ЕРӨНХИЙ ДЭЭД ЗӨВЛӨЛ: 16-р хэсэг

 Зөвлөл:

Системийнхэн буюу системчлэгдсэн 50.000 гэрлийн жилийн цаана орших тусдаа бие даасан хүчирхэг, өөрийгөө кодлон хаана ч очиж хувирч чаддаг тусгаар хувь оршнолууд. Тэд хувь ухамсарт сүнснүүдтэй адил туулалт хийдэггүй бөгөөд эх үүсвэрийн бүтээсэн тусгаар бүтээгдхүүн оршнолууд юм. Тэд юу хийдэг вэ гэхээр галактик болон гариг түүн доторхи оршнолуудын амьдрал болон туулалтуудыг судлаж дэвшил болон өсөн дэвжих явцуудыг эх үүсвэр лүү мэдээлж, шаардлагатай гэж үзсэн гаригт өөрийгөө кодлон тус гариг уруу орж харь оршнолуудын туулалт орших үйл явцтай танилцаж судалдаг. Тэд хаана ч байсан өөрийгөө аваад буцаж чадах системчилсэн өндөр гентэй оршнолууд юм. Тэд Ерөнхий дээд Зөвлөлд ч харьялагдахгүй энэ тэнцүү эрх мэдэлтэй өндөр хувьсах чадвартай оршнолууд. Тэд ямарч гаригт орж судалгаа хийгээд буцах гарцаа мартсан, кодоо олохгүй байсан ч цаг нь болоход явж чаддаг, тэд үрждэггүй, цөөхөн тоогоор оршдог бөгөөд сэтгэл хөдлөлгүй өөрсдийн хийе гэснээ шууд л хийж мэдээлэл цуглуулж үелзлэлийн шугмаар мэдээлэл хадгалах дамжуулах үйлдэлээ хийдэг.
Тэд гацаанд орсон гаригт орж ажиллах ердийн хүн шиг амьдрах дуртай байдаг. Энгийн нөхцөлд тэд энергин бөмбөлөг хэлбэрээр оршиж, харин гаригт орохдоо тухайн гаригийн оршнолуудын дүрд хувирдаг. Тэд Системийн тодотголтой гаригт байдаг ба тэдний гаригт хөгжил байдаггүй хоосон гариг. Харин тэд гаригийн гадрага дээрээ бус гүндээ өөрсдийн байршилаа хийж талстад энергин цөмөөс өөрсдийгөө энергин хангамжаар хангалт хийдэг.
Тэд хэний ч оролцоогүй өөрсдийгөө олон хэсэгт хувааж буцаж нийлж чаддаг хүчтэй чадвартай тусгай энергин биетүүд.
ДАРААГИЙН ДУГААРТ ИНСУРИОН ГАРИГ.. ЭНД ЦӨӨНГҮЙ ХУВЬ ИНСУРИОНООС ИРСЭН ОРШНОЛУУД БАЙДАГ.

17-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/17.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...