1 хувь ба 99 хувь


Амар байна уу?
Бид Арктурчууд, та бүхэнтэй холбогдохдоо таатай байна.
Хүн төрөлхтний өмнө бий болж байгаа олон янзын цаг үеийг бид үргэлжлүүлэн мөшигсөөр байгаа бөгөөд бүхэнд их баялаг байх цаг үеийг та бүхэн өөрсөддөө улам ойрхон авчирсан байгааг бид харж байна. Бид танай гаригийн баялагт тэнцвэргүйдэл бий болоод удаж байгааг мэднэ. Бид та бүхний 1 хувь болон 99 хувийн тухай, дэлхий дээр юмс тэнцвэртэй болохыг та бүхэн маш их хүсэж байгааг мэднэ.
Өнөөг хүртэл энэ тэнцвэргүйдэлд хүргэсэн нэг хувийг эгдүүцэх, тэднийг үзэн ядах, тэдэнд маш муу зүйл тохиолдохыг харахыг та бүхний мэдэх шударга бус байдлын улмаас хүсэж байна. Мөн та бүхэн ирэх жилүүдэд маш олон зүйл шударга бус байсныг мэднэ, та бүхний сэжиглэж байсан зүйлс юмуу тоглоом наргиа, таамаг гэж бодож байсан зүйлс үнэн байсныг олж мэдэх болно. Эдийн засгийн тэнцвэргүй байдал, тэднийг хэрхэн барьж байсан зэрэг үнэнтэй нүүр тулах гэх мэт та бүхний дааж гарах хэрэгтэй маш олон зүйл байх болно.
Одоо юу өөрчлөгдөх вэ? Та бүхэн баялагаа тэгш бөгөөд шударга хэрхэн тараах вэ? Энэ бол бусдыг доош нь буулгаснаар ирэхгүй. Энэ нь тэр нэг хувьд байгааг тэднээс булааж авснаар ирэхгүй. Энэ хэмжээг тэнцвэржүүлэлт таны жинхэнэ хүч чадал дотроос ирдэг гэдгийг таньж мэдсэнээр ирэх болно. Бодит ертөнцөө өөрөө бүтээдгийг мэдэх хүмүүс, өөрсдийгөө тэр 1 хувийн дээд ангилалд тавихгүйгээр тохиолдохыг хүссэн тэр ертөнцөө өөрөө бүтээж чадахыг мэднэ.
Та өөрийн бодит ертөнцөө эрчмээр бүтээж чадна. Та өөрийн ертөнцөө долгион давтамж болон хүч чадлаа улам бүр олсноор бүтээж чадна. Үзэн ядалт, эсэргүүцэл, уур хилэн болон өөртөө барьж байгаа бусад зүйлсээ чөлөөлж явуулснаар өөрийн дотоод хүч чадлаа ашиглах болно. Та бүхэн хэмжээлшгүй боломжуудтай ертөнцөд, хүссэн туршлагыг танд авчрах тэр ертөнцөд нэвтрэх чадвартай байх болно.
Бүх хүч чадлаа нээж, таны төрсөн байгаа энэ амьдралд бодит ертөнцөө бүтээгч нь та өөрөө гэдгийг таньж мэдэх цаг ирлээ. Өөрсдийн дотор тэнцвэрийг бүтээх цаг ирлээ, хэрэв эрчмээ дотроо тэнцвэржүүлэх юм бол өөрийгөө ямар хүчтэй болохыг мэдэж, улс төр болон хөрөнгө мөнгөний байр суурь хэнийг ч хүчирхэг болгодог зүйл биш болохыг таних болно. Өөрсдийгөө хүчирхэг болгох хүмүүс нь та нар бөгөөд хүч чадлаа дотроо яг одоо олоход та бүхнийг бид урьж байна.
Орчуулсан Д.Энхжаргал

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...