Сөрөг эрчмүүд танд хэрхэн нөлөөлдөг вэ?
Энэ дэлхийд байгаа бүх зүйл эрчимээр хийгдсэн. Зарим эрчим мэдээлэл дамжуулах үед биед орж гарч байдаг. Бид сөрөг ба эерэг 2 төрлийн эрчмийг эзэмшдэг. Эерэг эрчим нь биднийг аз жаргалтай, эрч хүчтэй, амьдралтай, урам зоригтой, зорилготой бас эрүүл чийрэг байлгадаг бол сөрөг эрчим эсрэгээр нь ядарсан, аз жаргалгүй, уйтгар гунигтай, дарамттай, ууртай байлгах ба их хэмжээний сөрөг эрчим өвчинг үүсгэдэг. Эдгээр эрчмийг бид олон арга замаар олж авдаг байна. Өөрийн эрчмийг бодох, ярих, үйлдэх замаар бүтээдэг бол хүн, юмс, амьтан, ургамал, модонд хүрэх, хоол хэлбэрээр гадаад эх сурвалжаас хүлээж авдаг.
Бид сөрөг эрчмийг бусдаас авах хандлагатай байдаг. Заримдаа бид ч өөрсдөө, намайг тайван орхиод яваад өгөөч гэх үе бий. Гэтэл тэр сөрөг эрчим танд анзаарагдалгүйгээр нэвт шингэсэн байдаг гэдгийг мэдэх үү? Тийм учраас сөрөг байдал заримдаа реалити буюу бодит орчин мэт дүрээ хувилгасан байдаг юм. Үүнийг тэнцвэржүүлэхэд хялбар, ердөө л та түүнд итгэж, тэр зүүдэнд хариу үйлдэл хийлгүй “бодитоор хандах” хэрэгтэй юм.
Та магадгүй эерэг хүмүүс бодит биш, маш гэнэн элсэнд толгойгоо дүрснээ үгүйсгээд байдаг гэж таамагладаг байж болох юм. Мөн хүндрэлтэй тулгарахдаа хуурамчаар инээмсэглэсэн, бас хүнд зааж зааварласан гэж хардаг байж болно. Гэвч тэд үнэхээр аз жаргалтай тэнэгүүд үү эсвэл тэдний эерэг байдалд ямар нэг зүйл байна уу?
Үүнийг авч үзье: Бодитой байгаа нь энэ гээд юмс буруугаар явахад та түүнийг үнэн гэж хүлээж авах шаардлагатай болдог уу? Ер нь бодитой байна гэдэг нь шууд сөрөг гэхээр ч бас биш юм. Та дэлхийг бодит гэх өнцгөөс харахдаа хэрэв таны бодитын тухай хувилбар сөрөг бол сөрөг байхаас өөр аргагүй юм. Хэрэв таны бодит орчин сөрөг бол юу ч буруу эргэж болно, зөв болох байсан ч буруугаар явах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Та өөрөө ч мэдэлгүй таныг сөрөг хүн болгох итгэл үнэмшлийг ухамсаргүйгээр барьж байж болох юм. Тэгэхлээр энэ сөрөг байдал өөрөө ч анзаараагүй байхад танд гүн нэвчсэн бол өөрийгөө сөрөг хүмүүс, сөрөг нөхцөл байдал, сөрөг мэдрэмжүүдийг татах сөрөг эрчмийн мананд гацсан эсэхээ хэрхэн яаж мэдэх билээ? Түүнийг сөрөг гэж үзэхгүй гэдэгтээ хэрхэн итгэлтэй байх билээ?
Энд хэр их сөрөг эрчим байгаа эсэхийг хэмжиж болох багахан асуулт байна:
- Та дандаа гомдоллодог уу, заримдаа юу?
- Та дэлхийд юу зөв байна гэдгээс илүүтэй юу буруу байгааг нь зөвлөлддөг үү? Үүнд: муухан цаг агаар, айхтар бөглөрсөн зам, засаг захиргаанд байгаа тэнэгүүд, барьцгүй эдийн засаг, тэнэг хадмууд гэх мэтээр
- Та үргэлж хүн шүүмжилдэг үү, эсвэл цөөхөн тооны тодорхой улсуудыг уу?
- Та драм болон гай гамшигт их татагддаг уу? Жнь: Та ТВ -гээр гарах гай гамшигийн тухай шинэ мэдээнээс холдож чаддаг уу? Мөн утга учиргүй оддын амьдралд оролцохоос татгалзаж чаддаг уу?
- Та дандаа буруутгадаг уу эсвэл зарим төрлийн нөхцөл байдлийг буруутгадаг уу?
- Та ихэнх үр дүнг хянаж чаддаггүй гэдэгт итгэдэг үү?
- Та өөрийгөө золиос/ хохирогч мэт мэдэрдэг үү? Танд хүмүүс юм хийгээд байна гэж байнга ярьдаг уу?
- Та бүх зүйл зөв болоод ирэхэд баярлаж талархдаг уу?
- Та юмс танд тохиолдоод байгаа гэж мэдэрдэг үү эсвэл юмс танаар дамжиж болж байна гэж мэдэрдэг үү?
Энэ сүүлийн хоёр оноо бол маш чухал.
Хэрэв та юмс зөвөөр эргэхээс бусад үед талархдаггүй бол Та сөрөг байна. Хэрэв та ямар ч байсан (таагүй амьдралын хичээлүүд гэх мэтэд) талархалтай байдаг бол өөрийн амьдралд илүү олон эерэг эрчмийг авчирна. Танд л юм тохиолдоод байгаа мэт, өөрийгөө хохирогч мэт итгэдэг бол сөрөг байхад хялбар. Учир нь хүчний өмнө бууж өгөх нь танд илүү тохьтой санагддаг. Тэгэхлээр энэ 2 шийдлийг бодож үз: Хэрэв танд сайн сайхан зүйл тохиолддог бол хэнийг юуг буруутгах билээ? Та сайн зүйлийг мэрийж, ажиллаж олсон гэх мэт хариуцлагаа мэддэг биздээ? Гэтэл өөрийн бүтэлгүйтэлд гадаад хүчин зүйл юмуу бусдыг буруутгадаг уу? Тэгэхлээр сайн юм тохиолдох нь таны хийсэн зүйлийн үр дүн юм бол муу зүйл тохиолдох нь таны буруу биш гэж үү?
Үүнийг хэн ч сонсох дургүй. Та өөртөө тохиолдож байгаа амьдралаа өөрөө бүтээдэг гэж хүлээн зөвшөөрөхөд их зориг орно. Хэрвээ та дээрх асуултуудын аль нэгэнд Тийм гэж хариулсан бол сөрөг эрчмийг ямар нэг хэмжээгээр барьж байгаа гэсэн үг. Сөрөг эрчимээ цэвэрлэж, өөрийн хэлбэлзлээ нэмэгдүүлье гэвэл эерэг хандлагуудыг сонгож, дахин сургуулилах хэрэгтэй. Үүнд авч үзэх нэг сонирхолтой санаа байна. Та анзаарсан бол эерэг хүмүүс амьдралаас юу дуртайгаа аваад байх шиг, амьдрал нь тэднийхээр яваагүй ч гэсэн амьдралдаа сэтгэл хангалуун, баяртай байдгийг харсан уу? Эсрэгээрээ сөрөг хүмүүс өөрийнхөө азгүйд гомдоллож, бүр амьдралд нь сайн юмс байсаар байхад хүртэл гасалсаар байдаг.
Бясалгал бол биеэс сөрөг эрчмийг чөлөөлөхөд хэрэглэгддэг арга бөгөөд олон хүмүүст сайнаар нөлөөлдөг. Шинжлэх ухаан дарамт/ядаргаа биед өвчин үүсгэдэг гэж баталдаг ба цусны даралт, зүрхний хэм унах, гэдэс ходоод хямрах гэх мэт бусад асуудлуудыг үүсгэдэг гэдэг. Дарамт бол ажил болон гэр бүлийн дарамт шахалт гэх мэт нийгмийн талаас амьдралд бүтээгддэг сөрөг эрчмийн хэлбэр юм. Гэвч, хэрэв та эдгээр сөрөг эрчмүүд таны амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгааг ойлгоод, биеэ эрүүл байлгаж, эмчээс хол байя гэвэл энэ талаар ямар нэг зүйл хийхийг хүсэх байх. Тэгэхлээр одооноос эхлэн амьдралаа өөрийн гартаа авч, бодлын сөрөг хэв шинжээ арилгацгаая.
No comments:
Post a Comment