Харийн хүнтэй ярилцсан тэмдэглэл 11- 13 р хэсэг


Галакси болон ертөнц даяар ихэнх Ис Би нүүд ямар нэг биологийн биед байж үзсэн байдаг. Гэхдээ биетүүдийн гаднах бүтэц, хөдөлгөөн, амьдрах хэв маяг гаригуудын таталцал, агаар болон цаг агаар зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан олон төрлийн байдаг.Тухайн гаригийн агаарын найрлага, оддын байрлал, зай болон хэлбэр хэмжээнээс шалтгаалан биеийн төрлүүдийг урьдчилан бүтээсэн байдаг. Дунджаар одод болон гаригууд нийтлэг төстэй байдлаараа ангилалд хуваагддаг.  Жишээ нь: дэлхий бол “Нар төрлийн 12, ангилал 7” гариг гэсэн хэсэгт орох бөгөөд хүндийн татах хүч, хүчилтөрөгчит агаартай, биологийн амьдралын хэлбэрүүдтэй, дан шар, дунд зэргийн, бага туяат нар  буюу 12 –р од төрлийн гариг юм. Гэвч бүрэн тайлбарыг англи хэл дээрх  одон орны хэл томъёо хязгаарлагдмал тул хэлэх аргагүй юм. Амьдралын хэлбэрүүд далайн эргийн элсний ширхэг мэт асар олон байдаг юм. Тэгэхлээр 74 их наяд буюу триллион жилийн хугацаанд “шавьж ба цэцэглэл” компани мэт хэдэн зуун сая компаниуд хэдэн зуун сая төрөл зүйлийн амьтад , хэлбэрүүдийг бүтээсэн байж болох вэ гээд төсөөлөөд үз.

Матилдагын хувийн тэмдэглэл:

-          Аерел түүхээ хэлж дууссаны дараа нэг хэсэг чимээгүй болов. Би түүний хэлсэн бүгдийг бодолдоо эмхлэх гэж оролдов. Аерел шөнөөр уран зөгнөлт ном уншсан юм болов уу гэж хүртэл бодож үзэв. Тэр яагаад надад санаанд орохооргүй түүхийг ярьж өгөв. Хэрэв миний өөдөөс 40 инч урттай, 3 хуруутай, саарал арьстай харийн хүн суугаагүйсэн бол би түүний нэг ч үгэнд итгэхгүй байлаа.

Сүүлд бичсэн дүгнэлт: Аерелтэй ярилцсан цагаас хойш 60 жил өнгөрчээ. Тэр хугацаанд дэлхийд эмч нар зарим нэг биологийн инженерийн тухай Аерелийн ярьсантай төстэй олон нээлтүүд хийсэн байна. Үүнд : зүрх солих, хувилах, хуруун шилний хүүхэд, эрхтэн шилжүүлэх, гоо сайхны мэс ажилбар, ген хромсом гээд дурьдаад баршгүй. Миний хувьд би цэцэг болон шаьжийг урьдынх шигээ харахаа больсон бөгөөд мөн миний шашны итгэл үнэмшил сургаалиуд бас өөрчлөгдсөн болно.

Аерел өнөөдөр надад зарим нэг шинжлэх ухааны мэдлэгийн тухай ерөнхий зүйлүүд ярьж өгөхөөр болов. Би тэмдэглэлээ гарган түүний хэлсэн бүгдийг давтан хэлж анхааралтай бичиж авахаар шийдэв.

-          Өнөөдөр дэлхийд Йохоннес Гутенберг шиг хүн олон байсан бол дэлхийд ямар их дэвшил авчрах байсан гэж бодно. Үүнд: Исаак Ньютон, Бенжамин Франклин, Жорж Вашингтон Карвер, Никола Тесла, Жонас Сок, Ричард Триветчик зэрэг олон зуун ухаантнууд суутнууд шинийг зохион бүтээгчид өнөөдөр амьдардаг байсан бол хэрэв тэд хэзээ ч үхээгүй бүгд амьд байсан бол техникийн ямар их дэвшил гарах байсныг төсөөлөөд үз. Хэрэв тэдний ой санамж арилаагүй бүхнийг мартаагүй үргэлжлэн сураад ажиллаж байсан бол? Хэрэв ийм төрлийн ухаантнууд болох мөнх орших Ис Би нүүдийг нэг цаг хугацаанд нэг дор шинийг зохион бүтээж, амьдрахыг нь үргэлжлүүлсэн бол иргэншил болоод технологийн түвшин ямар өндөрт хүрсэн байхав. Ялангуяа Домейн бол дангаар хөгжил дэвшил нь саадгүй их наяд жилүүдэд үргэлжлэн оршсон нэгэн иргэншил юм. Тиймээс бүх салбарт технологи, мэдлэгүүд  улам хөгжин нарийсч төсөөлж болох болон төсөөлж боломгүйг ч давсан байдаг. Анхандаа Ис Би нүүдийн илюжон буюу төсөөлөл, шинийг бүтээх чадвар дээр үндэслэж физик буюу бодит ертөнцүүд – микрокозм ба макрокозм бий болсон. Ертөнцийн бүх нэгж хэсгүүд Ис Би гийн төсөөллөөр оршин байх болсон. Бүх зүйл санаанаас урган бий болсон бөгөөд бодол бол хэмжээ, байрлал, жингүйгээр сансарт байдаг. Анх ор мөргүй бодлоос сансрын тоосонцрууд болон хамгийн жижиг хэсгүүд, нарны хэмжээнээс гариг оддын хэмжээнүүд бүгд бий болсон.  Бүр биет доторхи жижиг зайд оршиж, эд эсүүдийг амьдруулж мэдрүүлж, хөдөлгөдөг микробууд хүртэл Ис Би гийн бодож олсон санаануудаас урган гарсан байдаг. Та болон дэлхий дээрх бүх Ис Би нүүд энэ универс буюу ертөнцийг бүтээхэд оролцсон байдаг. Хэдийгээр одоо та бүхэн 65 хан жилийн эргэлтэд амьдарч, махан эмзэгхэн биед оршиж байгаа боловч та бүгд ой санамж, дурсамжаа арилгуулсан тул амьдрах болгондоо бүхнийг шинээр сурахаас өөр аргагүй болдог. Гэвч таны мөн чанар, хэн байгаа нь тэр чигээрээ үүрд мөнх юм. Тиймээс та бүхний гүнд хэн болох, юу мэддэг болохоо мэдсээр байдаг. Та бүхэн өөрөө өөрийнхөө эх үүсвэр юм. Тухайлбал хүүхдэд байдаг төрөлхийн авъяас билгийг та нар юу гэж бодож байна? Хэн ч зааж өгөөгүй байхад 3 настайдаа төгөлдөр хуурын концерт тоглодог Ис Би гийн чадварыг? Хэрэв тэд олон зуун удаагын амьдралдаа хаа нэгтээ төгөлдөр хуурын өмнө сууж байсан амьдралаа хэсгийг ч болов санаагүй бол энэ боломжгүй зүйл юм. Тэд яаж мэддэгээ өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Тэд зүгээр л мэддэг. Хүмүүс сүүлийн 100 хан жил урьд өмнө 2000 жил ч байгаагүй хөгжиж дэвшсэн. Яагаад? Учир нь Оулд Импаерын хор нөлөөг Домейн устгасан учраас тэр. Энэ дэвшил хөгжил аль христийн тооллын дараа 1250 онд Оулд Импаерын үлдэгдлийг нарны аймагт сансрын энэ бүсэд устгаснаас хойш эхлэлтэй. Ирэх 500 жилд дэлхий бие даасан, тусгаар байдлаа дахин олж авах боломжтой. Хэрэв ой санамж арилгах асуудал сайнаар шийдэгдэж, ухаант Ис Би нүүдэд анхаарлаа хандуулж чадваас энэ нь бүрэн боломжтой юм.  Гэвч анхааруулж хэлэх нэг зүйл бол дэлхийд цөлөгдсөн байгаа шинийг бүтээх потенциал бүхий Ис Би нүүд дэлхийн хүн амын гэмт хэргийн элементүүдэд автаж холилдсон байгааг анхаар. Ялангуяа улс төрчид, дайн өдөөгчид, нийгмийг сөнөөж болох химийн халдварт өвчнүүд, атомын болон цөмийн зэвсэг зохион бүтээгч хариуцлагаүй физикчид гэх мэт улсууд. Энэ бүхэн дэлхийн бүх амьд оршихуй, хэлбэрүүдийг бүрмөсөн устгаж болохыг анхаар. Сүүлийн 2 жилд дэлхийд туршсан цөмийн жижиг дэлбэрэлтүүд шиг их хэмжээгээр туршвал дэлхийн амьд биетийг бүгдийг устгах чадалтай. Энэ зэвсэг том байх тусмаа нэг дэлбэрэлтээр дэлхийн хүчилтөрөгч агаарыг бүхэлд залгин авах боломжтой. Тэгэхлээр нэн тэргүүнд шийдэх асуудлууд бол технологийн болон нийгмийн асуудлуудаас болж дэлхийг устгахгүй байх тал дээр найдвартай арга хэмжээ авах ёстой юм. Математик болон механикийн салбарт болон бусад шинжлэх ухааны салбаруудад гарах оюун ухааны дэвшлүүдийг дээрх асуудлуудад хамааруулах хэрэггүй юм. Тиймээс эрдэмтдийг ирээдүйд дэлхийг аварна гэж харах хэрэггүй юм. Шинжлэх ухаан гээд нэрлээд байгаа зүйл нь ганцхан жишээн дээр үндэслэсэн болохоос оршихуй нь энергиэс үүсэлтэй, мөн обьектууд сансарт хөдөлдөг нь шинжлэх ухаан биш юм. Тэд бүтээгч нь хувь Ис Би юмуу бүлэг Ис Би гийн хамтын ажиллагаа гэж ер боддоггүй тоодоггүй байна. Ис Би байгаа цагт физик ертөнц болон шинэ ертөнц бүтээгдсээр байх болно. Хэрэв эрдэмтэд бүтээгч болон үүсгэгч галыг ноцоогч нь сүнс юм гэдэг тун чухал Үнэнийг тоохгүй, үнэлэхгүй орхигдуулбал бүх шинжлэх ухаан хэрэгцээгүй бөгөөд үр дүнгүй болно. Харамсалтай нь энэ үл тоогч чанарыг Оулд Импаер хүмүүст хүчээр суулгахдаа дэлхий дээрх Ис Би г дотоод бүтээх чадваруудаа хэзээ ч олж мэдэхээргүй байлгах зорилготой байсан. Гэтэл Ис Би  сансар, энерги, цаг хугацаа, энэ ертөнцийн бүх бүрэлдэхүүн хэсгийг бүтээгч нь билээ. Тиймээс үхэшгүй мөнхийн сүнсний чадваруудаа ухамсарлахгүй, үл тоосоор байвал хүн төрөлхтөн өөрөө өөрсдийгөө устгах цаг хүртэл хоригдсон хэвээр үлдэх юм. Тэгэхлээр утлага уугиулсан шашны дуудлагаас илүүтэйгээр физикийн шинжлэх ухаан бол эх үүслийг бүтээгч үндэс юм гэсэн зарчимд найдах хэрэггүй юм. Эдгээрийн аль аль нь урхидах болон мартуулагч шидтэй юм. Эрдэмтэд ажиглаж байгаа дүр үзүүлдэг ч үнэндээ өөрт харагдсанаа баримт гэдэг.Тэд өөрсдийгөө сохор юм гэдгээ ухаарах хүртлээ сохор хүн шиг л байх болно. Дэлхийн шинжлэх ухааны “баримт” гээд байгаа зүйлд бүтээгч эх үүсвэр багтддаггүй. Тэд зөвхөн бүтээгдээд бий болсны дараах үр дүнг баримт гэдэг. Мөн шинжлэх ухааны баримтад оршихуйн хязгааргүй үргэлжилсэн өнгөрсөн дурсамжууд ордоггүй.Оршихуй болон бүтээгч эх үүсвэр, физик ертөнцийн хэмжих багаж, дуран авай микроскопын линзээр ч харагддаггүй. Энэ нь цэцгийн үнэр юмуу хаягдсан хайрын шаналалыг метр хэмжих багажаар хэмжиж болдоггүйтэй яг адил. Та нарын бурханд л байдаг гэж боддог бүтээгч хүч болон чадвар та нарын дотор ч бас бий. Учир нь та бол үхэшгүй мөнхийн сүнсэн биет. Сохор хүн хэрхэн гэрлийн солонгыг багтаасан тоо томшгүй өнгөний ялгарлыг харахыг зааж өгдөг гэж? Ис Би гийн төрөлх мөн чанарыг ойлгохгүйгээр энэ ертөнцийг ойлгодог гэх нэгэн бол будагны толбо дусаасан урлаачын цаас шиг болсон хэрэггүй төсөөлөл юм. Үнэндээ сүнсний судлал шашны мухар сүсгээр дамжин бодлыг удирдаж байгаа ажиллагааны үр дүн болох хүний дотор одоо ч байсаар байгаа мунхаг бодлын улмаас гацаж мухардсан байна. Мөн сүнслэг оюун санааны ухааныг шинжлэх ухаанууд физик ертөнцөд хэмжигддэггүй л бол хориглосон бас хаясан байна. Тэгэхлээр шинжлэх ухаан бол учир шалтгааны шашин. Тэд учир шалтгааныг баримтлана.Шинжлэх ухааны хувьд   бүтээл бол бүх зүйл харин бүтээгч нь юу  ч биш юм.Энэ хоёр туйл бол шоронгийн өрөөний тор мэт. Тэд бүх юмс үзэгдлийг харилцан үйлдлээр нь ажиглан дүгнэж байна. Бүтээлийг зохиогч нь Ис Би гэж ойлгохгүйгээр бүтээл судлал бол хөөрхийлөлтэй. Хэрэв та одоогын шинжлэх ухааны төсөөллөөр ертөнцийн зах руу сэлэе гэвэл өршөөлгүй амьгүй гүн харанхуйн төгсгөл рүү унах болно. Дэлхийд та нар оюун санаа болон сүнсний ертөнцийг төсөөлөхдөө тэнд муу муухай аймшгийн мангас мэт араатнуудаар дүүрсэн хэрэв цааш аялаад байвал тэдэнд амьдаараа барьж идүүлж магад гэсэн мухар сүсэгт автсан байдаг. Оулд Импаерын хорих системийн ашиг сонирхол бол таныг өөрийнхөө сүнсний гүн рүү өнгийн харахаас урьдчилан сэргийлэх, ой санамжаа хайгаад олчих бий гэсэн тэдний айдас юм. Шорон нь таны оюун санаан дахь сүүдрээс бүтээгдсэн. Харин сүүдэр нь хууралт, зовиур, төөрөгдөл болон айдсаар бүтдэг байна. Тэгэхлээр хүн төрөлхтний хувьд бусад Ис Би нүүдийн ой санамжыг сэрээж, өөрийгөө таних болон дахин олоход нь туслах чадвартай хүмүүс л жинхэнэ ухаантнууд болох юм. Энэ асуудлууд ёс суртахуун, зан авирыг хүчээр тулгасан, бусад оршихуйнуудын тухай ягшсан үзэл баримтлал, итгэл үнэмшил, нууцлаг байдал, хар тамхи болон буу зэвсэгээр дамжуулан боолчлох нийгмээр удирдуулсан тохиолдолд шийдэгдэхгүй юм. Цахилгаан шок, Гипнотик командын дор бол бүр ч боломжгүй. Тиймээс танай дэлхийн амьд үлдэх боломж бол зөвхөн хүн тус бүрийн олон сая жил алдагдсан ой санамж эргэн сэргээж, өөрийгөө таньж, эх үүсвэрээ олж авах чадвараас хамаарах юм. Оулд Импаерт урлаг, шинжлэх ухаан болон технологи хэзээ ч төсөөлөгдөж, хөгжиж байгаагүй юм. Хэрэв тиймгүйсэн бол  тэд танай дэлхийг хэзээ ч одоогын хүнд нөхцөл байдалд авчрахгүй байх байлаа. Домейнд энэ асуудлыг шийдэх технологийг гаргаж ирээгүй л байна. Саяхныг болтол Ис Би-д ой санамж алдуулах асуудал гардаггүй байлаа. Тийм учраас энэ асуудлыг шийдэхээр хэн ч хэзээ ч ажиллаж байгаагүй юм. Харамсалтай нь Домейнд одоогоор санал болгох шийдэл алга байна. Домейн Экспедишоны хүчний зарим нэг офицерууд үүрэг даалгаваргүй үедээ дэлхийд шинэ технологи авчрахаар ажилладаг байсан юм. Тэдгээр офицерүүд станц дээрээ хүүхэлдэйн биеэ орхиж Ис Би байдлаараа хүний биед орох юмуу тандахаар ирдэг байв.Зарим нь мөн хүний биед орсон ч үүрэг даалгавараа давхар биелүүлдэг байлаа. Гэвч энэ бол тэдний хувьд маш аюултай бөгөөд адал явдалтай үүрэг байв. Маш чадварлаг Ис Би л даалгаврыг амжиллтай гүйцэтгэн бааз руугаа буцдаг байв. Саяхандаа манайхаас үндсэн үүрэг даалгавараа биелүүлэнгээ биологийн биед орсон офицер бол дэлхийд цахилгааныг бүтээгч Никола Тесла гэж нэрээр танигдсан хүн байлаа. Хэдийгээр миний үндсэн үүрэг биш ч би бас өөрийн зүгээс дэлхийн хүн төрөлхтөнд хүнлэг энэрэнгүй болон шинжлэх ухааны өндөр хөгжилд хүрэх гэсэн хүчин чармайлтыг дэмжих зорилготой байна. Миний зорилго бол бусад Ис Би-г өөрсөддөө туслахад нь дэмжин туслах юм. Ой санамж арилгах асуудлыг дэлхийд шийдэхийн тулд та бүхэнд илүү дэвшилтэт технологи, мөн Ис Би г биеэс чөлөөлөх болон оюун санааг арилгасан ой санамжаас нь чөлөөлөх шинэ техникийг бүтээх, судалгааны ажилд хангалттай цаг зарцуулах нийгмийн тогтвортой байдал хэрэгтэй байгаа юм. Гэсэн хэдий ч Домейний хувьд дэлхийн хүн төрөлхтөнд хандсан онцгой сонирхол байхгүй ба харин энэ гаригийг хэрэгтэй байх талаас нь харж хамгаалах урт хугацааны сонирхол бий. Бидний гол сонирхол бол  устгал сүйрлээс урьдчилан сэргийлэх, дэлхийн био, усан, агаарын орчны бүтцийг дэмжин туслах технологийн хөгжлийг хурдасгахад чиглэж байна. Та бүхэн мөн манай сансрын хөлгийг анхааралтай шалгаж судлаад танай дэлхийд байхгүй технологиор бүрэн тоноглогдсон болохыг олж мэднэ. Хэрэв бидний онгоцны хэлтэрхийнүүдийг янз бүрийн эрдэмтдэд судлуулахаар явуулах юм бол тэд хэлтэрхийний бүтцэд байгаа агууламжыг дуурайлган бүтээхийн тулд зарим нэг түүхий эд болон технологийн цар хүрээнд хийж болох ч зарим хэсгүүд нь бол бүр таагдашгүй бөгөөд дууриалган орлуулах байгалийн эх үүсвэр ч энэ дэлхийд олдохгүй юм. Ялангуяа хөлгийн их биеийг бүтээсэн метал дэлхийд байхгүй бөгөөд түүнийг боловсруулах нарийн аргыг олох гэж хэдэн тэрбум жил болсон байдаг. Түүнээс гадна хөлгийг чиглүүлэхэд Ис Би өөрийн долгионы үелзлийг хөлгийн төв мэдрэлийн сүлжээнд тааруулж удирддаг. Ийм хөлгүүдийг удирдан явуулахын тулд нисэгч энергийн өндөр хэмийн хэмжээ, сахилга бат, дадлага болоод өндөр оюун ухааны чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Дэлхийн Ис Би нүүд энэ бүхнийг туршиж явуулж чадахгүй бөгөөд учир нь үүнд зориулагдсан хиймэл хүүхэлдэй биеийг ашиглах шаардлагатай юм. Хөлгийг шалгах явцад, тодорхой хэсэг эрдэмтэд болох ертөнцийн хамгийн шилдэг оюун санаануудын дунд байсны хувиар технологийн мэдлэгээ эргэн санаж болох юм. Ийм эрдэмтэд дэлхийд олон бий тухайлбал цахилгаан генератор,уурын хөдөлгүүр, дотоод шатах хүч, хөлдөөгч, онгоц, антибиотик болон бусад танай иргэншилд бүтээгдсэн багаж төхөөрөмжүүдийг эргэн нээсэн шиг манай хөлгийн чухал технологийг дахин нээж чадна.  Манай хөлгийн онцгой системд суурилагдсан хэрэгтэй агууламжууд бол дараах зүйлүүд болно:

1.       Хөлгийн ханан дотор тоноглогдсон байгаа бичил утас болон сүлжээнүүд холбоо харилцаа, мэдээллийг хадгалах, компюторын үйлдэл болон автомат чиглүүлэгчийг удирддаг.

2.       Мөн ижил утсууд гэрэл, бичил гэрэл,  солонгын өнгө илрүүлэгч ультра гэрэл болон хараа зэрэгт хэрэглэгдэнэ.

3.       Хөлгийн дотоод интериорд хэрэглэгдсэн бөс даавуу болон эд ангиуд бол одоогоор дэлхийд байхгүй дээд зэргийн бөгөөд олон төрлийн зориулалттай.

4.       Мөн та бүхэн бүтээх, өсгөх, дамжуулах гэрлийн жижиг хэсгүүд, тусгалууд болон  энергийн долгион механизмыг олох болно.

Домейний нисэгч, инженер, офицерийн хувьд би та нарт сая хэлснээс илүү ажиллагаа болон зохион байгуулалтын нарийн ширийнийг хэлэлцэх юмуу тайлбарлах эрхгүй юм.

Гэсэн хэдий ч дээрх эх сурвалжаас санаа авч шинэ технологи бүтээх олон инженерүүд танайд бий гэдэгт би итгэлтэй байна. Та нарыг би дээрх мэдээллээр хангасан нь Домейний зүгээс сайнаар хандаж байгаагын илэрхийлэл юм.

11-р хэсэг дуусав.

 

 Харийн хүнтэй ярилцсан нь 12-р хэсэг

Миний Ис би гэж нэрлэсэн үхэшгүй мөнхийн сүнсэн биет бол илюжон буюу хиймэл хоосон ертөнцийг зохиогч ба бүтээгч мөн. Тэд хувиараа болон нийлээд сул чөлөөт, мөнхийн, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч оршихуй юм. Ис Би байршил,байрлалыг дүрслэн бүтээснээр орон зай, сансрыг бий болгоно.Тэд болон тэдний дүрслэлээр бүтсэн харилцан байршлийг орон зай буюу сансар гээд байгаа юм. Ис Би бусад Ис би гийн бүтээсэн обьект юмуу орон зайг ойлгон, хүлээн зөвшөөрдөг. Ис Би бол физик ертөнцийн биет оршихуй биш.Тэд бол энерги болон юмс үзэгдлийн эх үүсвэр. Ис би-д сансарт байршил буюу цаг хугацаа гэж үгүй, харин сансар болон байршлын хэсгүүдийг сансарт бүтээж, энергийг зохиож, дүрс хэлбэрүүдийг олон талаас нь бүтээдэг. Мөн төрөл зүйлүүдийн хөдөлгөөн, түүний шалтгаан болон амьдрах хөдөлгөөнийг бас тэд бүтээдэг. Тэдний хөдөлгөөнд оруулсан хэлбэрийг амьдрал гэж нэрлэдэг. Мөн Ис Би өөрсдийн болон бусдын бүтээсэн обьект болон үзэгдэл, сансар орон зай, цаг хугацаанд байрлах уу гэдгээ өөрсдөө шийдэж, зөвшөөрч болдог. Юмс үзэгдлийг зохион бүтээхийн дутагдалтай тал нь юмс үзэгдэл үргэлжлэн бүтээгдсээр байх ёстой явдал юм.Хэрэв үргэлжлүүлэн бүтээхгүй бол устаж алга болдог. Юмс үзэгдлийг байнга бүтээх нь бүтээсэн зүйлээ тэтгэж амьдруулахын тулд нарийн хэсэг бүрт нь тасралтгүй анхаарах шаардлагатай болгодог. Ис би гийн нийтлэг чанар бол уйтгартай байдлаас зайлсхийх хүсэл юм. Хэрэв Ис Би бусад Ис Би тэй харилцаа холбоогүй, бусад Ис Би гийн бүтээсэн үзэгдэл, юмс, урьдчилан төлөвлөөгүй үйл явдал, драма, таамаглаагүй зорилго зэрэггүй бол сүнс  уйдаж залхах юм. Хэрэв та хүслээрээ юуг ч бүтээж, юуг ч ойлгож, тохиолдол бүрийн шалтгааныг тарьдаг бол яахав? Хэрэв та түүнээс өөр зүйл хийж чадах зүйлгүй бол яахав? Хэрэв та бүх асуултын хариуг мэдэж, бүх тоглоомын үр дүнг урьдчилан мэдээд байвал яахав? Та залхана биздээ? Тэгэхлээр Ис Би гийн өнгөрсөн цаг хугацаан дахь бүх зам мөрүүд бол физик ертөнцийн хувьд хэмжиж болшгүй, хязгааргүй юм. Иймд Ис Би-д эхлэл болон төгсгөл гэж хэмжигдэхүүн үгүй. Тэд зүгээр л оршсоор байдаг. Ис Би гийн бас нэг мөн чанар бол өөрийн бүтээсэн юмс үзэгдлийг бусад Ис Би гайхан бишрэхийг хүсдэг. Хэрэв Ис Би гийн бүтээсэн үзэгдэл гайхаад байх зүйлгүй бол тэд гайхшил төрүүлэх хүртэл бүтээсээр байдаг.Нөгөө талаар одоо байгаа физик ертөнцүүд тийм гайхшил төрүүлэх үзэгдлүүд биш юм. Энэ ертөнцийн эхлэл болон орон зай, хувь хувийн бүтээсэн үзэгдлээр эхэлсэн юм. Тэр нь Ис Би гийн “гэр” гэгдэж байсан. Заримдаа ертөнц бол хоёр юмуу түүнээс олон Ис Би-гийн хамтын ажиллагааны үрээр бий болдог. Заримдаа Ис би болон тэдний бүтээсэн ертөнцүүд хоорондоо мөргөлдөх, устаж алга болох тохиолдлууд бас байдаг. Учир нь Ис Би нүүдийн хамтран бүтээсэн  ертөнцөд олон Ис Би нүүд зэрэг зэрэг бүтээж байдаг тул тэдний цар хүрээ, тархалтаас шалтгаалдаг. Ис би-нүүд тоглоом тоглохын тулд өөрсдийн ур чадвараа хасах багасгах тохиолдол бас байдаг. Учир нь тоглоомгүйгээс тоглоомтой нь дээр гэж боддог. Тэд заримдаа тоглоом тоглохын тулд өвчин, зовиур, тэнэглэл, дутуу гачуу байдал, зэрэг бүх төрлийн хүсмээргүй, шаардлагагүй нөхцөл байдлуудыг даван туулахад хүрдэг. Тоглоом тоглох сонирхолтой нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд тэд юу ч мэдэхүй ,харахгүй, шалтгааныг мэдэхгүй дүр үзүүлэх хэрэгтэй болдог. Үүнд: мэдэхгүй байдал, эрх чөлөө, хаалтууд болон өрсөлдөгчид, зорилго гэх мэт. Үнэндээ тоглоом тоглох нь уйдалт залхалтын асуудлыг шийдэж өгдөг гэсэн үг. Ийм загвараар бүх сансар огторгуй, галакси, нарууд, гаригууд,физик үзэгдэл болох амьдралын хэлбэрүүд, газрууд, үйл явдлуудыг Ис Би нүүд бүтээдэг бөгөөд эдгээрийг дэмжин тэтгэж, оршин байхыг  хоорондын гэрээгээр хангадаг. Тэгэхлээр  Ис Би гийн төсөөллөөр бий болсон, хүлээн зөвшөөрөгдсөн олон ертөнцүүд байхын хэрээр тэд өөр хоорондоо өрсөлдөөнтэй байдаг. Тиймээс ертөнц бүхэнд түүнийг бүтээсэн Ис Би болон Ис Би нүүдийн төсөөлөл, нэгдсэн дүрэм байх агаад хадгалах болон устгах эсэх нь зөвхөн тэднээс хамаардаг байна. Иймд физик ертөнцөд тодорхойлогддог цаг хугацаа, энерги, бодит юмс, сансар орон зай нь бусад ертөнцөд байхгүй ч байж болох юм. Домейн бол тийм ертөнцөд байдаг ч мөн физик ертөнцөд зэрэг оршдог. Физик ертөнцөд мөрдөх ёстой нэг дүрэм бол энерги бүтээгдэж болно харин устаж болохгүй. Тиймээс Ис Би илүү шинэ энергийг бүтээж, нэмсээр байх тул энэ ертөнц улам тэлсээр байх болно. Энэ бол хэмжээ хязгааргүй. Яг л автомашины эд ангиуд нэмэгдсэн ч устгахгүй л бол явсаар байдаг шиг. Бүх Ис Би үндсэндээ сайн юм. Тэд ихэнхдээ өөрт таалагдахгүй, учрахыг хүсээгүй зүйлээ бусад Ис Би-д хийхийг хүсдэггүй юм. Ис Би гийн мөн чанарт сайн муу, үзэсгэлэнтэй юмуу муухай гэх ойлголт байхгүй. Дээрх санаанууд зөвхөн хувь Ис Би нүүдын үзэл бодлоо илэрхийлэх үнэлэмж юм. Хүн та нарын ойлголтоор бол Ис Би гийн талаархи ерөнхий ойлголт “бурхан”-д л байдаг гэх бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, үхэшгүй мөнхийн гэх тэр тодорхойлолт мөн. Тэгэхээр бурхан яаж бурхан байхаа болихов? Тэд мэдэхгүй дүр харуулдаг.Та хэрвээ нуугдаж буй хүн хаана байгааг мэдчихдэг бол хэрхэн “хайх ба олох” тоглоом тоглож чадхав? Та мэдэхгүй дүр үзүүлж байж л нөгөө хүнээ хайдаг шүүдээ. Тэгэхлээр энэ бол тоглоом зохиогдсон  түүх юм. Та дүр үзүүлж байгаа гэдгээ л бүрэн мартсан байгаа юм. Ингэж л Ис Би нүүд өөрийн зохиосон төөрдөг төхөөрөмжийн урхинд орж гацсан байгаа нь тэр юм. Дүрслэн хэлбэл өөрийн зохиосон торонд ороод, түлхүүрээ гадагшаа шидчээд өөрийгөө дотор нь юмуу гадна нь байгаа юмуу гэдгээ ч мартсан, өөрөө өөрийгөө мэдэхээ байсан, бүр түүнээс гарч болдог түлхүүртэйгээ ч мартсантай адил юм. Юмс үзэгдэл байхгүй гэж төсөөлөх гээд үз. Дэлхийд заадаг болон баримталдаг зарчмаар бол бурхан л хариуцдаг, хүн хариуцахгүй гэдэг, мөн бурхан л юм бүхнийг бүтээдэг гэж заалгадаг.Тэгэхээр бүтээсэн үйлдлийн хариуцлагыг өөр Ис Би юмуу Бурхан хариуцна гэж үү? Та өөрөө бол ерөөсөө биш. Ямар ч хүний хувийн хариуцлага нь тэр өөрөө юмуу тэд өөрсдөө гэдгээ мэддэггүй. Мөн бурхан гэдэг нь өөрөө гэж ухаардаггүй. Тэр эх сурвалж нь Ис Би бүр өөрийгөө урхинд оруулсан гэх баримт юм.

12-р хэсэг дуусав.

 

13 р хэсэг буюу төгсгөл

 Матилдагийн хувийн тэмдэглэл:

Би дээрх ярилцлага өөрийгөө өөрөө илэрхийлнэ гэж бодож байна. Аерел ярилцлагадаа үнэнч зарчмыг баримталсан. Манай дээд удирдлага Аерелийн хэлсэн бүгдийг манай цэргийнхэнд сануулсан дохио болсон гэж үзлээ.

АНУ-н агаарын цэргийн нисэх хүчний Албан ёсны тайлбар:

Розвелл армийн агаарын бүс.509 дүгээр бөмбөгдөлтийн дивиз.

Сэдэв: Харийн хүнтэй ярилцсан ярилцлага, 1947 оны 7 сарын 31,1-р хэсэг.

Аерел: - Миний ярьсан үнэнг улс төр, шашин, эдийн засгийн шалтгаанаар золиослохгүй гэж би итгэж байна.Би Домейний нисэгч, инженер, офицерийн хувьд Домейний эрх ашиг болон өмч хөрөнгийг хамгаалах үүрэгтэй юм. Бид мөн өөрсдийн мэдээгүй аюулын эсрэг өөрсдийгөө хамгаалж чадахгүй юм. Мөн бусад соёл иргэншлээс алслагдмал байдаг нь та нарт өөр бусад олон сэдвээр ярих боломж олгосонгүй.Домейний хяналт болон протокол хөтлөлт явагдаж байгаа учраас би та бүхэнд Домейний үйл ажиллагаа болон төлөвлөгөөний нарийн ширийний тухай илүү дэлгэрэнгүй хэлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч миний ярьсан зүйлд та бүхэнд хэрэгтэй олон мэдээллүүд бий. Одоо миний өөрийн станцын байрлал руу үүрэгт ажил руугаа явах цаг боллоо. Би өөрийн зүгээс надад өгөгдсөн хангалттай олон мэдээллүүд санал болгосон гэж үзэж байгаа тул би Ис Би хэлбэрээр ирэх 24 цагын дотор явах болно.

Матилдагийн тэмдэглэл:

Тэрээр өөрийн хүүхэлдэй биеэ болон гэмтсэн сансрын хөлгийг орхиж явах болсон тул бид түүний биеийн бүтцийг тайван судлах нь түүнд хоргодох ямар нэг сэтгэл, мэдрэмж байхгүй гэсэн үг юм. Учир нь түүнд энэ биеийг дахин хэрэглэх шаардлага байхгүй бөгөөд өөр бусад хүүхэлдэй биеүүд бэлэн байгаа юм. Тэгээд ч Аерел хэлэхдээ түүний биеэс энэ дэлхийн эрдэмтдэд хэрэгтэй гэх ямар нэг технологи олдохгүй юм гэсэн. Бие энгийн бүтэцтэй ч гэсэн манай өнөөдрийн чадвар тэднийг дуурайх болон судлан шинжлэхэд хэтэрхий хоцрогдмол юм. Түүний биологийн гэнэ үү механик гэнэ үү биеийг хийсэн түүхий эд болон эртний технологи энэ дэлхийд байхгүй. Аерелийн түрүүнд дурьдсанаар Домейн иргэншилд хатуу дэг журамтай нийгэм, эдийн засгийн ангиуд бүхий давхаргуудтай байсан тул тэдний иргэншил өөрчлөгдөж хувиршгүй, халдашгүй дархан байдлаа хэдэн сая эриний турш хадгалсаар ирсэн. Тиймээс үүрэг хүлээсэн офицеруудын ажиллуулах биеүүдийн бүтэц болоод үйл ажиллагаа тэдний зэрэглэл, урт удаан байх, бэлтгэлийн төвшин,тушаалын төвшин зэрэг Ис Би бүрийн хувийн таних тэмдэг, чадвараас хамаарч  өөр өөр төрлийн байдаг. Аерелийн хэрэглэж буй бие бол нисэгч, инженер офицер гэсэн ангилал, чадварт зориулан бүтээгдсэн байх нь. Ослоор бүрэн устсан биеүүд түүнийхээс өөр ангилалынх байсан ба ихэнх нь залуу ангилалд зориулагдсан байсан. Тиймээс тэдний харагдах байдал, бүтэц, найрлага болон биет ажиллагааны чадвар тэдний үүргээс шалтгаалан хязгаарлагдмал, төрөлжсөн байдаг. Ослын үед гэмтсэн болон устсан залуу ангилалын Ис Би нүүд биеэ орхин станц руугаа бүгд буцсан болно. Тэдний биед учруулсан зовиур болон гэмтэл нь тэд залуу бөгөөд доод төвшний офицерүүд байсантай холбоотой. Тэдний хэрэглэж байсан бие хагас биологийн бүтэцтэй байсан тул Аерелийн биеийг бодоход бат бөх, уян хатан биш байсан.

Аерел: Хэдийгээр бид Оулд Импаертай холбоотой идэвхтэй байсан төхөөрөмжүүдийг эргэлзээгүй устгасан боловч энэ бидний энэ галаксид ирсэн анхны хүсэл, зорилго биш юм. Би Оулд Импаерын оюун санаа удирдах механизм яваандаа устаж, идэвхгүй болно гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч энэ ажиллагааны цар хүрээг мэдэж чадаагүйн улмаас хэр удах вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Бидний мэдэж байгаагаар тэдний энэ технологи энэ галаксигийн төгсгөл хүртэл үргэлжлэх өргөн цар хүрээтэйг тогтоосон. Мөн бидний олж мэдсэнээр энэ хавх мэт төхөөрөмжүүдийн хүчний генераторууд буюу үүсвэрүүдийг илрүүлэх, байршлыг тогтоох болон устгахад маш хүндрэлтэй. Яг одоогоор Домейн Экспедишон Хүчний үүрэг даалгавар энэ талын асуудлыг шийдэхэд чиглээгүй байна. Энэ төхөөрөмжүүдийг устгах боломж яваандаа та бүхний ой санамж сэргэж, амьдрал бүрийн дараа устгагдахгүй болох тэр цагт гарч ирэх юм. Мөн энэ бүсэд өөрсдийн хүсээгүй Ис Би г орхих гэх мэт үзэгдэл өөр бусад идэвхтэй иргэншлүүдээс хийгдсээр байгаа юм. Тэдний хөлгүүд одоогоор Домейний эсрэг ямар нэг харш, хүчирхийлэх ажиллагаа хийгээгүй байна.Тэд биднийг сорихоос илүүтэйгээр ихийг мэдэж байгаа юм. Учир нь Домейний гол зорилго бол эндхийн оршин суугчдад биш дэлхийн өөрийх нь бүрэн бүтэн байдал эх сурвалжыг гэмтээхгүй, устгахгүй байх тал дээр анхаардаг. Одоогоор энэ галагтикийн бүс нутаг Домейны мэдэлд байгаа тул бид хэрэгтэй гэж үзсэнээ хийх, анхаарах болно. Дэлхийн сар болон астеройдын бүс Домейн Хүчний байнгын ажиллагаатай баазууд болж байна. Энэ нарны аймагт хүмүүс болон бусад иргэншлүүд бидний ажиллагаанд саад хийх байсан ч бид бүрмөсөн устгах санаагүй юм. Тэгээд ч хүн биетүүд задгай сансарт ажиллах чадваргүй тул энэ бол бидний санаа зовоох асуудал биш. Мэдээж бид ирэх олон тэрбум жилүүдэд өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөг дараагын алхамд хэрэгжүүлэх болно. Ирэх 5000 жилдээ бидний аялал, үйл ажиллагаа ихсэх бөгөөд энэ нь энэ галаксийн төвд хөгжиж дэвшихийн хэрээр өөрийн иргэншлүүдийг ертөнц дахинаа тараах ажиллагааг хийх юм. Хэрэв дэлхийн хүн төрөлхтөн амьд үлдэж чадах аваас дэлхийд оршиж байгаа та бүхний хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах ёстой юм. Хүн төрөлхтөн хүн хэлбэрээсээ дэвшиж, Ис Би гийн мөн чанараа таньж, ямар учраас хүний биед орсон байгаа зэргээ таньж мэдэх хэрэгтэй юм. Нэгэнт та бүгд өөрсдийн мөн чанараа ухаарсан үед, одоогын шорон нөхцөл байдлаасаа зугтан гарах боломжтой болох юм. Түүнээс өөр ирээдүй дэлхийн Ис Би нүүдэд байхгүй. Хэдийгээр одоо Домейн болон Оулд Импаерын хооронд идэвхтэй дайн тулаан өрнөөгүй байгаа ч тэдний хүн төрөлхтний эсрэг хийсэн муу муухай бодол удирдах механизм ажилласаар байгааг анхаарах хэрэгтэй. Хэн нэгэн энэ ажиллагааг ажилласаар байгааг мэдсэн тохиолдолд үр дүн нь илэрхий харагдах болно. Энэ ажиллагааны илэрхий харагдах жишээ бол гэнэтийн, тайлбарлашгүй зан чанар юм. Саяхан болсон нэг жишээ гэвэл АНУ цэргийн салбарт япончууд Перл Харбор буюу сувдан эрэгт дайралт хийхийн өмнөхөн болсон явдал юм. Халдлага эхлэхээс 3 өдрийн өмнө хэн нэгэн өндөр тушаалтан бүх усан онгоцуудыг эрэгт цуглуулан шалгахаар болсон юм.  Мөн усан онгоцуудыг бүх сум зэвсэгээ хураан доор байх агуулахдаа хадгалахыг үүрэгдсэн байна. Гэтэл халдлага эхлэх өдрийн үдээс хойш бүх генералууд адмиралууд үдэшлэгт оролцож байсан бөгөөд тэр тусмаа Японы онгоцууд сувдан эргийн дээгүүр үзэгдэж эхэлчихээд байхад хүртэл үргэлжлүүлэн оролцсоор байсан байна. Гэтэл хамгийн түрүүнд авах ёстой байсан арга хэмжээ бол нэн даруй сувдан эрэг рүү утасдаж, байлдаан эхэлж байгааг анхааруулан,зэр зэвсэгээ буцаан гаргаж, усан онгоцуудаа боомтоос холдуулан задгай тэнгист гаргах  хэрэгтэй байлаа. Дайралтаас зургаан цагын өмнөхөн эргийн гадна талд АНУ ын тэнгисийн цэргийн хүч Японы багахан усанд шумбагч онгоцыг живүүлсэн байдаг. Түүний оронд утсаар холбогдсон бол 2 цагын дотор анхааруулах мэссэж нууц зэрэглэлд кодлогдож, 2 цагын дараа гэхэд кодыг явуулж, дараах 2 цагт тайлагдах байлаа.Гэтэл сувдан эрэгт анхааруулга бүтэн сайны өглөөний 10 цагт дөнгөж ирсэн бөгөөд энэ нь Америкийн бүсэд японы хөлөг устгагдсанаас даруй 2 цагын дараа болсон юм.

Ийм юм яагаад тохиолдов?

Хэрэв та бүхэн ийм гайтай алдааг гаргасан эрхэмүүдийг шүүн байцааж, тэдний зорилго болон үйлдлийн үнэн мөнийг тогтоох гэвэл тэд ажилдаа үнэнч ударга хүмүүс байсан гэдгийг нь олж мэднэ. Ер нь бол тэд улс орон болон хүн ардаа хамгаалахын тулд хамгийн бололцоотойг хийдэг хүмүүс. Гэтэл хаанаас ч юм бүү мэдэх үл таамаглах эх сурвалжаас эхтэй гэнэтийн зэрлэг догшин тайлбарламгүй шийдвэр  гаргасан нь Оулд Импаерын бодол хянах ажиллагааг жижиг тархитай хэсэг бүлэг группуудээс явуулж, зохион байгуулж байгааг илчилнэ. Тэд бусад Ис Би г устгах болон удирдахын тулд бодлогогүй зорилгогүй, дотор тоглоом тоглож байгаа нь тэр. Тэд хэрэв Ис Би ганцаар чөлөөтэй үлдвэл төгс зөв алхам хийнэ гэдгийг мэдэж байдаг.Энэ мэтийн хиймэл зохиомол тохиолдлууд бодол удирдах системийг явуулагч, зохион байгуулагчдын зүгээс хүн төрөлхтний эсрэг байнга хийгдсээр ирсэн. Мөн шоронгын хамгаалагчид нь дэлхий дээрх Ис Би-г дарлах, дарангуйлах  үйл ажиллагааг өдөөж, дэмжиж ирсэн байдаг. Яагаад өөр хоорондоо байлдахыг зогсоохгүй байна? Яагаад галзуу хүн дэлхийн засгийн газруудыг удирдахыг болиулахгүй байна? Учир нь дэлхийд гэмт засгийг удирдаж байгаа хүмүүс бол Оулд Импаерын оюун санааг удирдагчдын зүгээс нууцаар удирдагдаж байдаг. Хүн төрөлхтөн энэ сүүдрийн хайрцагт урт удаан хугацаанд байж, Ис Би амьралаас амьдралын хооронд дахин дахин төрсөөр байх нь үргэлжлэх хүртэл байх болно. Грек, Ром, Месепотама, Энэтхэг, Хятадын уналт сэргэлтийн үед байсан Ис Би нүүд одоо цагын Америк, Франц, Орос, Африк болон бусад газруудад мөн дахин төрчөөд байгаа юм. Амьдралаас амьдралын хооронд тэд бүхнийг дахин давтахаар буцаагддаг бөгөөд тэд энэ яваа шинэ амьдралаа цорын ганц амьрдрал хэмээн сэтгэсээр байдаг. Тэд мөн шинэ зовлон шаналал, хүндрэл бэрхшээл, нууцлаг байдалтай учирдаг.Зарим ис Би нүүд бусдыгаа бодвол саяхан дэлхийд хүргэгдэж ирсэн байдаг. Тэдгээр нь хэдхэн зуун жил хүний амьдралаар амьдарсан байдаг тул эртний соёл иргэншилд хамаарах туршлага учралаар амьдарч үзээгүй байдаг. Тиймээс тэдгээр Ис Би нүүдийн ой санамж эргэн ирлээ ч дэлхийд амьдарсан туршлага мэдлэг байхгүй байна. Гэвч тэд хаа нэг өөр гаригт өөр цаг хугацаанд амьдарч байсан гэдгээ санах болно. Харин Лемурын эхэн үеэс оршин байгаа Ис Би нүүд бол энэ электрон урхинаас салж өөрийгөө чөлөөлөх хүртлээ энд мөнхөд байх юм. Гэхдээ Домейн өөрийн 3000 гишүүнээ энэ гаригт барьцаанд байгааг мэдэх тул бидэнд бас энэ асуудлыг шийдэх сонирхол байгаа болно. Бидний мэдэхээр энэ асуудал энэ ертөнцөд тохиолдож байгаагүй тул хэрхэн шийдэх арга замыг хэн ч бас олоогүй байгаа. Бид хэзээ  хаана боломж гарна тэр хүртэл энэ хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байх бөгөөд энэ нь шинэ технологи гарган бий болгоход маш урт удаан цаг хугацаа шаардах юм.

Матильда: Энэ бол Аерелийн нэг Ис Би гээс нөгөө Ис Би д хандаж байгаа үнэнч ариун хүсэл бөгөөд бидний ирээдүй мөнх байж, аль болох ая таатай байхыг хүсэж байгаа нь илт байв.

Төгсөв.

Орчуулсан Д. Энхжаргал

1-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/1-2.html

Номыг бий болгосон зохиогчтой ярилцсан хэсгийг үзэх бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_22.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...