Гишүүний нэр: Андромедийн одны улс

Галактикийн холбоонд элссэн нь: ойролцоогоор 3,5 сая жилийн өмнө

Байршил: Андромедийн орд
Дэлхийгээс хол орших нь: 150-4000 гэрлийн жил
Амьдралын хэлбэр төрөл: Хүн төрхтөн.
Харагдах байдал: Дэлхийн хүмүүстэй адилхан харагддаг бөгөөд ихэвчлэн галактикийн холбооны олон өнгийн уламжлалт хувцастай харагдана. Андромедийнхан дотроо хоёр төрөлд хуваагдана.Эхнийх нь кавказ маягийн буюу скандинав хэв шинжийн/шаргал үс, цэнхэр нүд, цонхигор арьс/ газар дундын тэнгисийнхэн/цайвар хүрнээс гүн хүрэн үс, саарлаас хүрэн нүд, цонхигордуу арьс/ Хоёрдахь төрөл нь дорнын хэв шинжтэй бөгөөд хар үс, Азийнхны бараан нүдтэй,арьсны өнгө нь цайвараас эхлээд бараан хүртэл байх ажээ. Андромедийнхны нүд дэлхийн хүмүүсээс илүү том. Тэдний уруул нарийхан ба цайвар ягаан өнгөтэй чих нь толгойныхоо хуьд арай доор байрлалтай. Гар хөл нь нарийнхан урт хуруунуудтай. Эрэгтэйчүүд нь 170-212см хүртэл өндөртэй бол эмэгтэйчүүд нь 163-193см хүртэл өндөртэй. Андромедийн эмэгтэйчүүд нь сэтгэл татам бөгөөд чимээгүй даруу шинжтэй.
Онцгой зорилго ба чадвар: Галактикийн холбоонд шинжлэх ухааныг нийтэд дэлгэрүүлэхийн төлөө бүх талаар чармайлт гарган ажилладаг.
Шаардлагатай нойрсох цаг: Өдөр бүр 2 цаг орчим
Хэл: Андремедийнхон Испани эсвэл Итали маягийн хэлтэй ч арай илүү хэлний угийн авиа оролцуулан хамраараа гуншиж ярьдаг.
Эх хөлөг ба бусад хөлөг:Тэдний уламжлалт семброро хэлбэрийн туршуулын хөлгүүд нь 15-20 м урттай байдаг бол Линз хэлбэрийн жижиг агаар мандлын удирдлагат завьнууд нь 805м урттай.





Арктурын холбооны тухай унших бол эндээс
https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_56.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...