Сайн байцгаана уу, Дэлхий гарагийн хайрт ах эгч дүү нар аа!
Та нарын дунд бидний өмнөх амьдралуудын жинхэнэ ах эгч дүүс байдагт та нар гайхна, учир нь та нараас олон хүн манай гараг дээр нэг бус удаа төрж байсан юм.
Тиймээс л бидний бие өөр нарийн энергийн бүтэцтэй, харин арьс нь жаахан цэнхэр туяатай хэдий ч гадна төрхөөр маш адилхан байдаг юм.
Сириус дээр агаар нь бага ханасан, агаар мандал нь өөр химийн бүтэцтэй байдгаар үүнийг тайлбарлаж болно.
Манай гарагийг цэнхэр гараг гэж нэрлэж болно, учир нь зөвхөн бидний арьсны өнгө ч бус байгаль нь цэнхэрдүү туяатай байдаг.
Манайд уулархаг газар их байдаг болохоор газрын төрх байдалтай зохиролоо хадгалж үлдэх, түүнчлэн орон зайг хэмнэхийн тулд байшингууд нь улам дээшээ баригддаг.
Манайд том том мегаполис /олон сая хүнтэй том хот/ байхгүй, учир нь зөвхөн байгальтай сүлэлдсэнээр өөрсдийгөө зохиролтой, аз жаргалтайгаар мэдэрч болно гэж бид ойлгодог.
Манай гараг дээрх цаг агаар амьдрахад маш зөөлөн, ая тухтай байдаг.
Манай нийгэмлэгийн нийгмийн бүтэц нь та нарын ойлгодог коммуныг санагдуулдаг ч засаглалын шаталсан захирах ёс үндсэндээ байхгүйгээр зохицуулагдсан байдаг.
Тийм нийгэмлэгүүдийг манай гарагийн хамгийн хайртай бөгөөд хамгийн билиг ухаантай оршин суугчдаас сонгогдсон Ахлагч нарын Зөвлөлүүд толгойлдог. Тэд бусдадаа өөрсдийн хүүхдүүд адил ханддаг бөгөөд хэзээ ч ихэрхүү зан эсвэл бардам зан гаргадаггүй.
Хэрвээ Ахлагч нар биднээс ямар нэгэн зүйл гуйвал энэ нь үргэлж нөхөрсөг зөвөлгөө байдаг, бидэнд ямар ч дарамт болдоггүй, учир нь гарагийн оршин суугч бүрийн чөлөөт хүсэл нь зөрчишгүй хууль байдаг юм.
Энэ нь та нарт уран зөгнөл мэт санагдаж байна уу? Бид зөвхөн Хайрын энерги ноёлсон бөгөөд бүх зүйл нь түүгээр л тэжээгдсэн Тавдугаар хэмжээсийн ертөнцөд амьдардаг юм шүү дээ...
Ямар нэгэн гарагийн хэмжээний асуудлуудыг хэлэлцэх шаардлага гарах үед хот бүр гарагийн сайн сайхны төлөө хамтын шийдвэр гаргадаг Сириусын Ахлагчуудын Дээд Зөвлөлд өөрийн төлөөлөгчийг илгээдэг.
Манайд нийслэл ч, ерөнхийлөгч ч байхгүй, учир нь энэ нь хоёрдмол шинж байдлыг төрүүлдэг нэг төрлийн засаглалын бүтэц гэж ойлгогддог.
Гэр бүлүүд манайд танайхаас арай өөрөөр байгуулагддаг, учир нь эрэгтэй эмэгтэйн нэгдлийн шийдвэрлэх хүчин зүйл нь бидний нарийн энергийн бүтцэд оруулсан чичирхийллийн авиагаар нь «ханиа» таньж мэддэг нэг зүйлийн «шифрүүд» байдаг. Энэ нь та нарт тайлбарлахад жаахан хэцүү ч үүний ачаар хамгийн зохиролтой, аз жаргалтай хосууд болдог.
Хүүхдүүд арай өөр байдлаар төрдөг: эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамгийн хүчтэй энергийн гадагшилт сүлэлдсэний үр дүнд нэг нэгэнтэйгээ жаргах мөчид нэг төрлийн үүр үүсдэг, гэхдээ эхийн хэвлийд биш.
Тэр нь үр хөврөл хөгжихөд төгс нөгцөлтэй тусгай инкубаторт байдаг. Түүний хөгжлийг ажиглаж болно, тэр бүрэн боловсорч гүйцэх үед нь түүний бүрхүүлд зүсэлт хийгдэж хүүхэд хорвоод төрдөг.
Ийм байдлаар хүүхэд төрөх нь эхдээ зовлон авчирдаггүй, харин үр хөврөл боловсрох бүх саруудад нь эцэг эх нь түүний хөгжлийг ажиглаж, түүнтэй ярилцаж болно...
Бид юугаар хооллодогийг мэдэх нь та нарт сонирхолтой байх.
Бидэнд ажил үүргийн нарийн хувиарлалт байдаг: хүн бүр бүхнээс сайн хийдэг зүйлээ буюу сэтгэл зүрхээ өгсөн, жинхэнэ таашаал авдаг зүйлээ л хийдэг.
Энэхүү сонголт маш ухаалаг байсан гэдэгт итгээрэй. Ийм байдлаар манай нийгмийн хэрэгцээ жамаараа зохицуулагддаг бөгөөд бидэнд дутагдах зүйл байдаггүй.
Хайрууд минь, удахгүй та нар хоёрдмол байдлаас гараад жинхэнээсээ эрх чөлөөтэй, аз жаргалтай байдаг Тавдугаар хэмжээст амьдрах гэдэг нь юу болохыг мэдэрч чадна гэж бид маш их найдаж байна.
Бид та нарт маш их хайртай, та нарын хувьд хүнд хэцүү энэхүү Шилжилтийн үед та нарын дэргэд байх болно.
Сириус гарагийн Ахлагчдын Зөвлөл та нартай ярилцлаа.
No comments:
Post a Comment