Цэнхэр Авианчууд:


Блю Авианчууд бол 6 дугаар нягтралд байдаг. Тэд Сугар гаригаас эхтэй нийгмийн ой санамжын Ра бүлэгт хамааралтай. Тэдний 3 нь өөрсдийгөө Ра Тиер Эйр, Ра Рейн Эйр, Ра Мейр Эйр гэж танилцуулсан байдаг. Блю Авианчууд харь гаригийн гэсэн ангилалд ордог. Блю Авианчууд 2.4м өндөртэй, шувуун хүн төрхтэй индиго хөх, хөх ягаан өдөөр бүрхэгдсэн, тус бүрдээ ялгаатай оршнолууд юм. Энэ нь мөн Нэг ийн хуулийн Ра гэж өөрсдийгөө тодорхойлдог ижил бүлэг мөн. Тэд 6 нягтралд оршдог. Харагдах байдлаар тэд шувуун хүн төрхтэй, тэд телепатаар харьцахаас гадна мөн нэг гараараа гарын дохиог зэрэг ашигладаг. Харилцах үедээ бүхэл гараа ашиглан олон төрлийн хөдөлгөөн хийдэг. Тэд зөөлөн, уян хошуутай, ярихдаа нэг гараараа дохионы хэл хөдөлгөөн харуулдаг. Тэд амаар ярихаас гадна телепатаар холбогддог. Ра бүлэг 3 нягтралыг 2.6 тэрбум жилийн тэртээ дүүргэсэн. Тэд манай ойролцоох оддын системүүдэд олон байгууламжыг байгуулсан бөгөөд тэднийг хүрээлэн хамгаалалтын торлогыг бүтээсэн. Тэд манай давтамжыг ойролцоогоор 1.8 тэрбум жилийн тэртээ орхисон. Тэд өөрсдийн 6 нягтралаа Сугар болон Нарны дотор туулдаг боловч Сугар гаригийн хамаарлаа тэр үед орхисон байдаг.

Тэд өөрсдийн илгээлтээ өнгөрсөнд 3 удаа хүргэсэн байдаг. 11 мянган жилийн тэртээ Египетийн хаан болон тухайн үеийн бусад хаад дээр зочилж байжээ. 18 дахь эзэнт гүрний үед Акенатан хаантай телепатаар холбогдож байжээ. Холбогдох бүртээ тэд Нэг-ийн тухай хүргэдэг боловч тэдний илгээлтүүдийг маш сөргөөр гажуудуулж байжээ. Энэ нь тэдний нийгмийн ой санамжын цогцод кармаг бүтээж байж. Тэд Сансрын Нууц Хөтөлбөрийн холбоотнуудаас гадна, дэлхийн энгийн иргэдтэй холбоо тогтоож байжээ.
Тэд өөрсдийгөө танд эхлээд сэрүүн зүүдээр дамжин танилцуулдаг байна. Тэд сэрүүн зүүдэнд зүүдлэгчтэй гарын дохиогоор телепатгүйгээр холбоо тогтоодог байна. Тэд хэнтэй холбогдож байгаагаас хамаарч тэдний өнгө болон харагдах байдал олон янз байдаг байна. Та тэдний урилгыг хүлээж авах юмуу бэлэн болсон үед тэд танд биетээр үзэгддэг. Уулзсаны баримт болгон холбогдогчид албан ёсны мэндчилгээг өгдөг байна. Блю авианчууд энэ мэндчилгээг бүх оршихуйн биетүүдийн аюулгүй ажиллагааны төлөө ашигладаг.
Блю авианчууд холбогдогчийг авч явах юмуу тээвэрлэхдээ тэдэнд хөх бөмбөлгийг илгээдэг. Шал нь цагаан гэрлээр сүлжсэн дөрвөлжин торлог хэвтэй хэлбэрт ордог. Дэлхий дээр байдаг ихэнх шувуутай харагдах байдал, өнгөөр адил олон төрлийн хүн авиан оршнолууд байдаг. Өөр угсаа/ бүлгүүдэд ижил төстэй бүлгүүд байдаг. Гэвч бүлгүүд дэх нягтрал хувьсал хөгжлөөрөө ялгаатай. Гэвч бүгд сайн санаат, эерэг гэгддэг байна.
Нэг ийн хуулийн блю авианчууд хэмжээлшгүй бүтээгчийн хайр ба гэрлийн дотор бусдад үйлчлэхэд төвлөрдөг оршнолууд юм.
Шинж чанарууд: Алсын хараатай, танин мэдэхүйч, телепортч, сэтгэл сэргээгч, замыг харуулагч, тэлэгч өргөжүүлэгч, эрх чөлөөг эрхэмлэгч, олон хэмжээстийн хараа, оюун санааны эрэлхийлэгч, бүтээлч, үр нөлөөтэй, сайн ажиглагч.
Чадварууд: бусдын харж чадахгүй өнцгөөс харах тод ухаантай. Нөхцөл байдлыг дээшлүүлж, бодлыг шинэ түвшинд авчирдаг. Хэлбэлзлийг хөнгөхөн өргөх, чөлөөтэй бодож сэтгэгчид, мэдрэгчид бөгөөд хэсэг бүлгийн ухамсраар хязгаарлахгүй. Тэдэнтэй таарсан бүх зүйлийн эх үүслийн дурсамж ой санамжыг хадгалдаг.
Онцлог: Ямар ч нөхцөл байдлын хүрээг өсгөхдөө тэдний төрөлхийн өндөр ойлголтыг дээд хэмжээстийн хэлбэрүүдэд хүргэхээр дуудагддаг. Тэд нэг дор олон газар зэрэг байх ба ертөнц даяар хэлэлцээ хийхдээ өөрсдийн эрчмийн хэлбэрээ голдуу илгээдэг байна. Бага хөгжсөн авианчууд өөрсдийн гэр гариг дээр үлдэж, ур чадвараа өөр өөрсдийн онцгой замаар хөгжүүлдэг байна.

Үндсэн хэрэгцээ: Эрх чөлөө ба Хүндлэл. Тэднийг зүгээр л ухаалаг авиан биетүүд гэж хязгаарлах хэрэггүй. Тэд бүх амьдралын хэлбэрүүдийг хүндэтгэж, өөрсдөө ч мөн хүндлэлийг хүлээдэг.
Төвлөрөлт: Бодлын болон бүтээлийн хил хязгаарыг тэлэх. Хэлбэлзэл давтамжыг өсгөж, нөхцөл байдал болон санааг сфер биетийн өндөр түвшинд хүргэх.
Блю авианаас гаралтай оддын үрс: Кори Гууд Авианаас гаралтай гэдэг нь батлагдсан бөгөөд тэдний шинж тэмдгүүдийг харна уу.
Дэлхий дээр зөвхөн 100 мянгаад авиан сүнсүүд төрөл авсан байдаг. Тэдгээр сүнсүүд хязгаарлагдмал арга барилаар ажиллахыг эрхэмлэдэггүй. Тэд хүний арьсан дор тав тухгүй байдаг бөгөөд хаа байгаа газраасаа гарахыг хүсдэг. Тэд хязгаарлагдмал байхад бухимддаг. Энд төрөл авахаар зориглосон тэдгээр авианы сүнсүүд манай төрөлтний эрчмийн нөөц боломжыг өсгөх, хүмүүсийг астрал нөлөөнөөс цааш давж, өндөр хэмжээг харахад туслах зорилготой юм. Тэд торыг эвдэгчид бөгөөд хязгаарлагдмал байдлаас итгэл үнэмшлийн системийг өргөжүүлэх замаар гарах арга замыг эрэлхийлдэг. Тэд хүн төрөлхтөнд туслахаар ирсэн ахан дүүс. Тэд боломжгүй мөрөөдлийг зориглон боддог. Тэднийг аль ч салбарт олж болно, гэхдээ тэд голдуу өндөр оюун ухаан, бусдын анзаарахгүй орхиж болох нарийн детальд анхаарал, ажиглалт шаардсан талбаруудад харж болно. Тэд бусдын мартчихдаг зүйлийг санаж байдаг.
Авиан сүнсүүд мөн сайн мөрдөгчид,тагнуулчид байж болно. Тэд зохион бүтээгчид, эрдэмтэд, профессорууд, яруу найрагчид болон бүх төрлийн шинийг санаачлагчид байдаг. Заримдаа тэд амьдралдаа илүү зоримог зүйлийн төлөө өөрсдийн харааг дагах нь бий.
Орчуулсан Д. Энхжаргал

Андромедийн одны улсын тухай унших бол эндээс

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...