Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр бид рептилоидуудын тухай яриагаа үргэлжлүүлье, харин энэ удаад рептилоидууд ба хүмүүсийн хоорондын гэрлэлтээс төрсөн хүүхдүүд ямар байдаг талаар ярих болно.
Энд гол хүчин зүйл нь хүүхэд олох мөчид эхнэр нөхөр бүрийн амсаж буй сэтгэл хөдлөл юм.
Хэрвээ хүүхэд хайранд бий болсон бол, гэхдээ олон удаа хүний биед төрөл авсан зарим рептилоидууд ч ингэж чадна, хүүхэд Бурханлаг сүнстэй бүрэн бүтэн хүн болон төрдөг.
Хэрвээ энэ нь хүчирхийллийн байдлаар, эсвэл хүний зүгээс бус зөвхөн рептилоидын маш их хүссэнээр болсон бол рептилоид төрдөг.
Гэхдээ эхнэр нөхрийн харилцаа илүү дутуу сэтгэл хөдлөлгүй, тэгш байвал “эрлийзүүд” төрдөг, өөрөөр хэлбэл, хүний Бурханлаг сүнс ба Бурханлаг эхлэлийг өөртөө тээж явдаггүй рептилоидын сүнс нэгэн зэрэг оршдог хүмүүс гэсэн үг.
Одоо Дэлхий дээр тийм хагас хүмүүс, хагас рептилоидууд асар олон тоогоороо байна.
Тэд рептилоид эцэг эхийн тэдэнд суулгасан тодорхой нэг стандартаар амьдардаг хүмүүсийн үндсэн массыг бүрэлдүүлдэг.
Хувь заяаны эрхээр нэг биед орсон хоёр сүнсний хооронд өөрийн физик эзэмшигчийн бүрэн эрхийн төлөө байнга тэмцэл явагдаж байдаг.
Олон хүн үүнийг мэдэрдэг. Эндээс л “хүн бүрт Бурхан ба Чөтгөр нэгэн зэрэг оршдог” гэсэн үг хэллэг гарсан юм.
Үнэн хэрэгтээ, хүн бүрт ч биш, сүнснүүд нь өөрийн эрхгүй тэдний хувьд тийм жам ёсны бус байдалд орсон хүмүүст л зөвхөн оршдог юм.
Физик түвшинд энэ нь хүмүүсийг байнга тал тал руу нь савчуулах буюу хамгийн зөрчилтэй бодол, сэтгэл хөдлөл, үйлдлүүд тэднийг шаналган зовоох байдлаар илэрдэг.
Тэдний сүнслэг хүсэл тэмүүллүүдийг “оюун ухаант” практик бодлууд унтраадаг, учир нь тэдний дотор Бурханлаг болон дэлхий ертөнцийн хоорондын эцэс төгсгөлгүй дотоод тэмцэл өрнөж байдаг юм.
Энэ нь тэдний оршнолын рептилоид хэсэг нь зөвхөн УХААНААРАА, харин тэдний Бурханлаг хүний хэсэг нь СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ амьдрахыг хүсдэгээр тайлбарлагддаг.
Эдгээр хоёр бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэж, тэр тусмаа рептилоид сүнсийг физик биеэс бүрэн гаргахыг маш цөөн хүн чаддаг.
Энд хүүхдэд түүний эцэг эхтэйгээ ямар харилцаатай байхаас, хэнийх нь нөлөө илүү байхаас: хүнийх үү эсвэл рептилоидынх гэдгээс маш олон зүйл хамаардаг.
Хэрвээ хүүхдийн хүмүүжил бүрэн рептилоидын гарт байгаа бол Бурханлаг сүнсийг нь түүнээс бүрэн хөөж гаргаад яг өөрийнхөө хуулбарыг бүтээдэг.
Хэрвээ түүний хүмүүжил болон хөгжлийг цэвэр дэвшсэн эцэг эх болох хүний сүнс гартаа авбал хүний Сүнсний өндөр чичирхийллүүдэд хэдийн оршин байж чадахгүй болсон рептилоид түүний физик биеэс хөөгдөх болно.
Гэвч харамсалтай нь, хайрт хүүхдүүд минь, энэ нь олон тооны ялгаатай бөгөөд амьдралын янз бүрийн нөхцөл байдлуудаас хамаардаг, ямар нэгэн нэгдсэн үндэс суурь доор авч үзэх нь маш хэцүү байдаг маш нарийн сакраль үйл явц юм.
Хүний физик бие дэх сүнснүүдийн хоорондох тэмцэл нь бүхий л амьдралын туршид үргэлжилж ч болно, эсвэл нэг нэгнээ түргэн ялснаар төгсч ч болно.
Би энэ тухай ингэж тодорхой ярьж байгаа нь та нарын амьдарч байгаа ертөнц хичнээн нарийн төвөгтэй болох, хичнээн их зүйл та нараас шалтгаалдагийг та нар ойлгоосой гэсний тулд юм.
Та нар хагас рептилоидыг ч аварч чадна, энэ нь түүнд бүрэн дүүрэн Бурханлаг бүтээлийн шинэ амьдралыг түүнд бэлэглэж байна гэсэн үг юм.
Өнөөдөр энд ирээд зогсъё.
No comments:
Post a Comment