Рептилиодууд 6-р хэсэг

 




ЭНЕРГИЙН ВАМПИРИЗМЫН ХӨТӨЛБӨР

Сайн байцгаана уу?
Хайрт хүүхдүүд минь!
Өнөөдөр би та нарын рептилоидуудтай харилцан үйлчлэх энергийн төлөв байдал дээр тогтож ярья.
Эдгээр оршнолууд гадна талаасаа хүнээс ялгагдахгүй, тэдэнд Бурханлаг сүнс байхгүй гэдгийг та нар миний өмнөх илгээлтүүдээс ойлгосон байх, үүний улмаас тэд огт өөр чичирхийллүүдтэй байдаг.
Тэд энэ хоол тэжээлийг эргэн тойрныхноосоо бүхий л боломжит аргаар олж авдаг.
Тэд хүний энергиэр “хооллодог” гэж хэлж болно. Тэднийг тойроод хүмүүс их байх тусам тэдэнд илүү сайн байдаг.
Тэд хүнээс энергийн хувьд сул болохоор тэдэнд энэ ертөнцөд амьд үлдэхийн тулд байнгын тэжээл хэрэгтэй.
Бөөн хүмүүс, энергийн замбараагүй байдал нь тэдний хувьд жинхэнэ найр нь болдог.
Гэхдээ хамгийн амттай хоол нь тэдний хувьд доод чичирхийллүүдийн энерги байдаг юм.
Хүмүүст тэдний зан байдал ойлгомжгүй байдаг болохоор хүмүүс үүнээс болж их зовдог, учир нь хүмүүст уйтгартай, тааламжгүй урт хоосон яриагаараа тэднийг ядраадаг, эсвэл хоосон зүйл дээр маргаан дэгдээх гэж тэд заль гаргадаг.
Бүх хэргийн учир нь рептилоидуудад тэдний өөрсдийн чичирхийллүүдтэй зөрчилддөг Хайр ба зохирлын өндөр чичирхийллүүдэд амьдрах нь таагүй байдагт л оршдог, тэгээд тэд өөрсдөдөө шаардлагатай сөрөг энерги гаргуулахаар тэднийг өдөөхийн тулд тэднээс өөр эрж гоочилж, шүүмжилж, доромжилж хүмүүсийг зовоож эхэлдэг.
Рептилоидууд нь хамгийн хүчтэй энергийн вампирууд байдаг.
Энэ нь тэдний ухамсрын түвшинд тохиолддог бөгөөд тэдэнд суулгасан Дэлхий дээр амьд үлдэх хөтөлбөр юм.
Хайрууд минь, та нарын эргэн тойронд рептилиодууд байгаа бол юу хийх ёстой вэ?
Өөрсдийгөө тэдний энергийн вампиризмаас хэрхэн хамгаалах вэ?
Юуны түрүүнд өөртөө тэдний довтолгооноос хамгаалах хамгаалалт тавьж болно.
Гэхдээ үүнээс гадна, тэдний хорон үг, шүүмжлэл нь одоо юунаас өдөөгддөгийг ойлгосон болохоор хариу өгөхгүй байх зуршлыг та нар өөрсдөдөө бий болгох хэрэгтэй.
Тэдний хортой “сумнууд” ямар ч ул мөр үлдээхгүйгээр та нарын Бурханлаг сийрэгжсэн нарийн биесээр нэвт гарч нисэн одох болтугай.
Та нарын энергиэр “цэнэглэгдэх” гэсэн тэдний бүх оролдлогуудыг үгүй хийх өөрсдөдөө илүү тохирсон аргыг олох гээд оролдоод үзээрэй.
Тэдний бүх хорон үгс, дайралтуудад өгөх та нарын СТАНДАРТ БУС ХАРИУ УРВАЛ нь хамгийн үр дүнтэй байх болно.
Яг энэ нь тодорхой хөтөлбөрүүдээр амьдарч, хэвшмэл ойлголтуудаар сэтгэж заншсан рептилоидуудыг мухардмал байдалд оруулна.
Хэрвээ та нар тэдний хүлээж байгаа үйлдлийг хийхгүй бол тэд яахаа мэдэхээ больж сандарч уйтгарлах болно.
Хайрт хүүхдүүд минь, өөрийн аура руу довтлох бусдын харь энергиүдийн хүсмээргүй довтолгооноос өөрсдийгөө хамгаалахын тулд уран бүтээл, авъяас чадвар, сэргэлэн аргатай байдлаа ил гаргаарай.
Гэвч ялангуяа рептилоидын талбайд орж ирсэн хүүхдүүдэд хүнд тусдаг.
Тэд өөрсдийгөө хамгаалж чаддаггүй болохоор энергиэ үг дуугүй вампирт өгдөг.
Хайрууд минь, үр хүүхдүүдээ том болж өөрсдийгөө хамгаалах хүртэл тэднийг хамгаалахыг хичээгээрэй.
Зүгээр л өөрсдөдөө тавьдаг хамгаалалтаа тэдэнд бодлоороо тавиарай.
Өнөөдөр энд ирээд зогсъё.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...