Андромедианчуудын илгээлт


Сайн байцгаана уу, Дэлхий гарагийн хайрт ах эгч дүү нар аа!
Хэдийгээр бид өөрсдийнхөө тухай олон ярьсан хэдий ч бид Гэрлийн Галактикийн Холбооны бусад гишүүдтэй нэгдэж Андромеда оддын орд дахь амьдралыг тодорхойлдог үндсэн хуулиудын тухай жаахан яримаар байна.
Оддын орд нь хэд хэдэн гарагуудаас тогтдог. Тэдгээр нь янз бүрийн хэмжээтэй бөгөөд нэг бүр нь өөрийн гэсэн зориулалттай байдаг.
Хүн амын үндсэн хэсэг нь амьдардаг хамгийн том гараг нь Ахлагч нарын Зөвлөл толгойлдог улс юм.
Түүний үүрэгт хүн амын хэрэгцээг хянах, тэднийг хэрэгцээтэй бүхнээр нь хангах ажил ордог.
Үүнээс гадна Ахлагч нарын Зөвлөл галактикийнхаа ахан дүүстэй холбоотой бөгөөд Гэрлийн Галактикийн Холбооны хуралд бидний гишүүд оролцох бүрэн эрхтэй.
Манайд хөдөө аж ахуйн эдлэн газрууд бүхий гарагууд, сансрын буудал болдог гарагууд, дархан цаазат газруудтай гарагууд, ашигт малтмал олборлодог гарагууд, аж үйлдвэрлэл эрхэлдэг гарагууд байдаг.
Хүмүүс тэдгээр дээр амьдардаггүй зөвхөн ирж буцдаг, өөрөөр хэлбэл ажилдаа нисч очдог.
Манайд нэг гарагаас нөгөө рүү хурдтайгаар шилждэг сүлжээ өргөнөөр хөгжсөн байдаг. Үүнээс гадна манай Оддын ордны бүх гарагуудтай нэг системээр холбогдсон Удирдлагын төвүүд гараг бүр дээр байдаг.
Тодорхой хөтөлбөр оруулсан тариалангийн талбай болон заводууд дээр шаардлагатай бүх ажлуудыг роботууд гүйцэтгэдэг.
Галактик руу хүртэл очих чадвартай нисдэг аппаратууд үйлдвэрлэгддэг сансрын үйлдвэрлэл манайд их хөгжсөн.
Гэхдээ Андромедийн оршин суугч бүр сүнстэйгээ, орчинтойгоо, нийгэмтэйгээ, байгальтайгаа зохиролд оршсоноор өөрийгөө эрх чөлөөтэй, аз жаргалтайгаар мэдрэхийн тулд бүх зүйл захирагддаг нийгмийн давхаргад тэнцвэртэй байдалд хүрч чадсаныгаа өөрсдийнхөө хамгийн том амжилт гэж бид үздэг.
Өнөөдрийн бидний хэлэх гэсэн зүйлийн сүүлчийнх нь дэлхийнхэн та нарт хандах хандлага юм.
Бид хүний геномыг бүтээхэд маш эртнээс оролцсон бөгөөд Дэлхий гараг дээр явагдсан аугаа туршилтыг та нарыг гурван хэмжээс рүү унаснаас эхлээд өдрөөс өдөрт эргэлтээ улам авсаар байгаа та нарын сэргэлт хүртэл үргэлж анхааралтай ажигласан болохоор та нарыг гэр бүлийнхээ гишүүд гэж үздэг.
5-р хэмжээс рүү шилжих Шилжилт хэрхэн хүнд бөгөөд зовиуртай болж байгааг, Дэлхий дээр түүнд бэлэн хүмүүс хичнээн бага байгааг, та нарын зам дээр хичнээн саад бэрхшээл байгааг бид харж байна.
Та нарын хувьд хүнд энэ цаг үед та нарыг дэмжих, туршлага болон технологиудаа солилцох зэргээр та нарт ашигтай байхыг бид хүсч байна.
Одоо бид өөрсдийн санаагаа удахгүй хэрэгжүүлэхийн төлөө боломжит бүх хувилбаруудыг авч үзэж байна.
Бид та нарт маш их хайртай, та нартай ямагт хамт байх болно.
Андромедийн оддын ордны Ахлагчдын Зөвлөл та нартай ярилцлаа.

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...