Рептилиодууд 5-р хэсэг

 

РЕПТИЛОИДИЙН ЯЛГАРАХ ОНЦЛОГУУД

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Та нар хүний биед төрөл авсан рептилоидыг ямар шинж тэмдэгүүдээр таньж болохыг одоо би та нарт ярьж өгье.
Хэрвээ онцгой дүр төрхтэй рептилоидуудын дээд явцуу хүрээг тэднийг гадаад төрхөөр нь тодорхойлж болдог бол энгийн рептилоидууд үндсэндээ хүмүүсээс ялгагдахгүй.
Та нар гайхах байх л даа, энэ нь ёс журамтай, хууль дүрэм сахьдаг, уриалхан, нэг үгээр хэлбэл, бүхий л зүйлст “зөв” байдаг ч, ихэд газардсан “хүмүүс” байдаг.
Тэдэнтэй харьцах харьцаа нь ихэвчлэн тэдний мэргэжил болсон амьдралын асуудлуудыг шүүж үзэхэд хүргэдэг, тэд үргэлж танд амьдралд АШИГТАЙ зөвлөгөөг өгдөг.
Тэд сайн боловсрол эзэмшиж, их уншдаг, эрдэм төгс байдаг нь ховор бус байдаг ч тэд тодорхой хөтөлбөрүүдэд холбогдсон байдаг болохоор тэд амьдралын бүхий л салбаруудад тэргүүлдэг бөгөөд нийтээрээ хүлээн зөвшөөрснөөс хальж гардаг зүйлийг түрэмгийлэн хүлээн авахгүйгээр тодорхой дүрэм журам, хэв маягуудыг үргэлж мөрддөг. Тэд стандарт бус шийдвэрүүдийг хүлээн авах, логикоор үл тайлбарлагдах зүйлийг үйлдэх, тэдэнд ашиггүй зүйлийг хийх чадваргүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ АМЬДАРЧ чаддаггүй юм.
Энэ нь ард түмний хэлдэгээр залхмаар, өнгөгүй бөгөөд уйтгартай оршнолууд юм.
Тэд ойр дотныхондоо маш их татагдсан байдаг ба тэднийгээ өөрийн өмч мэт үздэг ба тэдний алхам бүрийг хянахыг хичээдэг.
Тэдний дунд бурхангүйчүүд олон байдаг, учир нь Бурхан тэдний хувьд ямар нэгэн хийсвэр зүйл байдаг, харин оюун ухаан нь Түүнийг байдаг эсэхийг шинжлэх ухаанаар тайлбарлахыг шаарддаг.
Гэхдээ рептилоидуудын дунд шашин шүтэгчид олон байдаг.
Энэ нь шашины хатуу уламжлалуудад өсч хүмүүжсэн хүмүүст тохиолддог, энэ нь хүүхэд байхаасаа тэд аль нэгэн шашины эгрегортой холбогдсон байдаг юм.
Энэ эгрегор тэдний хувьд ухамсрыг нь удирдах нэмэлт хөтөлбөр болдог, тэднийг улам их бодьгалгүй болгодог.
Ер нь бол тэдний итгэл үнэмшил нь ёслол болон зан үйлийг гүйцэтгэхээр хязгаарлагддаг, учир нь Бурханлаг сүнсгүй болохоор тэд сэтгэл зүрхээрээ Бурханд хүрэх чадваргүй юм.
Рептилоидуудад Эго хүчтэй хөгжсөн байдаг. Тэд өөрсдийгөө маш их хайрладаг, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсээс, ялангуяа ойр дотныхоо хүмүүсээс өөртөө илүү их анхаарал хандуулахыг шаарддаг, тиймээс тэд өөрсдөдөө үйлчлэхэд бэлэн хүмүүсийг амьдралынхаа ханиар сонгодог.
Тиймээс л 2 рептилоид хамт амьдрах нь ховор байдаг. Тэдний төлөө өөрсдийгөө золиосолж, тэдний хүслийг биелүүлэхэд бэлэн хүнийг тэд зөн совингоороо амьдралынхаа ханиар сонгодог.
Хэрвээ гадаад шинж тэмдэгүүдийн талаар яривал хамгийн түрүүнд рептилоидуудыг нүдээр нь таньж болно.
Тэдний нүдэнд хүний нүдийг ялгаруулдаг, зөөлөн, эелдэг, гунигтай, зальтай, дэггүй олон тооны сүүдэртэй байдаг Бурханлаг гэрэл байдаггүй.
Рептилоидуудын нүд нь инээмсэглэж, инээж байсан ч уйтгартай, амьгүй байдаг. Тэдэнд хүмүүст байдаг шиг уран нарийн хөдөлгөөн байдаггүй.
Тэдний зан байдал, дохио зангааны үйлдэл нь тэдний бодол санаа, сэтгэл хөдлөлтэй адил стандарт байдаг.
Тэдэнд суулгасан хөтөлбөр бүх зүйлд мэдрэгддэг. Рептилоидын тухай сонирхолтой, тод томруун, ер бусын хүн гэж хэлэх боломжгүй.
Ихэнхдээ тэр эсрэгээрээ, ердийн, саарал, стандарт байдаг.
Мэдээж, рептилоидууд хүний биед олон удаа төрөл авснаараа мөн л өөрчлөгдсөн байдаг ч эздийнхээ боловсруулсан нэгдсэн хөтөлбөрт холбогдсон гол шинж тэмдэгүүдээ өөрчлөлгүй хадгалсаар ирсэн юм.
Өнөөдөр энд ирээд зогсъё.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...