Ерөнхий дээд зөвлөл:
Харь оршнолуудын тухай.
Манай нарны аймгийн оддын ай сав нь нийт 10-н тэр бум орчим оддоос бүрдэх бөгөөд бусад нарны аймаг дундаа хамгийн бага ододтой нарны аймагт ордог байна. Харин нөгөө 2 оддын ай сав нь амьд оршнол ихтэй томд ордог нарны аймаг юм байна. Нийлээд 3-н том нарны аймаг нь гурвалжин хэлбэрт байрлах ба түүний дунд орших жижиг галактикууд нь том галактикийн нарны энергийн төвтөй мөн адил холбогдон тэжээгдэн оршдог байна. Жижиг галактикууд 3-н том галактикийг хүрээлсэн хэлбэр хэмжээтэй цэрэгцэн оршин тогтдог. Бид ойлгохдоо нарны аймаг орчлон ертөнцөд хэдэн арваараа байгаа гэж боддог. Харин 5, 7, 9-н хэмжээстийн оршнол байдаг шиг галактик нарны аймаг бүтэц ижил зохион байгуулалттай байдаг юм байна. Галактик нь нараа тойрон оршиж оддын систем бүрдүүлж давтамж энерги замтай нэг шугманд оршиж 1 галактикаас нөгөө галактик шилжих болгонд портал хаалга тэдний хэлж байгаагаар шуман зам гэж нэрэлдэг ба заримдаа одод хооронд ч шуман портал гарцууд байрлуудаг. Харин хэн хийж байрлуулдаг нь нууц юм. Манай галактик 10 тэрбум орчим оддоос амьд оршнолтой 5-н хэмжээстэд хамаарах 100 гаруй хүн дүрст оршнолтой 7-н хэмжээстэд хамаарах 90 орчим юм шиг блаа. 9-н хэмжээстэд хамаарах 10-д оршнолтой түүнээс дээш хэмжээстийн 3 оршнолтой бөгөөд тэдгээр хэмжээст тус бүрд зөвлөлтөй. Харин бүр дэд хэмжээстэд орших оршнолууд хөлөг дотор амьдрах ба өөрийн гэх ямар ч гаригт хамаардаггүй чөлөөт бие даасан нүд гялбам хурц энерги байх юм. Бас 5.6.7.8-н оршнолууд дунд хүн дүрст мөртлөө гоё ганган /бидний хэлж заншсанаар/ ихэмсэг байх нь бий. Ер нь гариг бүрт эмэгтэй оршнолууд ихэмсэг ганган байх юм. Харин бид яагаад 2м ч хүрэхгүй нийтээрээ намхан юм бол. Тэд багадаа 2.5 түүнээс дээш 3.5 хүртэл заримдаа 4м өндөр байх юм. Харь оршнолууд өөрийн гадаад дүр төрхдөө их анхаардаг/ гэхдээ 5-н хэмжээст бол байгаагаараа/ харин түүнээс дээшхи хэмжээстэд хамаардаг оршнолууд ихэвчлэн бие даасан хэлбэртэй байх ба өөрийн зорчих олон гаригт гэр байртай байх нь элбэг юм. 5-н хэмжээстэд орших оршнолууд бидний 1-н адил орон гэртээ ач холбогдол өгдөг юм бна. Харь өндөр хэмжээстэд хамаардаг оршнолууд өөрийн эзэмшлийн том жижиг олон хөлгүүд, очих гариг болгонд хадгалж олон янзын эмблемээр /биднийхээр бол/ таних тэмдэг болгон хэрэглэдэг. Түүгээр хэдэн хэмжээстийн хаанахын ямар оршигч хэр чадвартай зэргээр мэддэг ойлголцдог юм бна. Ер нь бол галактик бүрт өндөр бие даасан хурц энерги болсон оршигч их цөөн байдаг бөгөөд тэд маш их замыг туулж туршлага, энерги, давтамж, өөрийн долгионы орон зайг бүрдүүлж мэдрэмж ухамсар 2-ыг сүнсний энергитэй холбож хөгжүүлсний үр дүнд өндөр хурдтай хурц цацарсан энергийн бөөгнөрөл болж өчүүхэн бага давтамж байсан ч мэдэрдэг сонсдог болдог ажээ. Түүний өгөгдөл энерги бусдад дэм болох туслах сэрэх сэргээхэд асар их тустай байдаг. Галактикийн гаригууд бүгд л өөр өөрийн хэмжээстэд тохирсон мatrix-тай ба зарим нь тусгай хүлэмжин агаар мандалтай байх нь элбэг 5.6.7 хэмжээсийн оршнолууд жижиг жижиг манай гаригийн 6/1-тэй тэнцэх хэмжээтэй олон жижиг гариг дээр маtrix бүтээгээд амьдрах тэдэнд сонирхолтой байдаг бололтой. Яагаад хүлэмжин дотор агаар мандал байрлуулдаг гэхээр /бидний ойлголтоор сөнөсөн гариг тодорхойлолтой/ биет болон физик биет оршнол орших боломжгүйн улмаас хиймэл агаар мандал бүрдүүлэн оршин тогтдог. Өндөр хэмжээстийнх бол агаартай агааргүй энерги давамгайлсан хийн төлөвт сүнсэн биет болохоор тус гаригийн төлөвт өөрийгөө шилжүүлэн тохируулж оршиж болдог. Харин хэдэн хэмжээстээс дээш оршигч нар хийн төлөвтөй энерги нь сүнс болоод байгааг мэдэж чадсангүй. Гариг хэмжээст бүр 3-5 биет болон биет бус хүнээс бүрдсэн зөвлөлтөй. Тэр зөвлөлийн бүрэлдэхүүнийг дотоод оршигч нар сонгохдоо хэр өндөр ухамсарт хөгжсөн сүнс гэдгээр нь дүгнэж дотроосоо сонгодог. Зөвлөл зөвхөн асуудлын гарц арга зам, шинэ санаа гариг дээр нэвтрүүлэхэд санаа тавьдаг. Гэхдээ 7-н хэмжээстээс дээш зөвлөлийн хүний тоо нэмэгдэн 7-н хүнтэй болно. Гаригуудын хөгжил дэвшил нь нийт оршин суугчдын тодорхой хувь гаригийн оршин тогтнох бүтцийг хэр зэрэг зүй зохистой хадгалж хамгаалж байгаагаар тооцдог юм байна. Учир нь огт байгал ургамалгүй гариг олон байсан ба тэнд дандаа ямар нэг зүйлийн олборлолт далд хийгдэж, хэрэв 5 ба 6 хэмжээст биш бол газрын гүндээ хот агаар ус зохиомлоор бий болгон долгион түгээдэг хиймэл нартай тусгай боловсруулсан олон янзын өнгөтөй цорготой том том савтай зүйл байх юм. Дээр агаар мандал нь бидний тэнгэрт хардаг шиг солонгорсон олон өнгөтэй, хаанаас хаашаа явж буй нь үл мэдэгдэн эргэлдэх бөгөөд салхигүй анхилам үнэртэй юм. Зарим жижиг хэмжээтэй гаригт агааргүй орчинд соронзон хамгаалалт дотор том үйлдвэр байх ба газрын ховор элемент, сансрын хөлөг хийх металл, микро чип, соронзон дэлгэц, хүнд металлын утаагүй, хоргүй, нарны энергиэр ажилладаг үйлдвэрт робот ажилладаг. Жижиг газар доорхи хотын төвд асар том талстлаг болор ургуулж, түүнээс гэрэл болон уянгын үл ойлгогдох аяс гарч олон өнгөөр хувирдаг, ургамал ургаж/заримдаа маш хурдан ургаж, заримдаа бүжиглээд байгаа юм шиг хөдөлгөөнөөр хөдлөөд/хотын барилга бүрт тэр ургамал нь өөрөө нүдтэй гартай цэцэг суулгаад байх ба хот гудамжинд ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй, харин хүмүүс нь ч бас солонгорсон өнгөтэй шууд нисдэг юм бна. Жижиг гаригт ер нь гадарга дээр үйлдвэр байх, харин гүнд бол хот босгож хүн нь амьдардаг юм бна. Харин том гариг ихэнх нь бүр өндөр хэмжээстийнхэн бас л ямар нэг уурхай ажиллуулж, хэрэгцээний олборлолтоо олборлож боловсруулан бага хэмжээст болох 5.6.7-гийн оршигчдод үнэгүй өгдөг юм бна. Тэд том гариг бүрийг ямар бүтэцтэй ямар ашигт элемент бна. Яаж амьд болгох талаар судалгаа хийдэг юм бна. Энэ орчлон ертөнцөд судлагдаагүй мэдэгдээгүй маш олон гариг байдаг бололтой. Дунд хэмжээстийнхэн л амьдралыг өрнүүлж, бүтээж, хийж, ургуулж, сонирхолтой өнгөрүүлж, харин өндөр хэмжээстийнхэн нь шинээр гариг нээж, хэрэгтэй элемент хайж, гариг амилуулж, бодлоороо шилэн самбар дээр бүртгэлжүүлэн, дараагийн техникийн багтаа үлдээж, хүлээн авсан хүмүүст амьдрах таатай нөхцөл бүрдүүлэн өгч, харилцан хайрын энерги солилцуулж, хослуулан бие биедээ түгээж, авч, орчлонгийн хууль жамыг бүрдүүлж оршдог. Гурвалжин хэлбэрт бидний хамтран орших нарны аймгуудаас манай нарны аймаг хамгийн жижиг нь гэж бодохоор нөгөө 2 ямар том хэмжээтэйг ойлгож байгаа байх аа. Тэд яагаад томд орсон нь дотор нь орших хэмжээст бүрийн оршнолууд нь нээсэн болон амьдрал зохион байгуулсан гариг бүрээ хөгжүүлсэн, оршигч нар нь их багагүй бие биенээ өсөн дэвжүүлж дээшлүүлсэн гээд үзүүлэлт бүрдээ манлайлсан ба өөрийн нарны аймгийн хамгийн чухал энергийн төв, дайран өнгөрөх гол гол том гаригууддаа амьдрал үүсгэн хөгжүүлж, түүгээр дамжуулан энерги эргэлдэх цохих бусад гаригуудаа хангах үүднээс өндөр ухамсарт энерги түгээгч оршигчид нь нийт оршигчийн сүнсний энерги ухамсар 2-г хамгийн сайнаар хослуулан хөгжүүлсэн болохоор хөгжил дэвшлээрээ бидний урд асар хурдан тэлэлттэй явж байгаа нарны аймаг юм байна. Харь оршнолууд мод, ургамлыг бусад амьд орших амьтан бүрийг их хайрлан, тусгай зориулалтын хүнс болон бусад амьдрах бүх нөхцөлөөр нь хангаж, харилцан энергийн ухамсрын хосолсон орчинд хамтран амьдардаг юм бна. Тэд голдуу 5.6.7 хэмжээст гаригийг тордон, амьд оршнол амьдрах таатай орчин бүрдүүлж, гаригийн гадуур долгионон хамгаалалт байрлуулж, дээд хэмжээстэд амьдарч буй өндөр ухамсарт оршнолууд нь бусдыгаа чирч бас өөрсдийгөө хөгжүүлж, ухамсраа дээшлүүлдэг байна /тэд хэлэхдээ шинэ гаригт ямар ч амьдрах чадвартай амьтан ургамлыг шилжүүлэн байршуулж хамтран амьдардаг/. Хамгийн чухал нь амьдрал үүсгэх гаригаа сайн судалж байж оргүй хоосноос амьдрал үүсгэдэг. Манай нарны аймгийн технологи соронзон электрон технологи ноёрхсон бол нөгөө нарны аймаг долгион үелзлийн систем голлосон хамгаалалт давхарга хийх технологитой. Амьтан хоорондын хэл бол ойролцоо, адил давтамжин бодлоор харьцах хэл яриа байх юм. Манай нарны аймаг оргүй хоосон гаригт амьдрал үүсгэх тал дээр технологи дутмаг, оршнол хоорондын харьцаа ойлголцол эвцэх тал дээр дутмаг. Тиймдээ харь зарим нэг оршнолуудад ашиглуулах, эзлэгдэхдээ амархан, сул хөгжил, муу технологитой юм. Нөгөө 2 нарны аймагт манайхтай адил шавьжан, рептил, мөлхөгч, ялаан төрөл, хорхой, хагас хүн гэх мэт төрлүүд эвтэй хамтран оршдог. Дээд зөвлөлүүд нь хамтын ухамсрын гэрээ сайн хийж чаддагт байдаг гэнэ. Харин Ерөнхий дээд зөвлөл хэлэхдээ танай галактикийн дээд, дунд зөвлөл, ерөнхий дээд зөвлөлүүд сайн ухамсрын дэвшилд хүрээгүй хөгжөөгүйн улмаас ойлголцох хамтрахдаа тааруу гэсэн. Тиймээс эх үүсвэрээс манай нарны галактикийн бүх ухамсрын түвшинг дээшлүүлэх энерги, сэрээх дэвшүүлэлтийн өгөгдөл одоо өгөгдөж бна. Орчлон ертөнцийн зүй тогтнолын дагуу ерөнхий дээд зөвлөл аливаа нарны аймагт хамаарах галактик, сайн муу олон оршнолуудад бүгдэд нь дэвшлийн энерги өгөгдөж байгааг тайлбарлахдаа эрх тэгш байх зарчим баримтлагдах ёстой. Харин тэдний хоорондын зөрчлийн асуудал бол тусдаа асуудал гэсэн. Манай нарны галактиктай адил өөр хэмжээстийн өөр нэг нарны галактик бас байдаг. Тэд бас хоорондоо учраа олохгүй энергийн тэтгэлэг өгөөд байхад танайх муу манайх сайн техниктэй гээд маргалддагаасаа болж галактикаараа хөгждөггүй. Тэр нарны галактик 5-хэмжээстэд хамаарагдах нэг нарны аймгийн 5-н галактикийн эхний 3-р галлактикийн тэргүүлэгч гариг. Түүний доторхи оршнол өндөр цэнхэр солонгорсон, халуун хүйтэн мэдэрдэггүй физик биеийг энергийн хувирамтгай төлөвт шилжүүлдэг, 4м орчим өндөр биетэй, гаригийн гадаргын бүтэц сийрэг агаартай тул гаригийн гадуур вакумдсан, дотроо олон нуур далай хиймлээр үүсгэсэн, бусад оршнолуудад хамгийн их хэрэгтэй хамгийн хатуу металл олборлодог, түүгээр нь бусад оршнолууд сансрын хөлгийн гадаргууг хийдэг тул тун чухал гариг юм. Тэд өөрсдийн физик биеийг энергийн хувирамтгай төлөвт шилжүүлдэг гэхээр хөгжил бол өндөр байгаа биз. Тэд бас цэвэр ус үйлдвэрлэдэг. Гэхдээ үл ойлгогдох технологи ашиглан усыг зунгааралдсан варень цөцгий хэлбэрт оруулан сансар огторгуйд шилэн хоргонд байрлуулаад бусад дайран өнгөрөх хөлөгт өгдөг юм байна. Тэдний амьдрал нь мөн адил газар тариалан янз бүрийн хүнсний хэрэгцээний ногоо тариалдаг. Тэд бусад галактик болон гаригуудын аяллаар өөрсдийн гаригийг сурталчилдаг бөгөөд амрах таатай бүх нөхцлийг дээд зэргээр хөгжүүлсэн оршнолууд юм. Гаригийн гадарга дээрхи газрын өнгө, газар доорхи хоёр тэс өөр ертөнц бүрдүүлсэн. Тэд газар доор асар том хөндий давхарга бүрдүүлж, тэнд агаар мандал, үүлс, ус, асар том хиймэл нар, газар, элдэв янзын амьтдаар/ гэхдээ тэр амьтад манайхаар бол заан шиг том, шавьж гэхэд манай хонь шиг том харахад жоохон эвгүй, үелзлээр ямар нэг юм хэлээд байх шиг, зарим гариг, өөр харь нарны аймгаас оршнолууд ирж суурьшдаг, таатай дүрэм журамтай, ёстой диваажинг жинхэнээр бүрдүүлж чаджээ. Бусад гариг галактикаас хөгжил туршлага сонирхож үзэж харахдаа сансрын тойрогт байрлах тавцанд хөлгөө үлдээгээд, өөр хөлгөөр гаригт очиж, амралт зугаалга хийдэг ба гаднаас ямар ч техник хөлөг өөрийн гаригтаа нэвтрүүлдэггүй хуультай. Хүн дүрст оршнолуудын манлайлагч нар нь түгээлтийн энерги болон нарны эрчим 2-н дэмжлэгийг авдаг тусгай долгионон шингээх төхөөрөмж бүтээн өөрийн гаригт удаан хугацаагаар хадгалж, өөрсдийн ухамсар сүнсээ хөгжүүлэхэд болон энерги хангалтанд илүү анхаардаг бна. Тэд үржилд ордоггүй хэрэгцээтэй гэж үзвэл шилэн хоргонд шинэ үр өсгөн хөгжүүлдэг. 7-н хэмжээстэд хамаардаг галактикийн толгой гариг нь бусад гаригийн хөгжил удаашралтайн улмаас галактикараа дэвшилд орохгүй хүлээгдэж байдаг байна. Тэр галактикийн хамгийн хөгжил муутайд тооцогдох гариг нь гаригийн гадарга дээрээ хөгжүүлэлт хийгээгүй, харин гүндээ хот босгон амьдардаг. Тэд энерги төвлөрсөн нартай, маш их хот босгосон, өөрсөддөө бие хамгаалсан тусгай хувцастай, шилэн касктай, өндөр нь 3.3 метр, бор шар биетэй, жижиг толгойтой, алтлаг үстэй, хиймэл хүнстэйн улмаас үржил зогссон байдаг. Биеэ хувиргаж сураагүй, давтамжаараа харилцдаг тул ойлгоход бэрх, хотод нь ямар ч ургамал амьтан байхгүй электрон робот, интернет тоглоом хөгжсөн, худалдаа газрын солилцдоо хийдгээс гадна гаригуудаас хүнсээ авдаг гм. 5 хэмжээстэд хамаарах хамгийн сул хөгжилтэй гариг нэг иймэрхүү. Гадна гаригаас шилжин суурьшигч цөөн. Нийт оршигчид ухамсар өндөр сүнсний хөгжил тааруу байдаг.
14-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/14.html
No comments:
Post a Comment