Галактикийн холбоонд элссэн нь: 1, 1 сая жилийн өмнө
Байрлал: Центаврын одны орд нь Лупус ба Вела ордны хооронд оршино. Альфа центавр нь гурвал од бөгөөд тэдний нэг проксими центавр нь дэлхийгээс 4,3 гэрлийн жилийн алсад оршдог ойрхон оддын нэг юм.
Амьдралын хэлбэр: Хүн төрхтөн ба рептилойд төрхтөн.
Харагдах байдал: Центаврын хүмүүс одоогийн дэлхийнхэнтэй адилхан эрчүүд нь маш булчинлаг сайн биеийн харьцаатай шаргал, хүрэн, хар, улаан үстэй. Нүд нь Азийнхан шиг онигордуу эсвэл дугуй бөгөөд хүрэн, хар, хөх, ногоон өнгөтэй. Арьс нь нилээд бараанаас эхлээд цайвар цагаан өнгөтэй. Эмэгтэйчүүд нь мөн сайхан биетэй бөгөөд булчинлаг 165-210 см ийн хооронд өндөртэй. Центаврын рептойдынхон нь маш булчинлаг гүрвэл-матар шиг биетэй. Арьсных нь өнгө ногоон цэнхэр эсвэл улаан ногоон. Гар нь хүнийхээс нарийнхан бөгөөд мушгирсан сонин хумстай. Нүд нь дугуй бөгөөд босоо хүүхэн хараатай ув улаан эсвэл алтлаг өнгийн нүдтэй. Сүүлгүй.Хөл нь таван хуруутай мөн эргэсэн хумстай. Эмэгтэй нь 240см-ээс бага бөгөөд эрээсээ үл ялиг намхан.Онцгой чадвар болон зорилго: Центаврынхан Лиасон концеллийн холбооны хамгийн сайн бодлого боловсруулагч нар. Тэд төрөл бүрийн бүлгүүдийг нэгтгэн эв зохицолтой энх тайвныг бүтээхэд оролцох юм.
Хэл: Хүмүүсийн хэлнүүдээс Германтай төстэй ч илүү хашгираа. Мөн хятад шиг тагнай руугaa оруулдаг. Рептилойдын хэл бол хэлний угийн ихэнх хүмүүсийн хэлж чадахгүй төвөгтэй авиаг багтаасан байдаг.
Эх хөлөг ба бусад хөлөг: Центаврынхан дэлхийн тэнгэрт хоёр төрлийн хөлөгтэй харагддаг. Эхнийх нь бүх зорилгын туршуулын хөлөг хонх шиг хэлбэртэй эсвэл линз шиг дугуй бөгөөд доороо далавчтай мэт. 14 метр орчим диаметртэй 9,1 м өндөр.
Хоёрдах нь удирдлагын хөлөг бөгөөд тамхин хэлбэртэй 60 м урттай.
Минтака одны улсын тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post_973.html


No comments:
Post a Comment