Арктурианчуудын илгээлт

Сайн байцгаана уу, хайрт дэлхийнхэн минь!

Өнөөдөр бид гарагийнхаа тухай жаахан яръя.
Арктур бол Волопас оддын ордны гол гараг бөгөөд түүн дээр тэнгэрийн эрхэсүүдийг хянаж ажигладаг хамгийн чухал бүх төвүүд, түүнчлэн бусад гарагууд руу нисэх нислэгийн төв төвлөрсөн байдаг.
Танай хэлээр илэрхийлбэл Арктурыг «Волопас» улсын нийслэл гэж нэрлэж болно.
Манай гараг үндсэндээ 5-р хэмжээст, хэсэгчлэн 6-р хэмжээст оршдог, учир нь ихэнхдээ манай тайлагч нар оршдог энэ түвшинд арктурианчууд бүхэн хүрсэн биш юм.
Тийм ээ, бүү гайхаарай, манайд танай Дэлхий дээр Атлантид, Эртний Египт болон бусад улс орнуудад байсан шиг тайлгач нарын сургууль байдаг.
Манай тайлгач нар бол арктурианчуудыг сүнслэг хөгжлийн илүү өндөр шатанд гаргах даалгавартай Арктур гарагт ирсэн маш эртний сүнснүүд юм.
Манайд хамгийн чадвартай бөгөөд сүнслэгээр хөгжсөн оршин суугчид суралцаад дараа нь тайлгач болдог шажны сургуулиуд байдаг.
Хэрвээ манай нийгэмлэгийн нийгмийн тогтолцооны тухай танай хэлээр илэрхийлбэл, түүнийг хаант засагтай социализм гэж нэрлэж болно, учир нь түүний үндэс нь тэгш эрх ба ахан дүүсийн барилдлага боловч энэхүү нийгэмлэгийг Арктурын бүх оршин суугчдын Бурханлаг эхлэлийн төрлийг авдаг Дээд Тайлгач толгойлдог.
Энэ нь эртний бөгөөд билиг ухаантай, манай гараг руу маш эрт ирсэн бөгөөд өөртөө түүний бүх онцлогуудыг шингээсэн сүнс юм.
Энэ нь Арктур гараг руу ирж байгаа хамгийн өндөр чичирхийллүүдийн Бурханлаг энергиүдийн «хурдасгуур» нь болдог 7-р нягтралын оршнол юм.
Тэр тэдгээр энергиүдийг өөртөө төвлөрүүлээд дараа нь манай гарагийн амьдралд зохиролтой бөгөөд «зүйд нийцэхээр» юүлэгдэж, Арктурын иргэн бүр яг одоо сүнслэг ба бие махбодийнхоо хөгжилд шаардлагатай байгаа яг тийм энергийн тунгуудийг яг тийм бүрэлдхүүнээр нь авахын тулд тэр хувиарладаг.
Энэ нь хангалттай нарийн төвөгтэй үйл явц боловч энергийг нэвтрүүлэх ийм арга нь өөрийгөө хангалттай нөхөж манай гараг дээр энергийн тэнцвэрийг барьж байдаг.
Үүний ачаар Арктурианчуудын 5-р хэмжээсээс 6-р хэмжээс хүртэл шилжих шилжилт зөөлөн бөгөөд зохиролтой буюу огцом үсрэлтгүй өнгөрдөг, учир нь өндөр чичирхийллүүдийн энергиүдийн «тун хэтрүүлэлт» болдоггүй болохоор тэр юм.
5-р болон 6-р хэмжээст байгаа нь гадна талаараа нэг нэгнээсээ бага ялгаатай боловч чичирхийллийн түвшин өндөр байх тусам бид өөрсдийн биеийг удирдаж бодлын хүчээр биеэ өөрчлөхөд хялбар байдаг.
Биесийг бүрэлдүүлж байгаа гэрэлэн талстууд тэдгээрээр нэвт харагдаж эхэлдэг болохоор зургаадугаар хэмжээсийн биес нь илүү сийрэг бөгөөд гэрэлтэй байдаг.
Бидний гадна төрх та нарынхаас ялимгүй ялгаатай, учир нь нэг нэгэнтэйгээ телепатаар харилцдаг бидний гуравдахь нүд хүчтэй хөгжсөн байдаг. Зургаадугаар хэмжээс рүү шилжсэнийхэнд нь тэр гадна талдаа нэвчиж гарсан байдаг.
Бидний гавал илүү сунасан хэлбэртэй, харин бидний дундаж өндөр хоёр метрээс багагүй байдаг.
Бид биеийнхээ хэлбэр, үсний засалт, хувцасаа бодлынхоо хүчээр хялбархан сольж чаддаг.
Манай гарагийн төрх байдал танайхыг бага зэрэг санагдуулдаг ч манайх илүү хавтгай уултай бөгөөд мөн л бидний бодлынхоо хүчээр барьж чаддаг байшингууд нь ихэнхдээ газар нутгийн төрх байдлын үргэлжлэл болдог, тэдгээр нь байгальтай бараг сүлэлддэг бөгөөд зөөлөн урссан хэлбэртэй байдаг.
Манай иргэншил техникийн түвшинд маш хөгжсөн. Бидэнд манай Галактикаар хялбархан шилжих чадвартай нисдэг аппаратууд байдаг.
Та нар хүсвэл манай хөлгүүдийг харж болно, учир нь сүүлийн үед бид Дэлхий дээр болж буй өөрчлөлтүүдийг хянаж дэлхий орчмын орон зайд байсаар байна.
Гэрлийн Галактикийн Холбооны гишүүн болохын хувьд бид дэлхийнхэнд хөгжлийнхөө шинэ түвшинд Шилжихэд нь туслахыг баяр хөөртэйгөөр зөвшөөрсөн юм.
Бид та нартай нэг хэмжээсээс нөгөө рүү шилждэг туршлагаа, түүнчлэн шинэ амьдрал байгуулахад зайлшгүй хэрэгтэй технологиудаа хуваалцахад бэлэн байна.
Хайрт ах, эгч нар аа, та нар бидэнд бүх зүйл дээр найдаж болно шүү.
Арктур гарагийн Ахлагчдын Зөвлөл та нартай ярилцлаа.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...