Гишүүний нэр: Арктурын холбоо

Галактикийн холбоонд элссэн нь: 3,75 сая жилийн өмнөөс

Байрлал: Тэнгэрийн гол ордны Арктур од
Дэлхийгээс хол орших алслал: барагцаалбал 36 гэрлийн жил
Амьдралын хэлбэр: морьтой төстэй биетүүд
Харагдах байдал: Арктурчууд морьтой илүү төстэй хөхтөн амьтад мэт харагддаг. Тэдний бие нь өндөр, туранхай бөгөөд морирхуу толгойтой. Арьсны өнгө нь ванилан өнгөнөөс эхлээд хар хүрэн хүртэл арьстай.
Арктурчууд ар шилэн хүзүү ба толгойныхоо ард зогдортой маш нарийхан сүүлтэй байдаг нь морийг санагдуулахаар. Гарынх нь дөрвөн хуруу маш урт, туранхай. Гар,хөл, бие нь маш булчинлаг.
Тэдний нүд нь дэлхийнхнээс том бөгөөд цонхигор цэнхэр эсвэл хар бараан өнгөтэй. Чих нь мориных шиг босоо боловч арай жижиг. Эрчүүд нь бараг 231-264см бол эмэгтэйчүүд нь 211-249 см өндөртэй.
Онцгой зорилго болон чадвар: Галактикийн холбоонд арктурчууд цаг хугацааны мастер/галактикийн календарыг бүтээх гэх мэт/ зүйлс дээр ажиллах ба шинжлэх ухаан философийн нэмэлт чадваруудтай.
Өдөрт унтах хэрэгтэй цаг: ихэвчлэн өдөрт 1-3 цаг


Хэл: хятад эсвэл вьетнам шиг тагнайн хэлтэй
Эх хөлөг болон бусад хөлөг: Арктурын хөлөгнүүд хонх шиг хэлбэртэй ба тагнуулын хөлөг нь 12,2-22,9 м диаметртэй бол линз хэлбэртэй гаригийн командын эх хөлөг нь 22,5 км гаруй урттай.
Тэнд 11 дэх хэмжээсний арктурын бүлэг байх бөгөөд тэднийг арктурын дээд сүнсний холбоотнууд ажээ. Зарим нь тэднийг ахмадууд гэж нэрлэн далавчтай гэдэг. Харин 5 дахь хэмжээсийн арктурчууд хөх арьстай том чавга шиг нүдтэй бөгөөд үсгүй. Тэд сэтгэлийн асар их хүч чадалтай бөгөөд тусгай даалгавар гүйцэтгэдэг. Тэдний дүн шинжилгээ хийх чадвар маш өндөр бөгөөд хамгийн нэгдмэл санаа гаргаж гэрэлт хайрыг цацруулна. Тэд анагаагчид бөгөөд андромедийн эмч нараас арай өөр. Би галактикийн холбоонд ажиллаж байхдаа Арктурынхны эмчилгээ хийхийг харж байсан ба тэд хачин гэрлийн хонгил гаргадаг бол андромедийнхон зөвхөн гэрлийн техник гаргаж байсан. 5 дахь хэмжээсийн арктурчууд өндөр биш бөгөөд 170 орчим л байх. Тэд дөрвөн богинохон мойногдуу хуруутай. Тэд урт хуруутай биш.
Эх сурвалжийг эндээс


Беллатрикийн одны улсын тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_167.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...