Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 9- 10 р хэсэг

 


Христийн тооллын өмнө 593 он

Еврейчүүд Сургаалиудаа бичиж сахиусан тэнгэр болон бурхны хүүхдүүд дэлхийн эмэгтэйчүүдтэй болзож хүүхэдтэй болсон тухай гардаг нь Оулд Импаерээс өвлөж авсан байх магадлалтай. Тэд мөн өөр галагтикаас гаралтай сансрын худалдаачид юмуу дээрэмчид байх магадлалтай бөгөөд баялаг олборлох юмуу мансууруулах бодис хууль бусаар зөөгсөд байсан байж болно. Домейны анзаарсан нэг зүйл бол алс холын хөрш галагтик оддоос цөөнгүй зочид ирдэг бөгөөд тэд энд удаан байх, амьдрах нь бараг үгүй. Ер нь хүчээр биш бол бусад оршихуй биетүүд энд бараг амьдрахгүй юм. Тэр үеийн бас нэг ном дээр Езкель гэгч хүн Чалдиагын Чибар голын ойролцоо харийн хөлөг бууж байгааг харсан гэж гэрчилдэг. Түүний хэрэглэсэн хэл маш эртнийх боловч тодорхойлсон байдал нь хуучны Оулд Импаерын сансрын хөлөгтэй ижилхэн байдаг. Энэ нь Гималайн уулын бүсэд хүмүүс Вимана харсан гэдэгтэй адил түүх юм. Сургаалиуд номон дээр Яавэ нүүд хүний биологийн биеийг 120 наслахаар бүтээсэн тухай гардаг. Ер нь ихэнх Наран төрлийн12, ангилал 7 гаригууд дээрх биологийн биетүүдийг дунджаар 150 наслахаар бүтээсэн байдаг юм. Гэвч дэлхий дээрх хүмүүс түүний талаас бага зэрэг л ахиу л насалдаг. Бидний таамаглаж байгаагаар хорих гаригийн удирдагчдаас хүний биеийг зориуд давтан үхүүлж байвал тэд ой санамж алдуулах ажлаа дахин дахин хийж хүний биед дахин дахин төрүүлж байхаар хийсэн болов уу гэж сэжиглэдэг. Хуучин гэрээг бичсэн Еврейчүүдийн ихэнх нь Оулд импаерын нөлөөн дор байсан Бабилонд олзлогдон боолчлогдож байсан хүмүүс байдаг. Ном нь цаг хугацааг төөрөгдүүлсэн бас анх бүтээгдсэн түүхийг гуйвуулсан байгаа нь ажиглагддаг. Могой бол Оулд Импаерын бэлэгдэл. Гэтэл сургаалийн бүтээлийн хэсэгт могой дурьдагддаг ба мөн сүнсэнд хийсэн өөрчлөлтийг Адам Ева гэх хүний биед суулгасан тухай зүйрлэн гаргадаг. Хуучин гэрээнд бол илэрхий Оулд Импаерын нөлөө туссан байдаг ба Ис Би-г хүний биед шилжүүлсэн тухай тодорхой өгүүлсэн байдаг. Мөн хуучин гэрээнд  Ис Би г дэлхийд байлгахын тулд хийсэн тэдний тархи угаасан ажиллагаанууд болох хуурамч ой санамж суулгасан, худал хуурмагууд, сүсэг бишрэлүүд, мартуулах болон хуурах командуудын тухай гардаг. Хамгийн чухал нь хүмүүс мөнхийн сүнсэн оршихуй гэдэг сэрэхүйг бүхэлд нь үгүйсгэсэн байдаг.

Христийн тооллын өмнө 580 он

Мэргэний сүм Делфи нь олон сүлжээ сүмүүдийн нэг. Сүм бүр харилцааны төвтэй. Сүм бүрт Оулд Импаерын зохиосон нутгийн бурхадуудтай. Эдгээр сүмүүдийн байрлал нь нийслэл Тебе хотоос өргөргийн 5 хэм тутамд  яг давтагдаж, газар дундын тэнгис болон хамгийн алсдаа Балтийн тэнгисүүд хүртэл үргэлжилдэг. Бас дэлхийн торлогийн бүс бүрт цахилгаан гэрэлт цамхагын үүргийг гүйцэтгэх бунханууд байрлах ба сүүлдээ Омфалусын чулуунууд гэж нэрлэгдсэн. Эдгээр цахилгаан холбооны сүлжээнүүд сүүлд номлогчид тархасны дараа ажиллагаагүй болсон ба тэдгээр нь чулуун сийлбэрүүд болж үлдсэн. Оулд Импаерын номлолын бэлэгдэл болсон Фитон луу ба могойнууд дүрслэгддэг. Делфийн сүмд үүнийг газрын луу гэж нэрлэсэн бөгөөд хуучин ваар сав, дурсгалууд дээр олноор дүрслэгдсэн байдаг. Грек домогт  Делфи сүмийн доторх Омфало чулууны хамгаалагч мэргэн Фитон гэх могойн тухай гардаг. Тэрээр Аполло гэх бурханд алуулсан гэх агаад түүний шарилыг Омфало чулуун дор булсан гэж гардаг. Энэ бол шинэ бурханаар нөгөө бурханыг дарж сүм босгосон гэх нэг жишээ юм. Үүгээр Домейний хүч Оулд Импаерын сүмийн сүлжээг устгаж , ажиллагаагүй болгосон гэдгийг харуулах тодорхой баримт мөн. Тэр нь нарны аймаг дахь Оулд Импаерын хувьд амь тавьсан цохилт байсан юм.

                                                          Христийн тооллын өмнө 559 он

Домейны эрлийн баг 5965 онд алга болсон Домейний баталионы офицерийн байгааг олж илрүүлсэн байна. Энэ үед тэрээр Персийн 2-р Сайрус болон төрсөн байсан ба Сайрус хоёр болон түүнийг дагагч гишүүд бол Энэтхэгээс анхлан хүний янз бүрийн амьдралаар хөгжин дэвшсэн баталлионы багын бусад гишүүд байсан юм. Тэд тэр хугацааг хүртэл дэлхийд том эзэнт гүрэн хүртэл байгуулж амжсан байна. Домейний эрлийн баг түүнийг болон алдагдсан гишүүдээ дэлхий даяар хайж олохын тулд олон мянган жил зарцуулсан. Эрлийн хэсэг нийт 900 офицеруудтай байсан ба тус бүр 300 гишүүнтэй багууд болон хуваагдсан байсан.  Нэг баг нь газрыг, нөгөө баг нь тэнгис далайг, сүүлийн баг нь дэлхий орчмын сансрыг судлан хайж байсан болно.Тэдний ажиллагааг дэлхийн олон соёл иргэншлүүд тэмдэглэж үлдээсэн байдаг ч мэдээж ажиллагааг ойлгоогүй нь лавтай. Домейний эрлийн багууд тус баталлионы гишүүн тус бүрийн  цахилгаан  таних тэмдэг болон долгионыг илрүүлэхийн тулд олон янзын цахилгаан илрэгч багаж төхөөрөмжүүд ашиглаж байсан. Эдгээр төхөөрөмжүүд газарт, усанд болон агаарт байх Ис Би нүүдийг олох зорилгоор тусгайлан бүтээгдсэн багажууд байсан юм. Ийм зориулалттай манай нэг төрлийн төхөөрөмж “ Амьдралын мод” гэж нэрлэгдсэн нь бий. Энэ төхөөрөмж бол өргөн газар нутагт Ис Би юмуу амьд амьтан байгааг мэдрэх чадвартай цахилгаан дэлгэц генератор юм. Энэ генератор нь ажиллуулагч хүлээн авагчдыг холбосон цахилгаан утсууд тор мэт сүлжин холбогдсон байсан нь тэр үеийн хүмүүст модтой адил харагдсан байж болно. Энэ төхөөрөмжийн нэг онцлог бол Ис Би биет дотор байна уу биеэс гадуур оршиж байна уу гэдгийг мэдэх зориулалтын цахилгаан талбайтай. Энэ төхөөрөмжийн авсаархан хувилбаруудыг эрлийн багийн бүх гишүүд авч явж байсан. Эдгээр нь Шумерын чулуун сийлбэрүүдэд далавчтай биетүүд боргоцой маягын зэмсэгээр хүний биеийг нэвт уншиж байгаагаар дүрслэгдсэн байдаг. Мөн сканнерын цахилгаан үүсгүүр болох авсаархан төхөөрөмжийг бүргэд толгойтой далавчтай биетүүд жижиг хувин юмуу цүнх барьсан мэтээр дүрслэн харуулсан байдаг. Ахура Мазда гаар удирдуулсан Домейний Эрлийн баг  хүн төрөлхтөнд “далавчтай бурхад” гэж нэрлэгдсэн байдаг. Персийн соёл иргэншлүүдийн чулуун дээр үлдээсэн сийлбэрт Фарахавар гэх далавчит сансрын хөлгүүд дүрслэгдсэн байдаг.

Далайн судалгааны багийхан нутгийн хүмүүст Оунс гэж нэрлэгдсэн байдаг.Оунсын зургуудыг чулуун дээр үлдээхдээ мөнгөлөг усны хувцастай байгаагаар дүрсэлсэн. Хүмүүсийн хэлдэгээр тэд усанд амьдардаг загас шиг хувцасласан биетүүд гэгдсэн. Тэдний хайгуулын явцад алдагдсан баталионы зарим гишүүд далайн халим юмуу дельфиний биед суусан байв.

Эрлийн газрын баг Шумерын соёлд “Анунаки”, Библи сударт “Нефилин” хэмээн нэрлэгдэж үлдсэн.Мэдээж тэдний үнэн зорилго болон ажил хүмүүст ойлгомжгүй байсан нь тодорхой юм. Тэдний ажиллагаа худал тайлбарлагдсан байдаг нь Анунаки болон Домейний эрлийн баг хүмүүст буруу ойлгогдож үлджээ. Үнэн зөв мэдээлэл байхгүй байдаг нь хүмүүс тэдний ажиллагаа, тохиолдлыг утгатай болгохын тулд өөрсдийнхөөрөө таамаглаж тайлбарласан нь бий. Хэдийгээр эдгээр домог түүхүүд үнэн үйл явдал дээр тулгуурласан боловч худал таамаглал, онол, магадлалуудаар чимэглэгдэн мэдээлэл нь хүмүүст буруу орчуулагдан, ойлгогдсон болно.

Агаарын эрлийн баг хүмүүст далавчит тавганд суусан байгаагаар дүрслэгдсэн.  Энэ нь Ис би нүүдийн сүнслэг хүч чадал болон сансрын хөлгийг тодорхой харуулсан баримт юм. Баталионы удирдагч байсан Сайрус 2 Ис Би бол Еврей болон Муслимчуудын аль алинд “Мессай”нэрээр үлдсэн байдаг. Тэрээр 50-аас доошгүй жилийн дотор хамгийн ёс зүйтэй, энэрэнгүй гүн ухааныг үндэслэсэн байдаг нь сүүлд барууны соёлуудад шингэсэн байдаг. Түүний газар нутгийн ялалтууд, хүмүүсийн зохион байгуулалт болон дурсгалт барилгын төслүүд зэрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүй дараа нь ч байхааргүй шинэлэг байсан юм. Ийм богинохон хугацаанд хүрсэн түүний амжилтууд бол Домейний хүчний  бэлтгэгдсэн офицерууд, инженерүүд, нисгэгчид болон багаар олон мянган жил хамтдаа ажилласан гишүүд болон тэднийг удирдаж байсантай нь холбоотой. Хэдийгээр бид Домейний баталионы ихэнх гишүүдийн байршлыг тогтоож нээсэн боловч одоог хүртэл тэдний ой санамжыг сэргээж, ажил үүрэгт нь идэвхтэй оруулж амжаагүй байна. Бид биологийн биед суусан байгаа тэдгээр Ис Би-г  өөрийн хүчилтөрөгчгүй хөлөгт авч яваад сансрын станц дээрээ  авчирж чадахгүй юм. Аваачсан ч бидний станц дээр биологийн биетийн амьдралыг тэтгэх техник хэрэгслүүд  байхгүй юм. Бидний ганц итгэл найдвар бол тэднийг олж тогтоон хуучин ой санамж, мөн чанар, таних тэмдгийг нь  эргэн сануулах зорилго юм. Нэгэн өдөр тэд бидэнтэй нэгдэх болно.

Христийн тооллын өмнө 200 он

Оулд Импаерын хамгийн сүүлийн үлдэгдэл иргэншил Теотехуанд байв. Тэр газрын Азтек нэрийн утга нь “Бурхдын газар” буюу хүнийг бурханд хувиргагч нэртэй байв. Энэ газарт бас Египтийн Гизад одон орны байршлуудыг харуулсан байдагтай нэгэн адил нарны аймгуудын гариг болон тэдний хоорондын зай, байрлал зэргийг яг таг харуулсан байдаг. Үүнд: Астеройдын бүс, Барахсбадь, Санчир,Тэнгэрийн ван, Далай ван,Дэлхий ван гаригууд багтсан цогцолбор байдаг. Гэтэл Санчир гариг 1787 онд тухайн үеийн ололтод дурангаар нээгдсэн байтал Дэлхий ван гариг саяхан 1930 онд нээгдсэн байгаа нь тухайн цогцолборыг баригчид “өөр эх сурвалжаас”тодорхой мэдээлэлтэй байсан нь харагдана.Пирамид соёлуудын дэлхий дээрх нийтлэг элементүүд нь луу, могой, хэвлээр явагчдын дүрсүүд байдаг. Учир нь энэ дэлхийн соёл иргэншлийг бүтээсэн биетүүд болох бурхан бол хэвлээр явагч гэж хиймэл дүр харуулах гэсэн оролдлоготой холбоотой юм.Мөн энэ нь ой санамж алдалтыг байнга байлгахын тулд бүтээсэн хуурамч үзэгдлийн нэг хэсэг мөн. Энэ дэлхийд танай соёл иргэншлүүдийг бий болгосон биетүүд бол яг та нартай адилхан Ис Би нүүд мөн. Тэдний суулгасан биологийн биетүүд танай дэлхийд байдаг амьтадтай төстэй байдаг.Хэвлээр явагч бол хэдийгээр могой шиг аашилдагч“бурхан” биш юм .

Христийн тооллын  дараа 1034-1124 он

Арабын ертөнц тэр чигээрээ уулын хөгшин эр болох Хасан Илн Аль Саббах гэгч ганц хүний мэдэлд оров.Тэрээр аймшиг болон айдсаар удирдуулсан Мохамедизмийн нэг салаа болох Хашхаш гээчийг үндэслэсэн ба түүний нөлөө Энэтхэг, Ази болон газар дундын хэсэгт бий болов. Тэдний бий болгосон номлол бол дарамт сүрдүүлэг, бодол санаа удирдах аргыг өргөн ашигласан байсан тул хөгжилт соёл иргэншлийг “алуурчид” хэдэн зуун жилээр удирдах боломж олгосон юм. Тэдний арга бол маш энгийн. Залуу эрчүүдийг барьцаалаад хашхашаар ухаан алдуулдаг. Дараа нь тэднийг хар нүдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүд цугларсан харштай, сүүн болон зөгийн балаар урссан голтой цэцэрлэгт хүрээлэнд авчраад диваажинд ирсэн байна гэж хэлж өгдөг. Тэдгээр эрчүүдийг тэдний тушаасан даалгаврын дагуу хүмүүсийг алаад өөрсдийгөө золиосонд гарган алуурчин болж чадвал эргээд энэ диваажинд мөнхөд байлгана гэж амладаг ажээ.Дараа нь тэднийг ухаан алдуулж алах даалгавар биелүүлэхээр буцаан авчирдаг байна. Тэр хойгуур нь уулын хөгшин эр тухайн үеийн Халиф юмуу баян удирдагчид руу элч илгээн төлбөр нэхэн, тэмээнд ачсан алт мөнгө, үнэт эрдэнэ өгөхийг шаардан хэрэв тогтсон цагт төлбөр ирэхгүй бол алуурчин илгээн тэднийг алуулдаг байж. Үнэндээ үүргээ биелүүлчээд диваажинд очно гэсэн хүслээс өөр бодох  зүйлгүй үл мэдэгдэх алуурчны өөдөөс ямар ч хамгаалах арга байдаггүй байлаа. Тэгэхлээр ухаан бодлыг удирдан хянаж, тархи угаах ажиллагааг ур чадвартайгаар хүч хэрэглэн хийх юм бол ямар амархан бөгөөд үр дүнтэй байхыг харуулсан зэрлэг балмад жишээ бол энэ юм. Тэгэхлээр Оулд Импаер дэлхийн бүх  хүн төрөлхтний эсрэг хэрэглэсэн тархи угаах, ой санамж алдуулах, бодол санааг удирдах ажиллагааг харуулсан жижигрүүлсэн хувилбар бол дээрх жишээ яах аргагүй мөн юм.

Христийн тооллын дараа 1119 он

Христийн цэргийн нэгжүүдэд загалмайтны аян дайны дараахан Найт Темплерс буюу Рыцариудын хороо байгуулагдаж тун удалгүй тэд дэлхий дэх Оулд Импаерын хөтөлбөрт ажиллагааг явуулахын тулд хөрөнгө мөнгө хуримтлуулах олон улсын анхны банкны системийн үндэс болж хувирлаа.

Христийн тооллын дараа 1135 1230 он

Домейн Экспедишоны хүч сансарт дэлхий орчим болон нарны аймагт Оулд Импаеруудын үлдэгдлийг устгах ажиллагааг дуусав. Харамсалтай нь тэдний урт удаан хугацаанд байгуулсан бодол удирдах ажиллагааны үлдэгдлүүд одоог хүртэл үргэлжилсээр байна.

Христийн тооллын дараа 1307 он

Францад Хаан Филлип 4 Ордеруудад их хэмжээний өртэй байсан тул Найтс Темплерүүдыг тараажээ. Түүний ятгалгаар Поп Клемент 5, Ордерын гишүүдийг буруушаан, темплерүүдийг баривчлан, залхаан цээрлүүлж, буруугаа худлаа хүлээхэд хүргэн, шийтгэлд нь шатаан алж , хаан Филлиф өөрийн өрөө цайруулахын тулд тэдний бүх хөрөнгийг нь хурааж авчээ. Энэ хэргээс зугатаж чадсан темплерүүд Швецарьт ирж суурьшин дэлхийн эдийн засгыг нууцаар хянаж байх олон улсын банкны системийг байгууллаа.

Оулд Импаерын зүгээс банкны ажиллагаанд үл харагдахуйц нөлөөг үзүүлж байв. Банкууд дэлхийн үндэстнүүдийн хооронд дайн тулаан, зэр зэвсэгийг санхүүгээр хангах, нууц өдөөн хатгах үйл ажиллагааг  явуулдаг байв. Дайн бол бусад үндэстнүүдээ эзлэн түрэмгийлэх гэсэн дотоодын механизм юм. Энэ утга учиргүй үй олноор нь хөнөөх, алан хядах дайныг олон улсын банкууд санхүүжүүлдгийн гол учир нь дэлхий дээрх Ис Би нүүдийн холбоо харилцаа, хамтын ажиллагаа нь яваандаа хөгжин дэвшиж, гэгээрэлд хүрэн, хоригдон байгаа газраасаа зугатаан одохоос урьдчилан сэргийлэх бодлогоор явагддаг.

Орчуулсан Д.Энхжаргал

9-р хэсэг дуусав.

Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 10-р хэсэг

Аерел: Миний уншсан ном дээр ертөнцийн үүсэл дэлхий дээрх амьдралын хэлбэрүүдийн тухай өгүүлсэн байсан нь их алдаа оноотой бүдэг бадаг мэдээлэл байсан. Та өөрийн засаг захиргаандаа анагаахын алба хашдаг тул таны мэдлэгт биологийн биеийн тухай мэдэх шаардлагатай.Тиймээс тантай хуваалцах дараах мэдээлэлд та талархах байхаа. Тэр ном дээр дурьдсан байсан амьдралын хэлбэрүүдийн тухай мэдээлэл хуурмаг ой санамж, буруу ажиглалт, батлагдаагүй таамаглалууд болон сүжиг бишрэлийн шинжтэй зарим нэг мэдээлэл ор тас алга байсан. Жишээ нь: Танай эмч нар хэдхэн зуун жилийн өмнө цус ханахад биеэс хорт  өвчтэй хэсгүүд гарч биеийг анагаадаг гэж үздэг байсан. Хэдийгээр энэ ойлголт өөрчлөгдсөн ч одоог хүртэл зарим нэг балмад аргууд анагаах ухааны нэр дор хэрэглэгдсээр байгаа. Тэгэхлээр биологийн биетийн бүтцийн тухай буруу онолууд дээр нэмээд дэлхийн эрдэмтдийн гаргадаг нэг алдаа бол байгалийн талаас нь огт тоодоггүй бөгөөд биологийн биетийг хөдөлгөж амь оруулдаг эх үүсвэр бол сүнс буюу Ис Би гэдгийг ухаардаггүй. Хэдийгээр бид танай хүн төрөлхтний хэрэг явдалд оролцох сонирхолгүй ч Домейний Харилцааны Албанаас та бүхэнд нарийн үнэн зөв тодорхой цогц мэдээллийг дамжуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь дэлхийн хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудлуудыг үр дүнтэй шийдэх аргуудыг нээж олоход дөхөм болох юм. Биологийн биетүүдийн үүслийн тухай үнэн зөв мэдээлэл таны болоод танай багш нарын ой санамжаас арилсан байгаа. Таныг энэ талаарх мэдээлийг эргэн сануулахын тулд би биологийн биеийн эх үүслийн тухай баримттай мэдээлэл танд хэлж өгөе.

Би Аерелээс эволюшон бую хувьсалын тухай хэлэх үү? гэхэд Үгүй, яг тийм биш. Та үүний тухай Ведийн дуулалд дурьдагдсан байдгийг олж мэдэж болно. Угаасаа ведийн дууллын бичвэрүүд  бол Домейний системээс хурааж авсан итгэл үнэмшил, ерөнхий мэдэлгүүд, домгуудын цуглуулга юм. Эдгээр ойлголтууд ишлэлүүд болоод шүлэг хэлбэрээр бичигдсэн байгаа. Ишэлүүд нь хагас үнэнг уран сэтгэмжээр баяжуулан ямар нэг шүүлтүүр, ялгамжгүйгээр хольж хутган бичсэн байдаг. Танайхны хөгжлийн тухай ойлголтод бүх амьд организмийг биежүүлэгч гол хүчин зүйл нь энерги биш гэж таамагладаг. Таамаглалаар бол хөдөлгөөнгүй биет болон химийн элементүүд гэнэт юмуу явцын дунд амь ордог гэх юмуу эсвэл цахилгаан урсгал химийн найрлагад шингэхэд амьд биет өөрөө хөдөлгөөнд ордог гэж үздэг.Үүнийг үнэн гэх баталгаа байдаггүй тэгээд ч энэ бол үнэн биш. Доктор Франкенштейн үхсэн биеийг амь оруулж зомби хүн болгосон гэдэг бол зүгээр л нэгэн Ис Би гийн шуургатай шөнөөр бичсэн зөгнөлт зохиол юм.

Барууны ямар ч эрдэмтэн хэн, хэзээ, хаана, яагаад амь хөдөлгөөнд орсон бэ? гэдэг дээр анхаарч ер үзэж байгаагүй. Тиймээс барууны анагаах ухаан сүнс бол биеийг болон биеийн эд эсүүдийг хөдөлгөөнд оруулдаг эх үүсвэр гэдгийг тоодоггүй, мэддэггүй бас үгүйсгэдгээсээ болж алддаг. Үүн дээр нэмээд хэлэхэд хөгжил хувьсал бол гэнэт тохиолддог зүйл биш юм. Энэ бол Ис Би гийн анхааралтай хяналтын дор урт удаан хугацааны турш олон янзын технологи хэрэглэж байж хувирдаг зүйл юм. Энгийн өөрчлөлтийн жишээг фермийн амьтад юмуу тэжээвэр нохой дээр харж болно. Гэсэн хэдий ч хүний биологийн хувьсал анх мич дүрст хэлбэрээс хөгжсөн гэдэг бол худлаа юм. Тиймдээ ч орчин үеийн хүн биеүүд энэ дэлхий дээр хувьсаж хөгжсөн гэх бодит нотолгоо олдохгүй. Шалтгаан нь энгийн. Эрт дээр үеэс хүний бие яваандаа химийн урвалын үр дүнд хувьссан гэдэг бол ердөө хүн төрөлхтний үүслийн тухай жинхэнэ мэдлэгийг гипнотик аргаар арилгасантай холбоотой. Үнэн хэрэгтээ хүн дүрст биеүүд ертөнц даяар олон наяд жилийн турш оршиж байгаа. Энэ баримт бол  8200 жилийн өмнө Домейний хүчний авчирсан мэдээлэл Ведийн дуулал болсонтой холбогддог.Тэд Гималайн уулын бүсэд байрлаж байхдаа нутгийн хүмүүст хэлж өгсөн нь хадгалагдан үлджээ. Гэвч тухайн үеийн гишүүдийн зүгээс энэ бол зөвшөөрөлгүй хийгдсэн гэнэн үйлдэл байсан юм гэдгийг дурьдах нь зүйтэй. Эдгээр хувилбарууд үеэс үед ам дамжин хэлэлцэгдсээр яваандаа Энэтхэгээр нэг тархсан. Дэлхийд Ведийн дууллыг Домейний жинхэнэ баримт дээр тулгуурласан түүх гэж мэддэггүй бөгөөд хүмүүс ах дүү Гриммийн үлгэрүүдийг илүүтэй итгэн хүүхэддээ хэлж өгдөг. Хэдийгээр дэлхий дэх Ис Би- нүүд дурсамжаа арилгуулсан ч үлгэр, домог, ид шидүүдийг үнэн гэж итгэж байдаг хүмүүс бий. Ведийн дууллууд амаас ам дамжихдаа энэ түүхүүдийг бурхан хэлж өгсөн гэж дамжигдсан ба сүүлдээ энэ нь үнэн мэт болсон түүхтэй. Ведийн дууллын агуулгууд яваандаа ягштал баримталдаг зарчим болсон ба агуулгын гүн ухаан үл ойшоогдож бараг ихэнх шашны сургаалиудын үзэл баримтлалууд болж хөгжсөн ялангуяа Хиндуизмийн. Миний хувьд нисэгч, инженер, офицерийн хувьд би бодит, ёс зүйт зарчим баримталдаг. Хэрэв би хэт дэвэргэсэн юмуу ягштал шүтсэн ухааныг ажлынхаа заавар болгон хэрэглэсэн бол миний үүрэг даалгавар үр дүнтэй, амжилттай болохгүй байсан. Тийм учраас би хүмүүсийг энэ гаригт суурьшихаас өмнөх болон Оулд Импаер хүчээ авахаас ч өмнө болсон бодит баримтыг түүхийн тухай хэлцэлцүүлэгтээ дурдая гэж  бодлоо. Би ч өөрөө хувийн зүгээс дараах ажиллагаанд оролцсон юм. Хэдэн тэрбум жилийн тэртээ би өөр нэгэн галакси дахь биологийн лабраторийн гишүүн байсан. Энэ бол “ Арсадиа Реженерэшон Компани” гэж нэрлэгддэг байв.Энэ хүрээлэнд биологийн инженерүүд асар олон техникийн ажилтнуудтай хамтран ажилладаг байв. Манай хүрээлэнгийн гол ажиллагаа бол шинэ гаригууд дээр амьд биетүүд хэлбэрүүдийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үүрэгтэй байлаа. Тэр үед үед олон сая оддын системүүд дээр амьралгүй олон гаригууд байдаг байлаа. Мөн өөр бусад олон биологийн лабраториуд бас байдаг байв. Лабратори тус бүр өөр өөр төрлийн биологийн хэлбэрүүдийг, суурьшуулах гаригуудынхаа ангиллаас хамааран бүтээхэд мэргэшсэн байв. Цаг хугацааны урт удаан хугацаанд эдгээр лабраториуд галакси даяар олон төрөл зүйлийг бүтээж хөгжүүлсэн юм. Ихэнхдээ генетикийн материалын бүтэц нь   амьдралын бүх хэлбэрүүдэд нийтлэг хийгдсэн. Тэд гол нь олон янзын ангилал бүхий гаригуудад амьдрахад тохиромжтой олон зүйлийн амьд биетүүдийг бүтээхэд үндсэн генетикийн хэв маягтай байх тал дээр анхааран ажиллаж байлаа.Манай “ Аркадиа реженерейшон компани” голчлон ойд суух өвсөн тэжээлтнүүд болон халуун бүсэд байх шувуунуудыг бүтээх ажиллагаа хийдэг байв. Манай зах зээлийн ажилтнууд ертөнц даяарх хувийн худалдан авагчид юмуу олон төрлийн гаригуудын захиргаатай гэрээ байгуулан ажилладаг байлаа. Манай техникчид олон төрлийн цаг уур, агаар, химийн хольцтой болон газрын онцлогуудад тохирсон амьтдыг бүтээдэг байсан ба бид биологийн инженерүүдийн хувьд гаригууд дээр аль хэдийн амьдарч байгаа бусад лабраторид бүтээгдсэн биологийн организмуудыг манайд бүтээсэн төрөл зүйлтэй нэгтгэхэд анхаарч ажилладаг байв. Ингэхийн тулд бид бусад амь биет бүтээдэг компаиудтай харилцаа холбоотой байдаг байв. Хамтран ажиллах төслийн хүрээнд танилцуулга, худалдааны щоу болон бусад мэдээлээр хангах олон ажиллагаанууд хийгддэг байв. Энэ ажлын хүрээнд судалгааны дагуу гаригуудийг таньж мэдэх зорилгоор сансар хоорондын аялалууд хийгддэг байсныг төсөөлөөд үз. Тэр үеэс би нисэгч болох чадварыг эзэмшсэн юм. Биологийн инженерүүдийн олж мэдсэн мэдээллүүдийг цуглуулан компюторын асар том мэдээллийн санд хадгалан үлддэг байна. Компютор гэдэг бол тооцоолон бодох, хиймэл тархи мэт ашиглагддаг цахилгаан төхөөрөмж юм (1947 онд компютор бүтээгдээгүй байсан тул тайлбарлаж байна). Энэ төхөөрөмж мэдээлэл хадгалах, тооцоолон бодох, асуудлуудыг шийдэх болон механик үйлдэл хийх чадвартай. Ертөнцийн галагтик системүүдэд ихэнхдээ асар том компюторуудыг гаригуудын систем юмуу бүхэл бүтэн гаригаар нь удирдах, механик үйлчилгээ хийх болон засаж сэлбэхэд хэрэглэдэг. Цуглуулсан судалгааны баримт дээр тулгуурлан шинэ амьтдын загвар болон уран зохиомжоор бүтээх ажил хийгддэг. Зарим дизайн загварууд өндөр үнэ хэлсэн мөрийцөгчдөд худалдагддаг. Үлдсэн амьд биетүүд худалдан авагч үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу бүтээгддэг. Загварууд болон техникийн үзүүлэлтүүдийн дараа нь эсийн, химийн болон механик иженерүүдийн гарт шилжиж өөр бусад асуудлуудыг шийдэх зорилгоор шат дамжин ажилладаг. Тэдний үүрэг бол биеийн хэсгүүдийг нэгтгэн ажиллагаатай, хөдөлгөөнд оруулж, уран сайхны бүрэн төгс шийдэлтэй биеийг бүтээж дуусахад чиглэдэг. Бүтээсэн амьтдын загварыг хиймлээр бүтээсэн орчинд шалгаж үзсэний эцэст үйлдвэрлэдэг. Мөн дутагдалтай хэсгүүдийг шинэчилж яваандаа шинэ амьдралын хэлбэрүүдээ суулгах гаригийн орчинд нь танилцуулахаас өмнө биеүүддээ амьрах хүч болох сүнсэн энергийг суулган амьд хөдөлгөөнд оруулан хамгийн сүүлд шалгадаг. Шинэ амьтад танилцуулагдсаны дараа бид биологийн организм шинэ амьдрах орчиндоо хэрхэн дасаж бусад амьдралын хэлбэрүүдтэй хэрхэн харилцаж байгааг хянадаг.Хэрэв орчиндоо болон бусад амьтдад тохиромжгүй мөргөлдөөн гарвал бид өөр хоорондоо юмуу харилцагч талтайгаа тохиролцох замаар асуудлыг шийддэг. Тохиролцооны үр дүнд бид өөрсдийн юмуу нөгөө талаас бүтээсэн амьтдад шинэчлэлт хийх юмуу засвар хийдэг. Энэ төрлийн ухааныг та нар “Юуженик” гэж нэрлэдэг.Зарим тохиолдолд бид амьтдыг гаригын орчинд нь зохицуулан өөрчлөлт хийдэг. Учир нь шинэ гариг бүтээх нь нэг төрлийн амьд биет хийхээс илүү нарийн төвөгтэй байдаг. Тохиолдлоор надтай хамт ажиллаж байсан инженер найз хэлэхдээ намайг компанийг орхиж явсанаас хойшхи нэг төслөөр дэлхийд шинэ төрлийн амьд хэлбэрүүдийг дахин авчирч суурьшуулах гэрээ хийгдсэн ба учир нь энэ галагтикт болсон дайны уршгаар энэ галактикийн бүсэд байсан олон төрөл зүйлийн амьтад, хэлбэрүүд устсан  байсан гэлээ.

Энэ үйл явдал 70 сая жилийн өмнө болсон дайны уршиг юм. Дайнд өртсөн гаригийг сэргээн засаж, шинэчилж түүн дээр амьдрах олон тэрбум зүйлийн амьд биетүүдэд экологийн хувьд харилцан ээлтэй холбоотой болгохын тулд маш их ур чадвар ажиллагаа шаардсан ажил хийгдсэн юм. Энэ төслийн хүрээнд галагтикийн бүх биотехнологийн компаниудын олон мэргэшсэн зөвлөгчдийг хамтран ажиллуулсан байсан.  Та бүхний харж байгаагаар дэлхийд устсан эдгээр амьтдаас үлдсэн олон төрөл зүйлүүд байгаа. Гэтэл танай эрдэмтэд энд оршиж байсан олон амьтдыг хувьслын онолоор тайлбарлан эндүүрдэг.Үнэндээ дэлхийд болон бусад гаригууд дээрх бүх амьд биетүүд манай болон манайх шиг ижил төстэй компаниудад бүтээгдсэн юм. Та бүхэн газар дээрх болон усанд амьдардаг эдгээр олон сая төрөл зүйлийн амьтдыг хэрхэн тайлбарлаж чадах билээ. Мөн бүх амьд биеүдийг хөдөлгөөнд оруулдаг сүнсний эх сурвалжыг хэрхэн тайлбарлах вэ? Хэрвээ бурхны бүтээл гэвэл хэтэрхий зөрүүтэй болно. Бүх Ис Би нүүдэд олон амьдрал, олон нүүрүүд байсан. Бүх Ис Би бол бурхан мөн. Тэд физик биед орсон бол тэд амьдралын эх үүсвэр мөн. Жишээ нь олон төрөл зүйлүүд шавьжууд бий.Эдгээр төрлийн бараг 350 000 д нь хилэнцэт шавьжууд. Дэлхийд янз бүрийн цаг үеүүдэд бараг 100 сая төрлийн амьд биеийн төрөл зүйлүүд байсан.Тэдний зарим нь одоо байхгүй ч дэлхийд амьдарч байсан олон төрөл зүйлүүдийн хэсэг нь.  Зарим нэгийх нь ул мөр геологийн эрэл хайгуулын дүнд үлдэгдэл нь олддог. Одоогын танай хувьслын онолд биологийн төрөл зүйлүүдийг авч үздэггүй. Хувьсал байгалийн сорилоор явагддаг гэдэг бол зөгнөл юм.Дэлхийн номуудад гардаг шиг нэг төрөл зүйл гэнэт юмуу тохиолдлоор өөр төрөл зүйл болдоггүй. Түүнийг ганцхан Ис Би генетик материалын тусламжтайгаар хувиргадаг. Ис Би нүүдийн шинэ бүтээлүүд дэлхий дэх олон төрлийн үүлдэрийн амьтад дээр харагддаг. Сүүлийн хэдэн зуухан жилийн хугацаанд олон зуун төрлийн нохойны үүлдэр, тагтаа болон кой загасны шинэ үүлдэрүүд бүтээгдсэн.Энэ хувсал зөвхөн нэг үүлдрээс төрөлжин бүтээгдсэн. Биологийн амьд хэлбэрүүд Ис Би гийн оролцоогүйгээр өөрчлөгдөх аргагүй. Жишээ нь нугасан хошуут төрлийн өөр загварыг бүтээхэд маш нарийн инженерийн ур чадвараар минжний их биеийг нугасан хошуутын толгойн хэсэгтэй нийлүүлж  нэг төрлийн өндөг дарагч өвсөн тэжээлтэнг бий болгодог. Зарим нэг хөрөнгөтэй үйлчлүүлэгч өөрийн сонирхлын дагуу “тусгай захиалга” өгөх нь бий. Зарим нэг биотехнологийн компаниуд өөрийгөө хуулбарлагч амьд хэлбэрийг бүтээх гэж  олон жил ажиллаж байгааг баттай хэлж байна. Мөн эрт балрын эсээс тохиолдлоор химийн урвалын үр дүнд шинэ төрөл зүйл бий болдог гэсэн тэмдэглэлүүд байж боломгүй юм. Баримтаар бол дэлхий дээрх зарим организм тухайлбал хамгаалалтын бактер Од төрлийн 3,С ангилалын гариг дээр анх зориулагдсан Филумийн шинэчилсэн хувилбар юм. Домейн энэ галакси дахь Орионы бүс дэх оддын системд байдаг шиг маш халуун хөх оддын гариг юмуу агааргүй гаригууд дээр амьд биетүүд бүтээдэг. Амьдралын хэлбэрүүд бүтээх нь угаасаа маш нарийн төвөгтэй ажиллагаа бөгөөд энэ салбарт мэргэшсэн Ис Би техникийн өндөр ур чадвараар бүтээдэг. Дэлхийн биологчдод (ой санамжаа арилгуулсан тул) удмын гажиг маш арга мухардсан асуудал байдаг.Оулд Импаер тэднийг илэрхий гажигийг ажиглан засахаас урьдчилан сэргийлж хуурмаг ой санамжууд суулгасан байдаг. Биологийн организмд хийгдсэн том дэвшил бол өөрийгөө нөхөн сэргээх болон хурьцлаар дахин үржих нээлт хийгдсэн явдал байлаа. Энэ бол устсан юмуу идүүлсэн амьтдыг дахин орлуулах юмуу нөхөн сэргээн дахин дахин тасралтгүй үйлдвэрлэх асуудлыг шийдэж өгсөн нээлт байлаа. Тэгээд ч бас гаригын удирлагууд орлуулсан амьтдыг дахин дахин худалдаж аваад байхыг бас хүсдэггүй байлаа. Энэ асуудал олон наяд жилийн өмнө биотехнологийн компаниудын ашиг сонирхлын төлөөх маргааныг эцэслэн шийдвэрлэхээр хийгдсэн хурлын үр дүнд хийгдсэн нээлт юм. Уг асуудлыг “Юми Крумийн зөвлөл” гэх  шинэ бүтээлийн үйлвэрлэл дээр зохицуулалт хийдэг нэгэн компани хариуцаж байлаа.Гэтэл энэ гэрээний эрхийг гартаа авах гэж зөвлөлийн зарим гишүүдийг зэрлэгээр хөнөөх юмуу алсан тул буулт хийсэн шийдвэрт хүрсэн ба энэ нь биологийн биетүүдийн үзэгдэлд нөлөөлж одоо та нарын хэлдэгээр “хоолны сүлжээ” гэж нэрлэдэг зүйл бий болсон юм.Тухайн үед биологийн инженерийн бизнест алдартай нэгэн компаны шийдвэрээр нэг амьд биет амьд байх эх үүсвэрээ авахын тулд нөгөө амьд биетээр хооллох тухай шийдвэрт хүрсэн. Тэр компани бол шавьж юмуу цэцэг ургамал дээр дагнаж мэргэшсэн байсан тул одоо тэр хоер зүйл байнга холбоотой нь илэрхий байдаг. Тиймээс цэцэглэдэг ургамал бүр өсөж томрохын тулд ямар нэг шавьж заавал хэрэглэдэг. Учир нь тэд нэг компанид  бүтээгдсэн. Тэр компани бас бактери болон паразит үйлдвэрлэдэг тасагтай. Энэ компаны нэрийг англи хэл дээр хөрвүүлбэл “ Шавьж ба Цэцэглэлт” гэж нэртэй. Тэд мөн паразит үйлдвэрлэлтээ зөвтгөхийн тулд биетийг задалж органик материал болоход тус дэмтэй гэж тайлбарладаг. Тухайн үед дээрх бүтээлийг авах газрууд тун цөөхөн байсан. Тэд бизнесээ өргөжүүлэхийн тулд олон нийттэй харилцдаг фирмүүдийг хөлсөлж, улс төрчдийг лоббидон амьд биетүүд нөгөө амьд биетүүдээсээ тэжээгдэх ёстой гэсэн санаагаа дэлгэрүүлэхийг оролдсон юм. Тэд шинэ бүтээлээ “дэвшилтэт санаа” гэж алдаршуулан шинэ онолыг гаргасан. Тэр онолоор бол бүх амьд биетүүдэд амьрах эх үүсвэр болсон “ хоол” хэрэгтэй гэж үзсэн. Үүнээс өмнөх амьдралын хэлбэрүүд амьдрах эх үүсвэрээ гаднаас авах хэрэгцээгүйгээр бүтээгдэж байсан. Мөн амьтад үүнээс өмнө нэг нэгнээ барьж иддэггүй хэрэгцээт энергиэ нарны гэрэл, эрдэс баялаг, өвс ургамлаар хангадаг байлаа. Дээрх компани энэ шийдвэрийн дараа махчин биетүүд бүтээх, үйлдвэрлэх бизнест шургуу орсон байна. Мөн урт удаан хугацаанд олон төрлийн амьтад нөгөө төрлөө хоол болгон барьж идсэнээр тэр идүүлсэн амьтдыг орлуулах нь их асуудалтай байсан юм. Тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шавьж болон цэцэглэлт” компаны зүгээс эрх баригчдад хээл хахуул өгөн бусад компаниудыг хурьцлаар амьд биетүүд өөрийгөө нөхөн төлжүүлдэг аргыг хурдан хэрэглэхийг шаардаж байсан. Энэ компани мөн сексээр нөхөн үрждэг зураг төслийг анхлан бүтээсэн юм. Тиймээс төрөл зүйлүүд дотроо хүсэл тачаалд хариу үйлдэл үзүүлж, эсийн хуваагдлаар урьдчилан төлөвлөгдсөн хэв маягаар  өсөж томрон  өөрөөсөө нөхөн үржилт явуулдаг биологийн инженерийн процессын патентын эрхийг дээрх компани мөн эзэмшдэг болно. Түүнээс хойшхи хэдэн сая жилүүдэд дээрх хөтөлбөрийг бусад компаниуд худалдаж авдаг байхаар хууль батлагджээ. Тиймээс бүх амьд биетүүдийн эсийн төвшинд байгалиас заяасан мэт зөн совин, хүслийг суулгах шаардлага урган гарсан байна.Энэ хэрэгцээ шаардлагагүй, хачин ажлыг бусад компаниуд хэрэгжүүлэхийн тулд маш их хөрөнгө мөнгө, ажиллагаа зарцуулжээ. Мөн энэ нь авилгал болон энэ төрлийн үйлдвэрлэлтийг уналтад ороход хүргэсэн байна. Сүүлдээ “Хоол болон Секс” санаа биотехнологийн салбарыг сүйрүүлсэн бөгөөд үүнд дээрх “Шавьж ба Цэцэглэлт” компани ч өөрөө өртсөн юм. Учир нь биотехнологийн компаниудын зах зээлд бүтээж үйлдвэрлэсэн олон төрлийн амьтад устаж алга болсноос энэ салбар уналтад орсон юм. Мөн нэг төрлийн амьтад устлаа гэхэд тэднийг шинээр бүтээдэг технологи алга болсон тул тэднийг  дахин орлуулах боломж алга болжээ. Эдгээр технологиудын аль нь ч дэлхийд мэдэгдээгүй ба цаашид ч мэдэгдэхгүй юм. Гэвч эндээс хол олон гаригуудад биологийн инженерийн арга ажиллагаанууд компютерийн санд хадгалагдсан байж болох бөгөөд одоо ч зарим нэг гаригуудад лабраториуд болон компютерууд ажилладаг байж магад юм. Гэвч одоогоор тэдэнтэй хамтран ажилладаг гэх ямар ч иргэншлүүд байхгүй байна. Тиймээс та бүхэн Домейний хувьд дэлхий дээр үлдсэн цөөн тооны амьд биетүүдийг харж хамгаалах нь яагаад тийм чухал гэдгийг ойлгож байгаа бизээ. Энэ секс нөхөн үржилт гэдэг үндсэн ойлголт бол химийн болон цахилгааны харилцан үйлдлээр зохиогдсон бөгөөд энэ үйл явцыг “Сайкликал Стимулус респонс генератор” буюу “эргэлтээр өдөөгддөг хариу үүсгүүр” гэж нэрлэгддэг технологи юм. Энэ бол генетик буюу удамд суулгагдсан үржил явуулахын тулд аяндаа юмуу түргэн өдөөгддөг механизм юм. Энэ техник сүүлд амьд биетүүдэд болон хүнд суугдан зохицсон болно Мөн хүний нөхөн үржилтийн ажиллагаанд хэрэглэсэн өөр нэг механизм бол химийн цахилгаан гох дэгээг биед суулгасан арга байна. Энэ дэгээ нь Ис Би г хүний биед юмуу махан биед оруулахад хэрэглэдэг арга бөгөөд нэг Ис Би нөгөө Ис Би гээ татахын тулд хиймлээр бүтээсэн Гоо сайхны цахилгаан долгион  цацруулдаг арга юм. Энэ ертөнцөд байдаг урхи ялангуяа чөлөөт болсон Ис Би г цахилгаан хиймэл гоо сайхны аргаар өгөөш болгон урхиддаг юм. Энэ хиймэл гоо сайхан цацруулдаг долгионоор бий болсон мэдрэмж бол Ис би нүүдэд байдаг  бусад мэдрэмжүүдээс хамгийн дур татсан сайхан нь юм. Цахилгаан долгионоос гарах хүч гоо сайхантай нийлэхэд Ис Би биед үлддэг. Дээрх дэгээдэх арга мал юмуу өвсөн тэжээлтэнд бага хэрэглэгдсэн бөгөөд амьтад дээр бол тестороген ба эсторогеноор өдөөгдсөн цахилгаан химийн үржих импульсууд булчирхайнаас ялгарах химийн нэгдэлтэй холилдон гарах урхидалт юм. Энэ нь мөн хоол тэжээлийн түвшинтэй харилцан хамааралтай бөгөөд хоолны эх үүсвэр хасагдсан үед нөхөн үржих ажиллагаа улам эрчимждэг байна. Өлсгөлөн нь нөхөн үржих ажиллагааг дээшлүүдэг нь одоогын бие организм амьд үлдэх чадвараа алдах үед ирээдүйн үр удмаараа дамжуулан мөнхөд амьд үлдэх гэсэн оролдого юм. Энэ үндсэн зарчим амьдралын бүх хэлбэрүүдэд үйлчилдэг. Дээр дурьдсан хиймэл гоо сайхны цахилгаан долгионд дахин дахин автагдах муу нөлөөнөөс шалтгаалж Домейний удирдах анги махан биологийн биед суудаггүй болно. Тиймээс ч Домейний Хүч зөвхөн хиймэл хүүхэлдэйн биеийг ашигладаг болно. Миний мэдэхээр энэ урхи бол ертөнцийн түүхэнд бүтээгдэж байсан хамгийн үр дүнтэй барих төхөөрөмж гэгддэг. Домейн болон Оулд Импаерын аль аль нь дэлхийд үйл ажилагаагаа явуулахын тулд ажиллахаар үүрэг авсан Ис Би нүүдээ дээрх аргаар хүний биед оруулдаг байсан болно.

Эдгээр Ис Би нүүд бол ажилчин ангийнх бөгөөд дэлхий болон гаригууд дээрх боолын, тушаал зааврын дагуу юмуу хүсээгүй ажил үүргүүдийг гүйцэтгэдэг ангилалынхан юм. Мөн аль аль иргэншилд хууль ёсны, өндөр дээд зэргийн ангилалын Ис Би нүүд байдаг. Дээд ангилалынхан бол чөлөөт Ис Би нүүд юм. Тэдгээр Ис Би нүүд өөрийн хүслээр  улс төр, эдийн засаг болон нийгмийн ажиллагаанд саад учруулах болон сөнөөхгүйгээр ямар ч биед орох болон гарч чадах эрхтэй. Түүний дараах ангилалын Ис Би нүүд арай хязгаарлагдмал эрхтэй ба биед орох болон орохгүй байх магадлал цаг үеэс шалтгаалж янз бүр байдаг.Тиймээс ч тэд хүч чадал, ур чадвар, хөдөлгөөнд байх дасгалаа байнга хийж бэлтгэлтэй бэлэн байх ёстой. Түүний дараах ангилал бол “хүүхэлдэй бие” ангилал буюу Аерел би үүнд хамаардаг. Энэ ангилалынхан бүгд сансрын офицерүүд болон хөлгийн гишүүд болж галагтик хоорондын аялалд байнга гардаг. Ийм учраас тэд хөнгөн зөөлөн материалаар хийгдсэн хүүхэлдэй биетүүдээр хангагддаг. Олон төрлийн биет хүүхэлдэйнүүд мэргэжсэн юмуу тодорхой ажил гүйцэтгэх зориулалтаар бүтээгдсэн байдаг. Зарим хүүхэлдэй биетүүдэд зүг чиг олох, олборлох, химийн зохицуулалт хийх болон засах сэлбэх ажиллагаанууд явуулахтай холбогдуулан аппарат тоног хэрэгслээр тоноглогдсон байдаг. Ийм төрлийн хүүхэлдэй биетүүд олон төрөл байдаг ба нэг төрлийн ажиллагаа хийдгээрээ танигдах тэмдэгтэй байдаг. Дараагын хэсэг бол цэргүүд ба тэд төрөл бүрийн, тусгайлан бүтээгдсэн буу зэвсэгээр тоноглогдсон байдаг агаад ямар ч төсөөлөөгүй нөхцөл байдалд дайсныг даван гарах, тулалдахад зориулагдсан байдаг. Зарим цэргүүд механик биеэр зэвсэглэдэг ба ихэнх цэргүүд ямар ч ангилалд хамааралгүйгээр алсаас удирддаг робот биед байдаг. Харин хамгийн доод ангилалынхан бол зөвхөн биологийн махан биед орох хязгаарлагдмал эрхтэй байдаг. Иймээс тэд олон оддын системд аялах боломжгүй болдог. Махан биет бол үндсэндээ таталцлын, цаг уурын, цацрагын хор,агаарын даралт болон сансрын вакум орчин зэрэгт зохимжгүй байхаас гадна мөн хоол унд, нойр,агаарын даралт зэрэг олон тавгүй илэрхий шалтгаанууд махан биетэд тохиолддог бол хүүхэлдэй биед эдгээр нь шаардлагагүй юм. Махан бие бол агаарын тохиромжтой нөхцөлгүй бол хэдхэн минутын дотор бүтэж үхэх юм. Мөн биетийн гадна болон дотор байсан бактериуд 2-3 хоноход биеэс муухай үнэр ялгаруулдаг. Агаарын хөлөгт ямар ч төрлийн үнэр тохиромжгүй юм. Мөн махан бие агаарын тодорхой хэмд амьдрах чадвартай байдаг нь агаар мандалд олон зуун хэмийн эрс өөрчлөлтийг тэвчиж чадахгүй болно. Махан бие цэргийн зориулалтад бүр хэрэгцээгүй байдаг.Цахилгаан гар бууны ганц буудалтаар бие эгшин зуур хорт ууран үүл болон хувирч болно. Тэгэхлээр хүний махан биед орсон Ис Би өөрийн үндсэн олон чадвараа алддаг юм. Хэдийгээр онолын хувьд хуучин чадваруудыг нь сэргээж болох ч яг бодит байдал дээр хэрхэн ашиглаж болохыг одоогоор Домейний хувьд нээж олоогүй байна.Хэдийгээр Домейн иргэншилд нэг өдрийн дотор хэдэн их наяд гэрлийн хурдаар хүрч болох ч галакси хоорондын дундуур гарч зөвхөн нэг тушаасан үүрэг даалгаварыг биелүүлнэ гэдэг нь хэдэн ч мянган жил үргэлжилж ч болох үр дагавартай. Гэтэл махан бие ихэнхдээ 60-150 насладаг бол харин хүүхэлдэй биеийг дахин дахин засаж сэлбээд хэрэглэж болдог тул бараг цаг хугацаагүй ашиглаж болдог. Энэ ертөнцөд хамгийн анхны биологийн бие буюу махан бие 74 триллион буюу их наяд жилийн өмнө бий болсон. Маш хурдан хугацаанд энэ шинэлэг үзэгдэл Ис Би нүүдийн дунд хурдан тархаж янз бүрийн муу муухай зорилгоор олон нэр төрлийн биеүүдийг бүтээх, дотор нь суулгах  ажиллагаанууд эхэлсэн. Голдуу хөгжин баясах, мөн биологийн биеэр дамжин янз бүрийн мэдрэмжүүдийг мэдрэх, тоглоом маягаар ашигладаг байв. Түүнээс хойш Ис Би биологийн биед суух арга ажиллагаа нь улам хөгжин хувьссаар ирсэн. Энэ тоглоомын явцад Ис Би-г бие дотор нь гацааж дараа нь тэр биеийг орхиж явж чадахгүй болгох хэд хэдэн арга техникиуд мөн зохиогдсон. Анхандаа биологийн биеийг бат бөх байлгах үүднээс хийж байсан бол үнэндээ энэ нь хэтэрхий эмзэгхэн байлаа. Эхэндээ Ис Би өөрийн байгалийн хүч чадлаар энерги бүтээж басан бол яваандаа түүнтэй холбогдох үед биеийг гэмтээж эхэлсэн байна. Тиймээс Ис Би энэ эмзэг биеийг гэмтээсэндээ их шаналдаг байв. Иймээс дараа дараагын удаа биеүүдтэй таарахдаа маш болгоомжтой харьцах болсон байна. Тэр үедээ эдгээр биеттэй харьцахдаа тэднийг гэмтээхгүйн тулд өөрийн чадвараа бууруулах юмуу огт хэрэглэдэггүй болов. Энэ мэт олон арга залиуд бүтэлгүй тохиолдлууд урт удаан хугацааны турш үргэлжилсний дараа яваандаа олон тооны Ис Би нүүдийг ийм биед нэг мөсөн гацааж орхисон үр дүнтэй юм. Энэ нөхцөл байдлыг зарим нэг Ис Би нүүд бусдыг боол болгон захирахдаа ашиглаж эхэлсэн ашигтай үйлдвэрлэл болж хувирчээ. Энэ боолчлолын гай гамшиг олон наяд жил үргэлжлэн одоог хүртэл байсаар байна. Эцэстээ Ис Би-гийн өөрийгөө чөлөөлөх чадвар болон энерги бүтээх чадварууд багасч энэ нь дээд ангилалын анхаарал болгоомжтой ангилалын Ис Бинүүдэд  өргөн нөлөөлсөн байна. Урьд нь аль аль иргэншилд биеийг ашиглах нь ямарч ангилалынханд чөлөөтэй байдаг байлаа.

10-р хэсэг дуусав.

11, 12-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/11-13.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...