Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 7- 8 р хэсэг

 


Дэлхийн өөрийнх нь түүх их сонин байдаг. Дэлхийн түүхийн нэгээхэн хэсэгт чухал үе, мэдээлэл алга байдаг.  Дэлхийн түүхэнд хэсэг бөөн юмуу утга учиргүй домог яриаг зориудаар оруулсан байдаг. Мөн дэлхийн өөрийнх нь байгалийн олон араншин биет баримтыг үе үе нуух, живүүлэх, дарагдуулах нь бий. Дээрх хүчин зүйлүүд дээр нэмээд ой санамж алдуулах, хиймэл гипнотик тайлбарууд, хуурамч өнгө төрх, хувиргаж өөрчилсөн түүхүүд байдаг нь жинхэнэ эх үндэс болоод дэлхийн хүн төрөлхтний үнэн түүхийг тодорхой хэлэх аргагүй болгодог. Түүнийг судлая гэсэн хэн боловч тодорхойгүй таамаглал, үр дүнгүй маргаант таамаг болон мөнхийн нууцлаг асуудлуудтай тулгардаг. Харин Домейний хувьд дээрх хүндрэлүүд байдаггүй нь ой санамжтай, урт удаан хугацааны түүхийг гадна талаас нь харсан дүгнэлтүүдтэй байдаг давуу талтай. Та бүхний бүдэг бадаг дэлхийн түүхийн мэдлэг дээр бид нэмж тодруулж хэлж өгөх хэдэн зүйлүүд байгаа. Бидний  хэлэх эдгээр түүхэн он цаг, үйл явдлууд дэлхийн түүхийн номуудад дурьдагдаагүй болно. Эдгээр он цагууд Оулд Импаер болон Домейний дэлхийн түүхэнд нөлөө үзүүлсэн чухал чухал үеүүдийг харуулсан тул та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл юм. Би сүүлийн хэдэн зуун жилүүдэд дэлхийг судлах даалгавараар томилогдож байсны хувьд, бас бид өөрсдийн цуглуулсан баримтууддаа тулгуурлан хэлэх ба энэ нь Домейний хүч, Оулд Импаерын төв байршлыг эзэлж авсан цагаас эхтэй. Тэр цагаас хойш Домейний дэлхийд болсон үйл явдлуудын ерөнхий процесыг тэмдэглэж авсан болно.Дээр өгүүлснээр манай зүгээс урт удаан үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх үүднээс дэлхийд  болсон зарим үйл явдалд Домейний зүгээс оролцож байсан болно. Хэдийгээр дэлхий болон дэлхий дэх Ис Би бидний сонирхлыг татаагүй боловч бид дэлхийн эх үүсвэрийг устах юмуу бохирдуулахгүй байх тал дээр үргэлж анхаарч ирсэн болно. Тиймээс Домейний тодорхой офицерууд янз бүрийн цаг үед дэлхийд эрэл хайгуул хийх, мэдээлэл цуглуулах даалгавраар ирж байсан юм. Дараах он цаг болон үйл явдлууд Домейны сансрын станцын харилцааны төв дэх мэдээллийн сангаас надад ирүүлсэн тоо баримттай мэдээлэл болно.

-           

Христийн тооллын өмнө 208 000 он

-          Энэ галакси дах Урса Мейжор буюу шанага долоо оддын төгсгөл дэх оддын системд Оулд Импаер анхлан ирж суурьшсан болно. Тэд байршихаасаа өмнө сансрын энэ бүсийг цөмийн зэвсэг ашиглан дайрч, эзлэн авсан болно. Цөмийн зэвсгийн хорт цацрагын хор хэмжээ багасаж ирэхэд тэд цэвэрлэгээ хийн өөр галагтикаас нүүдэллэж ирсэн анхны суугчдыг хүлээж авсан болно.Тэд энэ бүсэд өөрийн ноёрхол болон нийгмийг цогцлоож одоогоос 10 000 жилийн өмнө Домейны хүчинд ялагдах хүртлээ оршин суусан болно. Саяхан хүртэл дэлхийд тэр иргэншлийн ул мөр болох ижил төстэй талууд ажиглагдсан бөгөөд үүнд онгоц, галт тэрэг, галын хөдөлгүүр, машин тэрэг, усан онгоцууд болон та бүхний орчин үеийн гэж нэрлэж байгаа барилга байшингын загварууд нь  Оулд Импаерын хуучин хотуудад байсан загварууд юм.

Христийн тооллын өмнө 75 000 жилийн өмнө

Тэр үед Домейн дэлхийн эх газарт байсан Атланта буюу Лемурын иргэншлийн  тухай мэдээлэл маш өчүүхнийг цуглуулсан бөгөөд тэр 2 иргэншил нэгэн цаг үед их бага хугацаагаар  зэрэгцэн оршиж байсан гэдгийг тэмдэглэж авчээ. Мөн тэд өөрсдийн эх гаригаас улс төр болон шашны шалтгаанаар зугатаж ирэгсэд ба тэд “сансрын цахилгаан опера” гэх иргэншлээс гаралтай. Мөн хоёул тус тусын иргэншлээ дэлхийд байгуулсан юм. Тэдний устаж алга болсон шалтгаан тодорхойгүй бөгөөд магад Оулд Импаерын дур зоргоор эзлэн авсан бүс нутагт байсны учир тэднийг цэргийн болон цагдаагын хүчээр устгасан байж болох юм. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн таамаглал төдий баримт бөгөөд 2 электрон иргэншлүүд хэрхэн устаж алга болсон тухай тодорхой баримт үлдээгүй болно. Бас нэгэн боломжит хувилбар бол Суматра дахь Ява арлын Кракота уулын Тоба нуурын ойролцоох бүсэд болсон асар хөнөөлт галт уулын дэлбэрэлт болон газар хөдлөлийн үрээр бий болсон үерт Лемурын соёл иргэншил автсан байж болох талтай. Энэ гамшигаас амьд үлдсэн Лемурчууд Хятадын эртний өвөг дээдсүүд болно.Тухайн үеийн Лемур одоогын Австрали тив болон түүнээс хойд арлуудыг хамарч байсан тул дорно зүгийн арьстнуудын өвөг дээдэс болсон. 2 Иргэншлийн аль аль “Сансрын Опера” соёлоос гаралтай бөгөөд электроник, нислэгийн технологийг эзэмшиж байсан. Галт уулын дэлбэрэлтээр хайлмал жижиг чулуунууд ихээр цацарч, газрын гүн дэх хий дэлбэрч энэ нь өндөр уулууд, томоохон эх газрыг далайн усанд автахад нөлөөлжээ. Эх газарт байсан 2 иргэншил хоёул галт уулын дэлбэрэлтийн шалтгаанаар живсэн тул тэднийг байсан гэх ул мөр бүгд баларч, зөвхөн их үерээр иргэншлүүд устсан гэх домог болон үлдсэн болно. Гэвч тэдгээр иргэншлүүдээс амьд үлдэгсдээс  одоогийн дорно дахины арьстнуудын гарал үүсэл, соёл эхтэй болно. Хүчтэй галт уулын дэлбэрэлт агаарт хорт хий цацаж тэр нь дэлхийн бүх хэсгийг хамран, дараа нь дэлхийд орсон гэх 40 шөнө 40 өдрийн бороо орох шалтгаан болсон байна. Агаар ихээр бохирдон өтгөрч, нарны туяа агаар мандалд нэвтрэлгүй сансарт замхарч байсан нь их хүйтрэлийн шалтгаан болсон. Энэ хүйтрэл дэлхийд олон мянган жил үргэлжилсэн их мөслтлөгийн үеийг авчирж зарим амьдралын хэлбэрүүд устаж алга болсон шалтгаан болжээ. Энэ мэтчилэн үе үечлэн болдог дэлхийн байгалийн сүйрэл нь Ис Би нүүд амьдрахад тохиромжтой биш юм. Үүн дээр нэмээд Ис Би нүүдийн өөрсдийн өдөөсөн хор уршгаар дэлхийд сүйрэл болох шалтгаан болдог. Тэрний нэг жишээ бол 70 сая жилийн өмнө тэдний уршгаар динозаврууд устсан юм. Энэ их гай гамшиг нь дэлхий болоод энэ бүс дэх гаригууд, зэргэлдээ сарны аймгуудыг атомын зэвсгээр бөмбөгдсөн Ис Би нүүдийн дайны үр дүн байсан юм. Атомын бөмбөг агаар мандлаас галт уулын дэлбэрэлт мэт бууж ирсэн бөгөөд энэ бүс дэх олон гаригууд энэ явдлаас хойш амьд биет орших аргагүй үхмэл цөл болон хувирсан болно.

Энэ мэт олон шалтгаанаас дэлхий гариг тийм ч хүсээд байхаар газар биш юм. Үүнд хүнд жин, өтгөн агаар мандал,үер, газар хөдлөл, галт уул, туйлын солигдол, газрын эргэлт, сүүлт одны нөлөө, агаарын болон цаг уурын өөрчлөлт гээд нэрлэх олон шалтгаанууд бий. Ямар иргэншил хөгжин дэвшиж, мөнхөд оршиж байхаар ийм газрыг сонгох вэ дээ? Үүнээс гадна Дэлхий бол галагтикийн зах хязгаарын жижиг гариг юм. Энэ нь дэлхийг олон галаксийн төв иргэншлүүдээс газар зүйн байрлалын хувьд алслагдмал байрлалтай болгож байна. Ийм илэрхий шалтгаанууд дэлхийг ургамлын ботаник хүрээлэн юмуу, амьтадын хүрээлэн гэх мэт зорилгоор ашиглахад зохистой. Харин одоогоор хорих газар болгон ашиглаж байгаа бөгөөд өөрөөр ашиглах хэрэгцээ байхгүй юм.

                                                         

Христийн тооллын өмнө 30 000 жил

Дэлхийд “тусгай”ангилалд багтсан Ис Би нүүдийг Оулд Импаер иргэншлийн мэдлийн гаригуудын энд тэндээс цахилгаан урхинд оруулж, дэлхийд авчран биологийн биед суулгах ажиллагаа эхэлжээ. Ой санамж устгах хэд хэдэн станцуудыг Ангараг болон дэлхийн Африк дах Рвензори уул, Португали дахь Пирений нурууд болон азийн талын бүс гэх тэм хэд хэдэн газарт авчран суурилуулж эхэлжээ. Энэ цахилгаан хяналтын цэгүүд Ис Би-г биеэ орхин гарах үед барьж илрүүлэх цахилгаан мэдрэгч бүхий дэлгэцийг ажиллагаанд оруулдаг байна. Ис Би нүүдийг хүчтэй цахилгаан гүйдлийн хүчээр ой санамжыг нь устган, тархи угаах ажиллагааг байнга явуулж байх нь дэлхийн хүн амыг барьж тогтоон, урхинд байлгаж байх зориулалттай. Мөн түүнээс гадна цахилгаанаар бодол санааг  удирдах механизм бүхий олон төрлийн цахилгаан төхөөрөмжүүдийг ашигласан. Дээрх станцууд одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд Домейн ойрын ирээдүйд ч тэднийг устган сөнөөхөд  маш бэрхшээлтэй тулгарах болно. Мөн түүнчлэн пирамид соёл иргэншлүүд Ис Би гийн хорих ажиллагааны нэг хэсэг болон зориуд бүтээгдсэн болно.Пирамид бол уул нь оюун ухааны дээд гэх бэлэгдлийг илэрхийлдэг боловч Оулд импаерын дэлхийд пирамидбайгуулсан зорилго бол Амнесиа буюу ой санамж арилгах, урхины зориулалтаар ашиглахаар баригдсан. Энэ нь масс буюу хүндийн жин, мининг буюу утга санаа, мистери буюу нууцлаг гэх санааг агуулсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ ухагдахуун мөнхийн сүнсэн биеэс эрс тэс өөр ойлголт юм. Мэдээж сүнсэнд хүндийн жин, утга санаа гэсэн ухагдахуун байхгүй бөгөөд мөнхөд байх цорын ганц оршихуй гэх утгагтай.

 

-Масс бол хүндийг илэрхийлсэн физик хэмжигдэхүүн бөгөөд одод, гаригууд, газ, шингэн, энергийн ширхэгүүд гэх бодит зүйлийн нэр юм. Оулд Импаерын барьсан пирамидууд бусад байгууламжууд бол бүгд хатуу бодит байгууламжууд бөгөөд хүнд жинтэй, нүсэр том эдгээр байгууламжуудыг”мөнхийн” гэх утга санааг илэрхийлэх гэж барьсан. Үхсэн биеийг даавуунд боож, уусмалд хатаагаад, алтан авсанд газрын эд зүйлтэй хамтруулан байрлуулснаар “мөнхийн” гэх хиймэл дүр төрхийг бий болгох зориулалттай. Энэ хүнд жинтэй газрын бэлэгдлүүд нь Ис Би- ийн хүндийн жингүй,цаг хугацаагүй байдаг жинхэнэ мөн чанарын эсрэг болчихож байгаа юм. Эд зүйл бол хэзээ ч мөнхөд байх боломжгүй.

 

-Мининг буюу утга санаа илэрхийлэл: Худал утга санаа үнэн мэдлэгийг үргэлж далдалдаг. Пирамид соёл бол Оулд Импаерын хиймэл, хуурамч дүр төрхийг бий болгосон “Ах дүү Могойнууд” нэрт төслийн дор бүтээгдсэн хуурамч соёл юм.  Энэ нь ердөө л дэлхийд байх хүмүүсийг урхинд байлгаж, ой санамжыг сэргээхгүйн тулд хиймлээр бүтээсэн хуурмаг соёл иргэншил юм.

 

-Мистери буюу нууцлаг байдал бол хагас үнэн хагас хуурмаг дээр суурилсан ухагдахуун юм. Дэлхийд болсон үйл явдал, цаг хугацааг, газрыг будлиантуулахын тулд худал түүх зохиодог. Дэлхийд байгаа бүх пирамид соёлууд давхар давхар худлыг хагас үнэнтэй холилдуулан ур чадвартайгаар бүтээгдсэн. Оулд импаерын номлогчид “Сансарын Опера” Иргэншлийн гайхамшигт тооны ухаан болон технологийг өөрийн хиймэл соёлтой холилдуулан бүтээснээр  нууцлаг гэх ойлголтыг гаргах санаатай байсан.

Энэ мэтчилэн будилаантай заншлууд, одон орны мэдлэг, нууц ёслолууд, ер бусын барилга байгууламж, дүрс үсэг, амьтан толгойт хүн бурхад зэрэг нь бүгд дэлхийд хоригдсон байгаа хүмүүст зориулагдан бүтээгджээ. Нууцлаг байдал бол хүмүүсийг нэгэн цагт өөрсдийнх нь гаригаас авчран хорисон, ой санамжыг нь устгасан гэх бодит үнэнээс холдуулах арга заль юм.Ер нь үнэндээ бол дэлхийд байгаа бүх Ис Би ямар нэгэн гаригаас юмуу оддын системээс ирсэн биетүүд бөгөөд нэг нь ч энэ дэлхийн уугуул суугчид биш юм. Өнгөрсөн хугацаанд цагдан хянагчид юмуу номлогчид Египтийн фараонуудад хувирч дэлхийн суугчдыг биеийн болон сүнсний боол болгож өөрсдөө эрх мэдэл, эд баялагийг хянаж байх бодлоготой байжээ.Одоо цагт номлогчид өөрчлөгдсөн ч зорилго нь бол хэвээр юм.Тэд ч бас хоригдлууд мөн. Мистери буюу нууцлаг байдал нь хорих газрын ханыг улам зузаалж байдаг.  Оулд Импаерын хамгийн гол айдас бол дэлхийн Ис Би нүүд өөрсдийгөө эргээд саначих бий гэх айдас байдаг. Тиймээс ч номлогчдын туйлын зорилго бол  Ис Би нүүдийн ой санамж сэргэх эсэх ,хэн болон хаанаас ирсэн, дэлхийд яагаад цөлөгдөх болов, хэн тэдний эд баялагыг хулгайлав гэх зэргийг мэдэгдэхээс удьдчилан сэргийлэх ажил юм. Хэрэв бүгд сэрж, өөрсдийгөө чөлөөлөгдөх эрхтэй, тэд хуурагдаж ирсэн гэдгээ мэдэж, бүгд эдгээр хянагчдын эсрэг босвол  юу болохыг төсөөлөөд үз. Тиймээс ч тэд хуучин гэр болсон гаригийг нь санагдуулах бүх зүйлээс болгоомжилдог байна. Үүнд: бие, хувцасны өөдөс, бэлэг тэмдэг, сансрын хөлөг, өндөр дэвшилтэт технологи зэрэг нь тэдний ухамсар, ой санамжыг сэргээх аюултай гэж тооцогддог. Тэд хуучны дэвшилтэт технологийг  Ис Би-г урхидах,боолчлох, хуурамч хана босгох ажиллагаандаа ашигласан. Хуурамч ханыг дэлхийн энд тэндгүй суулгасан. Түүний эд ширхэг бүр нь хорих системын  хэсэг болж ажиллаж байдаг. Шашин бол үүний нэгээхэн хэсэг юм. Пирамид соёлын үед энэ үзэгдэл хүчээ авч хүн амыг хянах, айлгах, хүчээр эрхэндээ байлгах, боолчлоход ашиглагдаж байж. Тэднийг мөнхийн сүнсэн биет гэдэг ойлголтоос бурууд чиглүүлж, будлиулахын тулд хуурмаг сүнсний ертөнц бий болгох, хатуу биет барилга байгууламж, одон орон болон тооны ухаан, геометрийн дүрсүүд,  буруу зөрүү мэдээлэл зэргийг хольж хутган хэрэглэсэн байна. Хүний бие үхэхэд тэднийг эд зүйлсийн хамт оршуулдаг нь сүнсэндээ тус дэмтэй гэх ойлголт төрүүлдэг байв. Ис Би бол сүнстэй байдаг биш өөрөө сүнс мөн. Харин тэдний хуучин гаригт бол бие нь үхсэн ч тэдний материаллаг эд юмс хаягдах, мартагдах, хулгайлагдах гэж ер байдаггүй. Тэд буцаж очоод л өөрсдийн юмаа авч болдог. Гэхдээ ой санамжаа алдсан бол мэдээж өөрсдийн эд зүйлсээ санахгүй. Харин тэдний өмнөөс засаг, банкны эзэд, даатгалын компаниуд болон төрөл төрөгсөд нь ямар нэг айдасгүйгээр очоод авч болдог. Дээр өгүүлсэн бүх хуурамч ухагдахуунууд бол Ис Би буюу хувь хүн бол сүнс биш, физик эд зүйл юм гэж ойлгуулах зорилготой байдаг. Энэ нь мэдээж худал. Энэ бол урхи. Танай зарим нэг хүмүүс Оулд импаер болон Египтийн эвлүүлдэг тоглоом мэт энэ нууцыг тайлах гэж урт удаан цаг заваа зориулдаг.Гэвч үнэндээ эдгээр дүрсүүд эвлэж өгдөггүй. Асуултын хариу нь бол асуулт нь өөрөө буюу Египт буюу пирамидад ямар нууц байна вэ? Нууц?

 

                                           Христийн тооллын өмнө 15000 жил

 

Оулд Импаер одоогын Болив улс дахь Андын нурууны ойролцоох Титикака нуурын ойролцоо гидравлик буюу ус олборлох байгууламж барьсан бөгөөд тэнд асар том чулуун цогцолбор болох уран хийцтэй чулуун байшингуудыг барьсан нь Каласасаяа буюу “Нарны Хаалга” гэгдэх 14000 фут өндөр давхар бүхий байгууламж юм.

 

Христийн тооллын өмнө 11600

Дэлхийн туйлын тэнхлэг тэнгисийн бүс рүү эргэж Мөстлөгийн үеийн төгсгөл ирэхэд туйлын мөсөн уулууд хайлж, далайн төвшин эрс нэмэгдэж, эх газрын хэсэг рүү милээн түрж орсон байна.  Энэ гамшигаар Лемур ба Атлантидаас үлдсэн сүүлийн ул мөрүүд усанд автсан байна. Туйлын өөрчлөлтөөс болж Америк, Австрали болон Арктикт олон зуун төрлийн амьтад бас мөхсөн байна.

Христийн тооллын өмнө 10450 он

Оулд Импаер Гизагийн Их Пирамидыг Тот гэх Ис Бинүүдээр бариулахаар төлөвлөв. 4 талт пирамидын оройнууд Гизагын зүгээс харагдах Оулд Импаерын оддын байрлалыг харуулдаг. Гизагийн газарт харагдах байдал бол тэнгэрт байх Орион оддын бүлгийн харагдах байдалтай яг таардаг ба Нил мөрөн нь Милки Вей буюу сүүн замыг  (манай галагтик )төлөөлдөг.

Христийн тооллын өмнө 10400 он

Дэлхийн түүхч Геродотус Антлант соёл иргэншлээс үлдсэн цахилгаан технологийн болон бусад технологиуд, түүхэн тэмдэглэлүүдийг Сфинксийн саварны дор хадгалаастай байгаа гэж тэмдэглэсэн байдаг.  Грек түүхч өгүүлэхдээ түүнд энэ бүхнийг түүний нөхөд болох Египтийн хот Хелиополис  дах Шумерын бурхан, Анугын номлогчид хэлсэн гэж нотолсон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ  “Сансрын опера” электрон иргэншлийхэн Оулд Импайр мэтийн шорон системт иргэншлийхэнд өөрсдийн ул мөрийг үлдээхийг зөвшөөрсөн нь юу л бол?

7-р хэсэг дуусав.

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 8-р хэсэг

 

Христийн тооллын өмнө 8212 он

Веда буюу Ведийн дууллууд дэлхийн хүмүүсийн нийгэмд анхлан танилцуулагдлаа.Эхэндээ энэ дууллууд аман хэлбэрээр гарч ирсэн ба үеэс үе дамжин амаар цээжлэгдэж байлаа. Дууллуудын гол утга санаа бол физик ертөнцийн үечлэл, эргэлт, үүсэл, хөгжил,хамгаалалт, энергийн мөхөл буюу үхэл, сансар огторгуйн тухай юм. Эдгээр эргэлтүүд цаг хугацааг бий болгодог.Мөн дуулалд “ хөгжлийн онол”ын тухай гарна. Мөн сүнсэн биеийн тухай үнэн мэдлэгийг өгүүлдэг. Харамсалтай нь энэ үнэнийг хүмүүс буруу хөгжүүлж, номлогчдын үнэн, эрх чөлөөг нуух, урхинд байлгах гэсэн худал хуурмагаас болж хувиргасан.

Христийн тооллын өмнө   8050 он

Оулд Импаерын засаглал эх гаригтаа устгагдсан. Үүгээр Оулд Импаерын улс төрийн засаглал энэ галаксид төгсгөл болсон. Гэвч тэдний засаглал өргөн хүрээнд байсан тул Домейн бүрэн мэдэлдээ авахын тулд олон мянган жил болсон .Ойрын ирээдүйд ч тэдний улс төр,эдийн засаг, соёлын нөлөө байсаар байх болно Христийн тооллын өмнөх 1230 он гэхэд нарны аймаг дах Оулд Импаерын үлдэгдлүүд бүрэн устсан. Оулд импаерын дэлхийн хорих газарт явуулах даалгавартай (Ис Би) биетүүдээс гадна тэдний гаригт байсан өөр өөр төрлийн (Ис Би) биетүүд дэлхийд бас ирсэн байсан. Гэсэн хэдий ч Домейний хүчинд ялагдал хүлээснээс хойш дэлхий дээр үүрэг хүлээж байсан болон хувийн ашиг сонирхолдоо дэлхийн баялагаас ашиг хонжоо олох гэж ирсэн цагдах хүчин, хянагчид, олборлогчид болон худалдаачид, сансрын дээрэмчид бүгд устсан. Дэлхийн түүхийг тухайлбал Еврейчүүд Нефелим гэж нэрлэдэг. Сургаалиуд номын,6-р бүлэгт Нефилимийн эх үүсвэрийн тухай ингэж өгүүлдэг.Одоо хүмүүсийн дэлхийд үржих цаг ирлээ.Охид төрж эхэллээ.Бурхны хөвүүд дэлхийн охидуудын үзэсгэлэн гоод татагдаж зарим нэгийг нь эхнэрээ болгон авцгаав.Тэр үед Нефилим дэлхийд байсан бөгөөд дараа нь ч байсан ба бурхны хөвгүүд газарт бүсгүйчүүд дээр ирэхэд тэдэнд хүүхэд төрүүлж өглөө. Тэдгээр нь алдар цуут, хүчирхэг эрчүүд болов. Хуучин гэрээг бичсэн Еврей хүмүүс бол малчид, боолууд, цуглаачид байсан юм. Тэдний хувьд орчин үеийн тун энгийн зүйлүүд болох гар чийдэн ч хүртэл ид шидтэй, ер бусын гэж санагддаг байсан үе. Тэд өөрсдийн тайлж чадахааргүй үйл явдал юмуу шинэ технологийг бурхантай холбон тайлбарладаг байв. Харамсалтай нь энэ чанар дэлхийн хүмүүс болох Ис Би нүүдэд нийтлэг байдаг нь тэдний хуучин дурсамжууд, чаддаг байсан зүйл, хувийн мөн чанар болон зан ааш, технологийн мэдлэг арилсантай холбоотой. Мэдээж хэрэг тэдгээр эрчүүд дэлхийн бүсгүйчүүдтэй болзож байсан бол тэд бурхад биш юм. Тэд бол зүгээр л дэлхий дээр байдлыг гартаа авч, хүмүүст гайхшрал төрүүлэхээр зориуд хүний биед орсон байсан Ис Би нүүд мөн. Тэд дэлхийд захирах, татвар авах болон эрх мэдлээ өргөтгөхийн тулд өөр өөрсдийн эзэнт улсуудыг байгуулсан байсан. Хуучны Оулд Импаер иргэншлийн үед Ис Би нүүдийн эсрэг хийсэн гол гэмт хэрэг бол орлогын татварын хуулийг өөрчилсөн явдал байсан. Татвараа мэдүүлэхэд гарсан жаахан алдааг тэд “Тусгай” ангилалд хамааруулан дэлхий рүү явуулж байсан.

Христийн тооллын өмнө 6750 он

Оулд Импаер бас өөр пирамид иргэншлүүдийг дэлхийд байгуулав. Эдгээр нь Бабилон, Египт, Хятад болон өмнөд Америк зэрэг газруудад байв. Эдгээр хуурамч иргэншлүүдийг бүтээхдээ үйлчилгээний тоног төхөөрөмж, харилцаа холбооны станцууд, Сансрын зогсоолууд, чулуун байгуулуумжууд зэргийг ашиглав. Дэлхийд өөрийгөө тэнгэрийн удирдагч гэж итгүүлсэн танилцуулсан Ис Би-г “Фта” гэж цолоор Оулд Импаерын удирдлагууд урамшуулан нэрлэж байв.

Фта бол Египтэд маш чухал нэр бөгөөд, Грекээр Нэт Ка Фта буюу сүнсний орон гэр гэсэн үг юм. Фта-гын өөр нэг утга бол хөгжүүлэгч гэсэн утгатай бөгөөд учир нь тэрээр барилгын инженер юм. Номлогчид түүнд “ уран гартны толгойлогч” хэмээн цол өгч байсан. Фта бол бас Египтэд хойд төрлийн бурхан гэгддэг.Тэрээр анхлан үхэгсдийн биеэс сүнсийг гаргахын тулд “ам ангайлгах ёслол” гээчийг гаргаж ирсэн ба оршуулган дээр номлогчоор дамжуулан энэ ёслолоо үйлддэг байснаар нь ийнхүү нэрлэжээ. Мэдээж үхэгсдийн сүнсийг биеэс гарсаны дараа нь ой санамжыг нь арилган дэлхий рүү буцаан явуулдаг байсан нь тодорхой.Мөн түүний дараа гарч ирсэн тэнгэрийн удирдагч “НТР” буюу хамгаалагч, ажиглагч нэрээр гарч ирсэн байна. Тэдний бэлэг тэмдэг бол могой юмуу луу бөгөөд энэ нь Оулд Импайрын нууц номлогчдын бүлэг болох “ Ах дүү Могойнууд” бүлгээс гаралтай юм.Оулд Импаерын инженерүүд чулуун блок дээр дүрс гаргах юмуу хагалахын тулд гэрлэн долгионоор хурдан зүсдэг багаж техник хэрэглэж байсан. Тэд мөн хэдэн зуун тонн жинтэй чулууг өргөх, зөөвөрлөхдөө сансрын хөлөг юмуу газраас өргөн хөвүүлэх хүчийг ашигладаг байсан байна. Газарт байгуулсан нүсэр байгууламжууд нь энэ галагтик бүс дэх янз бүрийн оддын байрлал, одон орны таних тэмдэгүүд болон баригдсан байдаг. Эдгээр байгууламжууд бусад гариг дээрх барилгын стандартыг бодоход болхи, хагас дутуу бөгөөд хэрэгцээгүй байгууламжууд юм. Инженерийн хувьд би (Аерел) хэлэхэд ийм барилгууд хэрэв Домейнд байсан бол шалгалтыг хэзээ ч давахгүй байсан гэж баттай хэлж чадна. Пирамид иргэншлийн ийм нүсэр чулуун байгуулуумжууд ойрхи дорнод болон энд тэндгүй маргаан дагуулан байгаа харагддаг. Ихэнх нь барууны хөдөлгөөнт кинон дээрх хиймэл хана шиг, хаалт багана мэт харагддаг. Тэд жинхэнэ мэт харагдах нь их утга учиртай баймаар харагдавч үнэндээ тэдний үнэ цэнэ гэж байхгүй юм. Бас ямар ч ашигтай зорилго байхгүй. Оулд Импаерын барьсан барилга байгууламжууд бүгд нууцлаг хэмээн нэрлэгдэж байна.Ямар зорилгоор утга учиргүй нүсэр байгуулуумжууд босгов? Зөвхөн нууцлаг дүр төрх харуулах гэж. Мөн “ Тэнгэрийн удирдагч” гэгдсэн бүхэн бүгд Оулд Импаерын ажиллагааг хэрэгжүүлэгч үйлчлэхүүд бөгөөд тэд ямар ч ид шидийн бус бүгдийн адил Ис Би нүүд юм.

Христийн тооллын өмнө 6248 он

Домейн болон Оулд импаерын хоорон дох энэ нарны аймагт болсон сансрын тулаан 7500 жил үргэлжилсэн. Энэ бүхэн Гималайн ууланд анх 3000 гишүүнтэй Домейний Экспедишон Хүч байгуулснаас эхлэлтэй. Тэр үед Домейн дэлхийг Оулд Импаер шорон гариг болгон ашиглаж байсныг огт мэдээгүй. Тэр үед нарны аймгийн бүсэд дэлхийг эзэгнэж байсан Оулд Импаер иргэншлийн хүчний  дайралтаар манай хүч устгагдсан. Манай гишүүд бүгд баригдан Ангараг гариг руу хүргэгдэн, тэндээ ой санамжаа арилгуулан, биологийн биед суулгагдан дэлхий рүү буцаагдсан. Тэд одоо ч дэлхийд бий.

Христийн тооллын өмнө 5695 он

Алга болсон Домейн хүчний мөрөөр ангараг гариг болон нарны аймгийн гаригуудад байсан Оулд Импаерын баазуудыг олсон. Домейн өөрийн хамгаалалтын байршлаар Сугар гаригийг сонгон  Оулд Импаерын сансрын хүчний  эсрэг байрлуулсан. Тэр үед бас сугар гаригт байх амьдралын хэлбэрүүдийг судалсан ба өтгөн, халуун , хүнд агаар мандалтай, хүчиллэг үүлтэй гариг гэдгийг тогтоосон.Мөн дэлхийн зарим нэг амьд биетүүд  тийм нөхцөлд амьдрах чадвартайг олж мэдсэн. Домейн өөрсдийн нууц баазууд болон станцуудыг дэлхийн нарны аймагт хэд хэдэн байршилд суурилуулсан. Мөн энэ нарны аймагт Астеройдын бүс гэгдэх сөнөсөн гаригтай. Энэ гариг нь хүндийн таталцлын жин багатай байдаг нь бидэнд их тохиромжтой, сансрын хөлөг хөөрөх газардахад хялбар. Мөн Сүүн зам дах бусад гаригууд болон залгаа гаригуудад аялахад тохиромжтой зогсоол болгон хэрэглэдэг юм.  Үнэндээ энэ гариг шиг сансрын станц байрламаар тухтай, мөн өөр галагтикаас орох гарахад тохиромжтой гариг энэ галактикт байхгүй.Тиймээс ч Домейний хувьд нарны аймаг дахь энэ бүс бол маш үнэ цэнэтэй газар юм.

Христийн тооллын өмнө 3450-3100 он

Оулд Импаерын дэлхийд явуулж байсан “ Тэнгэрийн удирдагч” гэх ажиллагаанд Домейны хүч саад учруулсан.Тэнгэрийн удирдагчдын оронд хүн удирдагчаар орлуулахыг тэдэнд бид хүчээр тулгасан юм. Тэр үеэс хүн удирдагчид болох Фараонуудын эрин эхэлсэн ба дээд  доод Египтийг нэгтгэсэн анхны Фараон тохиолдлоор Мен буюу Эр Хүн гэж нэрлэгдсэн байсан.Тэрээр Египтэд “Мен Нефер” буюу “Хүний гоо сайхан” нэрт нийслэл хот байгуулсан. Энэ мэтчилэн хүн удирдагчид болох 10 фараонууд 350 жилийн турш дараалан гарсан.

 Христийн тооллын өмнө 3200 он

Дээр би Домейн болон Оулд Импаерын хоорондын тулаан өрнөсөн цаг хугацааг дэлхийн тооллоор хэлсэн. Энэ  хугацаа дэлхийн археологчид болон түүхчдийн хувьд утга учиргүй үе мэт санагдаж болох юм. Харин Египтийн хувьд энэ цаг үед “Сансрын Опера” гэгээрлийн үе байсан юм.Дэлхийн археологчдын хувьд ой санамжаа алдсан байгаа тул энэ цаг үеийг шашны үе байсан гэж боддог. Цааш нь мөн дэлхийд урьд нь байсан технологи болон иргэншлүүд бий болсон бөгөөд тэд энэ дэлхий дээр бий болоогүй юм. Мэдээж энэ дэлхийд тийм гайхамшигт одон орон , математик, хэл, урлаг соёл, шашин, архитектор зэрэг Египтэд юмуу бусад пирамид соёл иргэншлүүдэд  хөгжсөн  шиг ул мөр хаанаас ч хайгаад олохгүй юм. Энэ соёл иргэншлүүдэд байсан арьстан, үсний засалтууд,нүүрний будаг шунх, ёслол зэрэг нь бүрэн цогцоор нь өөр иргэншлээс өвлөгдөж авсан соёлууд юм. Тэгэхлээр мэдээж Домейн, Оулд Импаер болон бусад харь гаригийн гаралтай  ажиллагаа, ул мөр, нотолгоонуудаа сэжиг таамаг төрүүлэхгүйн тулд бүгд цэвэрхнээр арилгасан байдаг юм. Оулд Импаер мэдээж дэлхийн Ис Би нүүдэд дурсамж нь арилгагдсан, хүчээр дэлхийд суулгагдсан гэж мэдүүлэхийг огт хүсээгүй. Тиймээс дэлхийн түүхчид Египтийн номлогчдыг Оулд Импаерын технологи болох туяан буунуудыг эзэмших ёсгүй байсан гэдгийг таамагладаггүй. Бас Христууд одоог ч хүртэл хэлдэг Амен гэж хэлэх номлогчдоос өөр зүйлийг түүхчид мэдэж чадаагүй.

Христийн тооллын өмнө 3172 он

Одон орны өртрөгийн ийн дагуу байдаг одон орны буюу уул уурхайн барилгуудыг холбох түлхүүр буюу Бурхдын нэрт барилгуудын нэг нь Андын нуруунд байх Тиахунако, Кузко, Квило нэрт газруудад байрлах Олантаятамбу,Мачипикку болон Ракакамак зэрэг хотууд нь ховор элемент болон бронз хийх, тугалга олборлох уурхай байсан. Тэр газрууд бүгд мэдээж бурхны өмчийн газар гэгддэг байв. Домейн болон Оулд импаерын хоорондын дайнаас шалтгаалж метал олборлолт их хэмжээгээр явагдаж байв. Эдгээр уурхайчид хэд хэдэн чулуун сийлбэрийг өөрсдөө хийж үлдээсэн байдаг нь уурхайн хамгаалах баг өмссөн байдлаар харагддаг.Понче Стелла дахь Каласасаяа сүмийн хана дээр дүрслэгдсэн гартаа буу барьсан мэт сийлбэр бол цахилгаан гэрлэн долгионоор чулуу зүсэж байгаа ажилтны төрх юм. Мөн Оулд Импаер ч дээрх зорилгоор уул уурхайн олборлолт хийж байсан. Харин одоо дэлхий дээрх газрын баялаг бол Домейнna мэдлийн өмч юм.

Христийн тооллын өмнө 2450 он

Кайрын ойролцоох Том пирамидууд болон пирамидуудын цогцолборууд баригдаж дууссан. Оулд Импаеруудын үлдээсэн бичвэрүүд пирамидын бичгэн хавтнууд дээр үлдсэн байдаг.Түүнд байдаг бичээсийг уншвал Фта-гын хүү Тотын удирдлага дор пирамидууд баригдав гэсэн үг бий. Танхимууд нь анхандаа оршуулгын зориулалттай хэзээ ч байгаагүй юм. Агуу пирамид бол газрын хүндийн төвийн яг голд сансраас харагдахуйц байрлалд баригдсан.Энэ тодорхой байршил нь сансраас газрын хүндийн төвийг агаараас харахад шаардлагатай юм. Учир нь үүнээс өөр дэлхийн тивүүдийн байрлалыг тооны аргаар аргачлан гаргах арга байхгүй юм.

 

Пирамидын дотор байрлах уурхайнууд буюу танхимууд нь Орион, Каус мажора,Сирус оддын болон Оулд Импаерын гэр гариг болох Биг Диппер буюу шанага 7 оддын байршлын уялдааг харуулах гэж байгуулагдсан. Мөн Ейнитак,Алфа Драконис,Вета Урса Майнор оддын гаригтай холбоотой бөгөөд Эдгээр гаригуудаас Ис Би нүүдийг голдуу дэлхийд авчран цөлсөн юм. Тэгэхээр Гизагын Пирамидууд бол үндсэндээ дэлхий болон нарны аймаг дах Оулд Импаерд хамаарах гариг болон оддын тусгал юм.

Христийн тооллын өмнө 2181

Мин Египтийн үржлийн бурхан болов. Мөн ижил Ис Би Грекийн бурхан болов. Мин юмуу Пан нь Оулд Импаерын ой санамж алдуулах ажиллагаанаас  зугатаж чадсан Ис Би юм. 2160-2040 онуудад  Оулд Импаер Домейны хооронд болсон эрчимт тулааны үр дүнд  “Тэнгэрийн удирдагч” аар дамжуулан дэлхийг хяналтдаа байлгах  асуудал төгсгөл болж чадсан юм. Энэ үеэр зарим Ис Би нүүд Египтийг орхиж тэнгэрт гарсаныхаа дараа тэдний эсрэг ярих,тэмцэх болсон юм. Түүнээс хойш хүн удирдагчид болох фараонууд гарч ирэн анхны фараон Египтийн нийслэлийг Мемфисээс Гераклполис руу нүүлгэсэн байна.

Христийн тооллын өмнө 1500 он

Египтийн дээд номлогчид болох Псионофис оф Хилеополис болон Сончис оф Сейс нар Грекийн мэргэн Солон хаанд Атлантидын үлдэгдлүүдийг устгах даалгавар өгсөн байна. Анугын номлогчдын үзсэнээр бол газар дундын тэнгисийн орчим Атлантид иргэншлийнхэн эзлээд байна гэж мэдүүлцгээсэн байна. Мэдээж эдгээр иргэд бол түүнээс 70000 мянган жилийн өмнө Атлантын далайд оршиж байсан Атлантид тивийн эртний иргэншлийхэн биш байсан юм. Эдгээр иргэд бол Крета дахь Миниаон иргэншлийнхэн байсан юм. Тэд бол Минион иргэншлийг устгасан Тера галт уулын дэлбэрэлт болон далайн давалгаанаас зугатаж гарсан дүрвэгчид байсан юм. Платогын Атлантидын тухай гаргасан ойлголт бол үнэн хэрэгтээ Грекийн гүн ухаантан Солоны  бичвэрүүдээс эх авсан бөгөөд Солонд дээрх номлогчид хэлсэн байдаг. Дээрх дүрвэгсдийн Грек нэр нь Крет байсан бол Египтэд Кепчу нэрээр Атлантидийхан гэж андуурагдсан. Тухайн үед Миниаоны галт уулын гамшигаас амьд үлдэгсэд тухайн үедээ газар дундын хэсэгт хамгийн өндөр хөгжилтэй гэгдэж байсан Египтээс тусламж хүссэн байдаг.

Христийн тооллын өмнө 1351-1337 он

Эдгээр онуудад Домейний хүч Амун номлогчдын бүлэг болох “ах дүү могой” -уудтай идэвхтэй дайтаж байсан юм. Яг энэ үеэр Фараон Акенатен Амуны номлогчоос халагдаж Египтийн нийслэл байсан Тебесийг Египтийн яг төвд байх Амарна руу нүүлгэсэн байна. Энэ нь Оулд импаер-ын шашны удирлагууд нуран унахад дөхөм болжээ.

Христийн тооллын өмнө 1193 он

Акаяагын ойролцоо болсон Грек болон Тройын эрх мэдлийн төлөөх дайнд Тройууд ялагдсанаар төгсгөл болов. Яг энэ үед сансарт нарны аймагт дэлхийн эргэн тойрны сансрын станцуудыг эзлэн авах хоёр хүчний тулаан болж байсан юм.Дээрх тулаан 300 жил үргэлжилж Домейны хүчний ялалтаар өндөрлөсөн.

Христийн тооллын өмнө 850 он

Хомер гэх хараагүй Грек найрагч эртний Ведийн ,Шумер, Бабилон болон Египтийн домгууд болон бичвэрүүдээс авч найруулсан “бурхадууд” найргаа бичсэн. Түүний найргуудад болон бусад эртний домгуудад Оулд Импаерын ой санамж арилгах ажиллагаанаас зугатаж чадсан Ис Би нүүдийн тухай болон тэдний биологийн биегүйгээр ажиллах ур чадваруудын тухай тун зөв бөгөөд тодорхой өгүүлсэн байдаг.

                                                          Христийн тооллын өмнө 700 он

Ведийн дуулууд анх удаа Грек хэл дээр орчуулагдсан байна. Тэр цаг үеэс барууны соёл иргэншилд дэвшил гарсан бөгөөд хуучин бурангуй омгийн соёлоос ардчилсан нийгэмт соёлд шилжсэн нь удирдан чиглүүлэхэд илүү дээр болсон байна. 638-650 онд Грекийн гүн ухаант Солон Оулд Импаерын дээд номлогчдоос Египтэд сурч байхдаа өвлөн авсан Атлантын оршин байдаг тухай мэдээллийг анх гаргасан байна.

Христийн тооллын өмнө 630 он

Зороастер буюу Ахура Мазда гэгдэх Ис Би Персид шинэ шашны урсгал гаргаж ирсэн байна. Энэ бол Оулд Импаерын гаргасан бурхдын сүүлч хэсэг Домейний шинэ бурхдаар солигдож байсан үе юм. 604 онд Лаози гэх гүн ухаантан “ Арга Зам” нэрт богинохон ном бичсэн нь санамж арилгах нөлөөллийг даван гарч дэлхийгээс зугатаж чадсан Ис Би байсан юм. Түүний Ис Би гийн төрөлх мөн чанарыг номондоо гаргасан нь чухал ойлголт болсон юм. Түүхэнд гардагаар бол тэрээр хүн байх хамгийн сүүлийн жилүүддээ Хятадын нэгэн тосгонд амьдарч байсан байдаг.Тэрээр өөрийн амьдралын эх үүсвэрийг зөв тунгааж бодсон байдаг. Гватама Сидхарта шиг өнгөрсөн амьдралууд болон бодлуудтайгаа нүүр тулсан байдаг. Энэ нь түүнийг зарим нэг чадварууд, дурсамжууд,мөнх чанараа танихад тусалсан. Хөгширсөн үедээ тэрээр ойд очин биеэ орхихоор тосгоныг орхин явсан байдаг.Тосгоны хамгаалагчид түүнийг явахаас өмнө өөрийн ойлгосон гүн ухаанаас бичиж үлдээхийг гуйсан байдаг. Доорх зөвөлгөө бол өөрийн сүнсийг нээж олсон тухай түүний  арга замын нэгээхэн хэсэг юм. Тэрээр : “ Харах гэсэн хүнд үл үзэгдэх, сонсох гэсэн нэгэнд үл сонсогдох, ойлгох гэсэнд нь үл ойлгогдох, хэлбэр дүрсгүй оршихуй, хөдөлгөөний хөдөлгөөнгүй эх үүсвэр,мөнхийн эх үүсвэр болох сүнс, амьдралын эх булаг бол сүнс өөрөө юм” гэжээ. Хана бол өрөөг тулах багана болохоос түүн доторх зайг тусгаарладаггүй нь чухал. Сав бол шавраар бүтсэн ч түүн доторх зайг бүрхээгүй нь чухал. Үйлдэл бол юу ч бишээс эхтэй байдаг бол сүнс нь юу ч бишүүдийн бүх хэлбэрүүдийн эхлэл нь мөн.Биетэйгээс болж шаналж зовдог байхад биегүй бол юунд зовж, шаналах билээ. Сүнсээ бодохоос илүү биеэ боддог бол сүнсний замаа гээсэн бие л болдог. Сүнс өөрөө юмс үзэгдлийг бүтээгч нь. Хүмүүсийн бодит гээд байгаа төөрөгдөл бол үзэгдэл биш. Харин үзэгдлийг бүтээж чадаж байгаа нэгэн бол бодитоос илуу үнэнг бүтээж, сүнсний замаа дагаж, тэнгэрт хүрэх замаа олдог юм.

8- р хэсэг төгсөв.

9, 10-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/9-10.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...