Оюунлаг хэмжээс нь өндөрсөх тусам тодорхой орон зайнаас бусдад нөлөөлөх чадамж нь ихсэж байдаг ба нэлээн өндөр оюунлагтай ганцхан сүнс саран дээрээс дэлхийн бүх хүмүүсийн оюун сэтгэхүйд нөлөөлөх чадвартай гээд бодохоор цагийн бүсүүд, шилжвэрийн замуудыг бий болгох хэмжээнд хүртлээ хөгжсөн Хүн-үүсийн оюуны чадавхийг юутай зүйрлэх билээ дээ.
Эзэлхүүнт хэмжээсээс бусад хэмжээс болох Төсөөлбөр, Цаглабар, Шилжвэр, Оюунлаг гэх мэт хэмжээстүүдийг логик утгаар нь бодоод үзсэн ч эдгээр үгнүүдээс нүдэнд харагдаж, гарт баригдах ямар нэг биет зүйлийг бид олж харахгүй. Эдгээр хэмжээсүүд нь бүгд хийсвэр буюу хүмүүс бидний ойлголтоор бодит бус зүйлийг хэмжихэд зориулагдсан нэгж хэмжээсүүд.
Хүн төрлөхтөн бид үүсэн бий болж өдийг хүртэл хөгжихдөө байсан (материалаг) зүйлийг л хэмжих гэж өөрсдийн хэрэглэдэг хэмжээсүүдийг бий болгосон болохоос биш байхгүй зүйлийг хэмжих хэмжээс бодож олоогүй, бий болгоогүй.
Дээр дурдсан хэмжээсийн тайлбар бол үгээр бус бодол хэмээх харилцан ойлголцох хэлбэрийг голчлон хэрэглэдэг өөр оюун ухаантануудаас мэдээлэл авах түүнийгээ зөв ойлгож авах тун хэцүү гэдгийг ойлгож байгаа байх.
Гэхдээ та бидний тархи оюунаар дамжин Далд ертөнцөөс бидэнд хэрэгтэй, бас цаг үед нь тохирсон шинэ санаа, технологиуд байнга ирж байдаг ба яарах товчлох гэсэн замгүй. Нэгдмэл оршихуйн жам ёсыг даган аажмаар бүгд жигд урагшилж байдаг учир Бид-ний дотоод асуудалд оролцохгүй байгаа хэрэг. Одоогийн бидний оюун сэтгэхүйн хэмжээ, ухамсрын түвшин харийхантай холилдон амьдрах хэмжээнд хүрэх болоогүй учраас л өөрсдийгөө хөгжүүлэх, оюун сэтгэхүйгээ төлөвшүүлэх зайлшгүй шаардлага бидэнд байсаар байгаа билээ.
ХҮН? ...буюу...БИД?...Номны 115 хуудас
11-р хэсэг тун удахгүй
Эхлэлийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/x_27.html
No comments:
Post a Comment