Гишүүний нэр: Беллатрикийн одны улс.

Хуучин Орионы эвсэлийн гишүүн байсан ба Холбоотны өмнөх удирдлагын хэсэгт байсан

Галактикийн холбоонд элссэн нь: 3 жилийн өмнө
Байрлал: Орионы ордны хурц оддын нэг орионы бүслүүрийн баруун дээр байх тод од
Дэлхийгээс алсад орших нь: 112,5 гэрлийн жил
Амьдралын хэлбэр: Динозавр-Рептилийн эрлийз. 25000 жилийн өмнө Сагиттарус ордныхноос гаралтай.
Харагдах байдал:тэдний арьс нь хайрсаар хучигдсан ба том толгой, ясархаг биетэй. Улаан эсвэл шар өнгийн том нүд нь толгойныхоо нилээн дээр байрлалтай бөгөөд жижигхэн хамар, нарийхан уруултай. Ил харагдах чихгүй ба чихийг орлох 7см гаруй хэмжээтэй дугариг тойрог нүднийх нь хоёр талд байна.
Арьс нь маш ширүүн ногоон, шар, хүрэн, улаан хайрстай. Ар нурууныхаа голд жижиг ясан залаатай бөгөөд энэ нь толгойн ард байрлах том ястайгаа холбогдсон байна.Гар нь зургаан хуруутай бөгөөд урт хумстай. Хөл нь таван хуруутай боловч жижигхэн мөн урт хумстай. Жижиг сүүлтэй.

Матар шиг эр нь эмээсээ намхан. Эрийнх нь өндөр 244-300 см бол эм нь 260-312 см өндөртэй.
Онцгой зорилго ба чадвар: Их дипломатик бөгөөд удирдагчийн чадвар сайтай. Өнгөрсөн 6 сая жилийн турш Холбоотны бүх хүч сүүн зам галактикийн энэ хэсэгт байсныг дэмжиж байсан.
Унтах хэмжээ: өдөрт 5-8 цаг
Хэл: Маш ширүүн хэлний угаар ярьдаг ба маш гүнээс гарсан исгэрэх мэт хахир яриатай.
Эх хөлөг ба бусад хөлөг: Тагнуулын хөлөг нь дусал эсвэл цог хорхой шиг хэлбэртэй 30,5-122 м урттай. Эх хөлөг нь 1,6-640 км урттай бөгөөд том шанаган хорхой шиг хэлбэртэй.



Центаврын их одны нэгдэлийн тухай эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_368.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...