэлхий дээрх Ис Би-нүүд бие биеийнхээ эсрэг хийх муу муухай хандлага гарсаар байна. Энэ нь нөгөө л Ис Би нүүдэд олон амьдралых нь турш суулгасан Гипнотик командын нөлөө юм. Дэлхий дээрх харгис догшин, хөл үймээнтэй орчны шалтгаан нь энд цугласан гэмт хэрэгтэн, гаж донтон, хувьсгалч, уран бүтээлч урчууд,суут ухаантнууд гэх мэт ер бусын Ис Би нүүд  холилдон байгаатай холбоотой. Учир нь анхнаасаа Ис Би нүүдийг энэ гаригт мөнхөд байлгах зорилготой байсан юм. Энэ гаригт мухар сүсэг, шүтлэг, үл тоомсорлол, дайн байлдааныг байнга өдөөснөөр энд гацсан Ис Бинүүдийг барьж тогтоох гэсэн цахилгаан дэлгэцийн араас  хийгддэг урхи юм. Дэлхий бол Оулд Импаерын хараат байсан галагтик,  өөр бусад галагтикийн гаригуудаас авчирсан Ис Би нүүдийг хорих газар бөгөөд заримаас нь нэрлэвэл Сириус, Алдебарон, Плейдиа,Орион, Дракон гэх мэт тоо томшгүй олон гаригаас гаралтай юм. Мөн дэлхий дээр нэр нь үл мэдэгдэх олон арьстнууд, соёл иргэншлүүд , өөр гаригуудаас гаралтай Ис Би-нүүд олон бий. Тийм ч учраас дэлхий дээр олон янзын хэл, шашин шүтлэг, итгэлийн систем, ёс суртахууны хэмжээ, зан заншил, мэдэгдээгүй түүхүүд байдаг юм. Эдгээр Ис Би нүүд мөн дэлхийн эртний оршин суугчид болох  бүр 400 мянган жилийн тэртээ ирсэн Атлант, Лемурын эртний иргэншлүүдтэй андуурагддаг байна. Эдгээр иргэншлүүд одоогын Ис Би нүүдийг ирэхээс ч өмнө олон мянган жилийн тэртээ дэлхийн туйл солигдох үеэр усанд автан алга болсон байдаг. Одоогын дэлхийн оршин суугчид гэгдэх олон гаригуудаас цугласан Ис Би-ийн анхдагчид нь Австрали тивд анх иржээ. Оулд Импаерын дэлхийд суулгасан иргэншлүүд өөрийх нь үндсэн гариг дахь иргэншлээс маш өөр байдаг ажээ. Тэндхийн иргэншил болох гариг нь өөр холын галагтикаас ирсэн Ис Би –чүүд цөмийн дайнаар эзэлж авсан колони гариг аж. Оулд Импаерыг захирч байсан удирдах бүтэц бол бүр эртнээс сансрын захиргаанд байсан харгис хэрцгий, эдийн засаг улс төр нийгмийн , хаан толгойт дарангуйлалт дэглэм бүхий эртний сансрын нийгэм байсан байна. Энэ төрлийн засгийн бүтэц нь хувийн эрх ашгийг хаягдуулж, дарангуйлал, хязгаарлагдмал, цөөнхийн эрх ашиг ноёрхсон зарчимтай байсан тул олон Ис Би нүүд эрх чөлөөгөө алдан, айдастай болсон бөгөөд хэрэв тэдний дайсан болсон бол олзлогдох, гаригууд нь  эзлэгдэх юмуу сөнөөгдөж байсан байна. Хайраар тэтгэгддэг байсан тэдний хуучин холбоо сүлбээтнүүд ч тэдний гарт үрэгдсэн байна. Домейн ийм төрлийн сүнсүүд байдгыг мэдэж, эрх чөлөөг эрхэмлэх тал дээр зогсож, түүнийг харж хамгаалхын тулд заримдаа хүч хэрэглэх, байнгын сонор сэрэмжтэй байх ёстойг ухаарчээ. Үүний үр дүнд тэд Оулд Импаерын удирлагыг устгаж гаригийг эзлэн авсан юм. Тухайн үедээ Домейн шинэ залуу бага хэмжээний байсан боловч Оулд Импаерын олж мэдээгүй тэгш эрхт нийгэм, улс төр, эдийн засагтай , сайн зохион байгуулалттай, хүчирхэг,  бие биеэ тэтгэсэн, эв найртай,  хүндлэл бүхий иргэншил байсан юм. Саяхан л гэхэд дэлхийд Германчууд ийм зэрлэг,дарангуйллын систем тогтоохыг оролдсон ч тэдний эсрэг байсан Ис Би-нүүд дэлхийд  олон байсан тулдаа хүчээ авч чадаагүй юм. Дэлхий дээр эрх чөлөөг эрхэмлэгч, тоталитари дарангуйлагч дэглэмийг эсэргүүцэгч Ис Би-нүүд хүн амын дунд харьцангүй олон хувьтай бий. Эсрэг тэсрэг соёлын болоод ёс суртахууны үзэл дэлхий дээр ер бусын их байна.

-          Домейн хүч тэр үед Оулд Импаерын гол хүчийг цахилгаан их буугаар сөнөөсөн. Тэр үеийн Оулд импаерын гол иргэд бохир заваанд идэгдсэн, ухаангүй боолчлол, татвар төлөгч ажилчид, бие биеэ барьж иддэг иргэдээр дүүрсэн  байсан байна. Тэдний зугаа цэнгэл бол хүчирхийлэл бүхий авто уралдаан эсвэл Ром маягын циркийн үзүүлбэрүүд л тэдний баясал цэнгэл болдог байсан байна.Хэдий Домейн цөмийн зэвсэг хэрэглэн тэднийг бүрэн устгаж болох байсан ч гариг болон түүн дээрх эх булаг, байгалын баялаг, бүтцийг нь устгахгүйгээр, мөн хорт зэвсэгээр хөнөөл учруулахгүй байх та дээр болгоомжтой хандсан юм. Домейн иргэншил Олд Импаерыг эзлэхээс өмнө тэндхийн суугчид аймхай хулчгарт эзэмдүүлсэн байсан нь танайд болсон дайны ялагдсан хүчнийхэнтэй адилхан гэмээр. Тэндхийн иргэд нь  мөн өөрийнхөө засаг захиргаатай ижилхэн шинж чанартай буюу бусад яаж хандана яг адилхан байна гэсэн зарчим болох эелдэг бол эелдэг, зэрлэг бол зэрлэг байх гэсэн  цаг хугацааны хуучирсан зэрлэг ёс суртахууны үзэлтэй байсан ба тэдний зарим нь бас дэлхийд цөлөгдөхөөр ирсэн байдаг. Гэтэл эсрэгээр бол ёс суртахуун бол гэмгүйд хор хүргэхгүй,ухаанаар тэвчээртэй хандах хандлага бөгөөд зөв хүмүүжил,зориг нь  зэрлэг балмад руу чиглэсэн бүхнээс урьдчилан сэргийлж чадах ер бусын ойлголт юм. Энэхүү чөтгөрийн, өөртөө үйлчлэгч засаг захиргааны хувьд асуудлыг шийдэх цорын ганц арга нь алах устгах, хорих байсан бөгөөд тэд ухаант, зохион бүтээгч, авьяастан урчууд ,сайн удирдагчдын ой санамжыг арилгаад, энд тэндхийн гаригаас авчирсан хулгайч,алуурчин  гэмт хэрэгтэн, гаж донтонгуудын хамт холилдуулан энэ гаригт цөлсөн юм. Тэдний ой санамжыг арилгахдаа тэдэнд ямар нэг зүйл тохиолдсон гэж бодуулах арга заль хэрэглэсэн байдаг. Дараагын алхам нь хүний биологийн биед суулгах байсан ба тэднийг хүн төрхт биологийн биед хувиргаснаар хуучин Оулд Импаерын үед байсан биеэс нь өөр гэж харуулах хиймэл ухамсрыг суулгасан ба ингэж хуурмаг иргэншлийг бий болгосон байна. Энэ Ис Би нүүд болох Энэтхэг, Египт, Грек болон дундад зууны европын соёл иргэншлүүд ертөнцөд олон триллион жил оршиж байсан “Наран Төрлийн 12, ангилал 7” гаригуудад барьж байгуулж байсан барилга, соёлын элементүүдийг дэлхийд барих үүрэг хүлээсэн. Хамгийн анх эдгээр Ис Би нүүд Энэтхэгт амьдарч байсан ба дараа нь Месоратамий , Египт, Грек Ром Дундад зууны Европ гэх мэтчилэн тархсан. Тэд Оулд Импаерын шоронгын хянагч операторуудын гипноз тушаалын дагуу өөр өөр цаг үеүүдэд барьж байсан бөгөөд үүгээр тэд дэлхий дээр анхлан суулгасан Ис Би нүүдийн яг таг цаг хугацааг нуух гэсэн оролдлого хийсэн юм. Эдгээр хуурамч иргэншлүүдэд нэвтрүүлж байсан хэл, соёл, байшин барилга өмсгөл хувцасууд бол дэлхий дээрх Ис Би-нүүдэд Оулд Импаер гаригийг сануулахгүй байх зорилготой байсан юм. Эдгээр соёлууд үеэс үед давтагдсаар ирсэн тул анх өөрсдөө  бүтээж байсан гэдгээ мартаж Ис Би-нүүд үүнд дасаж тэр чигтээ үлдсэн юм. Шинээр хэл, урлаг соёл, архитектор, зан заншил, хувцас, ёс суртахууны мөрдөх зарчим, математик зэргийг бүтээнэ гэдэг маш том ажил болох тул түүний оронд зүгээр л тэдний хуучин мэддэг байсан бүхнийг давтан бүтээх нь харьцангуй хялбар амжилттай ажиллагаа болсон юм. Дэлхий мэт “Наран төрлийн 12, ангилал 7 гаригууд” дээрх амьдралын хэлбэр нь хүчилтөрөгч бүхий амьдрах хэлбэр дээр тулгуурласан хэв маяг юм. Ийм төрлийн гаригуудын хэлбэр хэмжээ радиацийн төвшин нь  гаригийн бусад оддын зайнаас харилцан хамааралтай байх ба хүндийн жин, химийн найрлага нь ижил бүтэцтэй бүтээгдсэн байдаг. Ийм төрлийн гаригуудын ургамал, амьтны аймаг, гаригийн хэмжээ болон бүтцээс хамааран ижил төстэйдүү байдаг. Физик ертөнцөд амьсгалах агаартай гаригууд нь цөөн. Дэлхий шиг амьдралын хэлбэрүүдээ агаар буюу түүн доторх химийн найрлагаараа, ургамал болоод бусад амьд организмуудаа тэжээж тэтгэдэг атмосфертэй гаригууд ховорхон. Ихэнх гаригуудад агаарын даралт байхгүй.

-           Анх Домейний хүч Ведийн дууллуудыг 8200 жилийн өмнө Гималайн уулын бүсэд авчрахад зарим нийгмүүд,иргэншлүүд дэлхийд аль хэдийн оршиж байсан. Дараа нь энтхэгийг эзэлсэн ари хүмүүс ведийн дууллыг өөрийн бүс нутагт авчирсан. Ведийн дуудлагууд бичгийн хэлбэрт ортлоо 7000 мянган жил амаар дуудагдаж байсан. Тэр он жилүүдийн үед Домейн Экспедишоны Хүчний нэгэн офицер Дэлхийд Вишну дүрээр төрж байсан бөгөөд тэрээр заримдаа Риг Веда гэж нэрлэгдэн Хинду шашны бурхан гэж нэрлэгдсээр байгаа. Вишнугын гол зорилго бол Оулд Импаерын хүчний гаргасан шашин болон түүний эсрэг дайнд тэмцэж байсан юм.Тэрээр Ис Би гийн хувьд маш нэр нөлөөтэй, бас догшин ширүүн байж чаддаг бөгөөд энэ явдлын дараахан чөлөөлөгдөж Домейний өөр хэсэгт ажиллахаар явсан болно. Энэ бүх ажиллагааг Оулд Импаераас гаралтай Египтийн Фантионы эсрэг хийж, устгах зорилготой байсан. Энэ дайны гол учир бол олон бурхан шүтсэн, мухар сүсэг бүхий зан үйлийг номлогч ламаар удирдуулан хийдэг хуурамч иргэншлээс хүн төрөлхтнийг сэрээх, чөлөөлөхийн тулд хийсэн юм. Оулд Импаерын явуулж байгаа бүхэн дэлхийн хүмүүсийн эсрэг хийсэн гэмт хэргээ нуун хаацайлах зорилготой байсан болно. Лам нар болон номлогчид, шоронгийн харгалзагчид хүмүүсийн дунд -Хүн бол зөвхөн биологийн амьтан болохоос үхэшгүй мөнхийн сүнсэн биет биш гэж санааг бий болгох,өөгшүүлэх, итгүүлэхийн тулд л ажилладаг байв. Хувь хүнд өөрийн онцлог гэж байхгүй. Хувь хүнд өнгөрсөн амьдрал гэж үгүй, хувь хүн ямар ч хүч байхгүй ганцхан бурханд ийм хүч чадал бий гэж итгүүлэхий оролддог байна. Мөн бурхан зөвхөн номлогчоор дамжуулан хүмүүсийн залбиралыг сонсдог гэж итгүүлдэг. Мөн тэднийг дагахгүй бол номлогчид мөнхийн сүнсний шийтгэл хүлээнэ гэж айлгадаг байв. Хүмүүс нь ч тэр, номлогчид нь ч тэр бүгд хоригдол байсан болохоор түүнээс өөр энэ гаригт юу харж болно гэж ? Энэ бүхэнд саад хийх гэсэн Домейний оролдлого одоог хүртэл ажиллаж байгаа ч, ой санамж мартуулах машины хор уршгаас болж бүрэн амжилтад хүрээгүй л байна. Энэ мэт 2 иргэншлийн хийсэн шашны дайн  христийн тооллоос өмнө 1500 гаас 1200 он хүртэл үргэлжилсэн. Домейн Хүч хувь хүн бүрийг мөнхийн сүнсэн биет гэдгийг зааж ойлгуулахаар дэлхийд нэр нөлөө бүхий хэд хэдэн Ис Би нүүдийг илгээсэн байдаг. Гэвч зарим тохиолдолд үүнийг буруугаар тайлбарлах явдал гарсан тул хувь хүн бүр Ис Би биш нэг хүн л Ис Би мөн гэсэн буруу ойлголт тархсан юм. Энэ нь мэдээж хувь хүний өөрийнхөө чадварыг таньж, хариуцлагаа гартаа авхуулахыг нь хүсээгүйгээс гарсан  буруу ойлголт юм.

5-р хэсэг төгсөв.

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 6-р хэсэг

Оулд Импаерын номлогчид хувь хүн бүр мөнх гэдэг санааг урвуулж зөвхөн хамгийн хүчтэй Ис Би мөнх, бусад нь биш гэж итгүүлж байсан нь мэдээж ой санамжыг мартуулах ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Энэ нь өөрийн амьдралаа хариуцахыг хүсээгүй биетүүдэд заахад хялбархан арга юм. Эдгээр биетүүд бол боолууд юм. Нэг биетэд л бүтээх,орших, өөрийн бодол үйлдлийг бусдад тулгах боломж бий, бусад нь бол зүгээр боол гэх санаа юм . Үүний үрээр өөрийгөө бурхан мэт тунхагласан олон хүмүүс түүхэнд байдаг бөгөөд тэдний нэг нь Еврейн удирдагч гэх Мосе юм. Тэрээр 3-р Фараон Амнетхабын хүү Акенатен болон эхнэр Нефритити тэдний хүү Тутанхамонтой хамт нэг орчинд амьдарч байсан. Тэдний буюу Оулд Импаерын зорилго бол[ED1]  хүн бүр Ис Би гэх үнэнийг нуухын тулд дэлхий дээр цөөн тооны биетүүдийг бурхан хэмээн итгүүлэх ажиллагааг Египтийн “ Амун” хэмээх номлогчдоор дамжуулан “ Ах дүү могой” гэх ажиллагааны дор явуулсан бөгөөд  энэ ажиллагааг Оулд Импаер дахь нууц бүлгээс зохион байгуулсан ажээ. Фараон Акенатан ухаалаг хүн биш байсан ба зөвхөн өөрийгөө магтан дуулуулах гэсэн хувийн сонирхолдоо автсан хүн байв. Тэрээр нарны бурхан Атен гэгчийг гаргаж ирсэн бөгөөд түүний хөөрхийлөлтөй амьдрал тун удалгүй төгсгөл болсон юм. Тэрээр Амуны 2 номлогч болох Маяа, Фаранфер нарт алуулсан ба Оулд Импаерын төлөөлөл болох Амун нь Христос шашинтны дунд Амен хэмээн нэрлэгдсээр байна. Нэг л бурхан гэх энэ санааг Хебругын удирдагч болох Мосе Египтэд байхдаа өвлөж аваад хэсэг Еврей хүмүүсийн хамтаар Египтээс гарч явсан байна.Цөлд Ситай уулын бэлээр явж байх үеэр нь тэр Оулд Импаерын тавьсан Ис Би-г барих урхинд орж, түүнд гипнотик командын дор өөрийг нь бурхан гэж итгүүлэх итгэлийг техникийн  нарийн аргаар суулгасан байна. Түүнээс хойш еврей хүмүүс Мосе-н хэлсэн ёсоор бурхан Яа Ве-г шүтэх болжээ. Яа Ве гэдэг нь хэн нь тодорхойгүй гэсэн утгагтай бөгөөд Мосе хэмээх жинхэнэ нэрээр нь  нэрлэх боломжгүй, дээрх нууц ажиллагааг мэдэгдүүлэхгүй байх зорилго дотор нь байсан юм. Бас Гипноз, санамж устгах, хорих ажиллагааны сүүлийн хэсэг болох өөрсдийгөө хуучин оулд Импаерт хамтдаа оршин суугчид байсныг Ис Би нүүдэд сануулахгүй байхын үүднээс хийгдсэн байдаг. Мөн сансрын өөр иргэншлүүдтэй дэлхийн хүмүүс холбоотой байсан ул мөрийг арилгах, нуун дарагдуулах, буруу чиглүүлэх, хуурах гэх мэт олон арга замууд энэ ажиллагааны хэсэг юм. Мосе-той таарсан цөлийн уулан дах ажиллагааг 10 том гипнотик командын дор болгоомжтой, хүчээр суулгасан ба түүний нөлөө одоог ч хүртэл байсаар байна. Сүүлд бидний мэдсэнээр Яа Ве гийн тухай Тора-гийн бичигт бичигдэж үлдсэн байсан ба түүнийг уншигч нь нь хуурмаг мэдээлэлд бүрэн автахаар тохируулсан байсныг олж мэдсэн. Үүнтэй зэрэгцэн зүүн зүгийн шашнууд Ведийн сургаалийг авч хэрэглэсэн бөгөөд Будда болон Лаози, Зороастер зэрэг шашнуудын үндсэн санаа болж байсан боловч яваандаа сайн сайхан, зөөлөн, нинжин сэтгэлтэй байх философи бас л Оулд Импаерын муу муухай үзлийн нөлөөнд автсаар байна.

-          Та надаас урьд нь та нар болон  сансрын бусад иргэншлүүд дэлхийд буугаад өөрсдийгөө яагаад мэдүүлдэггүй вэ? гэж асууж байсан. Та биднийг ийм дээрээ тулсан галзуу гэж бодоогүй биз. Дэлхийн бүсэд газардах нь ямар ч Ис Би гийн хувьд маш зориг, тэвчээр шаардсан алхам бөгөөд дэлхий эмх замбараагүй, ухаан самуун хүмүүсээр дүүрэн байгаа хорих газар бөгөөд 8200 жилийн өмнө орж байсан Оулд Импаерын урхинд орохгүй гэх баталгаа бидэнд одоог хүртэл байхгүй байна. Домейний төлөвлөгөөнд энэ асуудлыг бүрэн хяналтдаа авахад анхаараагүй байгаа бөгөөд ойрын 5000 жилдээ хүртэл энэ нь бүтэшгүй юм. Бид одоог хүртэл бусад гаригууд, оддын системээс дэлхийн ой санамж алдуулах бүсүүдэд Ис Би-г хорихоор авчирсаар байгаа үйлдлүүдийг таслан зогсоох юмуу сэргийлж чадахгүй байна. Энэ бүхэн яваандаа л өөрчлөгдөнө. Нэмж хэлэхэд дэлхий өөрөө маш тогтворгүй гариг бөгөөд энэ нь иргэншлүүд байнга оршин суухад тохиромжгүй газар юм. Ийм учраас дэлхийг хорих газар болгосон нэг шалтгаан нь энэ юм. Дараах олон янзын энгийн болон сорилттой шалтгаануудын улмаас хэн нэгэн дэлхийг байнгын оршин суух газраар сонгохгүй л болов уу.

1.       Дэлхийн тивүүд байгаа эх газрууд, газрын гүнд байгаа байнгын хайлах хайлмаг дээр хөвж байдаг нь газар хагарах, цуурах, дэлбэрэлт болох шалтгаан болдог.

2.       Гол төлөв нь ийм шингэн бүтэцтэй тул байнгын газар хөдлөл, галт уулын дэлбэрэлт болдог.

3.       Дэлхийн соронзон туйлууд 20000 жил тутам солигддог нь далайн усанд автах, цаг агаар огцом өөрчлөлтийг их бага хэмжээгээр  авчирдаг.

4.       Дэлхий бол хамгийн төвд байдаг галагтикийн өндөр ,соёл иргэншлүүдээс алслагдмал зайтай хол байдаг нь  галагтик хоорондын аялалын түр зогсоол болохоос өөр онцгой хэрэгцээ байхгүй. Дэлхийгээс илүү сар юмуу солирийн бүсүүд хүндийн таталцал байдаггүй тул буудаллахад илүү тохиромжтой.

5.       Дэлхий бол хүнд метал бүхий шороо, өтгөн агаарын даралттай, хүнд жинтэй гариг. Энэ нь бас зүг чиг олоход хүндрэл учруулдаг. Миний энд суугаад тантай хөөрөлдөж байгаа нь хөлөг санаандгүй осолдсоноос болсон ба миний нисгэгчээр ажиллаж байгаа туршлага болоод хөлөг олдсон нь хөдлөшгүй баримт нотолгоо болж байгаа юм.

6.       Сүүн замын энэ галагтикд гэхэд дангаараа “Наран төрлийн 12, ангилал 7” бүтэцтэй 60 тэрбум гариг бий бөгөөд цаашдаа Домейний олж илрүүлээгүй гаригууд энэ тоонд  ороогүй юм. Бид дэлхийд үе үе холбогдохоос өөр бүх анхаарлаа чиглүүлэх боломжгүй юм. Тэгээд ч одоогоор анхаарал татах эх сурвалж болоод давуу талууд байхгүй байна.

7.       Мөн дэлхийд хүмүүс ихэнх нь өөрийгөө Ис Би юмуу ямар нэгэн төрлийн сүнсэн биет гэдгээ мэдээгүй байна. Цөөн тооны хүмүүс мэдэж байгаа боловч бараг хүн бүр өөрийгөө Ис Би гэх тал дээр маш хязгаарлагдмал ойлголттой байна.

Энэ бүхэнд Ис Би-нүүд анхнаасаа байнга дайн тулаан их хийдэг байсантай холбоотой бөгөөд нэг Ис Би-ийн бүлэг нөгөө Ис Би гээ эзлэн авах, ноёрхох шалтгаанаас болж байсан. Ис Би- нүүд нэгэнт мөнхийн үхэшгүй байдаг тул тэднийг барих, олзлох, хорих арга замууд л байдаг юм.  Энэ аргуудаа хэрэглэхдээ олон төрлийн урхи зангуудыг хэрэглэдэг байна. Ис Би гийн урхинууд эзлэн түрэмгийлэгч Оулд Импаер мэтийн бүлэглэлүүдээс хийгддэг бөгөөд эдгээр ажиллагаанууд бараг 64 их наяд буюу триллион жилийн өмнөөс эхтэй. Урхинуудыг голцуу Ис Би оршдог газруудад байрлуулдаг ба ийм урхинууд нь Ис Би гийн анхаарал сонирхлыг татахуйц цахилгаан долгионоор хийгддэг юм. Ис Би гийн анхаарал нэгэнт чиглэсэн үед нь гоёмсог барилгууд харуулах, хөгжим эгшиглэх зэргээр долгион илгээж Ис Би орсон даруйд түүнийг гацаах, цахилгаан урхи идэвхжиж эхэлнэ. Ис Би-г урхинд ороход ажилладаг бас нэг механизм бол өөрийнх нь бодлын эрчмийг урхинаас гарах гэж оролдох үед нь хэрэглэдэг байна. Урхи нь өөрийнх нь бодлын эрчмээр улам идэвхждэг ба урхинаас гарах гэж оролдох тусам урхинд улам гацдаг арга юм. Сансар ертөнцийн түүхэнд шинэ гаригуудыг эзлэн түрэмгийлэх явдал физик болон бусад гаригуудын хүрээнд өргөн болж байсан. Өнгөрсөнд тэд голдуу нийтлэг аргууд хэрэглэдэг байсан нь:

1.       Цөмийн болон электрон зэвсэг их хэмжээгээр  хэрэглэх,

2.       Олзлогдсон гаригийн суугчдыг боолчлох, эрхэндээ байлгах үүднээс  санаа бодлыг нь удирдах зэвсэг болох ой санамж устгах, цахилгаан шок, гипноз  хэрэглэн хуурмаг ой санамж, мэдээлэл суулгах,

3.       Байгалын баялаг, металлуудыг олборлох,

4.       Иргэншлүүдийг улс төр, эдийн засаг, нийгмийн боол болгох,

Эдгээр ажиллагаанууд одоог хүртэл ажилладаг бөгөөд дэлхий дээрх Ис Би нүүд эзлэн түрэмгийлэгдсэн гаригуудын суугчид юмуу түрэмгийлэгчдийн нэгээхэн хэсгүүд юм. Энэ ертөнцөд гэгээнтэн гэж үгүй. Үүнээс дайжиж юмуу зугатааж амжсан цөөхөн тооны Ис Би нүүд бий. Дэлхий дээрх Ис Би нүүд ихэнх нь энэ ажиллагааны хохирогчид юм. Ис Би нүүдийг энэ урхинаас гаргахгүйн тулд амьдралаас амьдрал хоорондын ой санамжыг нь устгах Оулд импаерын механизм одоог хүртэл ажилласаар байна. Оулд Импаер өөрсдийн засгийн энэ ажиллагааг дэлхийн суугчид болон Домейнд мэдэгдүүлэхгүйн үүднээс мөн нууц цагдан хянах хүчийг ажиллуулдаг байна. Энэ нь тэдний засаглал дахь сэтгэл зүйчдээс зүгээс хийгддэг ухаан бодлыг удирдах арга барил юм. Дэлхий бол ядуухан гариг. Дэлхий сансар хоорондын цөмийн дэлбэрэлтэд өртөж байсан ба дэлхийд хүмүүс цөлөгдөх болсон дараах шалтгаанууд бий.

1.       Тэд буюу Оулд Импаер иргэншлүүдийн эсрэг харгис хэрцгий балмад ажиллагаа явуулдаг.

2.       Оулд Импаерын хүчээр оруулсан буюу байгуулсан систем нь ямар ч эдийн засаг, улс төр, нийгмийн системийг нураах кастийн дэглэмтэй. Энэ дэглэмийн хүрээнд биологийн биеийг бүтээсэн. Ис Би-нүүд дэлхийд илгээгдэхдээ зөвхөн биологийн биед байхаар зохицуулагдсан нь шорон доторх шоронд хорих бодлого юм.

3.       “тусгай” ангилалд хамаарагсдыг бүрмөсөн устгах, тэднээс салах гол арга зам бол Ис Би-д байх ёстой мөнхийн мөн чанар, чадварыг хүчээр арилгасан явдал юм. Тэдний ажиллагааны хамгийн сүүлийн шатны ажлыг тэднээр удирдуулсан психопатик гэмт хэрэгтнүүд явуулж байна.

4.       Энэ ангилалд хамаарагсдыг олноор устгах шоронгын баазууд дэлхийн 2-р дайны үед Германд олноор байгуулагдсаныг бид олж мэдсэн. Дэлхий дэх хүмүүс сул дорой биологийн биед мөнхөд боолчлогдхоор хийгдсэн, ой санамжаа устгуулсан Оулд импаерт үзэн ядагдсан сүнсэн биеийн золиоснууд юм. Дэлхий дээрх бүтээлч,найрсаг хүмүүс Оулд импаерын шоронгын хяналтаар удирдуулсан мэдрэл муут, махчингуудын яргалалтад байнга өртдөг. Дэлхийд зэрэгцэн оршиж байгаа соёл иргэншлүүд хэрэгцээ шаардлагагүй  пирамидийн  цаг үеэс цөмийн зэвсэгтэй болох хүртлээ байгалийн баялагын хог хаягдал, Ис Би-ийн үндсэн мөн чанарыг гажуудуулагч газар болж хувирсан. Хэрэв Домейнууд дэлхийн өнцөг булан бүрт “Там”-ыг хайх өөрийн хөлгөө явуулбал бидний бүх хүсэл үүгээр дуусаж магадгүй юм. Бидний мөнхийн мөн чанараа таних ой санамж, чадвар, сүнсний ухамсар зэрлэгээр арчигдах аюул гарч болзошгүй юм. Домейн 3000 гишүүнтэй асар том Экспедишоны хүчээ аварч чадаагүй бөгөөд зарим нь хүний биологийн биед хүчээр суугдсан юм. Бид тэднийг сүүлийн 8000 жилийн турш  таньж, олж чаддаг боловч тэдэнтэй харилцаа тогтоохоор оролдох үед тэд өөрсдийн жинхэнэ мөн чанараа санахгүй тул бүтэлгүйтдэг. Домейн хүчний ихэнх олзлогдсон гишүүд дэлхийн Энэтхэгээс баруун, мөн зүүн өмнөд, Чалдиагаас Бабилон, Египтед Акайагаас Грек, Европоос баруун Хэмпшер хүртэл, яваандаа дэлхий дахины соёл иргэншлүүдэд дэвшил авчирхад нөлөөлсөн юм. Алдагдсан хүчний гишүүд болох манай Ис Би нүүд болоод дэлхийн бусад Ис Би нүүд Домейний хувьд үнэ цэнэтэй биетүүд юм. Үүнд зэрлэг балмад гэмт хэрэгтнүүд, гаж донтнууд хамаарахгүй болно. Харамсалтай нь тэднийг чөлөөлөх, аврах ямар нэгэн тодорхой арга олдоогүй л байна. Тиймээс Домейний албан ёсны одоогын бодлого бол ирээдүйд Оулд импаерын тавьсан  бүх урхи, төхөөрөмж машинуудыг бүрэн устгаж, Ис Би нүүдийн ой санамжыг сэргээх эмчилгээний арга олох хүртэл дэлхий дэх Ис Би нүүдтэй холбогдохгүй байх нь дээр гэж үзсэн бөгөөд энэ нь бидэнд аюулгүй бөгөөд ээлтэй гэж үзэж байна.

 

6-р хэсэг төгсөв.

7, 8 -р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/7-8.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...